by Gooner » Fri Aug 21, 2015 3:00 pm
Дүрэм :
- 1 баг 4 хүнтэй байна
- Драфтлах бол анх элссэн огноо эсвэл бичлэгийн тоогоор драфталж болж байна. Бичлэгийн тоо гэвэл Паяасо, Гүүнер, Чуугий 3 эхлэх нь байна, элссэн огноогоор гэвэл Номер10, Жанхуу, Аагий, Паяасо гэж сонгох нь байна. Хүмүүсийн саналыг сонсьё.
- 9 баг тойргоор 2 хэсэгт хуваагдаж тоглоод хэсгийн 1,2т жагссан нь нөгөө хэсгийн 1,2т жагссантайгаа тоглоод хожсон нь аваргын төлөө хожигдсон нь 3р байрын төлөө тоглоно.
- Түрүүлж 5 хожсон нь хожсонд тооцно.
- Тэмцээний үеэр хоорондоо гарт ирсэн модыг багийнхандаа хэлэх, үзүүлэх зэргийг хориглоно.
- Дарах үед модоо нэгэнт дэлгэж бусдад харуулсан л бол тэр модоо буцаах, солихыг хориглоно.
- Масслаж болох эсэх, масстай эсэх, хэдэн удаа татуулах зэрэг ойр зуурын яриаг зөвшөөрнө.
- Тэмцээнийг болон бусад багуудаа хүндлэх үүднээс багийн яриаг хэт удаан хийхийг хориглоно.
- Багийн 20,000₮ бооцоотой, тэмцээний хураамж багийн 4000₮.
- Газрын 42 модоор буюу 7,8,9,10, боол, хатан, ноён, дадар, туг, тамга, 2р хүн, 1р хүн гэсэн дарааллаар тоглоно. 1 хүний гарт 5 хөзөр очихоор тараана.
- Эхэлж ажил хийхийг 2 баг шодоод бага модтой баг нь ажил хийнэ, үүний дараагаас хожигдсон баг нь ажил хийгээд явна.