by Kro » Wed Oct 21, 2015 2:46 pm
Уг нь тааруухан байсан даа Арсенал. Сөргүүд нь л аюултай болж байснаас биш.
Манайхан дээрээс нь бага зэрэг азгүй байлаа. Чех ч сайн байлаа. Тиаго, Лева лав нэг нэг удаа тулаад алдсан.
Муугаар бодоход л тэнцээтэй салах газар Нойер том фактлаад байхгүй.
Талбай дээрээ ингэж тогловол ч айлыг асуудалгүй аваад залах байх.
Нэг анзаарагдсан зүйл нь Кроос, Басти гээд манай дундын шугамд холоос бууддаг тоглогч нарын орон зай үгүйлэгдэж байгаа нь өнгөрсөн шөнө харагдлаа. Алонзо, Видал нар нэг нэг сулхан цохилт л хийх шив дээ. Ер нь энэ 2 нөхөр жоохон тааруухан тоглох шиг санагдсан. Ялангуяа тэр айлын хурдтай сөргүүд дээр Алонзо нас яваад татаж амжихаа байсан бол Видал урагшаа ороод алга болчихно. Пеп бас дээр нь Алабаг бараг төвийн хамгаалагчаар тоглуулаад байгаагаас болоод манай жигүүрийн тоглолт гоё болж өгсөнгүй. Костаг уг нь араас нь дэмжээд өгчихсөн бол нөхөр ганган байсан даа. Нөгөө талд Мюллер бас сайн дэмжлэггүй явсангүй.
Коста гэснээс нөхөрийн булангууд харин тааруу болоод байхад цохиулаал байх болтоймаа.