Эхний тойрог, ПЛ-ийн 3-р тойргийн дараах дүн Зааа, тун удахгүй эхлэх гэж байгаа 4-р тойргийн өмнө амжаад өмнөх тойргийн дүн, товч тоймыг хүргэе ээ!
Одоогийн байдлаар Eedee vs Sportnews лигт нийт 14 оролцогч байгаа бөгөөд дараагийн тойргоос 4 хүн нэмэгдэж орж ирэхээр болсон байна. Одоо ч гэсэн нэгдэхэд оройтоогүй байна шүү, 2806562-678773 кодоор лигтээ элсээрэй.
Эхний quarter 9-р тойргийн дараагаар дуусах тул түүнээс хойш лигт элссэн багийг тооцохгүй шүү Өнгөрсөн тойргийн дэлхийн дундаж оноо 45 байсан бол манай лигийн дийлэнх оролцогчид энэхүү босгыг давсан байна. Лигийг Tuvshauskas а.к.а коп_б_нон гишүүн ард буй өрсөлдөгч fond-оос 18 оноо илүү тэргүүлж, гараагаа амжилттай хийжээ. Түүний багт өнгөрсөн тойрогт дебют тоглолтондоо гялалзсан Педро, улирлыг гайхалтай эхлүүлээд байгаа ЛОЛаров, Махрез (ингэж бичих нь буруу л байх) мөн Ливэрпүүлийн эсрэг хаалгаа хуурай манасан П.Чех нар өндөр оноо авсан ба давхар вайлдкардаа ашиглаад амжсан байна. Зураас гишүүний хувьд багийн history орж харвал гялааж гялтайх амжилтгүй ч 14/15 оны улирлыг маш амжилттай эхлүүлж, Монголдоо тэргүүлж явсан туршлагатай фантазичин ч улирлын дундаас хаядаг хайнга фантазичин юм.
Зураас, Фондын араас Ромеро, манай баг, өнгөрсөн жилийн бэтандвин лигийн аман хүзүү Savage гишүүний баг жагсжээ. Дээрх оруулсан зургаас хэн хэн вайлдкардаа ашигласан байгаа болон хэн хэн нь гэнэдэж улиралд ганц ашиглах чипээ ашигласныг харж болно.
4-р тойргийн хувьд манай баг нийт 3 трансфер хийж (-4) оноо аваад байна. Ямартай ч энэ Рүүний, Сакхо 2-оос салж амарлаа.
ФПЛ сайтын лигийн хүснэгтүүдээ дээрх байдлаар хардаг болохыг хүсвэл
http://www.fiso.co.uk/forum/viewtopic.php?t=113453 ийшээ ороод зааврын дагуу аль броузер хэрэглэдгээсээ хамаараад суулгаад аваарай. Энэ жил анх удаа хэрэглэж байгааг хэлэх үү их л сонирхолтой юм байна хэхэ.