by kayo » Fri Jul 31, 2015 12:16 pm
Энэ жил Самперд үнэндээ ямар ч боломж олдохгүй болов уу, дунд хангалттай хүнтэй байна. ДМ-дээр Бускутс байна, сэлгээгээр Маше л гарах байх, Лучо Машед их дуртай, энэ жил СБ, ДМ аль алинд нь л ашиглах байх.
Бартраг энэ жил нэлээн тоглуулна, тоглуулахгүй бол дараа жил алдах магадлалтай, нөхөрт жоохон тоглох минут өгөөд байвал туршилгажаад алдаа гаргах нь багасах байх. Вермагийн минут ч нэлээн нэмэгдэнэ, их хичээж байгаа харагдсан, ямар ч байсан бэртэл гэмтэлгүй 100% байгаа гэж, тэгээд Пикегийн минут бол ойлгомжтой, өөрчлөгдөхгүй, Матьюгийх ч гэсэн нээх өөрчлөгдөхгүй биз, хэрвээ Адриано явбал зүүнд үе үе тоглох байх.
Тэгээд харахаар Машегийн СБ дээр тоглох минут яалтчгүй буурна, харин ДМ-дээр түлхүү ашиглах байх, Лучо Машег тоглуулах дуртай, Бускутстэй нэлээд минут хуваалцана.
Самперыг урагшаа тоглуулж болохын, Инеста, Шави бүгд хойшоо тоглодог байж байгаад л бүгд урагшилсан, гэхдээ яг одоогийн нөхцөлд бол бас гарах боломж байхгүй. Өнгөрсөн жилийн Сержио, Рафинна хоёроос бага боломж олдоно. Энэ хоёр өнгөрсөн жил олигтой тоглоогүй энэ жил их хичээж байна лээ, присийсонд ч сайн тоглож хаана ч тоглож чадахаа харуулаад байгаа. Улирлын эхний хагаст Шавигийн тоглосон минутыг хуваах байх, хоёр дугаар хагасаас харин Арда ирчихнэ, бүүр л хэцүү болно.
Хоёрын хооронд 20,30хан минут сэлгээгээр тоглуулж байснаас лийгийн доогуур багт, эсвэл Б дивизоны багт цалинг нь өгөөд ч болтугай лоандах хэрэгтэй. Тогтмол тоглож байж л сайжирна, үгүй бол тэгээд л унтарна.