Кан: Германд хаалгачдын үнэлэмж маш өндөр байдагХувь тоглогчын шагналын талаар ярих үед маш цөөн хаалгачид л олны анхаарлыг өөр дээрээ татаж чадсаныг бид олж харна. Оливер Кан бол тэдний нэг юм. 1963 онд БаллонДор хүртэж байснаараа Лев Яшин тус шагналыг авсан цор ганц хаалгач бол 'Der Titan' дэлхийн аваргын тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн цор ганц хаалгач билээ.
Тэрээр 2002 онд Япон, Солонгос-д болсон дэлхийн аваргад олон гайхамшигтай тоглолтыг үзүүлж шигшээ багаа финалд хүрэхэд тусласан. Харамсалтай нь тэрээр Германыг дэлхийн аварга болгож чадаагүй ч түүний тэмцээний турш үзүүлсэн тоглолт адидас-н Алтан бөмбөг-г хүртэхэд хангалттай байсан юм. "Мэдээж энэ бол гутамшиг, би дэлхийн аварга болохдоо дуртай байх байлаа" гэж тэрээр ярилцлагынхаа дундуур дурсаж байв.
8 удаагийн Бундэслиг-н аварга маань тухайн жилдээ дэлхийн шилдэг тоглогчын шагналд эхний 3-т багтсан бөгөөд мөн л нөгөө Бразилийн Роналдо-д шагналаа алдсан билээ. Түүний хувьд хөлбөмбөг бол нэн тэргүүнд багийн спорт ч гэлээ оны шилдэгт дэвшсэн нь түүний хувьд онцгой мөч байсан юм, өнгөрсөн жилийн Мануэл Нойер-н нөхцөл байдалтай тун адилхан.
Тэрээр бидэнтэй Фифа БаллонДор-т хаалгачдын эзлэх байр суурь, өөрийн болон одоогийн Германы шигшээн номер 1-н хоорондын ялгааны талаар ярилцлаа.
Фифа.ком: Өнгөрсөн жил Германчууд дэлхийн аварга болсны дараа тэдний 5 тоглогч Фифа БаллонДор-т нэр дэвшсэн, тэдгээрийн нэг нь Мануэл Нойер. Та сүүлийн шийдвэрт сэтгэл дундуур байв уу? Тус ёслолыг үзсэн үү? Кан: Германд Нойер-той тус шагналд 2-р байрт орсон талаар нь олон удаа ярилцаж байснаа санаж байна. Би хувьдаа дэлхий даяар маш олон хүмүүс яагаад хаалгач ийм шагналд нэр дэвшсэн талаар бүрэн ойлгосон гэж бодохгүй байна. БаллонДор-г би хувьдаа хаалгачаас гадуурх байрлалын тоглогчдод зориулсан байвал зүгээр юмуу мөн хаалгачид арай тусдаа ангилалд хамаарагдаж, танигдах хэрэгтэй болвуу гэж боддог. Ийм нөхцөлд бол бид дээрх шиг үргэлж том маргаан дагуулдаг асуудалтай дахин тулаад байхгүй болвуу.
Фифа.ком: Яагаад дэлхий даяар хаалгач хүн ийм шагналын нэр дэвшигчид дунд байхыг бүрэн ойлгохгүй байна вэ?Кан: Германд хаалгач нар маш өндөрт үнэлэгддэг хэдий боловч дэлхий даяар илүү өөр ойлголт, үнэлэмжтэй байна гэж хувьдаа таамагладаг. Хамгийн чухал хэсэг нь биш байж болох ч томхон цомыг хүртэхэд заавал маш сайн хаалгачтай байх хэрэгтэй. Жишээ нь миний бодлоор Европд хаалгач нар Латин Америк-д үнэлэгддэгээс хамаагүй илүү том байр суурыг эзэлдэг.
Фифа.ком: Та 2002 онд Мануэл Нойер-н адилаар сүүлийн 3 тоглогчын нэгээр нэрлэгдэж байсан. Энэ нь та Мануэл Нойер-н байр байдлыг ойлгоно гэсэн үг үү? Кан: Дээр миний дурьдсан шалтгаанаар тус шагналыг авч байна гэж би бараг л төсөөлж чадахгүй байна. Тухайн үед маш онцгой содон үйл явдал болох байлаа хэрэв би шагналыг хүртсэн бол. Би дэлхийн аваргын тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн хэдий боловч БаллонДор-г хүртэх нь бүхэлдээ хаалгач хүний хувьд хэрээс хэтэрсэн үйл явдал болох байсан.
