Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд
by Amgaa » Mon Dec 21, 2015 11:02 am
by Kro » Mon Dec 21, 2015 12:39 pm
by turuue » Mon Dec 21, 2015 1:29 pm
by Amgaa » Mon Dec 21, 2015 1:34 pm
by Amgaa » Mon Dec 21, 2015 3:35 pm
Facebook wrote:Адиос, Пеп!!! Бенвенуто, Карло...
Лид: Пеп Гвардиола явах эсэх талаар хагас жил шахам үргэлжилсэн цуу яриа дуусч, Испани дасгалжуулагч улирлын төгсгөлд Байернийг орхих нь тодорхой болсон. Түүний ажлыг залгамжлах хүний нэр ч зарлагдлаа. Мюнхений багийг ирэх улирлаас Карло Анчелотти удирдахаар боллоо.
Сони: Байерний дасгалжуулагч Гвардиола ирэх хавар дуусах гэрээгээ албан ёсоор Ханноверийн эсрэг Бундеслигийн эхний хагасын сүүлчийн тоглолтын дараа зарлана гэж мэдэгдсэн ч Испани, Англи болон Германы шар хэвлэлүүд түүнийг Мюнхенийг орхих болсныг олж мэдэж, өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ мэдээллийг Байерний удирдлага албан ёсоор баталгаажуулж, клубын төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн Карл-Хайнц Румменнигге: - Пеп Гвардиола 2013 оноос хойш манай багт хийсэн ажилд нь бидний зүгээс талархаж байна. Явах нь нэгэнт тодорхой болсон тул үлдсэн хугацаанд Пеп болон манай баг урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд улам эрчтэй ажиллана гэдэгт би хувьдаа итгэлтэй байна гэж мэдэгдлээ. Байерний ТУЗ Пепийн ажлыг залгамжлах хүнийг аль хэдий нь сонгосон байж. Ирэх оны 7 сарын 1-нээс Мюнхений багийг Карло Анчелотти удирдахаар боллоо. 56 настай Итали мэргэжилтэн Милан болон Реалын хамт Аваргуудын лигийн цомыг гурван удаа хүртэж, энэ үзүүлэлтэнд хүрсэн цорын ганц дасгалжуулагч юм. Итали, Англи, Францын лигт түрүүлсэн анхны мэргэжилтнээр тодорсон Анчелотти зүй ёсоор орчин цагийн дэлхийн шилдэг дасгалжуулагчдын тоонд багтдаг. Тэрээр” – Байерн шиг агуу клубт ажиллах болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Байерн намайг сонирхож байгаа тухай мэдээд би надтай ажиллах хүслээ илэрхийлсэн бусад багтай холбоогоо тасалсан хэмээн мэдэгдэж, Байернд ирж байгаадаа сэтгэл туйлын хангалуун гэдгээ илэрхийллээ. Пепээс ялгарах гол онцлог нь Анчелотти тоглолтын тодорхой нэг философи, нэг тактик үргэлж баримталдаггүй, өрсөлдөгчийнхөө хэв маягаас шалтгаалж тоглолтоо өөрчилж чаддаг нэгэн. Үүний тод жишээ бол 2014 оны Аваргуудын лигийн хагас шигшээн Байерний эсрэг тоглолт. Энэ тулаанд Итали дасгалжуулагч Гвардиолаг тактикийн хувьд 100 хувь ялж, баг нь 4-0-ээр хожиж, улмаар хожим нь Европын шилдэг клубын цомыг арав дахь удаагаа хүртсэн юм. Мөн тэрээр Пептэй харьцуулахад од тоглогчдын ая эвийг олохдоо гайхалтай сайн гэж хөлбөмбөгийн ертөнц ярьдаг. Анчелотти Германы алтарт клубтэй 2019 он хүртэл гэрээ байгуулсан бөгөөд жилд 15 сая евро, дээрээс нь шагналт цалин авахаар болжээ.
