Сайхан яриа өрнөж.
El Payaso wrote:mazi wrote:премьер лигт тогловол тийм ч олон гоол хийхгүй л болов уу
премьер лигийн багууд том багуудтайгаа яаж тоглодог билэээ
Ла Лигийх тэгэж харагддаггүйшд
Рон ч гэхдээ явдаг жилдээ бас л гоолоор бороо оруулчихаад л явсан даа... тэр үеэсээ хойш сайжирсан нь ойлгожмтой тул лав сүүлийн жилд хийснээсээ олон гоол хийх байсан нь ойлгомжтой л болов уу...
Тэгээд Ньювилл лав дээр бичсэн байсан ш дээ... Бидний үед хамгаалалт их өөр байсан... тоглогч бүр хамгаалалтад оролцдог хамгаалалтад багууд маш их анхаардаг хамгаалалтын бэлтгэл их хатуу чанга... одоо бол багуудын хамгаалагчид хүртэл довтолгоонд оролцох довтолгооны бэлтгэл их хийдэг болсон урьдынх шиг хамгаалалтын хатуу чанга бэлтгэл сургуулилт үгүй болж... үзэгчид мөнгө олох боломжоо хараад ийм болсон гэж байсан... лав нийт орсон гоолын тоогоороо ПЛ чинь лав Ла лигийн өмнө байсан санагдаж байна өнгөрсөн жил... тэгэхээр ПЛ илүү хамгаалалт сайтай гэх аргагүй л дээ... харин ч байнгын гүйлт хийгээд эмх замбараа төдий л сайнгүй харагддаг... одоо ПЛ багуудын Европод үзүүлж байгаа гүйцэтгэлийг ч харсан гэсэн...
Одоо энэ Пл-т байсан бол ингэж гоалдож чадахгүй гэж яридгаа болих хэрэгтэй л дээ. Роналдо, Месси ямар ч лиг-т сайн хамтрагчидтай тоглосон гоалыг бол урсгана. Барса, Реал 2 Пл-т оччихвол одоо Пл-н багууд нь тайтл харахгүй болно биз.
Нэвилл-н хэлсэн зүйлсийг харин яг оносон дүгнэлт гэж хараад байгаа. Ер нь олон хүчин зүйл нөлөөлж байна л даа. Медиа, брэнд нэр гээч зүйлс ер нь хэзээ ч өмнө байгаагүйгээрээ томорч. Тэгээд одоо ингээд харахад хүчирхэг байгаа гранд багууд нь бусад дундаж, жижиг багууудаасаа дэндүү хол тасарчиж. Бүх зүйл зах зээл мөнгөтэй холбогдож байгаа тул хором мөч алдалгүй амжилтын хойноос хэт шунан нэхдэг үе ирээд аварга загаснууд нь улам л аймаар болоод байна. Тэгээд бүр Европ даяар гээд үзэхэд л бараг Байерн, Барса, Реал нартай арсалдах баг одоогоор алга шахуу байна. Тэгээд Нэвилл-н хэлснээр үнэхээр ясны хамгаалагчид маш ховорджээ. Ер нь хамгаалах арга барил ч их өөрчлөгдөж. Ер нь энэ нь өөрөө хөлбөмбөгийн бас нэгэн хувьсал нь явагдаад ч байгаамуу.