Фифа.ком: Та 2002 оны дэлхийн аваргын үр дүн оны шилдэг тоглогчын шагналд нөлөөлсөн гэж итгэдэг үү? Хэрэв та дэлхийн аварга болсон бол тус шагналын эзэн болох байсан болвуу?Кан: Үр дүн мэдээж том ялгааг гаргадаг. Дэлхийн аваргын, Европын аваргын, Аваргуудын лиг-н зэрэг томоохон цом хүртэх нь тухайн жилдээ маш том хүчин зүйл болдог, яг л хэн нэгэн маш олон гоал оруулсан гэдэг шиг. Тиймээс л Лионел Месси, Кристиано Роналдо 2 үргэлж нэр дэвшдэг. Мэдээж эдгээр тоглогчид маш их сэтгэлийн цэнгэл, фэнүүдийг хөлбөмбөгт авчирдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ бол намайг тоглож байх үед ч адилхан байсан, Зинедин Зидан шиг тоглогчыг харах нь зүгээр л сэтгэл ханамж байлаа. Тиймээс эдгээр тоглогчид шагнал урамшууллаа хүртэцгээсэн байна.
"Герман олон сайн чадварлаг тоглогчидтой ч, тэдэнд Месси, Роналдо шиг тоглогч байхгүй" - Оливер КанФифа.ком: 2002 онд Мадрид-д болсон ёслолын арга хэмжээний дурсамжаасаа хуваалцаач?Кан: Испаний хэвлэл мэдээллийнхэн надаас Реал Мадридын төлөө тоглохыг төсөөлж чадах эсэх талаар асуухад би хариуд нь "Үгүй ээ, яагаад? би аль хэдийнэ дэлхийн хамгийн шилдэг клуб болох Бавари Мюнхэн-ын төлөө тоглож байна" гэж хариулж байснаа санаж байна. Энэ хариулт мэдээж бага зэрэг хошигнол байх ёстой байсан боловч тийм сайхан болоогүй (инээв). Цаад утгаараа энэ магадгүй бүдүүлэг байсан байх, уул нь ердөө хошигнол төдий л байх ёстой байсан юм.
Фифа.ком: Та олон хувийн шагналыг авсан хэдий боловч үргэлж үүнийгээ багийн тоглолтын үр шимээр гэдэг байсан. Таны хувьд тэдгээр шагналууд хэр чухал вэ? Кан: Хэр чухал гэсэн нь ямар утгатай вэ? Би тэдгээр шагналыг яг ч хэрэггүй мэт болгож чадахгүй ээ (инээв), мэдээж би тэдгээр шагналыг авсандаа их баяртай байсан, миний бодлоор тэдгээр шагналыг багийн нэрийн өмнөөс авах нь чухал байсан. Хэрэв чамд Барселона, Байерн, МЮ нар шиг топ клубт тоглох боломж байхгүй бол чи бараг л томоохон цом хүртэх боломжгүй байх болно. Тиймээс л би үргэлж хувийн шагналаа намайг тойрон хүрээлсэн тоглогчдын гавьяа гэж үздэг. Заримдаа би маш чухал хаалтыг залуусын төлөө хийдэг, бусад үед тэд намайг авардаг - энэ бол бүхэлдээ хөлбөмбөг юм.
Фифа.ком: Германы шигшээн амжилт ихэвчлэн багийн тоглолтын үр дүн байдаг. Хувь тоглогчдын шагналд энэ нь асуудал үүсгэдэг гэж та боддог уу? Хүчирхэг багаас ердөө ганц тоглогчыг сонгох нь хэтэрхий хэцүү юу?Кан: Герман олон гайхалтай ур чадварлаг тоглогчидтой ч тэдэнд Месси, Роналдо шиг тоглогч байхгүй. Шигшээ баг байж болох хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ бий болгодог. 2014 оны дэлхийн аваргад гэхэд Марио Гөтце, Месүт Өзил зэрэг хувийн ур чадвар сайтай тоглогчид болон чимээгүйхэн үүргээ ухамсарлаад тоглодог тоглогчдын бүрдэлийг талбай дээр төгс зохицуулж өгсөн. Ингэснээр жишээлбэл Аргентин шиг цор ганц тоглогч дээр бүрдсэн багийн эсрэг бид ялгааг гаргасан, Герман ердөө ганц тоглогчоос хамаардаггүй гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ би ингэж хэлснээрээ аль нэг загвар нь нөгөөгөөсөө илүү гэж шүүмж хийхийг хүсэхгүй байна. Миний хэлэх гээд байгаа бүхэн бол Өнгөрсөн жилийн Германы шигшээн амжилт нь маш хүчирхэг бүрэлдэхүүний нэг цогц нэгдэл дээр бий болсон гэдгийг хэлээд байгаам.
