INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby A.I.T » Sun Sep 30, 2007 4:29 pm

Тийм гэж хэлж болно....Би тэгэхдээ Маруландад байдаг.....чамайг танихгүй ээ......
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby orgil_kb » Mon Oct 08, 2007 11:53 pm

I LOVE THIS GAME!
Image
User avatar
orgil_kb
 
Posts: 67
Joined: Tue Jun 05, 2007 8:23 pm
Location: LAL Staples Center

Postby tevez » Thu Oct 11, 2007 7:19 am

mee too
tevez
 
Posts: 108
Joined: Thu Aug 31, 2006 2:50 pm
Location: U.S.A...

Postby Deck » Thu Oct 11, 2007 8:59 pm

Андрей Кириленко багынхаа удирдлагуудтайгаа таарамж муутай байгаа магадгүй ЦСКА руу явж мэднэ гээд байх юм энэ талаар ямархуу мэдээ байна.
Deck
 

гайхамшигт 48...

Postby rednasca » Mon Oct 15, 2007 1:06 pm

энэ хөөрхөн юм хийсэн байна.....
http://www.youtube.com/watch?v=AI_Vqxm3i9U&eurl=
http%3A%2F%2Fwww%2Edetroitbadboys%2Ecom%2Farchives%2F2007%2D10%2D11%2Fpistons%2Dscrimmage%2Dwith%2Dcavs%2F
Last edited by rednasca on Wed Oct 17, 2007 7:07 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Bibby » Mon Oct 15, 2007 1:14 pm

yay hurdan garaasai
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

балай юм...

Postby rednasca » Mon Oct 15, 2007 1:31 pm

энэ хүний сэтгэл ч их хөдөлсөн байгаа юм байна даа..... :-o
Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Mon Oct 15, 2007 2:51 pm

итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby jiijgee » Mon Oct 15, 2007 3:05 pm

http://www.youtube.com/watch?v=P9LmHXXWiJs

хаха энэ Шак аймаар эвсэлтэй юмаа хаха. Нээрэй сониноос Шак чинь Нба дотроосоо хамгийн Безнэс ман нь гэсэн шд. Бизнесийн чиглэлээр Доктор гэсэн шүү.
GoGo LEBron
User avatar
jiijgee
 
Posts: 21
Joined: Mon Oct 15, 2007 1:20 pm

Postby rednasca » Wed Oct 17, 2007 7:06 pm

http://youtube.com/watch?v=y4u4MdSGSDo& ... ed&search=

ҮЗЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА......

ялангуяа тоглолтын төгсгөлд Жо ахын хийсэн тохолт бол үнэн аймаар юмаа.....
:help:
миний үзсэн хамгийн аймаар тохолтуудын нэг......

жич: Мэрилэндийн Лен Байсын тухай зав гарахдаа бичмээр санагдчихлаа.....
тэр амьд байсан бол Жо ахын нэр хүнд өнөөгийнх шиг байх байсан болов уу?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Жавхлан » Wed Oct 17, 2007 9:37 pm

Биас гэхдээ Жо-д тэгж их саад учруулж чадахгүй л байсан байх. Энэ тоглолтоос харахад Жо илүү л байна шд. НБА-д ч гэсэн түүнд олон л өрсөлдөгч байсан, тэгсэн ч түүнээс илүү гарсан хүн алга.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby aapyyl » Wed Nov 07, 2007 8:51 pm

Жордан шидсэн бөмбөгний ихэнх нь орохгүй харагдах юм. хэхэ
НВАд ороод сайжирсан юм виз дээ.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby rednasca » Thu Nov 08, 2007 9:11 am

за хө.....
улирал эхэлчихээд байдаг.....
наска хүү энд ингээд л дэмий суугаад байдаг......:mrgreen:
уг нь ч нэг сайхан нийтлэл оруулчих бодол санааны үзүүрт бодогдоод л яваад байдаг......яаж гаргах вэ? :RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby aapyyl » Thu Nov 08, 2007 12:48 pm

Энүүгээр бас унших гээд л хараад байдаг. Хэзээ унших бол....:smile:
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Жавхлан » Tue Dec 04, 2007 5:36 pm

2,11 метр өндөртэй “хүүхэд”

Image

Нэрийн хуудас
1976 оны тавдугаар сарын 19-нд АНУ-ын Молдин хотод төрсөн. Коллежид сураагүй. 2003-2004 оны MVP, 2003 оны “Бүх оддын тоглолт”-ын MVP. 2000 оны олимпийн аварга.
“Бүх оддын тоглолт”-д 10 удаа оролцсон. NBA-гийн “Билэгдлийн шигшээ баг”-т найман удаа нэрлэгдсэн.
Трипл-даблыг 16 удаа хийсэн. Авсан хамгийн өндөр оноо нь 49. (2005 оны нэгдүгээр сарын 4-нд “Финикс”-ийн эсрэг)

Өдгөө тоглож буй сагсан бөмбөгчдийн шилдгийн шилдэг нь яах аргагүй Кевин Гарнетт юм. 2003-2004 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч, “Бүх оддын тоглолт”-д арвантаа оролцсон амжилт нь үүнийг гэрчилнэ. Дээр нь NBA төдийгүй дэлхийд хамгийн өндөр цалинтан явсан үе нь дээрхийн том баталгаа юм.

2.11 метр өндөр, 100 кг жинтэй тэрбээр дунд сургуулиас шууд NBA-д элссэн хуруу дарам цөөн сагсан бөмбөгчийн нэг билээ. Спорт сонирхогчдод “Том тасалбар”, “Хүүхэд” хэмээн нэрлэгдсэн Кевин 20 настайдаа 1995 оны драфтын ¹5-аар “Миннесота Тимбервулвз” багт очсон. Мэдээж тэрбээр их ирээдүй үнэртүүлсэн авьяастан хэмээн үнэлэгдэж байсан ч нэгэн таагүй түүх нь түүний намтрыг харлуулж байлаа. Гарнетт дунд сургуульд байхдаа зуны амралтаараа хар, цагаан арьст оюутнуудын зодоонд гар бие оролцсон юм. Үүний улмаас хууль сахиулагчдад баригдан том асуудалд унасан тул Өмнөд Каролина мужийн Молдин хотынхоо сургуулийг Чикагогийн “Farragut Career” хэмээх академиар сольжээ.

Тэнд очсон жилээ сагсан бөмбөг тун сайн тоглож “USA Today” сониноос нэрлэдэг “Оны шилдэг дунд сургуулийн тоглогч”, дээр нь Иллиноис мужийн манлай сагсан бөмбөгч-сурагчаар шалгарсан. Дунджаар 25.2 оноо, 17,9 самбар, 6,7 оновчтой дамжуулалт, 6,5 хаалт гүйцэтгэсэн амжилтаар шагналд хүргэсэн нь “McDonald”-аас зохион байгуулдаг Бүх Америкийн тоглолтын “Өсч буй тоглогч”-ийн трофи байлаа. Эдгээр үзүүлэлтийг нь шагшсан NBA-гийн скаутууд өөрийн багтаа элсүүлэх сонирхолтой байсан ч тэр жилийн драфтад олон шилдэг залуус нэр дэвшсэн тул Гарнетт тавдугаар байраар “Миннесота”-д очсон байна.

Гэвч улирлын дунд дасгалжуулагчаа сольж, олон тооны солилцоо хийснээс баг нь тун тааруу тоглосон тул тэрбээр NBA дахь анхны улирлаа Амаре Стадмайер, Леброн Жеймс, Дуайт Ховард нар шиг хурц хийж чадсангүй. Гэхдээ дунджаар 10,4 оноо, 6,3 самбар, 1,8 дамжуулалт нь шинэ тоглогчдын хоёрдугаар багт нэрлэгдэхэд хангалттай үзүүлэлт болсон. Мэдээж Кевин шиг том зорилттой хүнд энэ нь хангалттай санагдаагүй. Тэрбээр үүндээ гутарч байсан ч тухайн үедээ NBA-гийн түүхэн дэх хамгийн залуу тоглогчоор (19 нас 11 сар) тодорсон явдал нь тайтгаруулжээ. Түүнээс урам авсан уу, дараа улиралд багийнхаа лидер болон “Миннесота”-г түүхэндээ анх удаа плей-оффт шалгарахад том хувь нэмэр оруулсан байна. Тэрхүү гавьяаг нь клубийн удирдлага өндрөөр үнэлж 1997-1998 оны улирлын үеэр зургаан жилд 126 сая доллар өгөх супер гэрээ байгуулсан билээ. Энэ нь NBA-гийн бүх үеийн хамгийн өндөр цалингаас хэт давсан тохироо байсан тул Хойд Америкийг тэр аяар нь шооконд оруулж байв.

“Тимбервулвз” дээрх бодлогогүй хэлэлцээрээсээ болж өөр чадварлаг тоглогчдыг авчрах нөхцөлгүй болсон төдийгүй локаут нүүрлэсэн онд том алдагдалд орсон. Харин Гарнетт хувийн үзүүлэлтээ өсгөсөөр нэг тоглолтод дунджаар 18,5 оноо авдаг болсон нь багийн амжилтад том түлхэц өглөө. Үүний дүнд улирлыг хомоол хамснаар төгсгөдөг “Миннесота” плей-оффт шалгарах хэмжээнд төлөвшсөн ч түүний эхний шатнаас цааш ахих чадварыг олоогүй байна. Дээрхийн тод жишээ нь гурван жил дараалан “Сиэтл”, “Сан-Антонио”, “Портлэнд”-д ялагдсан явдал юм. Тус баг 1999-2000 онд мөн л плей-оффын нэгдүгээр шатанд “Спэрс”-т дийлдэн одгүйтсэн бөгөөд дээр нь том яланд унан нэр төрдөө том сэв суулгасан. Гарнеттын хамтран зүтгэгч Мэлик Силли авто ослоор нас барсан эмгэнэлт явдалд цочирдсон NBA-гийн удирдлага “Миннесота”-гийн чөлөөт агент Жо Смиттэй байгуулсан гэрээг хууль бус замаар хийгдсэн гэж үзэн багийн эзэн Глен Тэйлорийг 3,5 сая доллараар торгож, ерөнхий менежер Кевин Макхэйлийн эрхийг нэг жилээр хассан байна.

Гарнеттийн хувьд хамгийн одтой улирал нь 2001-2002 он байлаа. Тэр жил тэрбээр дунджаар 23.0 оноо, 13,0 самбар, 6,0 дамжуулалт, 1,6 хаалт гүйцэтгэснээр “Бүх оддын нэгдүгээр баг”-т хоёр дахь удаагаа нэрлэгдэж, MVP-г тодруулах санал асуулгын дэд байрт шалгарсан. Гэвч олигтойхон тусалчих шилдэг хамтрагчгүйн улмаас баг нь зургаа дахь жилдээ плей-оффын эхний раундаас мултрав. Энэ бүхний эцэст багийн эзэд дорвитой наймаа хийхээр шийдэн гоц авьяастай ч муу зуршилт Лэтрелл Спрюэлль, NBA-гийн хошой аварга Сэм Кэссел хоёрыг авчирлаа. Дээр нь тэдэнд туслуулахаар Эрвин Жонсон, Трой Хадсоныг элсүүлсэн нь “Миннесота”-гийн жавхааг бүр ч сүртэй болгож өгөв. Үүний дунд Гарнетт ба түүний нөхөд плей-оффын анхны даваанд бүдэрдэг хар цувралыг долоо дахь жилд нь зогсоож чадлаа. Тэд тус шатанд “Денвер Наггетс”-ийг 3:2-оор хожин конференцийн хагас шигшээд “Лос-Анжелес Лейкерс”-тээ учраа таарсан. Гэвч Кэссел, Хадсон гэмтсэн тул Гарнетт, Жонсон хоёр аргагүй бяргүйдэж Шакил, Кобид 4:2-оор ялагдсан юм.

Ийнхүү “Миннесота” тэр улирлыг чамлахааргүй үзүүлэлттэй дуусгасан атал дараа онд найман жил завсаргүй плей-оффт шалгарсан амжилтаа тасалдуулж орхив. Энэхүү азгүйтэл багийн дотоод ур амьсгалаас болсон нь гарцаагүй байлаа. Учир нь ноён Тэйлор гол тоглогчид болох Кэссел, Спрюэллийн цалинг нэмж, Хадсоныхыг хэвээр үлдээснээс болж, өөр хоорондоо тэмцэлдэх байдал үүсээд байв. Үүнээс ч болсон уу, гэрээг сунгагч хоёр эр клубтээ нэг оныг үдээд өөр баг руу явж оджээ. Ингэснээр “Тимбервулвз”-ын хүч илт суларч, Гарнеттаас өөр нүдэнд торох одгүй үлдэв. Кевин ч том зорилгот хүний хувьд тэрхүү ирээдүйгүй байдлыг тэвчиж суухыг хүссэнгүй, удирдлагадаа шаардлага тавих болжээ.

Тиймээс багийн эзэн Тэйлорт супер одоо худалдахаас өөр гарц үгүй болж, “Лос-Анжелес”, “Голден Стэйт”, “Индиана”, “Бостон”, “Финикс”, “Даллас”-ын тавьсан саналуудыг судалж эхэллээ. Тэдгээрээс “Селтикс”-ийн дэвшүүлсэн тохироо ихэд таалагдсан тул Гарнеттыг Эль Жефферсон, Райан Гомес, Себастьян Телфэйр, Жеральд Грин, Тео Рэтлиффээр сольж, дээр нь 2009 оны драфтын эхний гурван байрын аль нэгээс сонголт хийх эрхийг авсан байна. Энэхүү наймаанд мөн Рикки Дэвис, Уолли Шербяк оролцсоноор нэг хүнийг долоон тоглогчоор сольсон NBA-гийн түүхэн дэх анхны тохиолдол болов. Гарнетт “Бостон”-той гурван жилийн гэрээг 60 саяын цалин авахаар байгуулсан. Гэхдээ энэ нь хоёр оны дараагаас үйлчлэх юм. Учир нь “Селтикс” баг “Миннесота”-д мөрдөж байсан түүний гэрээг худалдаж авсан ажээ.

Тэрбээр олон жил үерхсэн найз бүсгүй Брэнди Пэдильятайгаа гэрлэх болсон тул 2004 оны олимпод оролцоогүй байна. Сонирхолтой нь Кевин NBA-д тоглож асан Шаммонд Уильямстай үеэлүүд аж.



mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby uknow1 » Fri Dec 07, 2007 11:22 am

[font=Comic Sans MS]Энэ жил Boston аймар байнаа харин Playoff-д уначихгүй бол[/font]
+H_clan[Gs]Uknow+
User avatar
uknow1
 
Posts: 1
Joined: Fri Dec 07, 2007 11:14 am
Location: Mongolia

Postby Жавхлан » Wed Dec 12, 2007 1:26 am

Ялагдагсдын долоо хоног

Өнөөдөр сүүлийн үеийн тоглолтуудад хожигдсон багууд болон тэдгээр багийн тоглогчидын талаар бичье гэж бодлоо. Үүнийг санамсаргүй явдал эсвэл азгүйтэл гэж нэрлэж болох юм. Гэхдээ НБА-д дан ганц ялалт гэж байдаггүй. Хэрвээ ийм байсан бол уйтгартай л даа.

Өнгөрсөн өдрүүдэд болсон тоглолтуудад тоглогчидын авсан өндөр оноо хэнийг гомдоохооргүй байсан. Тухайлбал А. Айверсон Лейкерсийн эсрэг урамтай сайхан тоглож лигийн мэргэн буучдын нэг хэвээрээ байгаа гэдгээ батласан. Денверийн хамгаалагч 27 шидэлтийнхээ 18-ыг оновчтой болгосон төдийгүй 8 о.дамжуулалт хийсэн. Тэгсэн ч Коби ба түүний багийнхан 111:107-оор Шижир Алтнуудыг хожиж дөнгөсөн.

Харин Филаделфиа 76-ын хувьд өнгөрсөн 7 хоног хүндхэн байсан. Тэд багийнхаа ерөнхий менежер Билли Кингийг ажлаас нь халж экс-Нетс-менежер Эд Стефанскиг оронд нь томилсон юм. Энэ нь өөрчлөлтийг авчирч чадах болвуу? Юутай ч тэд ойрын үед томоохон солилцоог цонх хаагдахаас өмнө хийх шаардлагатай болоод байна.

76-ын холбогч Андре Миллер удахгүй багаа орхино гэсэн шум байна. Ялангуяа Бостон Селтикст 113:103-аар хожигдсоны дараагаар энэ таамаглал улам ч үнэмшилтэй болж байна. Гэхдээ лигийг тэргүүлэгч багт хожигдсон юм гээд тайван байж хүлээж авч болох л юм. Хэн мэдлээ...

Хоолойны өвчин үү? Ажил хаялт уу?

Нетс Никсын тоглолтыг Ж. Кидд тодорхойгүй шалтгаанаар өнжсөнийг зарим нэг сонин сэтгүүл '' Кидд ажил хаялаа'' гэх мэтээр бичиж байна. Учир нь тэрээр ойрын үед уцаартай байсан юм. Багийн удирдлага нь түүнтэй гэрээгээ шинэчлэн сунгаагүй байгаагаар үл барам багаа сайжруулах алхам төдийлөн хийхгүй байгаа болохоор л тэр. ''Энэ бүхэн зүгээр л буллшит, би зүгээр л ханиадтай байсан'' хэмээн Кидд өгүүлж байна. Түүнгүйгээр баг нь Нью Иоркт ялагдсан юм.

Техаст болсон томхон тулааны талаар бичье. Новицки тэргүүтэй Даллас Маверикс Сан Антонио Спурстэй тоглосон билээ. Энэ удаад гэмтлийн улмаас Данкан тоглоомыг үзэгчидийн суудал сонирхсон юм. Ер нь энэ 2 баг хоорондоо таарах нь сагсан бөмбөг сонирхогчидын хувьд сэтгэл хөдлөгсөн мөч байдаг. 97:95-ын харьцаатай тоглолт дуусахаас хэдхэн секундын өмнө Дирк холын зайн шидэлт хийсэн боловч бөмбөг цагирагт орсонгүй. ''Би илүү дарж шидэх ёстой байсан юм'' хэмээн өнгөрсөн жилийн МВП урам нь хугарсан байдалтай өгүүлж байна.

Иймэрхүү дүр төрх Клэвлэндэд ч харагдаж байна. Тэд өөрсдийн супер од Лебронгүйгээр 5 тоглолтонд хожигдоод байгаа юм. Хэр удаан Морин Цэргүүдийн лидер талбайд гарахгүй байх нь тодорхойгүй л байна.

Нөхцөл байдал Шарлотт, Клипперст ч адилхан байна. Тэд сүүлийн 10 тоглолтын 8-д хожигдоод байна.

nba.com
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby RBK » Wed Dec 12, 2007 8:16 pm

Tas zurag baishd...

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby Жавхлан » Wed Dec 12, 2007 9:45 pm

Ихийг санаачлагч Стерн

Image

Дэвид Стерн хэмээх сагсан бөмбөгийн томоохон зүтгэлтэи NBA-тэй анх 1966 онд холбогджээ. Тэр жил тэрбээр тус байгууллагын гадаад дахь төлөөлөгчөөр ажилласан бөгөөд үүргээ сайн гүйцэтгэсний дүнд 12 жилийн дараа ерөнхий консул гэсэн (NBA-гийн анхны) албан тушаалд томилогдсон. Энэхүү өсөх прогрессоор хурдтай дэвших байдал нь 1980 онд NBA-гийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсноор үргэлжилж, 1984 онд одоогийн төвшин буюу дэлхийн хамгийн хүчирхэг байгууллагын комиссарт хүрчээ. Стернийг NBA-гийн дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон 1984-1985 оны улиралд алдарт Майкл Жордан, Хаким Олажьювон, Чарльз Баркли, Жон Стоктон нар лигт элсч байв. Тэдгээр одод Стерн ба түүний тэргүүлдэг NBA-гийн хөгжил дэвшилтэд асар том тусыг хүргэжээ. Ялангуяа Жордан хосгүй авьяасынхаа хүчээр олон олон хүүхдийг сагсан бөмбөгт дуртай болгож, NBA-гийн түүхэнд анх удаа пүүзний гэрээ байгуулсан (Nike-тэй) явдал нь тус спортыг "үндэсний" гэсэн статуст хүрэх хаалгыг нээж өгсөн юм. Мөн тэрбээр тухайн үед Лэрри Бёрд, Мэжик Жонсон гэсэн хоёрхон супер тоглогчийн өрсөлдөөнд нэгдэн аварга цолыг булаалдсанаар NBA-гийн хөгжлийг шинэ төвшинд гаргасан билээ.

Түүний дүнд NBA-гийн багийг 23-аас 30-д хүргэж, үүндээ Канадыг татан оролцуулах тун таатай боломж нээгдсэн байна. Мөн дээрх супер гурвалын цусгүй тулааныг үзэх хүсэлтэй спорт сонирхогчдын тоо гэрлийн хурдаар өссөн тул комиссар улирлын тоглолтыг телевизээр дамжуулах эрхийг 200 оронд худалдах болжээ. Энэхүү түүхэн таатай үеийг Дэвид зөв мэдэрсэнээрээ дэлхийд алдаршсан төдийгүй эмэгтэйчүүдийн NBA-г байгуулж, лигийг интернационалжуулах шаардлага байгааг урьдчилж харсанаараа бүр ч их нэр хүндийг олсон.Үүний эхлэл болгож NBA-д улирлын өмнөх үзүүлэх тоглолт, бэлтгэлийн зуслан гэгчийг үүсгэсэн нь тус байгууллагын XXI зууны хөгжлийн гол түлхүүр болжээ. Чухам Стерний дээрх санаачлагын үрээр Америкийн сагсан бөмбөгчидтэй туршлага солилцох боломж европ тоглогчдод нээгдэж, хожим NBA-д элсэх үндэс суурь нь болж өгсөн. Стерний байгуулсан бас нэг гавьяа нь NBA, WNBA хоёрын дэргэд Үндэсний сагсан бөмбөгийн хөгжлийн лиг (NBDL) үүсгэж, түүнд өсөх ирээдүйтэй охид, хөвгүүдийг багтаах болжээ. Өдгөө NBA AHУ-ын 11 хотод албан ёсны оффисоо байгуулж, 212 оронд 42 хэлээр улирлын тоглолтоо дамжуулдаг асар том бүтэц бүхий байгууллага болсон. Стерн энэ бүх шагшигдсан ажлаасаа гадна нэг зүйл дээр том алдсан. Тэр нь тоглолтын бөмбөгийг сольсон явдал байлаа. Үүнээс болж тэрбээр олон тоглогчдын эсэргүүцэлтэй тулгарч, гаргасан шийдвэрээ 2007 оны нэгдүгээр сарын 1-нд цуцалсан.

Мөн шинэ цэнгэлдэх барих шахалтыг NBA-д багтай хотуудад байнга үзүүлдэг гэсэн шүүмжлэлд комиссар өртөх болсон. Энэ талаар "Сиэтл", "Вашингтон" клубийн эзэд удаа дараа мэдэгдэл хийж байв. Гэвч тус шуугиан "NBA Cares" хэмээх буяны үйлийн хөлд дарагдан нам жим болсон. Стерний санаачилсан лигийн тоглогчид ядуу хүүхдүүдэд тусламж үзүүлэх аян нь олон хүний сэтгэлд хүрсэн бөгөөд клубүүд хамтдаа 100 сая долларын хариу хүсээгүй тус хүргэх шийдвэрийг нь олон улсын байгууллагууд өндрөөр үнэлжээ


gogo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Цоомоо » Sun Dec 16, 2007 3:37 pm

Т.Ж.Фордод санаатай алдаа гаргаж, эмнэлэгт очход хүргэсэн Эл Хорфордыг НБА 1 тоглолтоор торгосон байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby 1220 » Mon Dec 17, 2007 8:53 am

òýð ÷ ÿàõ àðãàã¿é ñàíààòàé àëäàà áàéñàí äàà. Ôîðä ÷ àçòàé ãàéã¿é ñàëñàí äàà.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Жавхлан » Sat Dec 22, 2007 10:17 pm

Сайн ба саар цаг

Гэнэтийн зочин: НБА-ын бүх үеийн оддын нэг, багийн эзэн Майкл Жордан зүгээр ч нэг өөрийнхөө залуусыг хараад байж чадсангүй. Тэрээр багийнхаа бэлтгэл дээр ирж заавар зөвлөгөө өгч, хамтарсан бэлтгэл хийж өөрийгөө бас ч яадгаа алдчихаагүй байгаагаа харуулжээ.
Image
Хэдийгээр тэр дахин талбайдаа эргэн ирэх боломжгүй ч 6 удаагийн аваргын заавар зөвлөгөө ч үр дүнгээ өгч дараа өдөр нь Муурнууд Ютаг 98-92-оор буулгаж авчээ.

Өнгөрч байгаа 7 хоногийн онцлох баг бол яахын аргагүй Портлэнд Трэйл Блэйзэрс байлаа. Тэд 10 тоглолт дараалан ялалт байгуулаад байна.
Image
Үүнийг Брэндон Ройтой холбож ойлгож болно. Тэрээр сүүлийн 9 тоглолтын 8-д нь 20-оос дээш оноо авчээ. " Тэр бол өрнөд конфэрэнцийн шилдэгүүдийн нэг, манай баг энэ эрчээрээ тогловол тэр бүх оддын тоглолтонд орох нь гарцаагүй." хэмээн Портлэндийн дасгалжуулагч Нэйт МакМиллан өгүүлж байна.

Өнгөрөгч лхагва гаригт өрнөд болон дорнодод 2 ч чухал тоглолт болсон билээ.
Детройт Пистонс Бостоны 3-н толгойт мангасыг талбайд нь 87-85-аар буулгаж авсан билээ. Детройтын Биллапс цаг дуусах мөчид зальжин аргаар торгуулийн шидэлт шидэх эрхийг олж авсанаар баг нь хожих нь тодорхой болсон юм. Ингэснээр Бостон 3 дахь хожигдлоо хүлээгээд байна. Тэд Чикагогийн амжилтыг эвдэж чадах болвуу?
Image
Харин нөгөө талд Новицкигийн 31 онооны ачаар Далласчууд Нарнуудыг 108:105-аар хожсон юм. Нэш цаг дуусах мөчид холын зайн шидэлт хийсэн боловч байгаа оноогүй юм.

Төгсгөлд нь нэг гунигтай мэдээ: Миами Хитийн төвийн тоглогч Алонзо Моурнинг Атланта Хаукстай хийсэн тоглолтын үеэр баруун өвдөгний тойгоо гэмтээсэн. Үүний улмаас 37 настай НБА-ын шилдэг төвийн тоглогчийн нэг энэ эрийн карьер өндөрлөж магадгүй байна. Түүний хагалгаа амжилттай болсон талаар эмч нар мэдээллэсэн байна, гэхдээ тэрээр дор хаяж хагас жил талбайд гарч чадахгүй. Гэтэл энэ жил түүний хувьд багтайгаа тоглох сүүлийн жил юм.
Image
" Ингээд бүх юм дуусч байгаа бол харамсалтай л байна. Гэхдээ гайхамшигтай гэр бүл, мөн олон боломжууд цаашдын амьдралд минь байна. " хэмээн Моурнинг өгүүлжээ.

nba.com
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Dec 25, 2007 7:49 pm

Image

The Killer

Тэрбээр хэрэг төвөгт ордог учраас энэ хочийг зүүдэггүй. Харин эгзэгтэй шидэлт, чухал оноо түүдгээсээ болж дээрх нэрийг авчээ. Тэрбээр 1975 оны долдугаар сарын 20-нд Калифорни мужийн Мерсед хотноо төрсөн. Тэрбээр сагсан бөмбөгийн замналаа Өмнөд Каролина мужийн Далзелл хотын “Hillczest” дунд сургуулиас эхэлсэн бөгөөд хотынхоо аваргаар тодорч байв. Түүний аав нь агаарын нисэх хүчинд ажилладаг байсан бөгөөд нэг газраа удаан тогтдоггүй байв. Рэй таван хүүхэдтэй айлын гурав дахь нь билээ. “Connecticut”-ийн коллежоос NВА-д элссэн тэрбээр 1996 онд Аллен Айверсон, Стефен Марбери зэрэг шилдгүүдтэй хамт драфтлагдан "Миннесота Тимбервулвз" багт хуваарилагдав. Гэвч "Милоуки Бакс" руу солилцоогоор очин 2003 он хүртэл хүчин зүтгэсэн юм. "Милуоки"-д NВА-гийн шилдэг холбогчдын нэг Сэм Кассель, довтлогч Глен Робинсонтой мөр зэрэгцэн тухайн үеийн шилдэг гурвалын нэгийг бүрдүүлж байв. Эхний гурван улиралдаа дунджаар 16,6 оноо авч байсан бол дараагийн улирлаас нь 22-оос дээш оноог багтаа нэмэрлэдэг болсон.

