Энэ зуны наймааны цонхыг нэгтгэвэл дараах байдалтай байна.
Ирсэн: Дибала, Мандзукич, Хедира, Алекс Сандро, Заза, Нето, Ругани, Эрнанес, Куадрадо, Лемина,
Явсан: Пирло, Тевез, Видал, Сторари, Огбонна, Исла, Де Чельи, Пепе, Ллорентэ, Коман, Соренсен
Ирсэн дээр тайлбар:
Зуны хувьд гол тоглогчид болох Пирло, Тевез, Видал нарыг явуулсан ч тэдний байрыг хангалттай нөхөх тоглогчид авчирч, бас багын гол сул талуудыг нэлээд нөхөж, нөөц улам л сайн боллоо.
Тевезийн хувьд гэрээ дуусахад 1 жил байсан ч яг шум гарч эхэлсэн үе буюу өвөл Бока руу явах хүсэлтэйгээ Аньеллид хэлж байсан, уг нь дахиад 1 жил үлдээсэн бол ч маш хэрэгтэй байлаа. Оронд нь Дибала, Куадрадо 2-ыг авсан.
Пирлогийн хувьд нас нь ахиж, энэ жилээс сэлгээнээс орж ирээд тоглох нөхцөл үүссэн, өөрөө мэдээд MLS рүү явчих шиг боллоо. Ер нь манайд амжилттай 4 жил өнгөрүүлсөн, явах цаг нь болсон.
Видалийн хувьд багт маш чухал үүрэгтэй ч ДАШТ-ээс хойш, тэр гайтай гэмтлээс хойш тоглолт нь тогтмол биш, сайнгүй байсан, өнгөрсөн улирлын сүүлээс гайгүй тоглолт үзүүлж байсан ч зараад мөнгө болгоход харамсах зүйлгүй байлаа.
Явсан бусад нөхрийн хувьд голчлон багт том үүрэггүй, сэлгээний нөхөд байсан, эдгээрийг эрс чанаржуулж чадлаа. Ллорентэгийн хувьд үнэгүй явуулах ч арай л дэндсэн хандив байлаа. Тэнд Солдадо 12 сая хүрээд байхад Ллорентэ лав л 10 сая хүрнэ.
Коман хүүгийн хувьд яг манай тактикаас болж, гараанд гарахад хэцүү болсон нь явахад нөлөөлсөн биз. Түүхий ч гэсэн авьяастай бацаан байсан.
Зуны наймаагаар хаалгач, хамгаалалтын шугамыг Нето, Алекс Сандро, Ругани 3-ыг авсанаар нэлээд зузааруулж, сайжруулсан зүйл болсон. Яг л хэрэгтэй наймааг хийсэн.
Довтолгоо дээр Тевез, Мората, Ллорентэ, Матри, Коман гэсэн бүрэлдэхүүнтэй, Тевез голчлон чирдэг байсан бол Дибала, Мората, Мандзукич, Заза, Куадрадо гээд өнгөрсөн жилийн чанарыг алдагдуулахгүй, жаахан ойлголцоод хөлөө олвол арай гайгүй сайжруулсан байдалтай байна. Үүнээс Зазаг бол арай өндөр үнээр авчихсан, бас л биш наймаа хийчихсэн мэт... нөхөр 4 дэх довтлогч гэхэд өндөр үнээр ирлээ. Зазагийн хувьд Ллорентэтэй л төстэй мэт санагдаад байдаг юм.
Дунд шугамд Аллегригийн хүссэн АМ-ийг авч чадалгүй Эрнанес дээр буучихлаа. Эхлээд фэнүүдийн санаанд ороогүй Дибала, Сандро, Мандзукичийн наймаа дээр нэлээд мөнгө гаргасан тул сүүл рүүгээ өндөр үнээр авах хэцүү болсон биз дээ. Дракслерийн хувьд ер нь жаал эрсдэлтэй наймаа байсан л даа, гэмтэлтгий дээр Сери А-д тохирох эсэх гээд л
Дунд шугамд Пирло, Видалийг нөхөх гээд Хедира, Эрнанес, Леминаг авч Асамаог зүүн жигүүрээс дуудсан. Асамао ч Удинезе байхдаа төвд сайн үзэж, улирлын шилдэгт хүртэл нэрлэгдэж байсан, өөрөө ч төвд тоглох дуртай. Ойлголцоод хөлөө олчихвол ч явсан 2 томыгоо гайгүй нөхөх биз.
Эцэст нь Аллегригийн хүссэн АМ-ыг авчираагүй нь жаал тиймхэн.... багт довтлогчийн ард тоглолт найруулах нөхөр ер нь хэрэгтэй байсан, аягүй бол 4:3:1:2-д Эрнанес, Перейра, Погба 3-ыг ээлжилж тоглуулна, үе үе 4:3:3-д Куадрадог гаргах биз.
Эхний 2 тоглолт хожигдож улирал эхлүүлж байгаа ч манайх аваргыг хэцүүхэн ч гэсэн авах л байх.... энэ жил Сери А-д ширүүн үзэх тул АЛ-ын хасагдах шатны тоглолт эхлэх үед нэг нэгнээ дутахгүй нөхсөн, зузаан багтай байх хэрэгтэй. Уг нь яг л иймэрхүү болсон байна.
Энэ жил ганц Рома биш, Интер, Милан, Наполи 3 бас нэлээд ширүүн өрсөлдөнө, гэхдээ манайх эцэст нь дийлэх биз ээ