Фифа.ком: Нойер энэ жил дэлхийн шилдэг тоглогчдын шагналд нэр дэвшсэн 3 Герман тоглогчын нэг нь болж. Таны бодлоор тэр шагналыг хүртэх боломж байна уу, хэрэв үгүй бол хэн шагналын эзэн болох вэ? Кан: Энэ шагнал үргэлж томоохон цомуудаас хамаардаг. Барселона аваргуудын лигт түрүүлсэн бол Ювентус финалд хүрсэн байна. Мөн хэн хамгийн их гоал оруулав гэсэн асуулт байна. (Нэр дэвшигчдийн нэрсийг уншив) Гарет Бэйл, Томас Мюллер, Нойер, Неймар (бага зэрэг бодолхийв). Мэдэхгүй юм даа, миний бодлоор олон улсын нөхцөлд - ганцхан Европын биш шүү - одоог хүртэл яагаад ийм шагналд хаалгач нэр дэвшдэг талаар бүрэн ойлгоогүй байх шиг байна. Энэ жил магадгүй дахиад Месси, Роналдо нарын хооронд өрсөлдөөн явах байх. Месси гайхалтай улирлыг үдсэн байна. Роналдо харин маш олон гоал хийсэн байна. Өөрийгөө дэлхийн шилдэг нь гэж дууддаг Роналдо ялна байх гэж бодож байна. Хэн түүнийг буруутгах юм бэ? (инээв). Миний хувьд Ариен Роббен бол ер бусын тоглогч гэхдээ тогтмол гэмтэлд ороогдоод байна. Та бүхэн одоо ч Байерн шиг клубыг дэлхий даяар Мадрид, Барселона, Манчестер Юнайтед зэрэг клубуудтэй адил танигдсан гэж харахгүй байгаа. Дээрх шиг клубууд олон улсын хэмжээнд маш хүчтэй фэн баазтай байдаг бол Бундэслиг тийм байдаггүй. Иймэрхүү хүчин зүйл шилдэг тоглогчийн санал асуулгад хүчтэй нөлөөлдөг. Бараг үздэггүй тоглогчын төлөө яаж санал өгөх билээ? Иймээс л Германчууд Тони Кроос Реал Мадрид-н төлөө тоглосноор дэлхий даяар өөрийгөө таниулж байгаа шиг гэхээс бусдаар бол хувь тоглогчын шагналын төлөө өрсөлдөхөд үргэлж хэцүү байна.
Фифа.ком: Та өөрийгөө Мануэл Нойер-тэй хэрхэн харьцуулах вэ?Кан: Би нэг их өөр өөр цаг үеийн тоглогчдыг хооронд нь харьцуулаад байх дуртай биш. Мануэл бол уг тоглоомыг өөр түвшинд аваачсан тоглогч, үргэлж маш их эрсдэл хүлээж, өөрийгөө боксын гаднах тоглогч болгож хувиргадаг, цэвэрлэгч мөн хаалгач. Мөн тэр үргэлж баруун болон зүүн хөлийнхөө алинаар нь ч пасс өгөхдөө бэлэн, маш сайн байдаг. Түүний багийн андууд нь түүнийг нөхцөл байдлаас хамааруулж талбайн хаана ч тоглуулж чаддаг. Эдгээр бол хаалгачын хувьд маш том давуу талууд. Тэр 16-н талбайн гадна, дотно гээд маш олон тохиолдолд боломжтой үед нь довтолгоог аюулгүй болгодог. Амин чухал тоглолтонд түүний энэ тоглолтын хэв маяг нь алдаа болж хувирч байсан тохиолдол одоохондоо алга. Миний үед 16-н талбайн гадна тоглохыг сайшаадаг байсан хэдий ч Мануэл энэ чадварыг төгс төгөлдөр болгосон.
Фифа.ком: Хэрвээ та ямар нэг зорилгын төлөө нэг баг сонгоно гэвэл оргил үедээ байгаа Мануэл Нойер-г уу, эсвэл ид үедээ байгаа Оливер Кан-г хаалгачаар сонгох уу?Кан: (Инээв) Миний бодлоор энэ их хэцүү сонголт байх болвуу. Ээлжлүүлээд тоглуулах байсан байх. Миний хувьд ямар нэг тодорхой номер 1 гэсэн юм байхгүй, хэн нь илүү сайн формтой байгаа нь тоглох болно.
Хөлбөмбөг сонирхогчын асуулт: Таны бодлоор номер 1 гэгдэж байгаагийн хувьд Мануэл Нойер-т ямар нэг том сул тал бий юу? Кан: Түүнд нэг их том сул тал байгаа гэж би бодохгүй байна. Ийм түвшинд чи үргэлж өөрийнхөө тоглолтыг сайжруулах гэж ажиллана, миний үед ч тийм байсан. Нойер хөндлөн дамжуулалтууд дээр маш сайн ажилладаг, маш зоригтой байдаг. Гэхдээ мэдээж алдаа бол үргэлж л гарч байдаг, гарсаар ирсэн, энэ бол хэвийн зүйл. Түүний рефлекс маш сайн, алсын цохилтоор түүнийг дийлэхэд их хэцүү. Одоо бол энэ байрлалын хувьд оргил түвшин Нойер дээр яригдана, цаашлавал бага зэрэг сайжруулах тал дээр яригдах байх. Мануэл Нойер-н түвшинд хүрсэн хэнд ч энэ бол сорилт байх болно.
---
Бантагнуулав.