NВА элссэнээсээ хойш таван улирал тоглохдоо тэрбээр 1998-1999 оны хооронд гэмтлийн улмаас 32 тоглолтыг өнжсөн байна. 1999 онд анх удаагаа плейоффт оролцохдоо тэрбээр өөрийн гол өрсөлдөгч Режи Миллерийн "Индиана Пэйсерс"-т 3:0-ээр цэвэр хожигдсон. Дараагийн онд нь мөн "Индиана"-тай эхний даваанд учраа таарсан бөгөөд шийдвэрлэх тав дахь тоглолтод хожигдсон билээ. Харин Аллен NВА-д элссэнээсээ хойш хамгийн оргил амжилтаа 2000-2001 оны улиралд үзүүлсэн. Дунджаар 22 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэв. Энэ улиралд "Милуоки" 52 хожил 30 хожигдолтойгоор бүсдээ хоёрдугаарт бичигдсэн. Энэ үед "Милуоки" хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнийг цуглуулсан байв. Тухайлбал тэдний нөөцөд Майкл Редц (Милуоки), Рафер Алстон (Хьюстон) нар "боловсорч" Тим Томас (Клипперс), Эрвин Жонсон (зодог тайлсан) гэх мэт шилдгүүд ихэвчлэн талбайд гардаг байв. Р.Аллен-С.Кассель-Г.Робинсон нарын гурвал плей-оффын эхний шатанд улирлын нээлт болсон Трэйси Макгрейдигийн "Орландо Мэжик" багтай учраа таарлаа. Түүний баг энэ удаад 3:1 -ээр өрсөлдөгчөө буулгаж авснаар 12 жилийн дараа плей-оффын эхний шатыг давжээ. Харин хоёрдугаар шатандаа тэрбээр "Майами"-г буулгаж авсан авьяаслаг холбон тоглогч Бэйрон Дэвисийн "Шарлотт Хорнетс"-тэй таарсан. Хүнд хэцүү долоон цувралд 4:3-аар "Милуоки" ялалт байгуулж 15 жилийн дараа конференцийн шигшээд шалгарсан. Сүүлийн долоо дахь цувралын хожлын бөмбөгийг Аллен оруулж тоглолтын баатраар тодорсон. Гэвч түүний баг конференцийн аваргын төлөө Аллен Айверсоны "Филадельфи"-д дийлдсэн юм. Харин ирэх улиралдаа бэртлийн улмаас 13 тоглолтод оролцсонгүй. Түүнээс гадна багийн гол тоглогч нар нь ээлж дараалан бэртсэнээр "Милуоки" 41 ялалт 41 ялагдалтайгаар конференцийн есдүгээрт бичигдэн плей-оффоос мултрав. Ирэх онд нь түүнийг "Милуоки"-гийн удирдлагууд "Сиэтл"-ийн "бээлий" хочит Гэри Пэйтоноор солив.

Ийнхүү Рэй найман жил хүчин зүтгэсэн багаасаа гялтайх нэг ч од тоглогчгүй "Сиэтл"-д очив. Тэнд өнгөрүүлсэн таван улиралдаа тэрбээр гэмтэл бэртлээр тасарсангүй нэг улиралд дунджаар 10 тоглолтод оролцож чадахгүй байлаа. Гэвч дөрвөн жил плей-оффт шалгараагүй "Суперсоникс"-ийг тэрбээр 2004-2005 оны улиралд плей-оффт шалгаруулсан юм. Эхний даваанд "Сакраменто"-г буулгаж авсан ч аварга болох хувьтай "Спэрз"-д дийлджээ. Энэ нь Рэйгийн "Сиэтл"-ийн бүрэлдэхүүнд үзүүлсэн ганцхан гавьяа нь билээ. Энэ зун тэрбээр "Бостон"-д Глен Дэвисийн хамт Делонте Уэст, Уолли Щербякаар солигдон очиж өнөө цагийн их гурвалыг бүрдүүлээд байна.

Өдгөө 32 настай Аллен NВА-д нийт 17379 оноо авсан бөгөөд АНУ-ын шигшээ багт "Сидней-2000" олимпийн наадамд оролцон аваргалж байв. Тэрбээр мөн Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин Дензэл Вашингтоны хамт сагсчин залуугийн тухай "He Got Game" киноны гол дүрийг бүтээжээ. Гурван онооны шугамнаас оновчтой довтолсон тоогоор NВА-гийн бүх цаг үеийн хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Өнгөрөгч нэгдугээр сарын 12-ны өдөр "Сиэтл"-ийн бүрэлдэхүүнд өөрийн хамгийн өндөр буюу 54 оноог авсан байна. Мөн тэрбээр "Шарлотт"-ын эсрэг 2002 онд арван удаа гурван онооны шугамнаас оновчтой довтолсон түүхтэй.


mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby kayo » Tue Dec 25, 2007 8:25 pm

Үүнийг Брэндон Ройтой холбож ойлгож болно. Тэрээр сүүлийн 9 тоглолтын 8-д нь 20-оос дээш оноо авчээ. " Тэр бол өрнөд конфэрэнцийн шилдэгүүдийн нэг, манай баг энэ эрчээрээ тогловол тэр бүх оддын тоглолтонд орох нь гарцаагүй." хэмээн Портлэндийн дасгалжуулагч Нэйт МакМиллан өгүүлж байна.

Portland neeree aimar bainaa,odoo nuguu draft 1 Centre ni irchihvel buur diildehgui nee.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby W@rrori$ » Wed Jan 02, 2008 2:51 pm

Hey Javkhlan hogshoon chi saikhan medeelluudiig hurguulsend bayarlalaa. Ahiad iim olon medeelel taviarai ho.
User avatar
W@rrori$
fantasy addict
 
Posts: 48
Joined: Sun Nov 04, 2007 3:09 pm
Location: Having fun with Eva in Morocco

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron