by PrOXy » Wed Aug 12, 2015 12:33 pm
та бүхэн анзаарсан байж магадгүй. испанийн шүүгч нар дандаа 3 нэртэй байдаг. луйс медина канталехо, алберто ундиано майенко, давид фернандес борбалан, хосе гарсиа аранда, эдуардо итурралде гонзалес, антонио матеу лахос г.м... өөрийнх нь нэр, аавынх нь овог, ээжийн талын овог.. гэтэл тамирчид зөвхөн 2 нэрээрээ л дуудагдаж, бичигддэг. энэ ийм учиртай аж. генерал франкогийн режимийн үед түүнтэй яг ижилхэн франсиско франко нэртэй нэгэн шүүгч баахан будлиан хутгасан юм гэсэн. мадридын талд шүүдэг гээд л их яригддаг байж. тэгээд тэр нь маш том асуудал болтлоо л дэвэрсэн юм гэсэн. мэдээж генералийн хувьд өөрийнх нь нэр тэнд хүртэл гарч байгаад дургүй байх нь ойлгомжтой асуудал. тэгээд өөрийн нэрээ цэвэрлэхийн тулд испанийн шүүгч нарыг 3 нэрээр дуудаж байх бичигдээгүй хуулийг баталсан гэдэг. энэ нь одоо цагт уламжлал болон үлджээ гэж.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.