Наадам-2015

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Даншиг, аймгийн наадмуудад нутгийн бөх түрүүлэх хэрэгтэй юу?

1. Тийм
4
16%
2. Үгүй
15
60%
3. Цагаан хэл ам, лус савдагаас сэргийлж өгсөн нь зөв
6
24%
 
Total votes : 25

Re: Наадам-2015

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 3:08 pm

jal wrote:Күээ мөн бахдалтай сайхан зураг байна даа...
Миний хувьд Алтанхуягийг аль хэдийнэ тооцооноос хасцан байсан. Өнгөрсөн өвөл ганц олигтой барилдаагүй болохоор нь бүр ч итгэлтэй байсан.. Гэтэл юм гэдэг учиртай байж,,
Image

Олимпийн аварга дээр бас л сайн суллаж тогтсон шүү, Түвшээ янзан бүрийн юм угсруулаад бас л тэвдүүлсэн дээ. Дараа нь Мөнхбат дээр бас ганган сулласан, өөрөө сонгоод алдахад л барайсан шүү, заяагүйм бэ яасан гээд. Ноднин Батчулуун дээр яг ингэж өндөлзсөн, энэ жил Алтанхуяг дээр бас тэглээ.
5 дээр Одгэрэл, Хангай 2-ыг тунах болов уу гэсэн Энхбат буруу л ам авчих шиг болсон.
Батзаяа давсны дараа 6 дээр 2 а/а тунаад харцага төрөх нь, Одгэрэл байгаасай гэж бодсон чинь ёсоор болсон. Уг нь Алтанхуягийг дахиад 1 давчвал гэж бас хараад байгаамаа.
Хүсэл бол үзүүр түрүүнд 2 Дамбыг үлдээх байлаа, наана нь таарчихалгүй шаанс уг нь гоё гарч ирсэн, аль нь ашиглаж чадсангүй дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам-2015

Postby Барнаба » Thu Jul 16, 2015 3:09 pm

Энэ БХ-нд нэг зүйлийг тодорхой ойлгуулж өгөхөөр зүйл боллоо саяны наадмаар. Зүгээр тв-н камераар шүүхэд л элдэв маргаан гарахааргүй шүүгээд байж болж байна гэдгийг харууллаа. Одоо БӨ-нд нэг том дэлгэц тавиад тэрүүгээрээ бөхөө гаргаж байх хэрэгтэй. Яахав бүр камержуулна гэвэл БӨ-нд 4 камер доогуур түвшинд байрлуулж болно, наадмаар тэрийгээ бас байрлуулчихна. Тэгээд л ок.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Наадам-2015

Postby Аагий » Thu Jul 16, 2015 3:10 pm

Гэснээс бөхийн тайлбарлагчид Түвшээг аварга гэж тайлбарлахаа больмоор юм. Харцага л гэнэ биз.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Наадам-2015

Postby Оргил » Thu Jul 16, 2015 3:15 pm

батзаяа ч нээх хэл ам гаргахгүй дахин браилд гэхээр л шууд дахиад барилдчихдаг хүн биш л дээ.. маргах үндэслэлтэй гэж бодсон бол маргах л байсан.. тэгэхээр тэр дөрвөн хөлөлдөг дээр хүрээгүй байх тиймдээ ч батзаяа нээх тоохгүй дахиад барилдсан байх гэж бодоод байгаашд..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Наадам-2015

Postby nyamaa.lfc » Thu Jul 16, 2015 3:28 pm

Хөдөө явж байгаад ирсэн чинь нутгийн залуу шуугиулсан байна шүү. Хангай муу туучий чинь хяамаргүй хар туучий вэ хэхэ
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Наадам-2015

Postby Aagii_03 » Thu Jul 16, 2015 3:34 pm

Би ч эхэндээ Ганзоригыг үнсчихгүй гэж бодоод байсан, энэ хүмүүсийг хараад тэгсэн бол бүр найраа хийлээ гээд бөөн юм болох байж кк.

3 уналаа энэ тэр ёстой байгаагүй шүү. Тэгж татуулчихаад босоод ирэхэд нь ёстой л ясны юм даа л гэж бодлоо. Нэгэнт шөвгөрөх гэж ам авсан хүн давах гэж их хичээлээ, тэгээд даанч яалт ч үгүй нас гэдэг зүйл аргагүй юм. Гэхдээ л залуу аваргуудыг ичтэл л барилдлаа үүнээс илүү яахын.
Тэр сүүдрэвчинд цай уудаг, Батбаярын Батзаяа руу дайрдаг хоёр л жаахан муухай харагдлаа. Гэхдээ ер нь бол том болтой бөхчүүд зогсож байгаад л барилддаг, Батзаяа л зулгаагаад муухай харагдуулчихсан л даа :ногоон:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Наадам-2015

Postby Aagii_03 » Thu Jul 16, 2015 3:34 pm

Адьяабат ноднин авсан шагналуудаа яасан бол кк
Суманчулуун тэр 2 цолоо хураалгасан анхны 2 болчихвуу?
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Наадам-2015

Postby Оргил » Thu Jul 16, 2015 3:45 pm

Aagii_03 wrote:Би ч эхэндээ Ганзоригыг үнсчихгүй гэж бодоод байсан, энэ хүмүүсийг хараад тэгсэн бол бүр найраа хийлээ гээд бөөн юм болох байж кк.

3 уналаа энэ тэр ёстой байгаагүй шүү. Тэгж татуулчихаад босоод ирэхэд нь ёстой л ясны юм даа л гэж бодлоо. Нэгэнт шөвгөрөх гэж ам авсан хүн давах гэж их хичээлээ, тэгээд даанч яалт ч үгүй нас гэдэг зүйл аргагүй юм. Гэхдээ л залуу аваргуудыг ичтэл л барилдлаа үүнээс илүү яахын.
Тэр сүүдрэвчинд цай уудаг, Батбаярын Батзаяа руу дайрдаг хоёр л жаахан муухай харагдлаа. Гэхдээ ер нь бол том болтой бөхчүүд зогсож байгаад л барилддаг, Батзаяа л зулгаагаад муухай харагдуулчихсан л даа :ногоон:

эхний унасан гээд байгааг нь би лав хараагүй юу ч болсын байгаан.. хүмүүсийн ярих нь барилдаан эхлээгүй байхад ард нь гарсан гээд засуулаасаа татаж байгаад барилдааныг зогсоолгсиймуудаа.. дөрвөн хөлүүллдэг дээр бол цэнгэлэхэд үзэхэд би лав хүрчлээ л гэж харсан.. тэгээд л хүмүүс орилоод л байсаншд хаха.. тэр тэгж татуулчаад босоод ирдэг ясны бөх энээ тэрээ гэх нь бас хайшаамдээ.. суурийг гэнэдүүлж байгаад л татчихсан болхоос заяа чинь 170 хавьцаа л нөхөршдээ.. өсөхөөгийн бараг талаар нь шахуу.. тийм намхан хүнд татуулаад дөрвөн хөлөлдөг бол бас л онигоо гэдэг ангилалдаа орно л доо кк.. сүүлийнх дээр тэм дэлгэцээр харуулаагүй бол бас маргах санаатай бйасан.. тэгж түмний ярианы сэдэв болж байхаар дөрвөн хөллөдөг дээрээ л өгчих байсын кк.. тэгээд одоо эрхэмбаяр шиг унаагүй байсан байна бүтэн жилийн хөдөлмөр будуу болголоо гэж хүмүүсээр өмөөрүүлээд дээр нь камэрээр шүүх дэмйим байна гэсэн яриагаа баталгаажуулаад явж байвал зүгээр байсан байхгүй юу хаха..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Наадам-2015

Postby Оргил » Thu Jul 16, 2015 3:49 pm

мөнхбат аварага нэг удаа татуулаад 4 хөллөнгүүтээ дөрвөн хөлтэй бөх гэж байдаггүйм гээд тахимаа өгч байсан гэдэг биздээ кк..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Наадам-2015

