by turuue » Wed Aug 19, 2015 10:23 am
Алексис ч янзын л даа. Уян хатан чанар, хүч хурд, цохилт, дамжуулалт бүх юмтай. Даанч өөрөө зөнгөөрөө тоглохоороо уян хатан чанараасаа илүү хэт хурд хүчээр зодож тоглох гээд байдаг. Хатуу топ дасгалжуулагч дор удаан тоглоод ирэхээр потенциалаа бүрэн дүүрэн ашиглаад бүр галзуурна, яг одоо бол авьяас чадлыг нь бүрэн харж чадаагүй байгаа л гэж боддог. Манайд 3 жилдээ 3 өөр дас дор тоглоод тогтворгүй байсан болохоор өөрийн чадвараа бүрэн шавхаж ашиглах тал дээр сайн төлөвшөөгүй байх. Арсен өвөөгийн хатуу гар доор удаахан тоглочход өөрийгөө бүрэн дүүрэн таниад галзуурнаа.
Манайд байхдаа хувийн тоглолт хийчхээр үедээ шаардлагагүй дамжуулалт өгөөд, дамжуулах үед бөмбөгөө хэт нухаад тоглолтын хэмнэлээ нам унагах тохиолдол олон байсан, түүнээс ур чадварын хувьд үнэхээр гоц, дээр нь өөрөө дэндүү хөдөлмөрч. Бэлтгэлийг бол тултал нь хийдэг гэж байгаа. Хурдтай, хүчтэй, цохилт, дамжуулалтын техник үнэхээр сайн, тэсрэлттэй, уян хатан тоглогч бол маш ховор л доо. Ихэнх тоглогч л аль нэгнээр нь дутдаг. Одоо Вэнгэр өвөөд загнуулж байгаад тоглолт унших, шийдвэр гаргах чадварууд суучихвал Англидаа бүрэн ноёлох боломжтой. Ер нь false 9, жигүүрийн үүргүүд хавсруулж тоглуулбал ур чадварыг нь бүрэн шавхаж чадна гэж хардаг.
Төрөө