Багийн бүрэлдэхүүнArsene Wenger(нас 65)
Арсене Венгер 1996 оны 9 сарын 30наас өдийг хүртэл 19 дэх жилдаа Арсенал гэх энэ түүхт багийн жолоог атгаж явна. Анх түүнийг Brian Rioch-ыг орлож ирэхэд олон хүмүүс түүний чадварт эргэлзэж, London Evening Standard сэтгүүл хүртэл "Arsene Who?" гэх гарчигтай мэдээ гаргаж байсан гэдэг. Энэхүү 19 жилийн хугацаанд улирлыг ганц ч хожигдолгүйгээр түрүүлэн тусгай цом, Аваргуудын лигийн финал, Английн тэргүүн лигийн цомыг 3 удаа, Community Shield-ыг 5 удаа, ФА цомыг 6 удаа хүртэж энэ цомыг хамгийн олон хүртэж чаджээ. 7,8 жил санхүүгийн хязгаарлагдмал байдлаас болж жил бүр шилдэг тоглогчдоо зарж, залуу, хямд тоглогч авч байсан хэдий ч жил бүр лигийн эхний 4 байр, аваргуудын лигийн хасагдах шатанд хүрнэ гэдэг орчин үеийн мөнгөн дээр суурилсан хөлбөмбөгт хэр баргийн хүний хийх зүйл биш билээ. Санхүүгийн боломж нь байсан бол Английн төдийгүй, Европын хөлбөмбөгийн түүх өөр байх байсан нь лавтай. Сүүлийн хэдэн жилд мөнгөний асуудалгүй болсноор хүссэн тоглогчоо авах боломж бүрдэж, баг дахин хүчирхэгжин гарч ирэх эхлэлийг тавилаа. Үүний жишээг сүүлийн хоёр улиралд худалдаж авсан супер од тоглогчид болох Месут Озил, Алексис Санчез, болон багийн прогрессоос харж болно. Саяхан өгсөн ярилцлагандаа хөлбөмбөгөөс зодог тайлах бодолгүй байгаагаа хэлээд "Өмнө байгаагүйгээрээ хийх ялах хүсэл тэмүүлэлтэй байна. Юмыг хэдэн удаа хийх нь биш, тэр зүйлдээ дурлаж хийж байна уу гэдэг л чухал. Хийх тусам тэр зүйлдээ дургүй болно гэж үгүй. Хөлбөмбөг өдөр бүр өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Энэ нь чамайг шалгах их сайн чанар.... Би багийнхаа төлөө сайн бүхнийг хийхийг хүсдэг. Хэзээ нэг өдөр энэ багаас явахдаа багаа удаан хугацаанд тогтвортой цаашид үргэлжилэх тийм нөхцөл байдалд үлдээхийг хүсдэг. " Энэ жил залуужчихсан ч юм шиг харагдаад байгаа. Эрүүл мэнд нь сайн байвал дахин хэдэн жил багаа дасгалжуулаад эндээ зодог тайлах бизээ.
ХаалгачидPetr Cech (нас 33, дугаар 33)
Манай багийн энэ жил хийгээд байгаа хамгийн том наймаа. Өнгөрсөн улирлын хамгийн асуудалтай байсан байрлалдаа дэлхийн хэмжээний тоглогч авч чадсандаа баяртай байгаа. Ван дер Сар 34 настайдаа Манчестерт, Енс Леманн 33 настайдаа манайд ирж байсан гээд харвал түүний 33 нас тийм ч их асуудал болохгүй нь лавтай. Аваргуудын лиг, АПЛигт түрүүлж байсан туршлагатай, хэлний бэрхшээл байхгүй зэрэг давуу талууд нь манай харьцангуй залуу, олон цом авч байсан туршлага багатай бүрэлдэхүүнд нэмэр болох юм.
Түүний талаар товчхон өгүүлэхэд: Гурван ихрийн нэг, тэрээр хөгжимд элэгтэй нэгэн бөгөөд бөмбөг тоглодог.
Эндээс бичлэгийг нь үзэх боломжтойDavid Ospina (нас 26, дугаар 13)
Өнгөрсөн улирлыг сэлгээнээр хаалгачаар эхлүүлэн олдсон боломжоо ашиглаж чадсанаар өөрийгөө харуулж байсан ч хоёр сар гаруй хугацаанд гэмтсэнээр 2014 онд олон тоглолтонд оролцож чадаагүй. Харин түүнийг гэмтэлтэй байх хугацаанд багийн үндсэн хаалгач Шчесни олон тоглолтонд тааруухан байснаар түүнийг гэмтлээс ирмэгц Венгер түүнд гарааны эрх өгөв. Тэрээр өөрт олдсон боломжоо ашиглаж өөрийгөө гараанд гарах эрхтэй гэдгийг удаа дараа баталснаар улирлын хоёрдугаар хагаст бүтэн тоглож улирлыг 3-р байранд дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Лигт 18 тоглолт хийсний 13 хожил 3 тэнцээ 2 хожигдол 8 clean sheet.
Эсрэгээрээ Шчесни 17 тоглолт хийснээс 7 хожил 6 тэнцээ 4 хожигдол 5 clean sheet.
Улирал дууссаны Копа Америкад Колумбын гарааны хаалгачаар тоглон тэмцээний туршид ганцхан гоол алдаж олон сайн хаалтуудыг хийж сайн хаалгач гэдгээ харуулсан. Ирэх улиралд Petr Cech, David Ospina гэсэн хоёр топ түвшний алдаа бага гаргадаг хаалгачидтай байгаа нь ирэх улирлын амжилтын гол түлхүүр байх болов уу.
Сонирхуулахад Оспина Реал Мадридын James Rodriguez-ын хүргэн ах.
Emiliano Martinez (нас 22, дугаар 26)
Манай 3-р хаалгач Дамиан Эмилиано Мартинез өнгөрсөн улирал Оспина, Шчесни хоёрыг гэмтэлтэй хойгуур 3 удаа гараанд гарч 2 ялалт авч, муугүй хаалгач гэдгээ харуулаад авсан.
ХамгаалагчидPer Mertesacker (нас 30, дугаар 4)
Big F**king German. Дэлхийн аварга болсон дэд ахлагч маань багийн ахлагч Артета бэртсэнээр бараг бүтэн улирал багаа ахлаж тоглосон. Удаан ч гэсэн алдаа гаргах нь ховор, дахиад хоёр гурван жилдээ тогтмол сайн тоглочих байх.
Laurent Koscielny (нас 29 , дугаар 6)
Боссиелни. Нэгийн эсрэг нэг дээр мань хүнээс илүү хамгаалах хамгаалагч олдохгүй л болов уу.
Gabriel Paulista (нас 24, дугаар 5)
Улирлын эхний хагаст хамгаалагчдийн гэмтлийн улмаас Дэбуши төвийн хамгаалагчаар гарч тоглосноор Венгерт дахин хамгаалагч авах хэрэгтэйг сануулсан үйл явдал байв. Өвлийн наймааны цонх хаагдахийн өмнөхөн ирсэн хамгаалагч маань цөөхөн хэдэн тоглолтонд тоглосон боловч, потенциалтай тоглогч гэдгээ харуулсан. Ирэх улирал талбайд олон харах бизээ.
Calum Chambers (нас 20, дугаар 21)
Улирлын эхнээс ирээдүйтэй хамгаалагч гэдэг нь харагдаж эхэлсэн. Төвийн хамгаалалтанд тоглосон тоглолтуудад маш сайн байсан, Дебуши гэмтсэнээр улирлын эхний хагаст баруун ард тоглосон гэж хэлж болно. Улирлын хоёрдугаар хагаст баруун ар дээр Бэллэрин илүү үр дүнтэй тоглож, өвөл Габриелыг авснаар төвийн хамгаалалтанд Габриелын дараах хүн болж хувирсан. Төв, барууны хамгаалалтанд тоглох чадвартай, дээрээс нь хамгаалалтын хагаст ч тоглох чадвартай манай ирээдүй болсон залуусын нэг. Манайд ирснээр Английн шигшээд ч дуудагдаад амжсан.
Mathieu Debuchy (нас 30 , дугаар 2)
Улирлын турш хоёр урт хугацааны гэмтэлд нэрвэгдээд өөрийгөө бүрэн хэмжээнд харуулж чадаагүй гэж бодож байгаа. Ямартай ч нийт 14 тоглолтонд манай бүрэлдэхүүнд гарч тоглохдоо ганц л хожигдсон гэсэн үзүүлэлттэй. Ирэх улиралд Бэллэринээс байраа буцааж булаан авахийн төлөө тэмцэх хэрэгтэй, булааж авна гэдэг ч хэцүү байх болов уу гэхдээ. Өөртөө олдсон боломжоо тултал ашиглахийн төлөө үзэх нь дамжиггүй.
Hector Bellerin (нас 20 , дугаар 24)
Манай энэ оны нээлт. Улирлын эхний хагаст хамгаалагчдийн дутагдалтай үеүдэд гарч тоглон өөрийгөө бэлэн болсон гэдгийг харуулсан, бүр Астон Виллагийн хаалганд газраар цохисон гоё гоол оруулаад амжсан. Улмаар хоёрдугаар хагас гэхэд манай гарааны баруун ар болчихсон байсан. Барселоноос ирсэн хэд хэдэн тоглогчдын нэг маань бэлтгэл дээр Волкотыг уралдаад гүйцсэнээр багийн хамгийн хурдан тоглогч гэгдээд байгаа. Саняг явсны дараа асуудалтай байх болов уу гэсэн байрлалийг харин ч урт хугацаанд нөхөж чадах ирээдүйтэй залуу гарч ирсэн нь сайн хэрэг. Ирэх улирал энэ залуугаас их зүйл хүлээж байгаа.
Kieran Gibbs (нас 25 , дугаар 3)
Өнгөрсөн улирал олон жижиг гэмтэл өртсөн. Ерөнхийдөө байраа Монреалд алдчихсан гэж хэлж болно. Тоглосон тоглолтууддаа тогтмол сайн тоглож байсан. Энэ олон жижиг бэртэл авдаг явдалаа багасгачихвал ч топ класс түвшний хамгаалагч гэж хэлүүлэхэд ойрхон л тоглогч. Ирэх улиралд бэртэлгүй байх болтугай.
Nacho Monreal (нас 29 , дугаар 18)
Анх ирсэн цагаас нь эхлээд л би дундаж нөхөр хэмээн нэг их дуртай байгаагүй ч энэ улирлын тоглолт нь харин ч миний бодлийг эргүүлсэн гэж хэлж болно. Төвийн хамгаалалтанд ч хэд хэд тоглоод амжчихсан, төвд тоглосон тоглосон тоглолтууддаа маш сайн тоглож байсан. ФА цомд Юнайтедын эсрэг гоол хийгээд авсан. Ирэх улиралд зүүн арын байрлалд хүчтэй өрсөлдөөнтэй байх шинжтэй.
Isaac Hayden (нас 20, дугаар 41)
Төвийн хамгаалалтын байрлалд тоглодог энэ залуу маань өмнөх улиралд лигийн цомд нэг тоглолтонд орсон. Төвийн хамгаалалтанд төдийгүй, хамгаалалтын хагаст тоглох чадвартай залуу. Ирэх улирал лигийн цом болон, ФА цомын тоглолтонд тоглох боломж олдох байх.
Хагас ХамгаалагчидTomáš Rosický (нас 34, дугаар 7)
Багийн хүнд үед цугтаа байсан "Бяцхан Моцарт" маань гэрээгээ нэг жилээр сунгасан. Төрөлх баг Спарта Праг нь авах гэж сонирхож байсан боловч үлдэж дутуугаа гүйцээхээр шийдсэн бололтой. Өнгөрсөн улирал 5 удаа гараанаас тоглож, үлдсэн тоглолтуудаа сэлгээгээр орж ирсэн гэхээр энэ жил энэ тоо улам багасах нь тодорхой.
Mikel Arteta (нас 33, дугаар 8)
Багийн ахлагч маань өнгөрсөн улирал гэмтлээс болж цөөхөн тоглолтонд оролцсон. Гэрээгээ нэг жилээр сунгасан байгаа. Энэ жил түүний Арсеналд өнгөрөөх сүүлийн жил нь болов уу тиймээс лигийн аварга болохийн төлөө бүхнээ дайчлах хэрэгтэй.
Mesut Özil (нас 26 , дугаар 11)
Ирсэн эхний жилдээ их ч шүүмжлүүлсэн. Өнгөрсөн улирлын эхний хагаст, давгүй тоглолт үзүүлж байгаад гэмтчихсэн. Гэмтсэн хугацаандаа жимд их явсан гэсэн. Тэр нь ч нөлөөлсөн үү гэмтлээс ирээд улирлын хоёрдугаар хагаст шал өөр хүн болчихсон мэт л тоглож байсан. Хуучны нөгөө биедүүлдэг, алхдаг Озил байхгүй болсон санагдсан. Өнгөрсөн улирлыг дүгнээч гэсэн сэтгүүлчийн асуултанд "Дэлхийн аварга шиг урт хугацаанд үргэлжилдэг тэмцээнд оролцчихоод богино хугацаанд Арсеналд эргэж ирж тоглоход улирлын эхэнд маш хүнд байсан. Удсан ч гүй гэмтчихсэн, кареертаа анх удаагаа л гэмтлээс болж ийм урт хугацаанд талбайн гадна байж үзлээ. Нэг алхам ухарчихсан юм шиг л санагдаж байсан, гэхдээ арай өөр өнцгөөс харвал тэр 3 сарын хугацаа надад сайнаар нөлөөлсөн. Өөрийнхөө эрч хүчийг дахин сэлбэх боломж олгосон хэлж болно. Одоо би бүрэн формондоо орсон, ерөнхийдөө бид өнгөрсөн улиралд хийсэн зүйлсдээ сэтгэл хангалуун байж болно гэж бодож байна." Өнгөрөгч улирлын формоо үргэлжлүүлээд хадгалаад явбал ирэх улирлын амжилтын гол факторын нэг байх нь гарцаагүй.
Jack Wilshere (нас 23, дугаар 10)
Манай хүнд авъяас гээч нь байгаад байдаг гэмтэл гэгч түүнд саад болж байна даа. Өөрийн амиа үл хайрлаж тоглодог тоглолтын арга барилаас ч болдог юмуу гэмтэл авах нь их. Өнгөрсөн улиралд гэмтлээс болж олон тоглолтод оролцож чадаагүй ч, [url
https://en.wikipedia.org/wiki/Goal_of_the_Season ]улирлын шилдэг гоол [/url]-ыг Вэстбромын эсрэг оруулаад амжсан. Энэ улирал шилдэг гоолын шагналийг авснаар хоёр жил дараалан хүртэж байгаа нь энэ. Вэстбромын эсрэг оруулсан гоол болон Словений шигшээ багийн эсрэг оруулсан гоолуудаас харахад Вилшерийн холын цохилт өөр түвшинд ирсэн харагдаж байгаа. Гэмтэл бэртлээс хол байж чадвал ирэх улиралд ууж иднээ.
Santi Cazorla (нас 30, дугаар 19)
Төвийн хагас хамгаалагчийн байрлалд өөрийгөө нээсэн гэж хэлж болно. Манай хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч, олон тоглолтонд оролцсон гэлтгүй тогтмол сайн тоглож байснийг нь онцлууштай. Бяцхан Испани шидтэн маань ирэх улиралд ч төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох байх, өөрөө ч шинэ байрлалдаа дуртай байгаагаа илэрхийлсэн байсан.
Aaron Ramsey (нас 24, дугаар 16)
Жижиг гэмтлүүдээс болж нилээдгүй тоглолт өнжсөн. Нэг формоо олох юм бол зогсооход бэрх нөхөр гэдгээ харуулаад л байгаа. Цөөнгүй тоглолтонд баруун жигүүрт тоглосон нь тийм ч сайн үр дүнтэй байгаагүй. Өөрөө ч төвд, бүх зүйлд оролцож тоглох дуртай гээд байгаа.
Alex Oxlade-Chamberlain (нас 21, дугаар 15)
Оксыг энэ улирлын том нээлт болно гэж найдаж байгаа.
