NBA-ийн СОНИН САЙХНААС...

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Дорнод бүсийн аваргаар аль баг тодрох вэ?

1. Фила 76
1
7%
2. Келтүүд
2
13%
3. Рэпторс
4
27%
4. Бакс
8
53%
 
Total votes : 15

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Гүртэн » Fri Nov 27, 2015 3:21 pm

Кайри зул сараар нэгийгээ үзнээ гэсэн байна лээ. Тэрнээс өмнө хэдэн тоглолтод ороод формдоо орох байх гэсэн шуум дэгдээд байна лээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Тошилоо » Sat Nov 28, 2015 6:03 pm

Кайри яараад хэрэг байна уу
тэртэй тэргүй кавалейрс бүсээсээ 1-р гарах биз
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Realist » Mon Nov 30, 2015 2:01 pm

2015 оны NBA Christmas jersey-нүүд болон 90-ээд оны Жордан, Коби, Айверсоны өмсгөлүүд шинээр ирлээ. https://www.facebook.com/jerseyzone88/posts/761305227336627?pnref=story
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Chin-T-Mac » Mon Nov 30, 2015 2:21 pm

melo-г ягаад сэлгээнээс 58 секунд тоглуулав
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Realist » Mon Nov 30, 2015 6:17 pm

Бас ийм 90-ээд оны жерсинүүд https://www.facebook.com/jerseyzone88/posts/761358513997965
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby fond » Tue Dec 01, 2015 11:39 am

Энэ жил ер нь ийстийнхэн сайн байнаа..
Өнөөдөр л гэхэд дууссан 5 тоглолтуудаас 4 нь ийст вс вэст болж бүгдэд нь ийст хожсон ч байх шиг..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Батгэрэл » Tue Dec 01, 2015 11:54 am

Юта зогсоочих юм биш биз дээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby richie_d4 » Tue Dec 01, 2015 12:25 pm

Юта тэр сүүлд холоос шиддэг нь яажыгаам бээ.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Гансүх » Tue Dec 01, 2015 12:28 pm

Харин зурсан хувилбар нь хэрэгжилгүй дур мэдээд 3-с шидчих шиг боллоо
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby PrOXy » Fri Dec 04, 2015 11:50 am


номер 1 нь ямар гоё данк вэ. нумарч байгаад л хусч байна шт. хамгаалж байгаа нөхөр нь сайн блокчин байхаа. ин ёор фейс!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Logger » Fri Dec 11, 2015 8:22 pm

кк поп-д алтан мужийн дайчдын 3-ын шидэлтүүд таалагдахгүй байгаа бололтой. Ядаж байхад урд нь Т-Мак, Рей нарын хохирогч болсон болохоор бүр залхмаар санагдсан байхдаа хэхэ.

Image
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Shaggy » Fri Dec 11, 2015 8:46 pm

Наад чинь бүтнээрээ ийм юм яриагүй ээ блийчирийхан яг энэ хэсгий нь тасдаад тавьцан байна лээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby fond » Fri Dec 18, 2015 10:24 am

Nike Family
Image
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby LS_FCB » Fri Dec 18, 2015 11:14 am

Энэ эмэгтэй нь хэн бэ?
Дээд хурдаар
User avatar
LS_FCB
Fantasy NBA All-Stars MVP
 
Posts: 1309
Joined: Sun May 10, 2009 11:11 pm
Location: Уурхайн гүнд

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby fond » Fri Dec 18, 2015 11:21 am

WNBA Star Elena Delle Donne гэнээ
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby LS_FCB » Fri Dec 18, 2015 11:52 am

Анх хараад Олиник байна л гэж харлаа :-o
Дээд хурдаар
User avatar
LS_FCB
Fantasy NBA All-Stars MVP
 
Posts: 1309
Joined: Sun May 10, 2009 11:11 pm
Location: Уурхайн гүнд

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Гүртэн » Fri Dec 18, 2015 12:00 pm

Шумпертийн эхнэр төрөх гэж өвдөөд эмнэлэгт очиж чадалгүй гэртээ төрсөн гэнэ. Шумп эх барьж авсан юм байх аа.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby TGNT » Fri Dec 18, 2015 12:02 pm

paul george ийн өмссөн пүүз ямар загвар вэ?
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1888
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Logger » Fri Dec 18, 2015 12:08 pm

ТҮС ТАС wrote:paul george ийн өмссөн пүүз ямар загвар вэ?


Hyperdunk 2015
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Мэргэн » Fri Dec 18, 2015 5:41 pm

Тоглогч ахуйдаа 2, дасгалжуулагчийн хувиар 11 бөгж авсан, ҮСБХ-ны хамгийн алдартай дасгалжуулагч гэж хэлж болох Фил Жэксоны 2013 онд бичсэн “11 БӨГЖ: АМЖИЛТЫН АМИН СҮНС” номыг чадан ядан орчуулан та бүхний гар дээр хүргэхэд бэлэн болоод байгаа бөгөөд дараагийн 7 хоногт хэвлэлтээс гарах уг номноос зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй амьдралын ухаан, буддизм, зэнгийн сургаал, сургамжит өгүүллүүд гээд дараах олон зүйлсийн талаар унших болно:
• Дээр хэлсэнчлэн энэ бол зөвхөн сагсан бөмбөгийн тухай ном биш. Амьдралын ухаан, өөрийгөө танин мэдэх, хувь хүний хөгжил, манлайлах чадварт суралцах хийгээд хэрхэн хамт олон болж бүрдэх тухай уншиж болно. Овгийн хөгжлийн 5 шат буюу хамт олны хөгжил түүнд хувь хүн ямар оролцоо, зан араншинтай байвал зохих, “та нар биш би л аугаа” гэсэн аминч үзлээс “чи биш бид аугаа” гэсэн үзэлд хэрхэн хүрэх, өөрийгөө танин мэдэхийн тулд ямар 8 шат, зарчмыг баримтлах зэргийг өгүүлэхдээ алунгоо эхийн домог, самурай, Сиддхартха, ах дүү ламын түүх зэрэг сургамжит өгүүлэл, буддизм, түүний дотор зэнгийн сургаалаар жишээ болгон өгүүлэх болно. Үүнийг ч батлах мэт Коби ингэж хэлсэн байна. “Би Фил Жэксоны үйл хөдлөл, биеэ авч явж буй байдлаас манлайллын талаарх мэдлэгийнхээ 90 хувийг олж сурсан. Энэ бол зөвхөн сагсан бөмбөгт манлайлах тухай биш л дээ. Харин хэрхэн амьдрах тухай гүн ухаан юм. Яг тухайн мөчид, амьдралынхаа хором бүрт баримтлах зарчим. Үнэхээр сэтгэлд нь нийцэхгүй байгаа зүйлийг хүчээр хийлгэх гэж хүүхдүүдээ албадахын оронд зүгээр л хажууд нь байж, зааж чиглүүлэн, өөрсдийн сонгосон замаараа өсөж хүмүүжихийг нь зөвшөөрөх гэх мэт. Энэ бүгдийг би Филээс л сурсан”
• Ямар ч зохион байгуулалтгүй багийг хэрхэн хэдхэн жилийн дотор аварга болгодог вэ? Энэ бол удирдахуйн ухаан. Тэр дундаа бясалгалын тухай. Амьдралд мөрдлөгө болгохуйц гүн ухааны талаар.
• 1960-70-аад оны Нью-Йорк Никс, 1990-ээд оны Чикаго Буллс, 2000-аад оны Лэйкерсийн уналтаас эхлээд аваргууд болсон дэлгэрэнгүй түүхүүд. Тухайлбал, 1998 оны финалын 6 дахь тоглолтонд Жордан Мэлоуны бөмбөгийг тасалж хийсэн хожлын шидэлт (өөрийнх нь хэлснээр спортын түүхэн дэх хамгийн сэтгэл догдлуулсан мөч), 1997 оны финалдын шийдвэрлэх тоглолтонд Керрийн хийсэн хожлын шидэлт, 1993 оны финалын шийдвэрлэх тоглолтонд Пакссоны авсан хожлын шидэлт гээд тэр бүрийн цаадах торгон агшин. Эдгээр түүхийн хажуугаар дурдагдахгүй, ярихгүй өнгөрч болохгүй Нэтс, Жазз, Пэйсерс, Детройт, Сакраменто хийгээд бусад багууд болон А.Томас, Р.Миллер, К.Уэббэр, К.Мэлоун, Г.Пэйтон, А.Айверсоноос авахуулаад нүүр царай болсон тоглогчдынх нь тухай.
• Буллс, Лэйкерсийн бараг бүх тоглогчдын хувь хүн, зан ааш, ур чадварын тухай дэлгэрэнгүй. Тухайлбал, Буллс: Жордан, Пиппен, Армстронг, Лонгли, Родман, Харпер, Пакссон, Керр, Картрайт. Лэйкерс: Райс, Коби, Шак, Фокс, Орри, Фишер, Уолтон, Шоу, Газол, Байнам, Вуяажич, Мэлоун, Пэйтон, Фармар, Ариза, Рон Артест, Одом. Мөн хүн бүрийн одоог хүртэл муулаад байгаа Смүш Паркер гайхалтай нөөц бололцоотой байсан ч яагаад амжилтанд хүрээгүй талаар.
