by chukcha2002 » Wed Jul 26, 2006 9:13 pm
Б.Дашдэлгэр: Системтэй бэлтгэл хийх нь чухал
А.ТҮМЭНБАЯР (2006.07.26)
Монголын сагсан бємбєгийн vндэсний шигшээ баг єнгєрєгч зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 1-ний хооронд БНСУ-д нєхєрсєг уулзалт тоглолт болон хамтарсан бэлтгэл сургуулилалт хийгээд ирлээ. Бид явсан газрын сонин дуулахаар МСБХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга Б.Дашдэлгэртэй уулзаж ярилцлаа.
-Монголын сагсан бємбєгчид БНСУ-ыг зорин бэлтгэл сургуулилтаа базаагаад ирлээ. Хэр vр дvнтэй бэлтгэл болов?
-Бид 2006 оны лигийн АШТ-ий дараа шигшээ багаа шинээр бvрдvvлэн бэлтгэл сургуулилтад хамруулж байна. Учир нь бид энэ долдугаар сард 20-27-нд Сири улсад болох байсан “Станковичийн цом” нэртэй хоёрдугаар тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаад байсан. Уг тэмцээнд бэлдэх vvднээс МСБХ шигшээ багаа БНСУ-д хамтарсан бэлтгэлд хамруулсан. Нийт зургаан их сургууль болон лигийн багуудтай бэлтгэл хийлээ. Энэ нь бид Сири улсад болох олон улсын тэмцээний бэлтгэл байсан юм. Харамсалтай нь Ойрхи дорнодод улс тєрийн байдал хvнд байгаа учраас Азийн сагсан бємбєгийн холбоо бидэнд албан бичиг ирvvлж, тэмцээн хойшлогдсон тухай мэдэгдсэн. Хэдий болтол хойшлогдсон нь одоогоор тодорхойгvй байгаа.
-БНСУ-д бэлтгэл хийснээр ололттой тал юу байв?
-Шигшээ баг маань єнгєрєгч жилээс эхлэн БНСУ-ын иргэн Пак Сан Генаар удирдуулж байгаа. Энэ хvнийг байгаа дээр бид аль болох тамирчдаа мэргэжлийн тvвшинд хvргэе гэсэн зорилготой. 11 жил лигийн тэмцээнээ зохиосон улс Азийн тvвшинд гарах цаг нь болсон учраас сагсан бємбєгч нараа эрчимтэй бэлтгэж байна. Бид БНСУ-д очоод анхандаа хожигдож байсан багаа сvvлийн єдрvvдэд хожсон. Тогтмол системтэй бэлтгэл хийвэл манайхан Азидаа боломжийн хэмжээнд єрсєлдєх бололцоотой гэсэн дvгнэлтэд хvрсэн. Иймээс бид энэ бэлтгэл сургуулилтаа таслахгvй vргэлжлvvлэн дээрээс нь эмэгтэйчvvддээ анхаарал тавьж сагсан бємбєгийн спортыг мэргэжлийн тvвшинд хєгжvvлэхээр зорьж байна.
-БНСУ-ын сагсчдаас сурах зvйл юу байв?
-Авууштай зvйл бол бvх насны тамирчид зарчимч, єєртєє єндєр шаардлага тавьдаг, тэрнийхээ тєлєє хєдєлмєрлєдєг, эх оронч сэтгэлгээтэй. Тэнд ямар ч дарга, баян хvний хvvхэд байсан хамаагvй. Ижил орчин, нєхцєлд бэлтгэл хийдэг. Тамирчин хvн ямар байх ёстой вэ. Дасгалжуулагч хvн ямар байдаг вэ гэдгийг ухамсарласан хvмvvс байна лээ. Ялангуяа сахилга бат, ёс суртахуун дээр бид тэднээс сурах зvйл их байна. Миний хувьд манай тамирчид тодорхой хэмжээнд сурч авсан гэж бодож байгаа.
-Нийт хичнээн хvний бvрэлдэхvvнтэй явав?
-20 хvний бvрэлдэхvvнтэй явлаа. 13 тамирчин, гурван дасгалжуулагч, орчуулагч болон МСБХ удирдлагууд БНСУ-ыг зориод ирлээ.
-Шvvгч авч явсан тухай сонссон юм байна?
-Энэ жилээс лигийн тэмцээн шvvж буй Ганзориг гэдэг залуу бий. Нас залуу, дур сонирхолтой учир ирээдvйд залуу шvvгч тєрvvлэх vvднээс тvvнийг авч явсан. Биднийг очих vед БНСУ-ын оюутны лигийн АШТ-ий шигшээ тоглолтууд эхэлчихсэн байсан. Мєн тэрбээр солонгос шvvгч нартай хамтран манай шигшээ баг Солонгосын багуудтай тоглосон тоглолтуудыг шvvсэн. Энэ бvгдээс тэр ихээхэн зvйл сурч авсан байх.
-МСБХ ирэх наймдугаар сард єєрийн эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулна гэсэн. Энэ тухай уншигчдад маань сонирхуулаач?
-Бид есдvгээр сард эх орондоо 6-8 орон оролцсон олон улсын тэмцээн зохиохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Мєн бидний хамгийн гол зорилго бол арванхоёрдугаар сард Катарын нийслэл Доха хотноо болох Азийн наадамд оролцон хvчээ сорих юм.
-Тэмцээнд ямар улсын багууд оролцох вэ? Улсуудын шигшээ багууд ирэх болов уу?
-Одоогийн байдлаар бид тэмцээн болох газраа сонгохоор ажиллаж байна. Yvнийгээ шийдчихвэл наймдугаар сардаа багтааж тэмцээнд оролцох улсууд руу урилга илгээнэ. БНСУ-аас баг ирэх нь тодорхой болсон. БНХАУ, Японы сагсан бємбєгийн холбоотой зvvн Азийн сагсан бємбєгийн холбооны хурал дээр ярилцсан. Ямар ч байсан тамирчдаа илгээнэ гэдгээ мэдэгдсэн. Бид эндээ асуудлаа шийдчихвэл эдгээр улсын сагсчид ирэх байх.
Мєн бид Канад улсаас нэг баг авчирах бодолтой байгаа. Ямар ч байсан нилээд олон орон оролцсон урд ємнє нь Монголд болж байгаагvй тэмцээнийг зохиох тєлєвлєгєєтэй. Энэ тэмцээнийг зохиох гэж буй гол зорилго нь гадаадын сагсан бємбєгчдийг ур чадварыг монголчууддаа харуулах. Ингэснээр манайхан гадны тамирчдаас их зvйл сурна. Зєвхєн тоглохыг нь сурахаас гадна талбай дээр хэрхэн биеэ авч явах, тамирчдын ёс суртахуун ямар байх ёстойг ойлгож авах байх. Энэ тэмцээнд улсуудын шигшээ багууд хараахан ирэхгvй болов уу. Харин их, дээд сургуулиудын баг хvрэлцэн ирнэ. Зарим улсаас “В” лигийнхэн хvчтэй багууд ирэх сурагтай.
-Yvнээс гадна МСБХ ямар ажлууд тєлєвлєєд байна?
-Бид єнгєрєгч жил зохиож байсан гудамжны сагсан бємбєгийн тэмцээнийг “MCS-Coca Cola” компанитай хоёр дахь жилдээ хамтран энэ наймдугаар сард єргєн хэмжээ хамруулан зохиох гэж байна. Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад зохиохоор тєлєвлєєд байгаа. Энэ тэмцээн сагсан бємбєг сонирхогч хvvхэд багачуудын дундах энэ зуны гол тэмцээн болох болно.