by Барнаба » Sat Jul 25, 2015 3:21 pm
Бентеке-н тоглолт, байр байдлыг нь ажиглаад байхад учиргүй фэйлдчих хүн биш шиг санагдаад байгаа шүү. Хүчирхэг бие бялдар дээрээ нэмээд хөөрхөн скиллтэй, тал бүрийн тоглолттой. Старриж биш Бентеке манай 1-р сонголт болохдог оо. Бентеке-н араас Фирминьо, Коу зэрэг нөхдүүд сайн дэмжээд өгөх байх манайд Вилла-д байснаасаа илүү гялалзана гэж найдаж байна. Ийм төрлийн довтлогч авсан нь их сайн хэрэг, Старриж тоглох боломжтой болсон ч биеийн хүч, агаар зэрэгт тийм тааруу хүн биш, дээр нь их залхуу, хойрогдуу байдал их гаргадаг, бүрэн итгэл даах тоглогч биш болохоор Бентеке ер нь сайн байвал гараанаас мултрахгүй байх. Ганц өөлөх юм нь их үнэтэй л туучихлаа.