Японоос гаралтай бие хамгаалах, сэлэм эзэмших тулааны урлаг Кендо.
Кендо гэдэг нь сэлмийг эзэмших гэх утгатай Япон үг юм. Япон самурай дайчдын эзэмших ёстой 3 тулгуур урлагийн нэг кендо анх 1183 оноос хөгжиж эхэлсэн гэж түүхчид үздэг юм байна. Зен Буддын сургааль түшиглэсэн уг тулааны урлаг нь дайчны биеийн хөгжилөөс илүүтэй сэтгэл зүйн хөгжилд өндөр нөлөө үзүүлдэг. 1970 онд олон улсын Кендогийн холбоо байгуулагдсанаар кендо нь дан ганц тулааны урлаг бус спортын нэгэн төрөл болж хөгжиж чадсан. Орчин үед кендог хүмүүс илүү алжаал тайлах ажилын стрессийг давхад ашиглаж хичээллэх болсон. Монголд Анхны Кендогийн Дожо, 2000 онд Улаанбаатар Кендо клуб нэртэйгээр байгуулагдсан. Одоогийн байдлаар улсын аваргад сонирхогчдийн 3 дожо болон, тусгай бэлтгэлийн салааны анги хамт олон оролцож байна. Кендогийн хувцас хэрэглэлийн үнийг эс тооцвол бүх насныхан хичээллэхэд тохиромжтой биеийн хүчний хөгжил бусад Догийн төрлийн тулааны урлагийг бодвол бага шаарддаг. Хэн хүчтэй нь бус хэн тайван хэн шаламгай ялагч болно.
Кендогийн зэрэг дэвийг Кию болон Дангаар хэмжинэ Хамгийн өндөр зэрэг нь 10 Дан.
Тулааны үед хулсаар хийсэн Шинай сэлмийг ашиглана
Харин үндсэн бэлтгэл болох Катаг хийх үед Бокуто ашиглана
Яйдогийн бэлтгэлийн үед катанаг ашигадаг
Хэрэв та нар сонирхох бол УД Кендо клубд хандан бэлтгэл хийж үзээрэй зуны сургалтаар Токиогийн төв дожогийн сургагч багш нар ирж хичээл заана мөн цаашид суралцах сонирхолтой бол хувцас хэрэглэл үнэгүй олгоно. Сарын төлбөр 10000 байгаа байх.