Барнаба wrote:Сүмо-д амжилттай, сайхан барилдаж карьераа дуусгалаа.
Кёкутэнхо-н эхнэр нь Япон гэхэд Монголжуу царайтай, сайхан бүсгүй байдаг юм билээ шт.
Хөөрхөн эмэгтэй юмаа.
Анх сумо үзэж эхлэхэд л Кёкүтэнхо байж л байсан. Кёкшү зодог тайлсан, Аса аваргын эрин үе эхлээд, Даи Ёкозуна болоод зодог тайлаад, Хакухо гарч ирээд хамаг рекордуудыг өөрийн нэр дээр бичүүлээд, бүх цаг үеийн шилдэг болоход ч байж л байлаа. 40 хүртлээ дээд зиндаанд тогтмол барилдаж, өөрөөсөө 10, 20 дүү залуустай өрсөлдөөд байсан нь бэлтгэлээ маш сайн хийдэг, сэтгэлийн асар их хүч тэнхээтэй, сахилга бат сайтайг нь илтгэх бол одоо Ошима ояаката болж дэвжээ өвлөж байгаа нь зөвхөн тамирчны хувьд биш, хувь хүн болоод зан характерийн хувьд маш сайн төлөвшсөнийг нь харуулах болов уу. Сумо барилддаг залууст үлгэр жишээ карьер үзүүллээ.
Ямар ч сайхан гэр бүлэв, ямар ч мундаг, бахдам сайхан бөхийн замналыг туулав. Цэвэгнямдаа аз жаргал хүсье.