Francis Coquelin (нас 24, дугаар 34)
Өнгөрсөн улирлын хамгийн том нээлт. Улирлын эхэнд Чарлтон клубт зээлээр тоглож байсан хэдий ч хагас хамгаалагчдийн гэмтлийн улмаас буцааж дуудсан. Ирсэн цагаасаа эхлээд өөрийгөө удаа дараа харуулж, гарааны эрхээ баталгаажуулж, улирлын хоёрдугаар хагасийн гол баатар гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Улирлын эхний хагаст баг тааруухан амжилттай явж байлаа харин Кокүилин зээлээс эргэн ирж нийт 29 тоглолтонд оролцоход 22 хожиж, 3 тэнцээ, 4 хожигдсон нь түүний ямархуу нөлөө үзүүлснийг гэрчилнэ. Чарлтонд тоглож байхад нь Венгер буцааж дуудахад тэрээр тун ч тааламжтай байгааүй гэдэг. Тэр талаар өөрөө ярихдаа "Буцаж ирэхдээ дуртай байгаагүй гэдэг үнээн. Хэдийгээр Чэмпионшипт ч гэсэн, би тогтмол тоглолтонд оролцож байсан. Буцаж ирэх юм бол сэлгээнд сууна гэж бодоод би тийм ч сайнаар хүлээж аваагүй. Намайг буцаж багт нэгдэхдээ дурамжхан байна уу гэж менежер асуусан. Би "тиймээ үнэн" гэж хариулсан яагаад гэвэл би тогтмол гараанд хөлбөмбөг тоглож бйасан шүү дээ. Эхний тоглолтоо сэлгээнд сууж өнгөрөөв. Дараагийн тоглолт Вэстхэмийн эсрэг тоглолтонд намайг гараанд гаргахаар болсон байв, би гараанд гарна гэж төсөөлөө ч үгүй явсан юм. Бид 6-д, Вэстхэм 5-д байсан үе тиймээс маш чухал тоглолт гэдэг нь тодорхой байв. Би менежерийг намайг тоглуулна гэж бодоогүй, гэтэл намайг тоглуулсан нь хөлбөмбөгт хэзээд бэлэн байх ёстой гэдгийг харуулсан гэж бодож байна." Тэрээр Арсеналаас явах талаар бодож эхлэсэн байсан бөгөөд, 17 настайгаасаа хойш энд байсан болохоор явна гэхэд хэцүү гэдгийг ч төсөөлж байж. "Хэрвээ чамайг маргааш яв гэвэл би Ок л гэх байсан болов уу. Харин одоо... Арсенал бол миний дуртай баг, хэрвээ боломжтой бол бүх кареерийнхаа туршид эндээ тоглохийг хүсч байна."
Кокүилиний энэ улирлын нээлт нь олон залуучуудад дасгалжуулагчийн итгэлийг алдахгүй, боломж олдгоход нь хамгийн сайнаа гаргахийн төлөө хичээвэл, манай багт боломж бий гэдгийг харуулсан гэж бодож байна. Энэ жилийн Бэллэрин, Кокүилин хоёрын тэсрэлтээс болж олон залуучууд манай багийг бусад том багуудаас илүүтэй үзэх нь дамжиггүй.
Mathieu Flamini (нас 31, дугаар 20)
Хамгаалалтын хагас хамгаалагч. Энэ нөхөр явж, оронд нь нэг сайн хагас ирэх байхаа.
Gedion Zelalem (нас 18 , дугаар 35)
Топ класс потенциалтай гэдэг нь харагдаад байгаа. Ирэх жил олон биш ч цөөнгүй боломж олдох болов уу.
Krystian Bielik (нас 17, дугаар 36)
16 настай Legia Warsaw-ын гараанд гарч тоглож байсан гозгор хүүг 2.7 сая паундаар авчирсан. Их ирээдүйтэй гэгдэж байгаа ч ганц хоёр лигийн цомд л тоглох боломж гарч ирж магагдгүй юм.
ДовтлогчидAlexis Sanchez (нас 26, дугаар 17)
Бараг тоглолт бүрт л өөртөө ямар азаар Санчезийг авсан юм гэж хэлж байлаа. Багийн төлөө бүхнээ зориулдаг, бөмбөгний төлөө ингэж тэмцдэг довтолгооны довтлогч ховорхон шүү. Цэвэр довтлогчийн байрлалд тоглоогүй гэхэд 25 гоол эхний улиралдаа оруулна гэдэг хэр баргийн аавийн хүүгийн хийгээд байдаг зүйл биш. Месси гэдэг мангасийн дор дарагдаж байсан нь харагдаж байгаан. Өнгөрсөн жил дэлхийн аваргад оролцсон, энэ жил Копа америкад оролцсон гээд ачаалал ихтэй байсан түүнийг улирлын эхний тоглолтуудад амраах байх. Түүний хоёр дахь улирал гэдэг утгаар их зүйл хүлээж байгаа. Ялагчийн сэтгэхүйтэй, бүхнээ зориулдаг ийм тоглогчидтой байхад ПЛ авах тийм ч хол зүйл биш боловуу гэж харж байна.
Olivier Giroud (нас 28, дугаар 12)
Мань хүний тоглолт бага зэрэг сайжирсэн хэдий ч хараал бардаг хэвээрээ л байгаа. Үүнээс илүү өсч дэвжинэ гэдэг хэцүүхэн байх. Өнгөрсөн жилийнх шигээ тоглоод, дээрээс нь Волкот бага гэмтвэл гайгүй биз.
Theo Walcott (нас 26, дугаар 14)
Гэмтлээс болж сүүлийн хоёр улирал олон тоглолтонд оролцож чадаагүй ч. Тоглосон тоглолтууддаа өөрийнхөө тоглолтыг өөр түвшинд аваачиж чадсан гэдгээ харуулаад байгаа. Энэ жил түүнээс их зүйл хүлээж байгаа.
Danny Welbeck (нас 24, дугаар 23)
Байрлалын хувьд асуудалтай нөхөр байна. Цэвэр довтлогчоор тоглодог юмуу гэхээр бас ч үр дүнтэй байгаагүй. Зүүн жигүүрт тоглосон тоглолтууддаа нэг их сайн биш ч давгүй тоглочихсон гэхдээ л сэтгэлд хүрэх хэмжээнд байгаагүй. Гэхдээ МанЮ-гийн эсрэг хийсэн гоол, гоолын баяр тасархай
Joel Campbell (нас 23, дугаар 28)
Дэлхийн аваргаар сайн тоглосон залуу, манай стандартад хүрэхгүй байна гэх үү, тоглолтын хэв маягт зохицохгүй байна гэх үү, манайд нэг л болж өгсөнгүйдээ. Энэ зундаа багтаж явах нь тодорхой болж байх шиг байна.
Chuba Akpom (нас 19, дугаар 32)
Улирлын өмнөх тоглолтуудад заримдаа өөрийгөө харуулах гэж хэт их нухахийг нь эс тооцвол сайн тоглосон. Сайн довтлогч болох байхаа. Энэ улирал Венгер нилээдгүй боломж олгох болов уу гэж харж байна.
Serge GnabryБүтэн жил гэмтэлтэй байлаадаа хөөрхий. Авъяасын хувьд ярих юм байхгүй. Өөрөө ч энэ жил гарааны төлөө үзэлцэнэ гэсэн байсан. Ерөнхийдөө Санчез, Чэмботой байрлал булаацалдах болохоор өрсөлдөөн ихтэй л байх нь. Магадгүй зүүн жигүүрт үр дүнтэй тоглож чадвал 2,3 сарын дараа гарааны тоглогч болчихсон байхийг ч үгүйсгэхгүй.
НаймааХудалдаж авсан тоглогчид1. Petr Cech (£10.9m from Chelsea FC)2,3.Jeff Reine-Adelaide, Yassine Fortune (£3m from RC Lens)Jeff Reine-Adelaide-ыг ямар потенциальтай тоглогчи болохийг улирлын өмнөх тоглолтуудаас харсан билээ. 17 настай энэ хүү магадгүй энэ улирал цоорч гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.
4. Vlad Dragomir (£71k from Poli Timisoara)5. Jordi Osei-Tutu (Free from Reading )6. Donyell Malen (Free from Ajax)7. Ismael Bennacer (from Arles-Avignon)Явсан тоглогчид1. Abou Diaby (Free to Marseille)Топ түвшний тоглогч болох боломж бололцоо нь байсан хэдий ч энэ хүнийг бэртэл гэмтэл гэдэг зүйл хамаг тоглох насийг нь үрчихлээ. Венгер ч олон ч жил итгэсэн, яалт ч гүй явууллаадаа энэ жил. Магадгүй Марсейльд гэмтэл бэртэлгүй тоглоод Евро, Дэлхийн аваргад явж чадах ч юм бил үү. Цаашдийнх нь кареерт амжилт хүсье.
2. Lukas Podolski (£1.8m to Galatasaray)Анх ирсэн цагаасаа эхлээд яван явтлаа сэлгэгдсээр байгаад л явлаадаа. Сүүлдээ ч үнэхээр байр олдсонгүй. Талбайд байх хугацаандаа хамгийн үр бүтээлтэй тоглодог тоглогчдийн нэг, олон ч чамин гоол хийсэн. Цаашийнх нь Кареерт нь амжилт хүсье.
