2018 онд Орос улсад болох ДАШТ-ий Азийн бүсийн 2-р шат өндөрлөх дөхөж байна. 3-р сарын 29нд сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж дууссанаар 3-р шатанд өрсөлдөх багууд тодроно.
Азийн бүсэд нийт 47 улс байдгаас Умард Марианы Арал нь Фифагийн гишүүн биш тул хасагдаж 46 улс тухайн үеийн (2015 оны 1 сар) чансаагаар жагсаж хамгийн сүүлийн байруудыг эзэлж байгаа 12 баг хоорондоо хасагдах журмаар тоглоод 6 баг нь үндсэн 34 баг дээр нэмэгдэж 40 улсын шигшээ 8 хэсэгт тав таваараа хуваагдсан. Эхний шатанд гарсан том сенсааци бол дэлхийн хамгийн амгалан тайван улс гэгддэг Бутаны шигшээ Төв азийн бүсэд байнга өрсөлдөж ялагддаг байсан Шри Ланкийн шигшээ багийг 2 ч удаа хожсон. Бруней Тайванийг нутагт нь 1-0р хожсон ч хариу тоглолт дээр 2-0дүүлж бараагүй.
Сонирхолтой нь манай шигшээ багийг хожсон Зүүн Тимор эхний А хэсэгт Саудын Араб, АНЭ, Палестин, Малайзын шигшээ багтай таарсан. Хэрвээ Монгол хожсон бол эдгээр улсуудтай нэг хэсэгт оронд нь орох байсан гэж бодсон ч үгүй байв. Манайхыг хожсоноор чансаа нь ахиж 4-р сагсанд орсон.
За 3-р шатанд хэсэг бүрийг толгойлсон 1 баг дээр нэмээд 2-р гарсан багуудаас илүү оноо болон гоолтой 4 баг нь нэмэгдэж 12 баг цааш 2 хэсэгт 6 6-аараа хуваагдаад тус бүр хэсгээ манлайлсан хоёр баг дэлхийн аваргийг зорих бөлгөө. 3-р гарсан 2 баг нь хоорондоо нэмэлт тоглолтоос цааш шалгараад Комнебол буюу латин америкийн нэмэлт багтай Плэй оффын тоглолт хийж дэлхийн аваргад орох юм. Энэ жилийн азийн бүсийн сорилго тэмцээний бас нэг онцлог нь 2019 онд болох ААШТэмцээний урьдчилсан шат давхар явагдаж байгааг дурьдах хэрэгтэй байх.
А хэсэг АНЭУ - Саудын Араб Палестин - Зүүн Тимор Энэ хэсгээс анхнаасаа Саудын Араб тэргүүлэх нь ойлгомжтой байсан. Араас нь АНЭУ, Палестин 2 өрсөлдөх нь тодорхой байлаа.
Би хувьдаа Палестинийг их дэмжиж байсан. Саудитай талбай дээр нь ана мана үзээд шүглийн дуунаас хэдхэн секундын өмнө гоол алдаж хожигдсон. Малайзууд эсрэг багууддаа жинхэнэ бөмбөгдүүлсэндээ. Лав Саудитай нилээн сайн тоглоод талбай дээрээ хожиж яваад сүүлд 2 гоол алдангуут фанатууд нь уурлаад утаа униар тавиад тоглолт зогсож Арабд шууд техникийн хожил өгчихсөн. Тиморын 2 гоолыг лав Рамон гэж хамгаалагч мөргөж оруулсан.
B хэсэгАвстрали - ИорданТажикстан - КиргизстанАвстрали бол угаасаа асуудалгүй хэсгийг тэргүүлэх нь гэтэл Иорданд хожигдчихсон. Гэтэл Киргиз гэж гайнууд Иорданыг хожиж гүйхгүй нохой гүйх нохойнд саад болсон. Хэрвээ Иордан энэ тоглолт дээр ялчихсан байсан бол Австралиас 1 оноо илүү, 29нд болох тоглолтонд тэнцээд Австралийн дээр гарахгүй юу. За Бангладеш бол хэсгийн шалны алчуур болсондоо. Тажиктай тэнцэж ганцхан оноо авсан нь чамлалттай. Сониноос өчигдрийн Бангладеш Иорданд 8-0үүлдэг тоглолтонд Харри Реднапп Иорданыг дасгалжуулж байна лээ.
