Moderator: Хөлбөмбөгийн модууд
Mojul wrote:Педро хаашаа явж байгаан ингэхэд.
kayo wrote:При-сийсонд ч сайхан гүвүүлж байна даа. Дахиад хожигдлоо.
Махчин маань л ганц гоолдож байх шив. Хамгаалалт учираа олохгүй хэвээр. Ер нь иймэрдүү хожигдолууд зүгээр л дээ, гол алдаануудаа эртхэн мэдээд улирал эхлэхэд засаад авбал. Энэ жил сүпер цомууд, дэлхийн аварга бусдаас 4,5н тоглолт илүү, ачаалал ихтэй байна, хурдан жигдрээд авбал зүгээр л байна даа, одоо ганцхан нөхөрсөгтэй.
Realist wrote:Лучо тэгээд Пеп шиг мотивацжуулж чадах юм болвуудаа? Бүх цомуудыг түүгээд ханачихсан багийг дахиж сэдэлжүүлэх хэцүүдээ
GREEK FREAK wrote:Барсагийн Ла масиа ч аргагүй ундарга сайтай юмаа. Адама Траоре 19 настай залууг бас Ливэрпүүл авах гэж оролдож байна лээ.
kayo wrote:Пике ч талбайн гадна, бэлтгэл дээр хамгийн алиа марзан, байнга жоке ярьж явдаг юм шиг байгаан. Тэр нь нөхрийг жоохон татаад байгаа байх, тэгээд намба суугаад ирэхээрээ ахлагч болох байхоо. Маше угаасаа үсрээд 2 жил л дахиад манайд тоглох болов уу.
Баруун ар дээр Робертог их туршиж тоглуулаад байгаа, жоохон хамгаалалт нь муу ч дамжуулалт кросс нь сайн гайгүй бак ап болчих байхоо. Болохгүй бол доороос Гримелдог дуудна биз, уг нь их дажгүй гээд байгаа нөхөрсөгт харин ер дуудсангүй.
Педрог л орлох харин хэцүү, Сандро, Мунир аль аль нь яг Педрогийн түвшинд хүрээгүй харагдаад байгаа, МСН-ий нэг нь л гэмтэхэд эвгүйтнэ шүү. Тэгээд өөрийг нь бодохоор яалтчгүй ПЛ яваасай гэж бодохын, МЮ-рүү яваасай.
Видал чинь баруун вингерт тоглочихдог гэсэн, 1 сараас Алвес энэ хоёр зэрэг гарч магадгүй л байх. Рафиннаг бас нэлээн вингер л үү татаж тоглуулах байх.