3. Ryo Miyaichi (Free to St. Pauli )4. Semi Ajayi (Free to Cardiff City )5. Jack Jebb(Free)6. Brandon Ormonde-Ottewill(Free to Swindon Town)7. Austin Lipman (Free)8.Josh Vickers (Free)9. George Dobson (~ to West Ham United)Зээлээр явсан тоглогчидAinsley Maitland-Niles to Ipswich Town
Carl Jenkinson to West Ham United
Yaya Sanogo to Ajax
Wojciech Szczęsny to Roma
Jon Toral to Birmingham City
Улирлын өмнөх тоглолтын дүнJuly 15, Singapore XI 0 - 4 Arsenal (Akpom x3, Wilshere)
July 18, Everton 1 - 3 Arsenal (Barkley, Walcott, Cazorla, Ozil)
July 25, Arsenal 6 - 0 Lyon (Giroud, Oxlade-Chamberlain, Iwobi, Ramsey, Ozil, Cazorla)
July 26, Arsenal 1 - 0 Wolfsburg (Walcott)
Тоглолтын хуваарьAugust 2015
The FA Community Shield Arsenal v Chelsea Sun 2 Aug 15:00
Premier League Arsenal v West Ham Sun 9 Aug 13:30
Premier League Crystal Palace v Arsenal Sun 16 Aug 13:30
Premier League Arsenal v Liverpool Mon 24 Aug 20:00
Premier League Newcastle v Arsenal Sat 29 Aug 12:45
September 2015
Premier League Arsenal v Stoke Sat 12 Sep 15:00
Premier League Chelsea v Arsenal Sat 19 Sep 12:45
Premier League Leicester v Arsenal Sat 26 Sep 15:00
October 2015
Premier League Arsenal v Man Utd Sun 4 Oct 16:00
Premier League Watford v Arsenal Sat 17 Oct 17:30
Premier League Arsenal v Everton Sat 24 Oct 17:30
Premier League Swansea v Arsenal Sat 31 Oct 15:00
November 2015
Premier League Arsenal v Tottenham Sun 8 Nov 16:00
Premier League West Brom v Arsenal Sat 21 Nov 15:00
Premier League Norwich v Arsenal Sun 29 Nov 16:15
December 2015
Premier League Arsenal v Sunderland Sat 5 Dec 15:00
Premier League Aston Villa v Arsenal Sat 12 Dec 15:00
Premier League Arsenal v Man City Sat 19 Dec 15:00
Premier League Southampton v Arsenal Sat 26 Dec 15:00
Premier League Arsenal v Bournemouth Mon 28 Dec 15:00
January 2016
Premier League Arsenal v Newcastle Sat 2 Jan 15:00
Premier League Liverpool v Arsenal Tue 12 Jan 20:00
Premier League Stoke v Arsenal Sat 16 Jan 15:00
Premier League Arsenal v Chelsea Sat 23 Jan 15:00
February 2016
Premier League Arsenal v Southampton Tue 2 Feb 19:45
Premier League Bournemouth v Arsenal Sat 6 Feb 15:00
Premier League Arsenal v Leicester Sat 13 Feb 15:00
Premier League Man Utd v Arsenal Sat 27 Feb 15:00
March 2016
Premier League Arsenal v Swansea Tue 1 Mar 19:45
Premier League Tottenham v Arsenal Sat 5 Mar 15:00
Premier League Arsenal v West Brom Sat 12 Mar 15:00
Premier League Everton v Arsenal Sat 19 Mar 15:00
April 2016
Premier League Arsenal v Watford Sat 2 Apr 15:00
Premier League West Ham v Arsenal Sat 9 Apr 15:00
Premier League Arsenal v Crystal Palace Sat 16 Apr 15:00
Premier League Sunderland v Arsenal Sat 23 Apr 15:00
Premier League Arsenal v Norwich Sat 30 Apr 15:00
May 2016
Premier League Man City v Arsenal Sat 7 May 15:00
Premier League Arsenal v Aston Villa Sun 15 May 15:00
Багийн дундаж нас 25.16
Бэртэл гэмтлээс хол байж гэмээнэ бид лигтээ түрүүлэх бүрэн боломжтойн дээр аваргуудын лигт ч хүчтэй өрсөлдөж чадна.
Энэ жилийн таамаглал:
Английн Премьер лиг: Түрүүлнэ
Аваргуудын лиг: Шөвгийн 4
ФА цом: Түрүүлнэ
Лигийн цом: Шөвгийн 8