ла лигад хамгийн олон баг сольсон тамирчид.
карлос аранда - 11 баг
малагад төрсөн довтлогч, мадридын унаган кантера. 1-р багтаа а.л-ийн 2 тоглолтонд л гарч үзсэн байна. тэгээд урт аялалдаа гарчээ.
09-11 оны хооронд осасунагаас 49 тоглолтонд оролцсон нь 1 багтаа тогтсон хамгийн урт хугацаа нь байв. мөн дараа нь нумансиад 4 улирал ирж очин тоглосон байна. түүний очсон бусад багуудыг дурьдвал - албасете, шумбагчид, севийяа, мурсиа, гранада 74, леванте, сарагоса, гранада, лас палмас...
рубен кастро - 8 баг
анхны лига тоглолтоо лас палмасын өмсгөлтэй хийж байжээ. тэндээ 4 улирал тоглоод дараагийн 6 улиралд нь албасете, депор, расинг, настик, уэска болон райо багуудаар хэссэн боловч "өөрийн гэр"-ээ олж чадаагүй гэнэ. эцэст нь 2009 онд бетист нэгдэж амар сайхандаа жарган өдий хүртэл тоглож яваа ажгуу.
хавиэр арисменди - 7 баг
мадридын иргэн, атлетигийн унаган залуу. 1-р багтаа 2 улирал тоглоод расингд очиж 1 улирлыг үджээ. дараагаар нь депор, валенсиа, сарагоса, хетафе, майорка багуудаар дамжин өөрийгөө сорьсны эцэст галсиийн депортиво клуб л түүнд тохирох газар гэдгийг олж мэдээд, 13 онд буцаж очин сегундагаас багаа дээш дэвшихэд нь гар бие оролцсон болой.
ллуйс каррерас - 7 баг
16 жилээ испанийн хөлбөмбөгт зориулахдаа 7 багийн өмсгөлийг шингээсэн эр. ла лигийн хамгийн пролифик тамирчдын нэгт тооцогддог гэнэ. барсагийн академид хүмүүжиж, барса б-с гараагаа эхлээд удалгүй 1-р багт дэвшиж байв. гэвч дебью хийгээд 1 жилийн дараа овиэдо, расинг багуудаар хэсэг тэнэжээ. яг 1 жилийн дараа барсад буцан ирсэн боловч дахиад л чемоданаа баглаад майорка баг руу явав. тэндээ шингэж 5 улирлыг өнгөрсөн байна. эцэст нь атлети, мурсиа, алавес багуудаар дамжсны эцэст пүүзээ шкафандаа хадгалжээ.
микел солер - 7 баг
каталоны жиронад төрсөн жигүүрийн хамгаалагч маань анхны гараагаа эспаньол багаас (1983-84) тавьж байлаа. перикост 5 улирлал тоглохдоо завсар нь хагас улирал оспиталет-д (1986) зээлээр очиж байжээ. удалгүй хөрш, ривал клуб болох барса руу очсон байгаам. хэсэг хугацаанд күле байж байгаад атлети, севийяа, мадрид, сарагоса, майорка багуудын бэлэг тэмдгүүдийг энгэртээ залах хувь тавилантай байжээ. хөлбөмбөгийн замналаа балеарес багт эзэн хааны цом хүртсэнээр дуусгасан байна.
олон ч ривал, дерби, томоохон багт тоглоод үзчихсэн шаггүй эр юмаа. перикос, барса, атлети, мадрид
кастро элсо - 7 баг
канарын хагас хамгаалагч маань 40-өөд оны үед ла лигад тоглож явжээ. 40 онд сарагоса багаас анх лигад хөл тавиж байлаа. сарагосагийн "манья" өмсгөлийг 1 жилийг хамгаалаад кастейон баг руу шилжиж 2 жил тоглосон байна. дараа нь валенсиа, мадрид, рс депортиво, сиди малага, лас палмас багуудаар дамжив. 11 жилийн мэргэжлийн карьераа төрсөн нутгийн гран канариа багтаа дуусгажээ.
сурвалж -
http://www.laliga.es/noticias/los-futbo ... -de-laliga
Barça doesn't buy galacticos, we CREATE them.