Postby Aagii_03 » Thu Jul 16, 2015 3:54 pm

Мөнхбат аварга ч биш бүр өмнөх, нэр нь орж ирдэггүй. Гэхдээ тийм юм одооны бөхчүүдээс хүлээгээд ёстой кк

Татуулж дороо орсоныг нь биш, нэгэнт толгой уургалуулаад тэгж даруулчихаад дороос нь босоод ирнэ гэдэг бол чанартай, чадалтай хүн л тэгнэ л дээ.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Наадам-2015

Postby Барнаба » Thu Jul 16, 2015 4:03 pm

Бас ч наадам ахлаж гараад найраа хийгээгүй залуустай сайхан үзлээ гээд өмөөрөх зүйл байна л даа. 4 хөллөчихөөд тахимаа өгч байгаа бол тэр хүний бардам зан л байх, түүнээс уулаасаа л 4 хөллөх барилдаан Монгол бөхөд байдаг.

Уул нь нэг их Өсөхөө, Сүхбат, Сумьяа энэ тэрээ муулаад байх шаардлагагүйм байгаам шт бид нар. Тэд чинь ид үедээ бөхийн ертөнцөд одоогийн хэдийг бодвол хурцаас хурц гялалзаж, өрсөлдөж, биднийг баясгаж явсан, хийдгээ хийчихсэн улс.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Наадам-2015

Postby Villa_Bayaraa » Thu Jul 16, 2015 4:05 pm

Makaveli wrote:Төрийн банкны захирал н.Батсайхан мөнгөөр зодсон... Гэнэ үү. Ямар ацных нь мөнгө байхав дээ.


хаха харин тийм... бас л хамаагүй туух юмаа, харсан юм шиг л... Банкны захирал гэхээрээ банкин дах мөнгөө дураараа хэрэглэж болдог гэж боддог юм байх даа чааваас...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Наадам-2015

Postby Villa_Bayaraa » Thu Jul 16, 2015 4:23 pm

Өсөхөө аварга тэр 4 хөллөхөд бол өвдөг хүрээгүй л дээ... тэгээд босч ирээд элэг бүсээ засах шиг болохоор нь за тахимаа өгөх нь гэж бодсон чинь барилдаад, тэгснээ уначихдгийн ккк

Ө аварга ингэж чардайж байхад Сүхбат аварга барилдвал яагаад ч 5 давахгүйм байнаа... ёстой л эртхэн нэг нөхрийг "үнсэх" байх...

Гончигийг гар амар яваад байна даа, Оюунболд дээр хүлээж байгаад золгоод хүч гаргах нь дээ гээд хараад байсан тэгээд азгүй хог юмаа... тултал дэмжээд барсангүй дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Наадам-2015

Postby Saiza » Thu Jul 16, 2015 4:25 pm

Гончиг тэр эхний эвгүйтдэг дээрээ жаахан пауз авчихаад үргэлжлүүлчихгүй.
Шууд өөрөө суульж дайраад дутуудаад уначихсан даа.
Хүлээзнэсэн бол ч
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Наадам-2015

Postby Radiohead » Thu Jul 16, 2015 4:27 pm

Батзаяа чинь хэвтээгээс хоёр зуу шахдаг нэлээн бяртай гэсэншд. Аваргатай тэгж үзэх нь аргагүй2
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Наадам-2015

Postby Dondogoo » Thu Jul 16, 2015 4:52 pm

Батзаяа гэж сайхан нүүрний баясгалантай бөх шүү хэхэ бондгор л болохоос Баасанхүү Лха нтр хавьцааны өндөртэй биздээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Thu Jul 16, 2015 6:16 pm

Монгол бөх үнэхээр шинэ шатанд гарах хэрэгтэйг жил бүрийн наадам л сануулж байна.

