2014-2015 улирлыг эргэн дурсвал:Хоёр дахь жилдээ дарааллан цомгүй хоцорсон улирлаас ганц өөдрөгөөр харах зүйл нь мэдээж аваргуудын лигийн эрх. Мөн 2-р сарын сүүлээс 4-р сарын дунд хүртэлх хожлын цувралдаа Spurs, Liverpool, City гурвыг илт давуу хожсон нь Ван Гаалд багахан ч гэсэн итгэх итгэл төрүүлсэн. Өөрийнх нь анх ирсэн мөрийн хөтөлбөрийн дагуу бол энэ жил Юнайтэд ПЛ-т түрүүлэх ёстой.
Явсан тоглогчид:1. Robin Van Persie (undisclosed to Fenerbahce)Манай 20 дахь түрүүг авахад гол үүрэг гүйцэтгэсэнд нь үргэлж талархах болно. Тэр улирлаас дурсамж ихтэй үлдсэн. Southampton дээр хийсэн hat-trick, City дээр хийсэн free-kick, Vila-гийн эсрэг хийсэн volley гээд л...
2. Nani (£4.25m to Fenerbahce)Түүний хамгийн том хувь нэмрээ оруулсан улирал нь 2010/11 онд 19 дэх түрүүгээ авдаг жил. Тэр улиралд 18 дамжуулалт, 10 гоол хийсэн. Old Trafford олон ч ганган гоол, ганган celebration хийж байсан даа.
3. Tom Cleverley (free transfer to Everton)
2011-2012 оны улирлын эхэнд өөрийгөө маш сайн харуулж Spurs, Arsenal, Bolton, Chelsea-гийн эсрэг 19 гоол хийж эхлүүлсэн залуу бүрэлдэхүүний нэг нь байсан ч Kevin Davies-ээс авсан бэртлээсээ хойш тэр формоо олж чадаагүй байсаар Юнайтэдын кареераа өндөрлөж байна. Цаашдын кареерт нь амжилт хүсье даа.
За тэгээд бусад нь:
4. Ben Amos (free transfer to Bolton)
5. Angelo Henriquez (undisclosed to Dinamo Zagreb)
6. Saidy Janko (undisclosed to Celtic)
7. Will Keane (loan to Preston North End)
Энэ жагсаалт дээр Di Maria нэмэгдэх тун магадлалтай болчихоод байгаа.
Мөн De Gea маань Мадрид уруу явах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр. De Gea-г авч үлдэх нь энэ улиралд гаргах амжилтанд шууд нөлөөлөх учраас байдаг арга чаргаараа л авч үлдэх хэрэгтэй байна даа.
Ирсэн тоглогчид1. Memphis Depay (£31m from PSV Eindhoven)Биеийн хүч сайтай, дриблтэй, цохилттой, хурдтай... Манай дараагийн Роналдо байна гэж найдъя.
Ганцхан эргэлзээ нь Голландын лигээс Пример лиг уруу шилжиж дасахад хэр хугацаа орох вэ? Үнэхээр л топ тоглогч мөн бол ямар ч лигт гялалзах л ёстой.
2. Bastian Schweinsteiger (£14.4m from Bayern Munich)Van Gaal түүнийг Bayern-д байхад нь holding midfielder-ээр ашиглаж эхэлсэн нь түүнийг world class түвшинд хүргэж чадсан гэлцдэг юм билээ. Мэдээж нас жаахан явсан ч тоглох гэж буй байрлалдаа 2-3 жилдээ бол асуудалгүй. Scholes, Giggs, Rio, Vida, Evra, Fletcher гээд хэдэн туршлагатай тоглогчид маань байхгүй болсон тул мэдээж бас туршлагыг нь бодож авсан биз.
3. Morgan Schneiderlin (£24m from Southampton)Сүүлийн хэдэн жил Юнайтэд төвд тоглох хүн хайсаар байсан. Шнайдерлинг Каррикын залгамжаар бодож авч байгаа болов уу. Пример лигт тогтвортой тоглолт үзүүлээд байгаа Шнайдерлин анхний тоглолтондоо гоолдоод амжсан.
4. Matteo Darmian (£12.7m from Torino)За үнэнийг хэлэхэд энэ нөхрийн талаар мэдэх юм алга. Ямартай ч энэ нөхрийг авч байгааг зарлахад муу Рафаелын маань ирээдүй худлаа болж байгаа юм байна гэж ойлгосон доо.
5. Sergio Romero (Free)No Comment.
6. Special SigningВан Гаал хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа Юнайтэд наймааны цонх хаагдахаас өмнө нэг “топ” түвшний тоглогчоор “сюрприз” барих болно гэж хэлсэн нь одоог хүртэл хэвлэлийнхнийг янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа билээ.
Pre-Season Tour:July 18:
Manchester United 1-0 Club America
July 22:
Manchester United 3-1 San Jose Earthquakes
July 25:
Manchester United 3-1 FC Barcelona
July 30: Manchester United 0-2
PSG2014 оны pre-season tour-ын хуваарь, зохион байгуулалтанд сэтгэл дундуур байсан Van Gaal энэ жил яг өөрийнхөө хүссэн хуваарийг гаргаж төлөвлөсөн. Илүү таатай цаг агаартай, нэг цагийн бүсэд байрлаж, тоглолт бүр хоорондоо ойролцоогоор 4 өдрийн зайтай явагдаж буй нь түүний бүх нарийн диталд ач холбогдол өгдөгийг харуулж байна. Pre-season бол тоглогчид тоглолтын фитнесээ олж авахад л хэрэгтэй болохоос хэр сайн тоглох нь улирлын тоглолтод тийм ч их нөлөөлдөггүйг бид өнгөрсөн жилийн туршлагаас харсан. 100%-ын рекордтой дуусгаад улирлын эхний тоглолтоо Swansea-д талбайдаа нухуулсан.
Энэ улирлын бас нэгэн сонирхолтой үйл явдал нь 2002 оноос хойш хамтарсан Nike-ийн гэрээ дуусч, цаашид дэлхийд хамгийн ихээр борлогддог Юнайтэдын жэрсиг Adidas компани нийлүүлэхээр болж байгаа юм.
За ингээд улирал бүрийг Community Shield-ээр эхлүүлээд "муу зан" сурчихсан байсан Юнайтедийн фэнүүд энэ жил багаа яг ямар байгааг Spurs-тэй хийх тоглолтоор л үзэх нь дээ. Пример лигийн нээлтийн тоглолт учраас аль нэг free-to-air тв-ээр гарах болов уу.
Эцэст нь хувийнхаа expectation-ыг хуваалцаж анхны ярилцах сэдвийг хөндье:
Ирэх улирлаас хүлээх хүлээлт:1.
EPL: Title race-д бодит өрсөлдөгч байх
2.
UCL: Хамгийн багадаа хэсгээсээ гарах (эхлээд ядаж байхад playoff-оо давах хэрэгтэй
)
3.
FA Cup: Бид хамгийн амжилттай оролцдог байсан энэ цомдоо түрүүлэлгүй 10 гаруй жил болох хугацаанд Буучид бидний дээр заларсан. Энэ жил энэ байраа эргүүлж авна гэсэн хүлээлттэй л сууж байна даа.