• 1960-70-аад оны өөрийнх нь бүрэлдэхүүнд нь байсан Никс, багийн тоглогчид, хэрхэн аварга болж, салан бутарсан тухай.
• Буллс, Лэйкерсийг нийт 11 удаа аваргын замд хөтөлсөн гурвалжин довтолгоо, түүний талаарх бусад дасгалжуулагчдын төөрөгдөл, ямар энгийн зүйл болох, энэ системд од тоглогч гэж байдаггүй тухай.
• 1995-96 оны алдарт Чикаго Буллсын тогтоосон, эвдэгдэшгүй гэх 72-10 амжилтын нууцын тайлал.
• 2003-04 онд Мэлоун, Пэйтон нарыг эгнээндээ нэгтгэн, Коби, Шак нарын хамтаар бүх оддын баг гэж нэрлэгдэж байсан Лэйкерс яагаад аварга болж чадаагүй тухай.
• Коби, Жордан хоёрын адил хийгээд ялгаатай талыг зан ааш, бие махбод гээд бүх талаар нь жишсэн харьцуулалт.
• Жордан бэйсболл тоглохоор сагсан бөмбөгийг орхисныг хүн бүр мэдэх ч яагаад эргэн ирсэн талаар тэр бүр мэддэггүй. Энэ талаар
• Коби-Шак, Коби-Филийн зөрчилдөөний талаар. Фил Жэксон Кобигийн хатгаасаар багаас явсан, эргэж ирээд Кобитой хэрхэн ойр дотно харилцаатай болсон тухай.
• Кобигийн холбогдож байсан бэлгийн халдлагын тухай. 2006 оны плэйоффын эхний шатанд Лэйкерс Сансыг 3-1 харьцаатай тэргүүлэн шуугиан дэгдээж байгаад өөр нэгэн тоглогчийн холбогдсон хүчингийн хэрэг багийн сэтгэл зүйд нөлөөлөн хожигдсон тухай.
• 2011 оны Лэйкерс Филийн хэлснээр өөрийнх нь дасгалжуулж байсан аль ч оны Лэйкерсээс илүү байж болох баг байсан ч яагаад Далласт хожигдсон тухай хөшигний цаадах баримт.
• Лэйкерсийн хувьд Бостоныг хожино гэдэг яагаад тийм чухал талаар. Кингсийн үзэгчид яагаад Фил Жэксон болоод Лэйкерсийг үзэн яддаг тухай.
• Мөн нэмэлт драфт, локаут, зарим багийн хуучин нэрний түүх болоод ҮСБХ-ны хөшигний цаадах амьдрал.
• Эцэст нь Христийн шашинтан библ, Ислам шашинтан коран уншихгүй байж болдоггүй шиг сагсан бөмбөг сонирхдог хүн Фил Жэксоны номыг уншихгүй байж болохгүй л гэе даа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Mojul » Fri Dec 18, 2015 5:55 pm

Мэргэндээ баяр хүргэе. Номоо хэвлэлтэнд өгсөн байна

Sent from my GT-I9500 using Tapatalk
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Мэргэн » Fri Dec 18, 2015 6:02 pm

Баярлалаа
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Chin-T-Mac » Fri Dec 18, 2015 6:03 pm

:eek:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Makaveli » Fri Dec 18, 2015 6:17 pm

Аль номын сангаар гарах талаар бичээрэй. Мундаг байна шүү. Амжилт. :eek:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Мэргэн » Fri Dec 18, 2015 6:51 pm

Баярлалаа. Номын дэлгүүрээр зарахгүй л гэсэн санаатай байна. Шууд 29 хувь нэмдэг юм байна лээ. Тэгж байхаар тэр 29 хувиа өөр зүйлд зарцуулах санаатай байгаа. Ерөнхийдөө зараад олсон ашгаар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа зүрхний аппаратууд авч өгөх бодолтой байна. Тэгэхээр дэлгүүр мэлгүүрт өгмөөргүй байна л даа. Яг хэвлэлтээс гарахаар нь дараа долоо хоногоос тодорхой мэдээлэл өгнө өө.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests
cron