1. Цолны найраа гэдэг зүйл бүх даваанд үйлчилдэг боллоо. Улсын начин, харцага, заан цол, Аймаг, сумын бүх цолыг мөнгөөр авч болж байна. Энэ бол эмгэнэл. Том бөхчүүд нь хүртэл энэ найраагаа "Сайн Залуусаа дэмжих эртний уламжлал" нэрийн дор хийж байна. Нутгийн зөвлөл нэртэй хэдэн бизнесменүүд, улс төрчид, төрийн аппарад-д ажиллаж байгаа хурган дарга нар, хэдэн халтар төгрөгтэй хүмүүсийн лайгаар Монгол бөх утгаа алдаж байна. Энэ жил Ганзориг, Алтанхуяг 2 оос бусад начин мөнгөөр л цол авлаа.
Иймээс цолны найгаар бүр байхгүй болгохын тулд наадмаар зөвхөн цол олгодог байдлыг таслан зогсоох хэрэгтэй болж байна.

2. Допинг гэдэг заваан асуудал хэмжээнээсээ хэтэрлээ. Зөвхөн 16 хан бөхөөс шинжилгээ авч байгаа нь шударга бус явдлын эхийг тавьж байна. Улсад 4 давчаад 5 дээр мөнгөнд хэвтэж байна. Допинг хэрэглэсэн хүнд 2, 3, 4 дээр унасан хүн мөн харамсалтай да. Аймгуудын наадам бүр аймаар байна. Тэнд ихэнх нь допинг хэрэглээд хүн биш, адгуус болсон хүмүүс очиж байна.

3. Гадны бөх гэдэг балиар үзэл газар авлаа. Бүх аймгууд зөвхөн тухайн аймгийн бөхөө л аймгийнхаа наадамд барилдуулдаг боллоо. Энэ нь удахгүй хэдэн сумдруугаа халдварлаж байна. Энэ нь эргээд сайн бөх төрөх гарцыг хааж байна.

4. Бөхийн холбоо нь өөрөө асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй бусад этгээдүүдэд эрхээ шилжүүлсэн нь бөхийн асуудлаа базаж цэгцлэх нэгдмэл байдлаа алдлаа. Бүх цолыг аймаг, сумд, ерөнхийлөгч 3 олгож байна. Допинг-г Олимпийн хороо хариуцаж байна. Бөхийн холбоо яг юу хийж байна вэ. Өргөөндөө л хэдэн бөх барилдуулж байна. Энэ завхарал нь өөрөө нэгдмэл байдлаа алдсантай холбоотой.

5. Спортын шинжийг агуулж байгаа бол шүүлт шударга байх ёстой. Гэтэл шүүлт нь хуучин 18-р зуунаараа байгаа нь үнэхээр харамсалтай.

Яаралтай бөхийн холбоо шинэчлэгдэх хэрэгтэй юм байна. Гэхдээ асуудлуудаа нэгтгэж зангидахгүй бол хичнээн сайн, залуу, эрч хүчтэй хүмүүс гараад яг адил байх юм байна. Одоогийн 2 тэргүүн нь хийх зүйлээ хийсэн. Гэхдээ одоо цаашаа хэрэгггүй болжээ.

Энэ жил наадмын барилдааны тухайд 2 даваанаас эхлээд найраа болсон гэдгийг нуугаад хэрэггүй байх. Хөгшин бөх мөнгө амлангуут буугаад өгч байгаа залуусаа бас өрөвдлөө. Сэтгэлгээ нь мөн ядуу байна да. Мөнгө бас хүчтэй.

Уг нь бөхийн цол гэдэг маань эрх бүхий хүн нь олгоод олон түмэн хүлээн зөвшөөрсөн цагт сая баталгаажих ёстой.
Энийг манай залуус, одоо барилдаж байгаа бөхчүүд, настай бөхчүүд ойлгохгүй байна. Мөнгө гэдэг зүйлээр улс үндэснийхээ бахархал болсон зүйлийг худалдаж байна, доромжилж байна :sad::

Үндэсний спортод нь хүртэл авлига цэцэглэсэн ёстой новшийн газар Монгол шүү гэж гадныхан харж байна, дооглож байна.
Бид юугаараа бахархах юм бэ? Ганц сайхан соёлоо хүртэл юу ч биш болгож байгаагаа хэзээ ухаарах юм бэ?

