Рон Влаар Ёжана Сангийн хөтөлбөрөөр...
Астон Вилла клубын дэд ахлагч Рон Влаар /энэ жил гэрээ нь дуусч байгаа/ маань зуны амралтаа Энэтхэгийн Бангалорт өнгөрөөж байна...
Премиер лигийн зарим одууд 7 хоногийн 70000 паундын үнэтэй онгоцоор зугаалж байх зуур манай хүн Бангалорт зуны амралтынхаа ихэнх хугацааг өнгөрөөж байна...
Энэтхэг дэх хүүхдийн эрхийг хамгаалах Ёжана сангийн элчин сайдаар 10 гаруй жил ажиллаж буй Рон Влаар энэ тухай хэлэхдээ:
"Хүүхдийн эрхийг хамгаалах энэ буянтай ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх үедээ би өөрийнхөө зовлонг мартдаг... Ёжана сан маань Энэтхэг дэх хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдлын эсрэг тэмцэх зорилготойгоор байгууагдсан... би энэ санд элссэн цагаасаа эхлэн хөтөлбөр бүрийг алгасалгүй оролцож байна... сүүлийн 10 жилийн хугацаанд би энэ байгууллагын элчин сайд гэсэн эрхэм хүндтэй үүргийг хүлээн авч ажиллаж байна...өнгөрсөн улиралын хувьд бэртэл гэмтлээс эхлээд олон шалтгааны улмаас миний хувьд тийм ч амар улирал байсангүй... тиймээс улирал дуусмагц би шууд л Энэтхэг рүү ниссэн..."
Ёжана сан нь Энэтхэгт яг галын шугаман дээр тэмцэж яваа албан байгууллага, хувь хүмүүсийг олж тэднийг санхүүгээр болон хүн хүчээр дэмжих үйл ажиллагааг явуулдаг байна...
Рон Влаар хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт...
"Хөлбөмбөгчид бидэнд маш олон байгууллагаас урилга, хүсэлт ирдэг... би хувьдаа тэр болгонтой маш нухацтай танилцдаг... би Ёжана байгууллагатай холбогдсоноороо бяцхан хүүхдүүдэд туслах хүсэл миний дотроос оргилох болсон... бага насны хүүхдүүд хүнд хүчир ажил хийж биш харин сургуульд сурч, эрдэм мэдлэгтэй болж, тоглож наадаж өсөх ёстой... "
"Манай байгууллагын гишүүн бүр ямар цалингүйгээр, сайн дураараа энэ ажлыг хийдэг... бид зүгээр л Энэтхэг рүү харанхуйгаар мөнгө шилжүүлдэггүй... бид энд өөрсдөө ирж, нөхцөл байдалтай танилцаж, асуудлын гол цэг дээр нь ажиллаж буй хүмүүсийг олж тэдэнд нүдээ олсон тусламжийг өгөхийг хичээдэг... уг нь зүгээр л мөнгө шилжүүлчихвэл илүү амархан... гэхдээ бид илүү үр дүнтэй аргаар ажиллахыг хичээдэг... хэдийгээр энэ арга маань амаргүй ч үр дүнгээ өгдөг юм шүү..."
"Бид одоогоор Давангер дахь асрамжийн төвтэй хамтран ажиллаж байна... хүүхдүүд надад дуу дуулж өгч, цэцэг бэлэглэсэн... энэ бүхнийг харахдаа миний сэтгэл үнэхээр их хөдөлдөг... хүүхдүүдийн нүүрэн дээр тодрох тэр инээмсэглэл миний амьдралыг утга учиртай болгож, надад илүү ихийг хийж бүтээх урам зоригийг өгдөг... эдгээр хүүхдүүдийг илүү гэрэлтэй ирээдүй рүү хөтлөхөд нь, хүсэл мөрөөдөлтэй болж, түүнийхээ төлөө тэмцдэг хүн болж хүмүүжихэд нь би бага ч болов хувь нэмрээ оруулж чадна гэсэн бодол миний зүрхийг баясгадаг..."
"Манай асрамжийн хүүхдүүд одоогоор нэтболл болон жүдо бөхөөр хичээллэж байгаа... хөвгүүд охидууд ялгаагүй энэ спортоор хичээллэж байгаа... тэд үүндээ маш их дуртай... хүнд хүчир амьдрал туулсан энэ хүүхдүүд эдгээр спортоор дамжуулан амьдралдаа баяр хөөрийг мэдэрч байгааг харахдаа би маш их баяртай байдаг..."
Ямартай ч Рон "Хатуу" Влаар маань бусдад тусламжийн гараа сунгах тал дээр тийм ч "хатуу" нэгэн биш юм байна... манай багтай гэрээгээ сунгах ч бай, үгүй ч хамаагүй цаашдынх нь хүмүүнлэгийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье...