by Жавхлан » Thu Dec 20, 2007 6:10 am
Гоолоор бороо орсон сайхан тоглолтыг манайхан гэртээ үзүүллээ. Торгуулиас Луцио, Канн, гэмтлээс Тони ирэн бүрэн бүрэлдэхүүнээрээ талбайд гарсан юм. Өнөөдрийн тоглолтын баатар бол яах аргагүй Лука Тони байлаа. 4 ГООЛ... Сүүлд покалд Пиззаро 4 гоол хийж байснаас хойш ийм олон гоолыг хэн ч хийж байсангүй. Тони байраа үнэхээр зөв эзлэж байсан бөгөөд гоёмсог биш ч гэлээ 4 гоолыг хийсэн. Гэхдээ Рибери байхгүй байгаагүй бол Тони ингэж олон гоол хийж чадахгүй байлаа. Түүний 3 гоолыг Рибери фланкаар бэлдэж өгсөн юм. Риберигүй Баерн баг биш болжээ, бөмбөг хаана тэнд Рибери явах... Клозе харин гоолдож чадсангүй байсаар 2-р хагасын эхэнд Полдигоор солигдсон. Тонигийн сүүлийн гоолын дараа айлын хамгаалалт үнэндээ л замбараагаа алдаж манайхан тун амархан 2 гоол хийж орхисон. Эхлээд Полдигийн дамжуулалтаар Лелл, дараа нь Ламм... Полди сэлгээгээр орж ирээд гоолдох гэж хичээсэн боломж бас л болж өгсөнгүй. Хөөрхий нилээн л шатаж харагдсан, аргагүй дээ хажууд нь нэг баагий 4 гоол хийчихээд байхад. Сүүлийн 6 тоглолтын 3-т нь гоол хийж чадалгүй тэнцсэн болохоор бүгд л гоолоор их өлсчээ. Юутай ч манайхан хэсгээ 8 оноотойгоор тэргүүлэн дараагийн шатанд шалгарлаа.
Ингээд манайхан 6-0 гэсэн сайхан хожлоор энэ оныг үдэж байна. 2007 он бидний хувьд хатуухан жил байлаа, ирэх 2008 онд бундеслиг, покал, УЕФА кап гээд олон чухал тэмцээн, тоглолтууд биднийг хүлээж байна. Урагшаа Баерн Мюнхен!!!
FC Bayern - Aris Thessaloniki 6:0 (2:0)
FC Bayern: Kahn - Lell (79. Sagnol), Lucio, Demichelis, Lahm - Schweinsteiger, Van Bommel (62. Ottl), Zé Roberto, Ribéry - Klose (62. Podolski), Toni
Сэлгээ: Rensing, Van Buyten, Sagnol, Ottl, Sosa, Schlaudraff, Podolski
Aris Thessaloniki: Chalkias - Vangeli, Ppadopoulos, Ronaldo, Marco Aurelio - Nemplegeras, Ivic (46. Javito), Garcia (86. Karambelas), Prittas - Koke (71. Diogo), Felipe
Шүүгч: Alon Yefet (Israel)
Үзэгч: 64.000
Гоол: 1:0 Toni (25.), 2:0 Toni (38.), 3:0 Toni (64.), 4:0 Toni (66.), 5:0 Lell (78.), 6:0 Lahm (81.)
★★MIA SAN MIA★★