Байерн 2015 оныг ялалтаар төгсгөлөө
Лид: Гвардиолагийн баг энэ улиралд трипл хийх цорын ганц зорилготой. Аваргуудын лиг, Бундеслиг болон цомын тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж байгаа Байерн оны сүүлчийн тоглолтоо Ханноверт хийж ялалт байгууллаа.
Сони: Өнгөрсөн долоо хоногт Пеп Байернийг орхих болсон мэдээлэл багийн тоглогчдод гэнэтийн цохилт болсонгүй, тэд бүгд улирлын төгсгөлд 2013 оны амжилтаа давтаж гурван цом өргөх зорилгодоо хүрэх нь хамгийн чухал гэж мэдэгдсэн. Мюнхений алдарт баг улирлын эхний хагасын зорилгоо 100 хувь биелүүлж, Аваргуудын лигийн хэсгээс нэгээр гарч, Бундеслигийн намрын аваргаар тодорч, мөн хэд хоногийн өмнө Германы хөлбөмбөгийн холбооны цомын ¼ шигшээд өрсөлдөх болзлоо хангасан. Баварчууд 2015 оны сүүлчийн тоглолтоо Германы АШТ-ий 17 дахь тойргийн хүрээнд Ханноверт хийлээ. Рибери, Роббен, Кошта, Гётце, Лам, Алаба, Бенатиа болон Бернатгүй тоглосон зочид найм дахь минутад гоол алдах дөхсөн ч Мануэль Нойер бүх авъяас чадвараа харуулж багаа аварсан байна. Цаашид багийн топ мэргэн бууч Роберт Левандовский Ханноверийн хаалганы бөх батыг шалгаж, улмаар Томас Мюллерийн нэмэлт цохилтыг Рон-Роберт Цилер шугаман дээрээс хамгаалсан. Германы шигшээ багийн сэлгээний хаалгач болон довтлогчийн хоёр дахь халз тулаан завсарлахын өмнөхөн өрнөж, Мюллер пенальти цохилтоор Цилерийг төвөггүй хуурч, улирлын 14 дэх гоолоо орууллаа. Үлдсэн цагт Баварчууд байдлыг бүрэн хянаснаар тоглолт 1-0-ээр өндөрлөсөн байна. Байерн 46 оноотой улирлын эхний хагасыг өндөрлүүлснээр хоёр жилийн өмнө Гвардиолагийн эхний улиралд тогтоосон амжилтандаа хүрч чадсангүй. Гэвч тэдний гол өрсөлдөгч Боруссия Дортмунд бүдэрснээс Мюнхенчүүд найман онооны давуутай зул сарын амралтыг эхлүүлж байна.
by Amgaa » Thu Jan 14, 2016 3:25 pm
by LeBe » Sat Jan 23, 2016 5:06 am
by ТӨӨГӨӨ » Sat Jan 23, 2016 9:00 pm
by Amgaa » Sun Jan 24, 2016 5:04 pm
by Sesame » Mon Jan 25, 2016 10:48 pm
by ТӨӨГӨӨ » Tue Jan 26, 2016 8:20 am
by Sesame » Tue Jan 26, 2016 9:08 am
by Amgaa » Mon Feb 01, 2016 8:23 pm
by Amgaa » Mon Feb 01, 2016 9:05 pm
by Sesame » Tue Feb 02, 2016 6:25 am
by Kro » Tue Feb 02, 2016 10:58 am
by Gooner » Tue Feb 02, 2016 11:37 am
by Kro » Tue Feb 02, 2016 2:24 pm
by Барнаба » Sat Feb 06, 2016 4:16 pm
by Amgaa » Sun Feb 07, 2016 8:13 pm
by Kro » Mon Feb 15, 2016 2:51 pm
by El Payaso » Mon Feb 15, 2016 4:45 pm
by Kro » Mon Feb 15, 2016 5:20 pm
by Suicide » Mon Feb 15, 2016 5:49 pm
by Nova » Mon Feb 15, 2016 5:53 pm