¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby 21Grams » Mon Oct 05, 2015 3:16 am

Өнгөрсөн улирал ахлагчаа суулгаад Навасаар тогллсон бол бараг лигээ авчих байсан юм уу даа.


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby Тэгшээ » Mon Oct 05, 2015 3:18 am

Рамос нээрээ нэг алдаа гаргаал паникнаасаа гаралгүй очоод пен өгчдөг наасан
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby turuue » Mon Oct 05, 2015 3:19 am

АТМ 2р үеэ нилээн эрчтэй ширүүн эхлээд, хурц тоглоод байна лээ. Тэрийг нь тогтоогоод авбал хожчих байх даа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby maRS_mN » Mon Oct 05, 2015 3:19 am

Навас Навас Навас.. Ямар янзын хаалгачтайгаа мань мэт нь мэдээчгүй бүтэн нэг улирал тууцан гэхээр л... Энэ улирилжингаа гялалзах болтугай..

Ахлагч нээрээ үнэн элгийн юм хийх юмаа сду.. Бензийн маань мөргөлт янзын байлаа.. Одоо нэгийг нэмж хийхгүй л бол..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby maRS_mN » Mon Oct 05, 2015 3:21 am

Карвахаль бэртчихиймаа ядаж байхад.. Хэр гэмтэл юм болдоо..

Данило ирэх болоогүй байгаа бил үү?
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby a_odko » Mon Oct 05, 2015 3:32 am

Арбелоа ороод ирэхээр баруунаар довтолгоо, хамгаалалт аль аль нь хэцүү боллоодо.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby turuue » Mon Oct 05, 2015 4:11 am

Ингэх гээд байсан юм аа.
Ер нь л Атлети хоёрдугаар үед шал өөр тоглоод байгаа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby Vacuum » Mon Oct 05, 2015 4:22 am

Роналдо ТАГ!
Арбелоа алаад хаялаадаа,
сvvлд тэгээд тэнцээд дуусгая гэсэн бололтой... дахиад алдах л шахлаа
User avatar
Vacuum
 
Posts: 215
Joined: Mon Sep 22, 2014 10:59 pm

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby hosko » Mon Oct 05, 2015 4:23 am

Кравахалын гэмтэл л хамаг юм шийдлээ дээ... Арбелоа нээх техниктэй хүн шиг шааж байж...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby maRS_mN » Mon Oct 05, 2015 4:24 am

Ёстой аймар довтолдог лүднүүд вэ.. Тэнцээтэй салж байгаа нь их юм гэмээр 2-р үе болж өндөрлөлөө..
Арбелоа байжээ.. Үнэхээр хурд нь байхгүй болж, угийн ч нээх хурдтай байгаагүй л дээ, одоо бүр байр эзлэлт нь ч худлаа болсон байна. Данило, Карвахал гэж 2 ганган RB-тай.. 2-уулаа хэвтээд өгнө гэж бас байдгаа.. Марсело гэмтвэл ирээдүй ойлгомжтой юм байна.
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby a_odko » Mon Oct 05, 2015 4:24 am

Манайхөөрсдөө арчаагүй тогллоо лд. Дэндүү эрт хойшоо татчих юм. Юу л байна ур чадвар байж, зоригтойхон шиг тоглохгүй.
Тоглолтын агуулга тун муу... Модрич, варане, навасаа магтья. Сүүлд яг айж байснаар арбелоа алдаад араас нь гүйцэхгүй байсаар кросдуулаад алдчихлаа.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby hosko » Mon Oct 05, 2015 4:25 am

Benziig blgaj l bh gazar... Unuudur Casemiro ynztai tseverlej blaa... Za tgeed Navasiin achaar 1 onootoi sallaa...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby a_odko » Mon Oct 05, 2015 4:27 am

Рон таг таг... Тэгээд юм л бол худлаа холоос буудах юм.
Ер нь энэ Рафад довтолгооны хувилбар энэ тэр гэж юм байнауудаа
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby turuue » Mon Oct 05, 2015 4:31 am

Барсагийн байдлыг харвал танайх Лигээ тасархай авахаар бүрэлдэхүүн дээ. Ер нь Рафа муу байна шүү. Арай л жижиг багийн сэтгэхүйгээр тоглоод байна. Сөрөг довтолгоонд шилжихдээ энэ лаг маэстронуудаа ашиглаад төв-жигүүр гэсэн чадвар шаардсан шилжилт хийхэд ямар ч асуудалгүй, тэгвэл довтолгоо илүү олон сонголттой чанартай болно. Харин Рафа төвийн хэдийнхээ тийм лаг чадварыг ашиглахгүй, зүгээр л жижиг баг шиг урагшаагаа цөлөөд л үзэх юм.

2-р үе бол бүхэлдээ Атлетигийнх байлаа. Навас ийм мундаг байгаагүй бол хожигдохоор л байлаа шүү.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby maRS_mN » Mon Oct 05, 2015 4:33 am

Хамес гараанаас тоглоход манай довтолгоо ямар ч багтай янзын болоод байдын.. Байхгүй үед том багууд дээр худлаа л аз хайсан гарууд.. Ямар ч довтолгооны хувилбар байхгүй.. Бас энэ булан, чөлөөт цохилтууд дээр нээх худлаа юм хийхээ болимоор юмаа.. Шууд явуулахгүй дандаа арагшаа пасс хаяал.. Сет Пийсээс янзын мөргөдөг байсан санагдахын уул нь..

Бас тэр Годин уул нь 16 дотор хайр гамгүй л биеийн хүчний тоглолтоо хэтрүүлж хэрэглэлээ дээ.. Пеналти л гэж харсан..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby maRS_mN » Mon Oct 05, 2015 4:35 am

Одоо тэгээд шигшээгийн цугларалтан дээрээ бэртээд ирэхгүй л байгаасай..

Хорватаас бол айдаг болоод байгаа..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby Өсөхбаяр » Mon Oct 05, 2015 4:37 am

танай навас чинь майр гар л да ..ноднин л икертэй хамт бэлтгэл хийж байгаа бичлэгийг нь үзчихээд ямар азаар гаргахгүй байгаам гэж олзуурхаж байв шт.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby Seikoni » Mon Oct 05, 2015 4:38 am

Ер нь бол хайран гурван оноо л боллоо. Хамгаалаад салъя гэж байхад л бүр тоглолт эргэчихлээ. АТМ-ын довтолгоо тийм сайн болж өгөхгүй байсан. Гоол оруулаад л сэргээд эхэлсэн.
Навасын ачаар л нээрээ оноотой саллаа. Тэр пенальти тэгээд дээрээс нь Мартинэзийн эвгүй цохилтыг хаалаа шд. Ёстой баярлалаа л гэхээс өөр юу гэхэв. Нөгөө талаар бас их азгүй юм. Нэг алдаа нь гоол болчихдог.
АТМ хуучин тактикаараа л тоглоод оноо авчихлаа, бүр хожих шахлаа. Эхлээд хамгаалж байгаад л урагшаа нүддэг. Рафагийн тактик ч хамгаалалт алдаа гаргахгүй үед бол яг ингэж хамгаалах нь зөв л байсан л даа. Гэхдээ арай ч дээ гэмээр хоёр аймаар алдаа хийлээ дээ. Рамос одоо тэр яаж байгаа юм бэ дээ, нэг алдаж болно дахиад бөмбөгөө 16 дотор тууж байх юм. Азаар Навас хааж цэвэрлэлээ шд нэрийг нь.
Тэгтэл Арб зүгээр л цөлөхгүй тэрэн дээр алцагнаж байж Мартинэзийг алдаж байгаа юм. Уг нь бол тэр хоёроос бусдаар манай хамгаалалт даж л байлаа. Ялангуяа Касемиро хэчнээн ч бөмбөг таслав. Марсело овоо хүн шиг үзлээ.

За нөгөө талаар довтолгоо гэж 0 байлаа даа. Хаалгаа бараг хоёр онов уу үгүй юу. Нэг нь Бэнзийн гоол. Роналдо нээрээ бухимдуулж эхэлж байна шүү, худлаа цохиод л, худлаа унаад л. Ерөөсөө болж өгөхгүй байна. Иско бүр харагдсан ч үгүй, бөмбөг ч явсангүй.
Өнгөрсөн хавар хоёр тоглолтод хоёуланд нь яаж АТМ-ыг элэглэлээ дээ. Тэгтэл энэ удаа довтолгоо бүр байхгүй.

АТМ гэхдээ сайн байна өө. Хамгаална гэдгийг үзүүллээ, довтлохдоо ч сайн байлаа. Мартинэз Торрэсийн оронд анх гарсан бол дээр байж. Гризманн нээрээ улам л аюултай болоод байна, хамгаалахад улам л хэцүү болж байна шүү. Ядарна ч гэж байхгүй нөхөр юм. Марияг санагдуулам.

