Иниеста: Реалтай хийх тоглолт онцгой хэдий ч шийдвэрлэх тулаан биш
Өнгөрсөн хагассайнд манай хүн Барсад 200 дахь тоглолтдоо оролцсон бөгөөд Мадридын эсрэг 7 дахь тоглолтоо хийх гэж байна.
- Эвэй тоглолтын муу формоо эвдэж Месталла-д Валенситай тоглосны дараа Реалтай тоглох боллоо.
- Өнгөрсөн хэдэн эвэй тоглолтод бид өмнөхөөс өөр багийг олж харсан, Валенсиг ялж чадсан нь Реалтай хийх тоглолтын өмнө бидний өөртөө итгэх итгэлд маш том түлхэц болсон. Одоо ялалт бидний хувьд жагсаалтыг тэргүүлэхэд хэрэгтэй.
-
Валенситай тоглохоос өмнө Барса яагаад эвэй тоглолтод цорын ганц ялалт авсан бэ гэдгийг олон хүмүүс тайлбарласан. Таны хувьд?
- Энэ бүхэн ганц зүйлээс шалтгаалаагүй гэдгийг бид үргэлж боддог. Бүх зүйлс тийм ч сайн болоогүй тохиолдол бүрт өөр өөр шалтгаан байдаг. Хамгийн чухал нь бид өөрийн сэтгэл санаагаа хэвийн барьж, итгэлээ алдахгүй байх юм. Бид хэдийнэ эвэй тоглолтын формгүй байдлаа хаяж чадсан, цаашдаа үүнээс ч илүү байна гэж найдаж байна.
- Валенситай хийсэн тоглолт таны Барсагийн төлөө 200 дахь тоглолт байсан. Та үүнийг төсөөлж байв уу? 23-хан насандаа Барсатай хамт маш олон тоглолт хийсэн хөлбөмбөгчний тухай?
- Бодит байдал дээр 200 тоглолтод бүгдэд нь бүрэн оролцож чадаагүй, гэхдээ Барса шиг клубт 23 насандаа энэ тоонд хүрсэндээ маш их баяртай байна. Зодог тайлсны дараа л энэ бүх тоонд ач холбогдол өгч болох юм гэж би бодож байна. Энд бүх зүйлс таатай, амар хялбар харагдаж байгаа боловч үнэндээ маш хүнд хэцүү байдаг.
- “el clásico”-н тухай ярилцацгаая. Энэ шийдвэрлэх тоглолт уу?
- Үгүй. Лигт туулах маш урт “зам” байна, 2 багийн тэйбл дэх нөхцөл байдалд болж буй үйл явц энэ бүхнийг харуулах болно. Бидэнд 3 оноо авахад бага зэрэг давуу тал байгаа, яагаад гэвэл бид гэртээ тоглоно. Хэдийгээр энэ шийдвэрлэх тоглолт биш ч гэсэн боломж гарах үед бид жагсаалтыг тэргүүлэхийн тулд энэ тоглолтод заавал ялах ёстой.
- Реалын тоглолтын үр дүн “Клуб”-ын сэтгэл санааны байдалд нөлөөлдөг.
- Тиймээ, энд зөвхөн 3 оноо авахаас илүү зүйлс байдаг. Тэйбл-д байраа ахиулсан ялалт багийн хувьд хамгийн чухал юм.
- Та өмнө нь 6 удаа Реалын эсрэг тоглож байсан. Ням гаригт болох тоглолт онцгой хэвээрээ байж чадах уу?
- Хэдийгээр би Реалын эсрэг 6, 7 удаа тоглож байсан ч энэ тоглолт зөвхөн тоглогчдын хувьд ч биш, эргэн тойронд байгаа бүхний хувьд онцгой чухал юм. Ялангуяа гэртээ хийх тоглолтын хувьд.
- Реал Мадридын талаар таны бодол?
- Хэдийгээр би тэдэнд бүх анхаарлаа хандуулж чадахгүй ч тодорхой хэмжээгээр тэднийг харсаар ирсэн. Тэдэнд “топ класс” зэрэглэлийн тоглогчид байгаа, бид тэднийг үнэлэх ёстой. Гэхдээ биднийг сайн тоглож байх үед ялахад амаргүй. Тиймээс бид өөрсөддөө төвлөрөх хэрэтэй.
- Барса гэртээ 100% амжилттай байгаа.
- Энэ бол маш чухал юм. Хэрвээ бид эвэй тоглолтын үр дүнг сайжруулж чадвал тайтл авах боломж их байна. Би Ноу Камп дахь “цайз” маань улирал дуустал үргэлжжлэх болно гэж найдаж байгаа.
- Раул энэ улиралд маш сайн байна. Та Мадридын ахлагчийн энэ улирлын талаар ямар бодолтой байна?
- Раул бол Реал Мадридын хувьд “touchstone” юм. Энэ улиралд тэр гоол хийж, өндөр төвшинд тоглож байгаа. Бид түүнээс нүд салгахгүй харж байх болно, яагаад гэвэл тэр ямар ч үед ялж чаддаг тоглогч.
- Мэссигийн гэмтэл түүнийг дор хаяж 4 долоо хоног тоглолтоос гадна байлгах нь. Барса хамгийн аюултай тоглогчдынхоо нэгийг эзгүйд энэ бүхнийг хийх боллоо.
- Энэ түүний хувьд маш хүнд зүйл юм. Яагаад гэвэл гэмтэл бэртэл тоглогчийн хувьд маш таагүй зүйл. Клубын хувьд ч маш том гарз хохирол болсон, Лео энэ улиралд онцгой байсан бөгөөд бидэнд түүн шиг тоглогч ийм тоглолтод хамгийн их хэрэгтэй. Гэхдээ одоо тэр хурдан, маш сайн эдгэрэх нь гол зүйл юм.
- Та өөрийгөө баруун жигүүрт тоглож байгаагаар төсөөлж чадах уу?
- Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байрлалд тоглох надад таатай байдаг. Багийн хувьд юу хамгийн чухлыг дасгалжуулагч шийднэ.
"Бяцхан" алдаа байхыг үгүййсгэхгүй, манайхан ойлгоод уншина биз....