by turuue » Sun Sep 27, 2015 4:08 pm
Тата Барсад байхдаа нэг харьцангуй биерхүү довтлогч хүсээд байх шиг байсан, уг нь. Мань хүн уг нь нэг Дробга шиг нөхөр урдаа тавьж байгаад л бөмбөгөнд айхтар шунахгүйгээр хамгаалалтаа бат байлгаад урдах ганц довтлогчоо бөмбөгөөр хангаад тоглох хүсэлтэй юм шиг байгаа юм. Сүүлийн үед харин одоо байгаа тоглогчдодоо тааруулах гээд арай өөр юм үзээд байх шиг байна. Тэр нь ч дээр. Тэгэхгүй өнгөрсөн КА дээр Күнг урд тавьж байгаад баахан алсын бөмбөг явуулж үзээд тэр нь болохгүй болонгуут шууд сэлгээнд суулгачихсан. Одоо өөрөө ч, Иги ч шүүмжлэлд их өртөөд ирэхээр ядаж Игиг дуудахаа больсон байх.
Гонзало, Лео хоёр нэг үе янзын ойлголцоод гоё гоё юм хийдэг байсансан.
Тэвкаг ч бараг фэнүүдийн хүсэлд нийцүүлэх гээд л дууддаг байх даа. Одоо ч, ирээдүйд ч багт туслах огт найдваргүй хүнийг дуудаад хэдэн залуучуудаа өөд нь гаргахгүй нь дээ.
Мэссигийн бэртлийг давхар амралт гэж тооцвол зуны тэмцээнд ч Мэсси харьцангуй ядралт багатай ирэх нь.
Төрөө