Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд
by Maslo » Fri Dec 18, 2015 9:50 am
by Amgaa » Fri Dec 18, 2015 9:58 am
Facebook wrote:П.Гвардиола Байернаас явах магадлал өндөр
Лид: Байернтай холбоотой бас нэгэн, гэхдээ энэ удаад багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд харамсалтай цуурхал мэдээ хүргэе. Испанийн спортын сонин Маркагийн мэдээлснээр Пеп Гвардиола Мюнхенийн багтай гэрээгээ сунгахгүй гэж шийджээ.
Сони: Гвардиола лхагва гарагийн үдэш Кроне циркээр зочилж, тоглолт үзэх зуураа клубын удирдлагуудтай ярилцаж байсан нь ажиглагдсан ч тэрээр ийм орчинд ирэх зун Байернаас явах шийдвэрээ зарлаагүй, энэ тухай ярилцаж тохиролцсон байсан гэж Испанийн нэр хүндтэй спортын хэвлэл Марка сонин мэдээллээ. 44 настай алдар дасгалжуулагч саяхан Барселонад дөрөв дэх жилдээ үлдсэн нь буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Байернтай ч гэрээгээ сунгахгүй гэж тэрээр шийдсэн гэж Европын хамгийн том шар хэвлэл Бильд шуугиж байна. Мюнхений клубын удирдлага Гвардиолад ирэх зун дуусч байгаа гэрээг ахин хоёр жилээр сунгах, одоо авч байгаа 20 сая еврогийн цалинг нь нэмэх санал тавьсан. Пеп үлдэх эсэхээ ирэх амралтын өдөр болох Бундеслигийн улирлын эхний хагасын сүүлийн тоглолтын дараа зарлана гэдгээ мэдэгдсэн. Гэвч Марка Бильд сонины сурвалжлагчид түүнийг өнгөрсөн долоо хоногт Байерний ТУЗ, Румменнигге болон Хопфнер нартай уулзаж, гэрээгээ сунгахгүй гэж хэлснийг олж мэджээ. Гвардиолагийн дараагийн ажлын байр Манчестер Сити байх магадлал хамгийн өндөртэй гэж спортын хэвлэлүүд шуугисаар өнөөг хүрсэн. Мөн Моуриньотой амжилт муутай яваа Челси болон Ван Гальтай аз жаргалаа олж чадаагүй Манчестер Юнайтедын эзэд Испани дасгалжуулагчийг багтаа авахыг хүсч байгаа аж. Одоогоор Гвардиола болон Байерн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч цуурхлын чанартай энэ мэдээ ортой байх магадлал өндөр гэж спортын нэр хүнд бүхий хэвлэлүүд дүгнэж байна.
Пеп Гвардиола 2008 оны зун 37 настайдаа Барселонагийн ахлах дасгалжуулагчаар очиж, дараа жил нь шууд трипл хийж, Каталончуудын хамт Аваргуудын лигт хоёр, Ла Лигт гурав түрүүлж, нийт 14 цом хүртсэний эцэст 2012 оны зун ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрээр 2013 онд мөн л трипл хийсэн Юпп Хайнкесийг залгамжилж Байернд ирсэн бөгөөд Бундеслигт хоёр түрүүлж, цомыг нэг удаа хүртээд байгаа. Ирэх хавар тэрээр Мюнхений багийн хамт трипл хийвэл багаа нэр төртэй орхих юм.
by Kro » Fri Dec 18, 2015 11:00 am
by Maslo » Fri Dec 18, 2015 11:03 am
by Kro » Fri Dec 18, 2015 11:05 am
by Барнаба » Fri Dec 18, 2015 11:14 am
by Оргил » Fri Dec 18, 2015 11:19 am
by El Payaso » Fri Dec 18, 2015 11:46 am
Maslo wrote:LVG, Pellegrini хоёрын гэрээ аль аль нь 2017 онд дуусна. Пэп болохоор 2016 онд суларна.
Юнайтэд Сити 2-ын нэгтэй одоо тохирчихоор нөгөө хоёр менежэр нь улирлын эцэст халагдана гэдгээ мэдээд ажлаа яаж үргэлжлүүлэх вэ? Энэ надад сонин санагдаад байгаан.
.
by Shaggy » Fri Dec 18, 2015 11:47 am
by Funky » Fri Dec 18, 2015 11:49 am
by Maslo » Fri Dec 18, 2015 11:49 am
by kayo » Fri Dec 18, 2015 1:27 pm
by Gooner » Fri Dec 18, 2015 4:02 pm
Maslo wrote:
Явж явж Пэп 1 жилийн сунгалт хийх вий дээ...
by turuue » Fri Dec 18, 2015 11:29 pm
by Amgaa » Sat Dec 19, 2015 9:18 am
by Төгсбилэг » Sun Dec 20, 2015 1:41 am
Maslo wrote:LVG, Pellegrini хоёрын гэрээ аль аль нь 2017 онд дуусна. Пэп болохоор 2016 онд суларна.
Юнайтэд Сити 2-ын нэгтэй одоо тохирчихоор нөгөө хоёр менежэр нь улирлын эцэст халагдана гэдгээ мэдээд ажлаа яаж үргэлжлүүлэх вэ? Энэ надад сонин санагдаад байгаан.
Юнайтэд ч яахав LVG-ыг одоо шууд халаад Рафа шиг нэг "интерим" олж ирээд улирал дуустал байлгаж болох юм. Тэгэхээр эргээд ЧЛ эрх нь эргэлзээтэй байгаа үед бас л эрсдэлтэй алхам. Дээрээс нь Пэп-т ЧЛ эрхтэй баг илүү чухал байх.
Явж явж Пэп 1 жилийн сунгалт хийх вий дээ...
by Saiza » Sun Dec 20, 2015 4:16 am
by Saiza » Sun Dec 20, 2015 6:51 pm
by Monteyne » Sun Dec 20, 2015 7:00 pm
by Kro » Mon Dec 21, 2015 9:34 am
by Kro » Mon Dec 21, 2015 10:01 am
by Seikoni » Mon Dec 21, 2015 10:25 am
by JC » Mon Dec 21, 2015 10:28 am
by Amgaa » Mon Dec 21, 2015 10:30 am
by Барнаба » Mon Dec 21, 2015 10:43 am