Рафа Арбэлоаг үлдээх ер нь хэрэггүй байсан гэдгийг харууллаа даа. Баруунд ингэж явцгүй байгаа хүн, зүүнд бол бүр найдалтгүй. Карвахалын бэртэл гайгүй байгаасай л гэж хүсье дээ. Данило ч удахгүй ирж байгаа юм.

АТМ-ын талбайгаас тэнцээ авахад гэхдээ яахав. Ялангуяа ингэж тогловол ч. Малага тэгээд тэр эхний тоглолт энэ тэр шиг юмнууд дээр тэнцээд байхаар урамгүй юм.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby turuue » Mon Oct 05, 2015 4:40 am

maRS_mN wrote:
Бас тэр Годин уул нь 16 дотор хайр гамгүй л биеийн хүчний тоглолтоо хэтрүүлж хэрэглэлээ дээ.. Пеналти л гэж харсан..


Цаадах чинь ер нь зэвүүн гар л даа. Шүүгч харахад хэцүү байдлаар монжоод сурчихсан юм шиг байгаан lol
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby maRS_mN » Mon Oct 05, 2015 4:48 am

Хүснэгт :

Villareal 16pts
Real Madrid 15pts
Celta Vigo 15pts
Barcelona 15pts
Atletico 14pts

гэсэн дараалалтай байгаам байна. Одоо Класико хүртэл хожоод явчих юмсандаа..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby turuue » Mon Oct 05, 2015 5:25 am

Seikoni wrote:Тэгтэл Арб зүгээр л цөлөхгүй тэрэн дээр алцагнаж байж Мартинэзийг алдаж байгаа юм. Уг нь бол тэр хоёроос бусдаар манай хамгаалалт даж л байлаа. Ялангуяа Касемиро хэчнээн ч бөмбөг таслав. Марсело овоо хүн шиг үзлээ.

За нөгөө талаар довтолгоо гэж 0 байлаа даа. Хаалгаа бараг хоёр онов уу үгүй юу. Нэг нь Бэнзийн гоол. Роналдо нээрээ бухимдуулж эхэлж байна шүү, худлаа цохиод л, худлаа унаад л. Ерөөсөө болж өгөхгүй байна. Иско бүр харагдсан ч үгүй, бөмбөг ч явсангүй.
Өнгөрсөн хавар хоёр тоглолтод хоёуланд нь яаж АТМ-ыг элэглэлээ дээ. Тэгтэл энэ удаа довтолгоо бүр байхгүй.

АТМ гэхдээ сайн байна өө. Хамгаална гэдгийг үзүүллээ, довтлохдоо ч сайн байлаа. Мартинэз Торрэсийн оронд анх гарсан бол дээр байж. Гризманн нээрээ улам л аюултай болоод байна, хамгаалахад улам л хэцүү болж байна шүү. Ядарна ч гэж байхгүй нөхөр юм. Марияг санагдуулам.

Рафа Арбэлоаг үлдээх ер нь хэрэггүй байсан гэдгийг харууллаа даа. Баруунд ингэж явцгүй байгаа хүн, зүүнд бол бүр найдалтгүй. Карвахалын бэртэл гайгүй байгаасай л гэж хүсье дээ. Данило ч удахгүй ирж байгаа юм.

АТМ-ын талбайгаас тэнцээ авахад гэхдээ яахав. Ялангуяа ингэж тогловол ч. Малага тэгээд тэр эхний тоглолт энэ тэр шиг юмнууд дээр тэнцээд байхаар урамгүй юм.

СЛ-д уг нь Анче ёстой учрыг нь олчихсон байж дээ. АТМ-д гэрэл гэгээ үзүүлээгүй.
Атлетигийн энэ улирлын 2р хагасын гүйцэтгэлүүд үнэхээр ганган байна, 2р үеэсээ эрс сэргээд л гараад ирэх юм.
Гризман өнгөрсөн улирал ерөнхий тоглолтоо сайжруулсан, харин том тоглолтуудад онцгойроогүй. Энэ улирал том тоглолтуудад өөрийгөө баталж эхэлнэ л гээд байгаа.

Танайх нээрээ хоёр топ RB-тэй мөртлөө Арбэлоа тоглож таардаг азгүй юм аа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby 21Grams » Mon Oct 05, 2015 6:31 am

Рон тэгээд айлын эрх хүүхэд шиг л байдаг юм. Арай л амиа. Бензема гэтэл өөрт нь яаж сайхан хаядаг билээ. Түрүүн хаячихсан бол Бенз хийчих л байсан даа.
Би дэлхийн шилдэг, баг намайг дэмжих ёстой. Би эднийг аниж болно гээд л бусдынхаа үүсгэсэн боломжийг хийсгээд байна. Оронд нь Ройс ч юмуу байдаг болоосой.


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby Seikoni » Mon Oct 05, 2015 6:38 am

How many times do Barca have to mess up before we start taking proper advantage? гэж манай нэг фэн нь бичиж. Ёстой л үнэн дээ.
Начог гаргах байсан юм гээд л бас гарууд бичиж байна. Ядаж бөмбөг алдлаа гэхэд тэгж хол хоцрохгүй байсан гээд л.
Ер нь бол цаашдаа бүр болохгүй бол Начог гаргаж байсан нь зөв юм байна. Ядаж хурдаар илүү юм.

Тэгээд Рафаг хожиж байж Бэнзийг биш Кроосыг суулгаад Коваг оруулж ирж тэртэй тэргүй хамгаалалт нь суларсан АТМ-ыг сөрж довтлох ёстой байсан гэх мэтээр.

Касемиро, Модрич эд нар бол сайн хамгаалж байсан л даа. Тийм ч учраас АТМ үндсэндээ бараг хаалга онож цохиогүй байсан.

Одоо 2 долоо хоног тоглолт байхгүй. Тэр хооронд Пэпэ, Данило нар эргэж ирнэ. Карвахал ч шигшээ явах нь дашийн шог болж байх шиг байна. Гэмтэл нь гайгүй бол амраад ч аваг. Нэмж л бэртчих вий дээ. Тэгээд ЧЛ-ийг эс тооцвол хэсэгтээ гайгүй тоглолтууд байгаа. Колумбын эмч нар Хамесийг үзээд явсан гэнэ. Ямартай ч шигшээд явахгүй. Дахиж гэмтсэн гэдэг нь үнэн юм байна.

Дөрвөн хагас маань л гэмтэх вий дээ. Хамес бас ирж хэсэг Иског банздахгүй бол мань хүн бас л тааруу байна аа. Нэг талаар гоол оруулж чадахгүй байгаа нь Хамес, Бэйл гэх мэтийн нөхдүүд байхгүй байгаагаас бас болоод байна л даа.

Рон Реалд ирээд 7 тоглолтод 5 гоол буюу хамгийн муу улирлаа эхлүүлж байгаа юм байна. 6 тоглолт гоолгүй ганц тоглолтод 5 гоол. Бэнз харин эсрэгээр хамгийн сайнаа үзүүлж байгаа гэнэ. 6 тоглолтод 6 гоол. Үзээгүй юмаа үздэг л юм байна.

Ер нь тэгээд том багтай тоглобол ингэж Касемирог дунд гаргаж тогловол Модрич, Кроосын ачаалал хөнгөрөөд хамаагүй дээр болох юм байна гэдгийг харлаа. Касемиро ч нэг жил болоод ирэхдээ өөр болжээ. Одоо тоглолтоо тогтворжуулаад авах хэрэгтэй.

Last edited by Seikoni on Mon Oct 05, 2015 6:57 am, edited 4 times in total.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby 21Grams » Mon Oct 05, 2015 6:45 am

Игуаний хэлдэг үнэн дээ. Хэрвээ чи дэлхийн шилдэг биш гэвэл тэр чиний найз байхаа болино гэж. Багийнхан нь аашинд нь тааруулах гэж их хичээдэг шиг. Ээлжлээд л тэр шилдэг, бид азтай гээд л хэвлэлд ярина. Агуу нь агуу гэхдээ багийн биш, хувийнхаа амжилтийн төлөө тоглоод байна.


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

Postby kayo » Mon Oct 05, 2015 8:55 am

Дербигээ ч нутаг дээр нь угаасаа барахаа байсан хожигдох байх гэсэн, азаар тэнцжээ.

Роналдо ч тэгээд жижиг баг дээр 4,5н гоол хийчихээр л шилдэг, дийлдэшгүй болчихдог, том баг дээр болохоор сугардаг хэвээрээ л байна даа.

Уг нь манайхыг бодвол хуваарь харьцангуй амархан, гэмтэл бэртэлгүй шахуу тоглоод байгаа мөртлөө ижилхэн оноотой явж байхын, кк.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests