by Xtreme.So » Fri Dec 16, 2005 9:11 am
Хєгшин тивийн лидерvvд бужигнаантай байна
Дєрвєн жилд нэг удаа болдог хєлбємбєгийн их «тулаан» эхлэх цаг ойртлоо. Yндсэндээ дєрвєн жилийн турш vргэлжилсэн, хэн нь шилдгийг шалгаруулах их сунгаа єндєрлєж, тив тивийг тєлєєлєн шалгарсан багууд ямар хэсэгт орж, хэн нь хэнтэйгээ єрсєлдєхийг сонгох сугалаа єндєрлєлєє. Єнєєхєндєє хєлбємбєгийн ертєнцийн гол чимээ шуугиан энэ хавиас сонсогдож буй хэдий ч хєгшин тивийн ногоон талбайнуудад єрсєлдєєн ид дундаа байна.
Европын хийгээд дэлхийн хєлбємбєгт голлох нэр нєлєєтэй шилдэг багуудаар сонин юу байгаа бол? Ялангуяа ажил хэрэг нь шинэ улиралд нэг их бvтэмжтэй бус байгаа «Реал», «АС Милан», «Манчестер» хавиар эргэлдээд vзэх нь уншигчдад сонин байх болов уу. Хойд хєршид нэгэн улирал дуусаж, шинэ улирлын ємнєх халаа, сэлгээ, панз наймаа хєл ихтэй байгаа.
«Локомотив» серб, Оросын шигшээ орос дасгалжуулагчтай болов
ОХУ-ын хєлбємбєгийн шилдэг багуудын нэг «Локомотив»-ийг дасгалжуулж байсан Юрий Семин vндэсний шигшээгийн “ерєнхий” болж, баг нь дэлхийн аваргын шигшээ тэмцээнээс мултарсны дараа чєлєєлєгдєн, энэ завсар «Локо» шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан билээ.
Гадаад дотоодын хэд хэдэн мэргэжилтнийг нухацтай судалсны эцэст «Локо»-гийн удирдлагууд Сербийн иргэн Славолюб Муслин дээр тогтжээ.
Одоогоор Бельгийн «Локерен» клубт ерєнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа тvvний гэрээний хугацаа оны эцсээр дуусах юм. «Муслин багаа ямагт илvv шинэ шатанд аваачиж чаддаг дасгалжуулагч. Зєвхєн баг ч биш, тоглогчдыг ч «єсгєж хvмvvжvvлэхдээ» сайн. «Бордо»-д ажиллаж байхад нь тvvний удирдлагад залуу Лизаразю, Зидан нар шилдэг хєлбємбєгчийн гараагаа эхэлсэн. Манай баг залуучууд олонтой. Муслинийг сонгосны нэгэн учир энэ. Тэр довтлох хэлбэрийн тактикийг эрхэмлэдэг. Ємнє нь ажиллаж байсан багтаа тэр дандаа гурван довтлогч тоглуулдаг байсан» хэмээн «тємєр замчдын» багийн ерєнхийлєгч Валерий Филатов хэлсэн байна.
Гадаадаас дасгалжуулагч урьж шигшээ багаа удирдуулах хувилбар нэлээд дєхvv хэмээн ярьж байсан ОХУ-ын хєлбємбєгийн холбоо нутаг нэгтнээ илvvд vзжээ. Шигшээгийн ерєнхий дасгалжуулагчийн туслахаар ажиллаж, сvvлийн vед vvрэг гvйцэтгэгчээр томилогдоод байсан Александр Бородюк 2008 он хvртэл шигшээг удирдахаар боллоо. Тэрбээр 1980-аад оны сvvлчийн ЗХУ-ын шилдэг хєлбємбєгчдийн нэг бєгєєд нутагтаа тоглож байгаад Бундеслигт очиж, нэлээд хэдэн оныг элээснийхээ дараа дасгалжуулагчийн албанд шилжсэн юм.
Садангийнхны «цуст тулаан»
Италийн алдарт «Милан» баг улсынхаа аварга шалгаруулах тэмцээний 15-р тойрогт нутаг, гарал нэгт «Интер»-т 2:3-аар хожигджээ. Милан хэмээх нэгэн хотоор овоглосон, тєрєл садны холбоотой энэ хоёр баг нэлээд эртнээс «яс vзэлцдэг», балиашгууд нь ч хоорондоо сvрхий «барилдчихдаг» уламжлал тогтсон бєгєєд 2002 оны гуравдугаар сараас хойш «Интер» єрсєлдєгчєє нэг ч хожиж чадаагvй байгаа тул тоглолт италичуудын онцгой сонирхлыг татсан нь аргагvй биз ээ.
14 тойргийн дараах байдлаар «Интер» гуравт явсан «Милан»-аас хоёр онооны дутуу дєрєвдvгээр байрт байсан юм. Хэрвээ хожиж чадвал байраа хоёроор урагшлуулж аман хvзvvнд хvрэх байлаа. Тиймээс «Интер»-ийнхэн заавал хожно гэсэн бодолтойгоор талбайд гарсан нь биеллээ олжээ.
Тоглолтын эхний vед Адриана, Шевченко нар тус бvр нэг гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос оруулж, хоёрдугаар vед «Интер»-ийн Мартинс (59 мин), «Милан»-ы Стам (83) нар єрсєлдєгчийнхєє хаалгыг мялааснаар тоглолт тэнцээгээр єндєрлєж магадгvй болжээ. Гэвч тоглолтын цаг дуусаж, шvvгчийн нэмэлт минут vргэлжилж байх vеэр Станковичийн булангаас цохисон бємбєгийг Адриана мєргєж гоол оруулснаар «Интер»-т удтал хvлээсэн ялалт нь ирсэн байна.
Милан хоёр дараалан хожигдож буй нь энэ бєгєєд ємнєх тойрогт «Кьево»-д євдєг шороодсон билээ.
«Цуст тулаан» хэмээн нэрлэсний учир ч санамсаргvй хэрэг биш. Мартинс «Милан»-ы Калазегийн хємсгийг зад цохиж, «Интер»-ийн Верон Шевченког шанаадаж, «Интер»-ийн Самюэл Жилардиногийн хамрыг хугалснаар нэгдvгээр vе дууссан бол хоёрдугаар vед Фигу (Интер)-гийн уруулыг Шимич сэт цохисон нь тоглолт хэр ширvvн єрсєлдєєнтэй болсныг илэрхийлэх биз ээ.
Италийн аварга шалгаруулах тэмцээнийг одоогоор «Ювентус» (42 оноо) тэргvvлж, «Интер» (32), «Фиорентина» (32), «Милан» (31) удаалж байна.
«Манчестер» Сэр Алексаа огцруулах уу?
Английн «Премьер лиг»-ийн шилдэг баг «Манчестер Юнайтад» урагш муутай байна. Аваргуудын лигийн сvvлийн тоглолтод «Бенфика»-д хожигдсоныхоо дараа єнгєрсєн ням гаригт «Эвертон»-той тоглож, 1:1-ээр тэнцжээ. Алдарт «МЮ» сvvлийн 10 жилд анх удаа Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын шатнаас мултрав.
Европын цомын тэмцээнээс мултарсан ч улсынхаа аваргад амжилттай тоглож, тэргvvлэн «нэрээ цэвэрлэх» явдал Сэр Алекс Фергюсоны ойрын зорилго болоод байгаа юм. Энэ бол амаргvй зорилт бєгєєд одоогоор Лигийг тэргvvлж яваа «Челси»-гээс баг нь бvхэл бvтэн 12 оноогоор дутуу, гуравдугаар байрт байна. «Эвертон»-той тоглохын ємнє хоёрт байсан боловч, тэнцэж ганцхан оноо халаасалснаар гурав луу шидэгджээ.
Аваргуудын лигээс мултарсных нь дараа Сэр Алексийг шvvмжилж эхэлсэн «vгэн сум» улам ширvvсч, тvvнийг огцруулах талаар хатуухан шаардаж эхэллээ.
Харин «Эвертон»-ы болон Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Свен Юран Эрикссон тvvнийг ємєєрч, «Фергюсоныг дарамталж, шаналгах хэрэггvй. Тэр гайхамшигтай дасгалжуулагч. Жил ирэх бvр «Манчестер» дээд тєвшний тоглолт vзvvлж байгаа. Ямар ч багт эрт орой нэгэн цагт уруудалт, уналт тохиолддог. «МЮ» Фергюсоны тусламжтайгаар удахгvй хуучин байдалдаа эргэн орно гэдэгт би итгэлтэй байна» хэмээжээ.
Английн «Премьер лиг»-ийг «Челси» (43 оноо) тэргvvлж, «Ливерпуль» (31), «МЮ» (31), «Тоттенхэм» (27), «Болтон» (27), «Арсенал» (26) багууд удаалж байна.
«Реал» Лопесийг vнэлэх болов уу?
Багийн ахлах дасгалжуулагчийн vvргийг гvйцэтгэж байгаа Хуан Рамон Лопес Карогийн удирдлагаар улсынхаа аваргад анх удаа тоглосон «Реал» «Малага»-г талбайд нь 2:0-ээр хожив.
Ням гаригт єндєрлєсєн 15 дугаар тойргийн тоглолтуудаас «Реал» Вандерлей Лушембургогоо халсны дараа ямар тоглолт vзvvлэх нь вэ гэдэг нь хамгийн их сонирхол татаж байсан нь мэдээж. Шинэ ахлах дасгалжуулагчийн нэрийг одоогоор зарлаагvй байгаа бєгєєд Лопес Каро «жинхлэх» эсэх нь ч тодорхойгvй байна. «Реал»-ын тvvхэнд Боске хэмээх дасгалжуулагч vvрэг гvйцэтгэгчээс «жинхэлж», гялалзсан амжилт vзvvлж байсан билээ.
Лопес Каро ємнєх долоо хоногт нь «Реал»-ийг удирдаж, Аваргуудын лигт оролцсон бєгєєд Грекийн «Олимпиакос» багт хожигдсон юм. Гэхдээ «Реал» дараагийн шатанд шалгарах нь нэгэнт тодорхой болчихсон тул нєєц бvрэлдэхvvнтэйгээр тоглолтод оролцсон.
Испанийн аварга шалгаруулах тэмцээнийг «Барселона» (34 оноо) тэргvvлж, «Реал» (28 оноотой) гуравт явж байна.
** Arsenal ReaL MadRiD **