by Mish » Wed Jan 06, 2016 10:10 pm
Азарын хамгийн гол дутагдал нь сэтгэл зүй гэдэг нь энэ улирлаар батлагдаж байх шиг байна...
Дээр нь амбиц байхгүй...өөрөө ч хэлсэн байсан...Би нэг гоол хийчихвэл За одоо болоо дөө гэх маягаар боддог гэж...
Харин Рон, Мэсси нтр бол эсрэгээрээ гэдгийг хэн ч мэднэ...Рон бол ялангуяа амбиц нь аймшигтайнхаа хүчээр өдий зэрэгт хүрсэн гэж боддог...
Анх МЮ-д ирж байхад финиш муутай, төдийлөн гоолддогүй...харин дриблийг бол гашраадаг байсныг санаж байгаа байх...
Харин хэдэн улирлаас дриблдээ анхаарахаа больж финишингдээ анхаарснаас гоол хийх чадвар нь эрс сайжирсан гэж хаа нэгтээгээс уншиж байлаа...
Одоо бол тэр үеийнх шиг дрибл бараг хийж харагддаггүй, чадахаа ч байсан байна лээ...Хамгаалагч нарыг хуураад, сүлжээд гүйгээд байхыг нь би лав ойрын хэдэн жил хараагүйм байна...
Азарыг энэн шиг финишээ сайжруулах болов уу гэж хүлээдэг байсан ч энэ жилээс бүр итгэл алдарчихлаа...
Би лав Бэйл-Азар гэсэн шууд свап болвол дуртай байна...гэхдээ ийм зүйл болохгүй байх...
одоо Жозе явсан...Азар яаж өөрчлөгдөхийг нь л харья даа...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...