C хэсэгКатар - ХятадМалдив - БутанЭнэ хэсгээс Катар Хятад хоёрыг цааш шалгарна гэсэн яг л байна. Гэхдээ Хятадын засаг захиргааны бүс Хонг Конг нь Хятадтайгаа хийсэн 2 ч толголтод гоолгүй тэнцэж эвгүйтүүлэх дөхсөн дөө. Катар Бутаныг 15-0р ууж идсэн.
D хэсэгИран - ОманЭнэтхэг - ТуркменистанЭнэ хэсэг жинхэнэ сенсаацитай эхэлсэн. Гуам эхний хоёр тойрог талбай дээрээ Туркмен, Энэтхэгтэй 4 хоногийн зайтай тоглох хуваарьтай байв. Гэтэл Гуам аль алинд нь хожчихсон шууд 6 оноотой хэсгээ тэргүүлээд эхэлсэн. Гуам бол Америкийн цэргийн бааз байрладаг эзэмшил арал нь юм. 200000 хүн амтай, иргэд нь АНУ-гийн пасспорттай. Лав Ромеро гэж хамгаалагч нь эдгээр тоглолтууддаа оролцохын хажуугаар давхар Монголын лигийн Хоромхон, УБ унаганууд багуудад тоглоод амжсан. Иран шигшээ багт Орост тоглодог Азмун гэж янзын сайхан довтлогч гарч ирсэн байна лээ.
E хэсэгЯпон - СириАфганистан - СингапурЭнэ хэсгээс Япон Сири дараагийн шатанд орох нь нэгэнт тодорхой болсон. Япон харин талбайдаа Сингапуртай гоолгүй тэнцэж оноо алдсаныг эс тооцвол аймшигтай сайн байсан. Сири, Афганистан улс төрийн асуудал терроризм зэрэг асуудлаас болж өөрийн талбай дээрх тоглолтуудаа дундын талбайд хийсээн хөөрхий. Камбож харин Японтай 2 тоглохдоо тавхан гоол алдсан хэрнээ бусад багууддаа уншуулсан.
F хэсэгИрак - ВьетнамЭнэ хэсэгт Индонезийн баг байсан ч Фифагийн дүрэм зөрчиснөөр бандуулсан. Улмаар 4 багтай ганц хэсэг нь болж таарсан. Тайланд Ирактай хийсэн тоглолтууддаа тэнцсэн ч Вьетнам Тайваныг хожсон. Харин Ирак Вьетнамын талбайд тэнцэж оноо алдсанаар Тайландыг хожиж байж л нэгээр гарах боломжтой байсан ч сая тэнцчихлээ. Ирак бас дундын талбайд хомэ тоглолтуудаа хийсэн.
G хэсэгЛиван - Мьянмар Кувайт - Лаос-->хойшилсон
БНСУ - Кувайт-->хойшилсон
Кувайт өнгөрөгч оны сүүлээр Фифагийн ёс зүйн хорооноос зөрчил гаргаж шийтгүүлснээс улбаатай 2 ч тоглолт нь хойшилсон. Лав Мьянмартай тоглох тоглолтонд техникийн хожигдол өгсөн. Со ах нар бол энэ хэсэгт угаасаа босоо байлаа.
Н хэсэгУзбекистан - БахрайнФилиппин - БНАСАУСүүлийн хэсгээс Узбек, Хойдууд хөтлөлцөөд гарах нь тодорхой байсан тэр ёсоороо л боллоо. Хойдууд талбайдаа Филиппинтэй тэнцээгүй бол бүр 1-р гарч мэдэх байж. Филиппин уг нь эхлэлээ сайхан тавьж Бахрайныг хүртэл хожсон ч яваандаа Узбекд хожигдоод сүүлдээ хэсгийн хамгийн сул Иемэнд талбайдаа хожигдоод бүр худлаа болсон доо. Иемэн бас дундын талбайд тоглолтуудаа хийсэн.
За нэг иймэрхүү. Мэргэн буучдыг 14 гоолтой Саудын Арабын Мохамед Аль Салави 14 гоолтой тэргүүлж байна. Бид нарын сайн мэдэх тоглогчдоос гэвэл Тим Кэйл 8 гоол, Хён Сон Мин 6 гоол, Кэйсукэ Хонда, Сэрдар Азмун тус бүр 5 гоол, Майл Иединак, Юнас Мохмад, Шинжи Оказаки нар тус бүр 4 гоолтой байна.