Энэ жилийн тухайд Өсөхбаяр аварга хэнд ч өгөлгүйгээр барилдсан нь зөв байсан. Үнэн хүчээрээ 4 давлаа.
Батсуурийн тухайд 5 дээр бас л гоё ам авсан. Зарим нэг нь ойлгож эхэлж байгаа гэж би харж байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Thu Jul 16, 2015 6:33 pm

jal wrote:
Takanohana_Nowitzki wrote:Энэ жил нөгөө допинг нтр нь чимээгүй өнгөрөөсэй. Сум, Адъяа 2-ыг 4-ын даваанд унахад нь хараад өрөвдсөн шд, зайлуул. Илэрмээр гаруудаас илрэхгүй, бодь гаруудаас илэрлээ гэхээр сонин.

Одоо аймгийн арслан цолтой барилдсан гэхээр цолоо хураалгасан гэсэн үгүү?
Аль эсвэл дараа нь начин цолтойгоо барилдахуу?
Бөхийн холбоо үнэн ойлгомжгүй газар шүү..


Яг хуулиараа бол цолыг хураах ёстой. Нэг зүйл ч гэсэн хуулийнхаа дагуу л шийдэгдсэн байна. Харин өмнөх хүмүүст нь хууль үйлчлээгүй нь харамсалтай. Монгол бөхөд нутгаргах үзэл хэт байгаагаас ийм заваан тохиолдлууд гарч байна. Ерөнхийлөгч ч гэсэн өөрийн нутгийн залуучуудыг хуулиас гадуур явж байхад ганц үг дугараагүй нь эмгэнэл.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 6:37 pm

Батсуурийн амыг ямар нь буруушаагаад байгаан? Нөгөө ФБ-ийхэн үү?
Аймаг наадмаа хаалттай хийж байгаа нь нөгөө найраатай л холбоотой л доо. Өөр аймгийн нөхдүүд үнэн хүчийг үзэхээр ирвэл өөр л дөө. Одоо болохоор улсын цолтой 2-3 ахтайгаа ирээл самарчаад яваад өгч байгаа болохоор л хаалт гэдэг юм гараад байгаамшд. Үнэн хүчээрээ самарч байвал нээх наадмаа алдлаа нтр гэхгүй л дээ.
Допинг дээр хууль үйлчилсэн нь сайн хэрэг, гэхдээ хууль үйлчлэх, додингчинг тодруулах ажил нь хэр зэрэг шударга, эрх тэгш байгаа бол доо л гэдэг бна. Мань тэр талаас нь л бичсэн шүү, тэрнээс допинг хэрэглэсэн хүнийг өмөөрөөгүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Thu Jul 16, 2015 7:16 pm

Takanohana_Nowitzki wrote:Батсуурийн амыг ямар нь буруушаагаад байгаан? Нөгөө ФБ-ийхэн үү?
Аймаг наадмаа хаалттай хийж байгаа нь нөгөө найраатай л холбоотой л доо. Өөр аймгийн нөхдүүд үнэн хүчийг үзэхээр ирвэл өөр л дөө. Одоо болохоор улсын цолтой 2-3 ахтайгаа ирээл самарчаад яваад өгч байгаа болохоор л хаалт гэдэг юм гараад байгаамшд. Үнэн хүчээрээ самарч байвал нээх наадмаа алдлаа нтр гэхгүй л дээ.
Допинг дээр хууль үйлчилсэн нь сайн хэрэг, гэхдээ хууль үйлчлэх, додингчинг тодруулах ажил нь хэр зэрэг шударга, эрх тэгш байгаа бол доо л гэдэг бна. Мань тэр талаас нь л бичсэн шүү, тэрнээс допинг хэрэглэсэн хүнийг өмөөрөөгүй.


Аймаг бүр наадмаа хаалттай хийвэл нэгдсэн улс гэж үндсэн хуулиндаа бичсэний хэрэггүй биз.
Хаалттай хийх бүр өрсөлдөөн байхгүй болж, өсч өндийх бөхчүүд улам л чанаргүй болно.

Аймаг бүр нээлттэй наадмаа хийж, харин Улсын Цолтон орох эрхийг нь хаах хэрэгтэй.
Шийвэр бүр хүн бүрт таалагдах албагүй. Олонхийн зарчмаа л барьж байвал зөв байдаг. Тиймээс 45 дээш настай бөхчүүдийн барилдах эрхийг нь хасах хэрэгтэй байх. Яахуу 45 дээш насны ангилалдаа барилдах эрхтэйгээр.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby jal » Thu Jul 16, 2015 8:43 pm

Бүх аймгийн наадмыг 7 сарын 10-11ны хооронд нэг цагт нэгдсэн журмаар эхлүүлдэг байх хэрэгтэй. Тэгш ой нь таарсан, даншигтай аймгийн цол олгох барилдааныг нь 10-11 нд л явуулдаг байвал болно. Тэгэхгүй бол Сүхбаатар, Хэнтий гэх мэт аймгууд төө өрт наадмаа явуулчихаад гадны бөхчүүд ирж наадам буснуйлсан гэж гоншигноод худлаа хаалттай хийнэ. Эрт эхлүүлсэн, зөрж болж буй наадамд бүх л цол горилж байгаа, хэдэн цаас хийчих гэсэн бөхчүүд очно шдээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам-2015

Postby jal » Thu Jul 16, 2015 8:49 pm

За тэгээд аймагтай үзэхээс айгаад өөр аймгийн наадам зорьж очиж байгаа залуусд наадмаа алдаж байвал хохино шдээ...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Fri Jul 17, 2015 7:59 am

jal wrote:За тэгээд аймагтай үзэхээс айгаад өөр аймгийн наадам зорьж очиж байгаа залуусд наадмаа алдаж байвал хохино шдээ...


Гадны морь, бөхөд наадмаа алдана гэж хүмүүс яриад байгаа нь буруу л да. Ямар манж амбатан ирээд наадам авах гэж байгаа биш адилхан л Монгол Хүмүүс ш дэ. 100 гарам жилийн өмнө бид Манж Амбатан-ыг чинь хөөгөөд явуулчихсан ш дэ.

Монгол орныхоо нутагт аль ч аймаг, суманд нь очоод барилдах, морио уях, суурьшин амьдрах эрх бидэнд нээлттэй байгаа. Энэ эрхийг л олгох гэж 1990 онд хувьсгал хийж, шинэ үндсэн хуулийг баталсан ш дэ.

Гэтэл буцаад ухралт хийгээд, жалга довны **н** үзлээр асуудалд хандаад байна. Улс нь аймагтаа, аймаг нь дотроо бас сумдаараа талцаж байна. Увсын бөх түрүүллээ л гэх юм. Монгол залуу түрүүлж байна ш дэ. Энийг нь ухаан муут хүмүүс нь улам нь огшоогоод л, талцах үзлийг газар авхуулж байна.

Аливаа зүйл өрсөлдөөн байхгүй, хумигдмал болох тусам хөгжил нь удааширч, ялзарч, улмаар мөхдөг. Шинэчлэл хийхгүйгээр цус холилдсон хүмүүс **н**, зүүлэг, ээрүү, давжаа болдогтой адил.

Тэрэнтэй Монгол бөх маань адилхан болчлоо. Найраа, талцаа, мөнгө, нутаг усны үзэл, допинг зэргээс болж соёлоо уландаа гишгэлж байна. Үүнийг харсаар байж бичихгүй байх арга алга. Энэ байдлаараа удаан ябвал Монгол бөхийг сонирхох хүн байхгүй болох бий. Иргэншиж, шинэ зүйлийг сурч мэдэж байгаа залуус Монгол бөхийг огт сонирхохгүй байна. Тэд шинэчлэг, шударга спортын төрлийг сонирхож, шимтэн үзэж байна. Монгол бөхийг наадмаар л зурагтаар хоол идэнгээ л харах төдий байна.

15-20 жилийн дараа цөөхөн хэдхэн тойрон хүрээлэгч нартай, цус нь ойртсон бөхтэй л болох бий энэ Монгол бөх.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby ХАЛИУН » Fri Jul 17, 2015 8:09 am

Бахдалын бичсэнг уншаад шаал дургүй хүрээд бөх үзмээргүй санагдчихлаа. Нээрээ л тулгамдсан асуудал босоод ирсэн ш тээ. Бүүр нэг балиар
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Наадам-2015

Postby Spectre » Fri Jul 17, 2015 9:48 am

Бахдалтай санал нийлж байна.

Миний бодол бол аймгийн наадмуудыг нэг дор явуулах зөв байх. Тэгвэл энд тэндхийн наадам бусниулж мөнгө хийдэг нөхдүүдэд их том цохилт болно. Дагаад ч улсын наадмын найрааны ханш унана. Жнь энэ наадамд 250 саяар начин авсан хүн наадмаас хойш боломжоороо гүйгээд байхад хичнээн ч аймаг сумын наадам самарч тэр чинээгээрээ шархаа нөхнө. Бүх сумд аймаг давхцаад ирэхээр тэр хэрээрээ бизнес нь хумигдаж цолны төлөө 200-300 саяар нь өгөхөө болиод ирэхээр тэрнээс бага мөнгөөр амжилтаа худалдаад байх хүн цөөрнө.

Хэн таарсанд нь мөнгөөр унаж давааны гишгүүр болж байгаа улсуудыг одоо яамаар ч юм.

Хамгийн гол хийх ёстой ажил бол ерөөсөө л цолоо батлаж чадахгүй байгаа нөхдүүд л хамгийн гол асуудал. Дэлхийд ганц монгол наадам бөх нтр гэж хэдэн зууныхаа өмнөх юмтай зууралдаад байвал ойрын хэдхэн жилдээ нүд анихад гайхах зүйлгүй боллоо. Начин цолтонд дараагийн 2-3 жилдээ аймаг сумын наадамд болон улсын наадамд нийлбэр нь тэдээс дээш даваа цуглуулсан байх ёстой. Нөгөө олимпийн оноо гэдэг шиг шалгуур тавьж өгөх. Заан цолтой хүнд хугацаа нь арай ахиу тавигдах. Чадахгүй бол эрэмбэ буурах цаашлаад цолоо буцаах зэргээс дарамт үзүүлэх. Иймэрхүү шинэчлэл цолны найрааг бараг л устгах боломжтой.

Том дэлгэц нарийвчилж харуулах барилдааныг шүүх зэрэг бол яалт ч гүй цаг үеэ дагаад одоо байгаагаас илүү гүн нэвтгэх шаардлагатай.

За тэгээд дээрээс нь манай үзэгч бид нар болоогүй **н** л байна даа. Доржсамбууг хаядаг бол бараг миний хувьд наадмын хамгийн амттай хэсэг нь байлаа. Тэр муу хичнээн жил ингэх юм. Гэтэл залуу арслан онцгүй зан гаргалаа ч гэх шиг. Тэгэх ёстой.

45-с дээш насныхан уячдын наадмаар барилдана биз тэднийг л улсын наадмаас хол явуулах хэрэгтэй. Чадлаараа бэлтгэлээ хийгээд ирсэн мөнгө муутай айлын залуусыг хэдийг ч загнаад дарамтлаад хэвтүүлж байгаа юм билээ.

Өсөхбаяр ямар ч найраанд оролцсонгүй эцсээ хүртэл хүчээ үзээд үнэхээр барсангүй уналаа. Нөгөө жүжиг барилдсан бол ингэж чадахгүй дээ. Доор даваанд худлаа үнэн жүжгээ тоглоод алга болсон байгаа. Дараа дараагийн наадамд битгий барилдаасай билээ.
Last edited by Spectre on Fri Jul 17, 2015 9:59 am, edited 1 time in total.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron