Moderator: rednasca
by Nomer 10 » Thu Sep 03, 2015 3:31 pm
by Nomer 10 » Thu Sep 03, 2015 3:34 pm
Nomer 10 wrote:Форумын анхдагчдын нэг Чукча2002 маань тэнгэрт хальжээ. Анх асуултаас хамтдаа нүүж ирж байлаа. Сонирхдоггүй, бүр мэддэггүй спорт гэж бараг үгүй тийм л нэг сайхан залуу байлаа. Бөх барилдана, сагсанд бас сайн. Самбар доор мангас юм байна гээд Хосоо нэг удаа магтах үгээ олохгүй байсан сан. Германы болон Бундэслигийн багуудын улаан фэн, бусад спорт дээр болохоор Оросын үнэнч балиашиг. МУИС-д багш. Аав нь бас тэнд физикийн багш. Хөгжилтэй зантай, шооч. Аавынхаа тухай ярихдаа найзыг нь хамтруулж яриад намайг нэг үхтэл инээлгэж билээ. МУИС-ын шинэ курсын оюутнууд хичээлээ эхлүүлж л дээ. Чукчагийн аав, найзтайгаа тэр ангид дараалан хичээл орж. Эхний багш нь өөрийгөө Зузаан гээд танилцуулж. Дараагийн багш нь өөрийнхөө нэрийг Лантуу гэж хэлж. Анги дүүрэн нирхийтэл инээсэн гэсэн гээд яг энийгээ ярьж байхдаа нүд нь бүр ч онийгоод зураас болчихоод, сайхан яралзсан цагаан шүдээ гаргаад хөгжилтэй нь аргагүй малийж суусан тэр мөч одоо ч нүднээ харагдах шиг. Ер нь хаа явсан газраа дандаа хүн инээлгэж явна. Нэг удаа Цогоо, Ёкозүна, 21грамс, Чукча бид хэд чатаар сумо ярьж байлаа. Нэг мэдсэн яриа халтираад Цогоогийн ажил руу яваад орчихлоо. Мань хүн Оюутолгойд хөдөлмөр хамгааллын инженер байлуу даа, газрын гүн рүү хэдэн зуун метр ордог ч гэлээ. Бид хэд Үгүй тэгээд халахгүй юу гээд сонирхоод л. Нөгөө 21грамс-аа мартчиж. Хүүе ингэхэд 21грамс хааччихваа гэсэн чинь мань хүн дуугарч байнаа, Та нар өөрсдөө сумо ярихгүй бна шд гэж байна. Хамгийн түрүүн шоочоороо Чукча бид 2 ХАХА гээл авлаа. Бусал нь дагаж баахан хөхрөөд л. Чукча хувиараа бас над руу хаха гэж байсан даг. Намайг Германд байх үед мань эр мэргэжил дээшлүүлэхээр хажуугийн Дармштадт гэж нэг жижигхэн хотод ирсэн юм. 6 оны дэлхийн аваргын өмнөхөн л дөө. Тэгсэн манай хотын нөгөө талд Бразилын шигшээ нэг өдөр нээлттэй бэлтгэл хийх болов оо. Би Олон улсын спортын сэтгүүлчийн АIPS картаараа бүртгүүлээд 2ш мандат олж авав. Тэгээд цаадахыг чинь дуудсан чинь утасны цаанаас баяр хөөрөө нууж чадахгүй байгаа нь мэдэгдэж байлаа. Тэгээд бүр стадионд орсон хойноо яг нэг бага ангийн хүүхэд багшаасаа онц дүн авсан мэт хөөрөөд. Зөндөө стадион орчихсон надад инээдтэй санагдаад би бүр жуумалзаж байж билээ. Мань хүн Миланы улаан фанат л даа. Би тухайн үед дэлхийн супер од Роналдиньогоос харц салгаж чадахгүй байсан даг. Стадионы бараг бүх хүн ганцхан тэрнийг харах гэж л очсон байх. Тэгсэн Чукча ганцаараа зөвхөн Кака дээр харц нь тогтоод Ро-г тоож байгаа ч юм алга. Кафуг бас харна. Цаана нь уг нь Роналдо бас зогсоод байгаа юм шд. Тэгээд стадионоос гарахдаа Ёстой их баярлалаа гээд гарыг маань өвдтөл атгаж билээ. Тэгж байтал дэлхийн аварга ч боллоо. Олон ч тоглолтыг энд тэнд хамтдаа үзэж билээ. Тэгж байхдаа тоглолтын явц энэ тэр гээд баахан л ярьдаг сан. Зарим нэг юмыг асууна, хүний үгийг тун дуулгавартай сонсдог байсан, багш болоод тэр байх. Нэг удаа Франкфурт явж гадаа тоглолт үзсэн юм. Аргентин - Холланд. 0-0-ээр тэнцээд тоглолтын дараа 2 багийн фэнүүд холилдож баярлаад хотыг нурааж билээ. Нэг харсан мань эр нэг нөхрийн энэ гитлер малгайг шүүрч аваад толгой дээрээ тавьчихаж. Би гялс дуудаад над руу харангуут энэ зургийг дарж байсан юм. Тэр Монгол руу нэг явчихаад хэдэн сарын дараа эргээд ирсэн. Тэр үед ЧЛ-ийн финал таарсан юм. Нөгөө алдарт 3-0-оос comeback хийдгийн хариу тоглолт. Би тухайн үед Арсенал, Челсигээс бусад Английн багуудыг нэлээн дэмждэг байсан. Ливерпүүлийг дэмжээд, мань хүн Миланаа балиалаад нэг бааранд яваа орвоо. Тэгсэн нуль италичууд суучихсан байсан. Мань хүн шууд л хөөрөөд явчихсан. Тоглолтын дараа нөгөө италичууд нь надаар тохуу хийж, миний малгайны саравчийг нүд рүү дараад л. Мань хүн ойр хавийнхаа бүх хүнтэй гар барьж, баяраа тэмдэглэж билээ. Яг чин үнэндээ Хосоо бид 2-ыг холбож өгсөн хүн нь Чукча Себа 2 юм шүү дээ. Себа Чукча бид 3 яахүү групп үүсгээд Монголд спортын төрөлжсөн вэбсайт ч юм уу хийе гээд ярилцдаг байлаа. Тэгж байтал нэг өдөр Чукча нөгөө групптээ цаана чинь нэг хүүхэд Монголд бид нарын яриад байсныг хийх гэж байгаа юм бна, Себа та 2 гадаадад байгаа болохоор энд юм хийхэд хүндрэлтэй юм бна, хэдүүлээ энэ хүүхэдтэй нийлчихье гэж гэж байна. Хосоо асуултаас харж байгаад тэр 2 луу хандсан юм билээ. Тэгээд манай 2 урилгыг нь хүлээж аваад, нэмээд намайг ав гэж хэлсэн гэж байсан. Удалгүй Хосоо надтай холбогдоод бид хамтарч эхэлсэн. Хавар нь анхны сэтгүүл гарсан. Өвөл нь би тэндээс нэг домэйн аваад форумаа инсталлдаж байсан. Хэрэв Хосоо бид 2-ыг Чукча холбоогүй байсан бол өдийд энэ форум байх ч байсийм уу, хэн мэдлээ. 10 жилийн ой дээрээ хүндтэй залах зочны нэг маань байсан юм шүү. Хэдхэн хоног тэсчихгүй дээ. Шүдний эмч хүний өвчтэй шүдийг нь сугалдаг бол бурхан хүний сайныг нь түүдэг бололтой. Спортын нэгэн мундаг хорхойтон, цонхын түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон Чукча бид 2-ын дунд зөндөө дурсамж үлдэж дээ. Тэр бүхнийг энд бичиж үл барнам. Тавтай нойрс доо, chukcha2002 минь ээ. Энэ никийг хамгийн сүүлийн удаа магадгүй би бичиж байгаа байх. Харамсаад ч барахгүй нь. Ум сайн амгалан болтугай.
Цоомоо wrote:Маш харамсалтай мэдээ сонслоо.
Гүнээ эмгэнэж байна.
Милан - Ливерпулийн алдарт тоглолтыг хамтдаа, нэг ширээнд суугаад үзэж байсан.
Хажуу талаар хүмүүс орилолдож хашхираад л, их л эмоцтой, согтуугаас ч болсон байх үзэж байхад бид 3-4 нэлээн нам гүм, илүү тактик нтрийг нь хоорондоо ярьж үзэж билээ.
Дууссаны дараа дуу нэгтэйгээр Хаманны сэлгээний тухай ярьцгаасан.
МУИС-т оюутан байсан болохоор тэр хавиар нэлээн тааралдна.
Даруу төлөв зантай сайхан хүн байж
ХАЛИУН wrote:Сэтгуулчдийн тэмцээний анхны аварга багийн тевийн тоглогч байсан даа хайран юм харамсалтай бна
Nomer 10 wrote:Хосоо Этэрнити нар зав нь болсонгүй, Марко бид 2 очлоо. 190 мянган цаас цугласныг гардуулж өглөө. 3 сайхан охинтой хүн байжээ. Том нь 10-р анги, бага нь дөнгөж 2 настай. Бага нь аавын амь байсан гэнэ. Хаанаас нь ч харсан яг аав. Хөрөг рүү заагаад аав гээд дуудаад байх юм. Тэр зурган дотроос гараад ирнэ гэж бодоод байх шиг. Гэргий нь тун сүрхий яриа хөөрөөтэй юм. Цалин багатай ажил хийдэг гэсэн. 4 бүсгүй хэцүүхэн л байдалтай үлдэж бна даа. Хосоог асуугаад байсан. Гэр бүлээрээ спортын хорхойтон болчиж. Талийгч бүгдийг нь тийм болгож. ДДиш мяа бна гэж солиод өөр кабел солиод спортоо үздэг байжээ. Ер нь тун гэр бүлсэг хүн байсан гэнэ, архи дарс гэж байхгүй, сав л хийвэл охидтойгоо үеийн юм шиг тоглож, онигоо ярьж баахан хөгжөөдөг байсан сайн аав байжээ. Та нарыгаа байранд оруулна гэж их ярьдаг байж. Тэгээд сая наадмын өмнө зээл нь бүтээд их л баяртай байж дээ, чааваас. Хурдан дарахын тулд 20 жил байсныг 10 жил болгуулаад, машинаа зарж урьдчилгаандаа өгсийм бна. Намраас байр нь ашиглалтад орох юм бна. Хэцүүхэн л 4 хүн харагдаж бна даа. 49 хоног дээр нь дуудаарай гээд утсаа үлдээлээ. 9 сарын сүүл, 10 сарын эхээр 49 хоног нь болох юм бна. Тэр үед хүмүүс хичээл ном, ажил төрөл нь жигдрээд жаахан гайгүй болох биз. Хэд гурван цаас цуглуулаад тэр өдөр нь аваачиж өгцгөөе. Энийг заавал ажил хэрэг болгоно шүү. Манай залуус ч хүнлэг, мундаг даа. Ядаж эхний ганц 2 сарынхаа хүүг ч гэсэн өгөг. Этэрнитигийн дээрх данс руу боломжтой нь одооноос явуулж байсан ч болно шүү. 49 хоног дээр нь ер нь нэлээн олуулаа очий гэж бодож бна. Энэ форумыг босголцсон хүн шүү. Би бодохдоо сүүлийн жилүүдэд биднээс жаахан хөндийрсөн нь ахуй амьдралтай нь холбоотой байсан байж магадгүй. 3 охиноо тэжээх гээд цаг наргүй байсан бололтой. Зоригоогийн хэлдгээр салхидалтан дээр талийгчдаа дурсая.
Finalist wrote:Яасан харамсалтай зүйлс болцгоогоод байна даа, хайран хүмүүс.
Их сургуульд нэг семестр хичээл заалгаж байсан. Хичээлээ амжиж хийгээд цаг илүү гарвал хамт хөлбөмбөг яриад л суучихдаг байж билээ. Шевченко, АС Милан гээд л их ярина. Шевад их дуртай байсан. Их сургуулийн гудамжаар их таарна. Нүүр дүүрэн инээгээд л явж байдагсан. Оюутан бидэнтэйгээ зэрэгцээд л гуанзанд оочерлоод инээгээд зогсож байна.
Германд байхдаа нэг удаа санамсаргүй номын дэлгүүр ороод их үнэтэй ховор зузаан мэргэжлийн ном хямдралтай байгааг олоод авсан гээд хэмжээг нь гараараа үзүүлээд л бүр үнэн сэтгэлээсээ баярлаад ярьж байсныг нь мартдаггүй юм. Мэргэжилдээ мундаг, бахархмаар хүн байсан.
Бүр дараа нь форумын тэмцээн болох гэж байхад баг бүрдүүлэх хүмүүс хайж байхдаа санамсаргүй багштайгаа мессенжердээд байгаагаа мэдэж байсан. Нөгөө мундаг багш маань чукча гэсэн никтэй гишүүн байдгийг мэдээд их сонин инээдтэй санагдаж байж.
Спортын ачаар, форумын ачаар олон ч хүнийг танихгүй мөртлөө таньдагаас дутуугүй сэтгэлд ойр санагддаг болсон байна. Ар гэр нь их харамсалтай юм аа. Сэтгэлээрээ хандив нэмэрлэнээ.
Sent from my GT-I9500 using Tapatalk
Ms.G wrote:Үнэхээр харамсалтай юмаа, өвчин нээрээ хөгшин залуу гэлтгүй хэлж ирэхгүй юм даа :( 3 охиныг нь бодохоор л
Намайг бас Муис-д сурдаг байхад нэг байранд хичээл заадаг байсан. Форум дээр л хөгжилтэй онигоонууд бичдэг байсан болохоор таарахаараа л инээд хүрээл байдаг байж билээ. 10 ахын хэлдэгээр л естой ярзайсан цагаан шүдтэй даруухан инээгээд л байдаг байсан даа. Шевагийн аватар нь нүдэнд харагдаж байна. Бид Анужин охиндоо тусласанаас ялгаагүй нэгдэж 3 хөөрхөн охинд нь туслаж чадна гэж итгэж байна. Хандив шилжүүлэнээ удахгүй.
Ум сайн амгалан болтугай
Sent from my iPhone using Tapatalk
Kro wrote:Өнөөдрөөс л ажилдаа орж байна. Чукча маань өнгөрснийг уншаад нүдэндээ ч итгэсэнгүй...
Амьдрал дээр 2,3хан уулзаж байсан ч гэсэн нэг л дотно санагддаг байж билээ.
Анх НТВ-д Бундес тайлбарлаж байхад их ч юм хэлж өгдөг байсан. Нүдэнд дулаахан, буурь суурьтай сайн залуу байсан.
49 хоногоор нь заавал очиноо. Сая хөдөө байж таараад ажил явдалд нь оролцож чадсангүй.
Амгалан нойрс доо...
by Nomer 10 » Thu Sep 03, 2015 3:39 pm
by Nomer 10 » Thu Sep 03, 2015 3:40 pm
by Saiza » Thu Sep 03, 2015 4:03 pm
by Nomer 10 » Thu Sep 03, 2015 4:08 pm
by Оргил » Thu Sep 03, 2015 4:10 pm
by Жавхаа » Thu Sep 03, 2015 4:14 pm
by Nomer 10 » Thu Sep 03, 2015 4:15 pm
by Цогоо » Thu Sep 03, 2015 4:23 pm
by Mike Bibby » Fri Sep 04, 2015 9:12 am
by Тэрри_10 » Fri Sep 04, 2015 9:28 am
by Nomer 10 » Fri Sep 04, 2015 10:08 am
by Жавхаа » Fri Sep 04, 2015 11:03 am
Nomer 10 wrote:Нээрээ соккер менежер дээр маш их суудаг байсан даа.
by Barcik » Sat Sep 05, 2015 6:38 am
by Eternity » Sun Sep 06, 2015 3:05 pm
by Nomer 10 » Sun Sep 06, 2015 4:33 pm
by Eternity » Mon Sep 14, 2015 10:24 am
by Eternity » Mon Sep 21, 2015 10:42 am
by Eternity » Tue Sep 22, 2015 10:18 am
by Eternity » Thu Sep 24, 2015 12:36 pm
by Kro » Thu Sep 24, 2015 12:42 pm
by Eternity » Thu Sep 24, 2015 4:01 pm
by Tmshinoda » Thu Sep 24, 2015 4:54 pm