Moderator: Бөхийн модууд
by Аагий » Thu Jul 16, 2015 12:45 pm
by Bakhdal » Thu Jul 16, 2015 12:47 pm
Цоомоо wrote:Аагий wrote:НАЙРААТАЙ НААДАМ
Цементэн дээр хиймэл зүлэг дэвсхээр хамер үнэртээд доороосоо төөнөж их халдаг юм байна. Монгол гуталын доороос халаад,хальтирах нь ойлгомжтой байлаа. Гурвын даваанд Ч.Санжаадамба Увсын Т.Сүрэнжавыг амлахад Ө.Бат-орших зөрөөд Архангайн У.Батгэрэлийг амлаад хальтраад доор нь орчихов. Ид үедээ бууж өгхөөр тэр бөхийн аз харьдаг хэмээх эртний үг байдаг буюу 2011онд Санжаад өгсөн Бат-оршихын аз харьжээ.Мөн Н.Батсуурь,Ө.Даваабаатар нарт 2012,2008 онуудад тавын даваанд өгсөн Т.Өсөх-ирээдүй энэ удаад Д.Тангадыг хаях гээд барсангүй. Дундговийнхны хагарал дахин харагдаж Л.Пүрэвжав харцага нэг нутгийн Б.Чинзориг начиныг амлан, амлуулсан начин нь удаа дараалан санаатай мөргөж байв.Барилдааны дүрмэнд санаатай мөргөсөн хүнийг хасах заалт байдаггүй бололтой.Гурвын даваанд заан Ц.Баярсайхан а.а Б.Дэлгэрсайханд,заан Д.Амгаланбаатар а.а Бо.Батжаргалд,заан Д.Баасандорж Завханы аймгийн харцага Э.Баасандоржид, харцага Т.Мөнгөнцоож а.а Г.Ганжадад,начин И.Ёндонсамбуу а.а М.Бадарчид, начин Ш.Уламбаяр Ш.Мөнгөнбаатарт,начин Ж.Отгонбаяр а.х.а А.Алтанхуягт тус тус найраагаар хэвтэж өгсөн.
Дөрвийн даваанд аймгийн арслан Д.Анар Г.Эрхэмбаяр аваргыг жүдогийн тохоогоо хийж доороо оруулсан. Жүдогийн Улсын Аварга болж байсан Ц.Шийрэв багшийн шавь энэ хүү Жүдо,Үндэсний бөх хоёрыг зөв хослуулвал хоосонгүй л хүү. Оноолтын даваанд гарьд Д.Рагчаа,Ш.Жаргалсайхан,заан М.Өсөхбаяр нарыг яс үзээд унасанд гайхах юм байхгүй.Харин харцага Ө.Даваабаатар Б.Одгэрэлд өгчлөө. Тавын даваанд Өсөхөө аварга шөвгөрхийн төлөө, цаашлаад харцага юмуу заан төрүүлхийн төлөө Н.Батзаяаг амлан, барилдааны явцад Батзаяа ард нь гарсан ч өндөр аварга 2 засуулаас зууран хөлийин цэцүүд нь аваргын талд байж Батзаяа сайхан боломжоо алдсан. Дараа нь гуд татаж аваргын өвдөг хоёр ч удаа хүрэн тусч өндийсөн бөгөөд төгсгөлд аварга барьц сонгож мордсон ч тохой нь эхэлж хүрэн удаашруулалт харан тахимаа өглөө. Дүрмэнд удаашруулалт харахгүй гэж заасан байдаг ч энэ жилийн наадмаар өнгөрсөн оных шиг цэнгэлдэхийн дэлгэцээр удаашруулалт харж барилдаанууд шийдэгдээд байв. С.Мөнхбат аварга А.Алтанхуягыг амлахад Ш.Шинэбаяр ч юмуу Э.Даш ч юмуу залуу хүүхдүүдийг амлахгүй Алтанхуягыг аваад байхдаа яахавдээ гэсэн яриа явж,Шинэбаярын ах Ш.Тогтохбаяр начин найраа гээчийг яаж хийдгийг яруу тодоор харуулан цолтнууд Шинэбаярыг авахгүй өнгөрсөөр Л.Цэрэнтогтох начин өгөв. Одоо нэг нутаг ус хамаарахгүйгээр мөнгө өгч цол авдаг болсон үе. Арслан Д.Ганхуяг,Х.Мөнхбаатар,заан Б.Батмөнх,начин Э.Энхбат,Т.Баасанхүү нар найраанд орж начингууд өлгийдсөн бөгөөд Эрхэмбаяр аварга Энхбатыг гуйж Одгэрэлийг аван,Увсынхан Батмөнхөд санал тавин, Баасанхүүгээс Ховдынхон Хангайгаа гуйсан ч Дундговийнхон илүү санал тавьж асуудал шийдэгдсэн.Завханы а.а Г.Баасандорж гэж залуу 3-5н даваанд Ц.Мягмарсүрэн заан, Л.Пүрэвжав харцага, Д.Ганхуяг арслан нараар дамжлуулж гар амар начин болсон бол Дундговийн Э.Даш 3-5н даваанд Б.Бадамсүрэн начин,Б.Ганбат арслан,Т.Баасанхүү нараар дамжлуулан эрт улсын цолтны эгнээнд нэгдлээ.Залуу начингууд найраанд хэвтэж өгч байна гэхээр мөнгө үнэхээр хүчтэй юм. Төрийн банкны захирал Завханы Батсайхан гэдэг хүн өнгөрсөн жилийн адилаар дээлтэй зүлгэн дээр гарч ирэн мөнгөөр зодсоноо энэ жил давтлаа.Зургаан шинэ начинаас Архангайн Ч.Ганзориг хоёрын даваанд Ховдын а.а Н.Батсайханыг,гурвын даваанд Баянхонгорын а.а Б.Бат-оршихыг,дөрвийн даваанд заан М.Өсөхбаярыг,тавд О.Хангайтай тунаж бор зүрхээрээ начин болсон ганц нь юм.Зургаагийн даваанд Н.Ганбаатар,Б.Гончигдамба гарьдуудтай нутгийн залуус нь барилдсангүй,Э.Даш мөн Э.Оюунболддоо өгсөн бөгөөд энэ хоёр Б.Адьяахүү начингийн шавь нар юм. Гэхдээ Зургаагийн давааны энэ гурван барилдаанд мөнгө өгч авалцаагүй бизээ.Долоогийн даваанд МҮБХ-ны тэргүүний хүү Гончигдамбад хэвтсэнийг бөхийн хүрээнийхэн ид ярилцаж байна.Уламжлал ёсоор 50с дээш насны Дархан аваргуудыг шагнахад Д.Цэрэнтогтох аварга цэнгэлдэхэд харагдсангүй. Х.Баянмөнх аварга шагналаа авангуутаа Ж.Мөнхбат аваргын урд гараад 9 хөлт цагаан туг руу алхаж адис аваад явсан нь А.Сүхбатыг эрэмбийнх нь дагуу барилдуулсангүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр байв уу даа.Одоо тэгээд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допинг илэрсэн ч шууд дархийн байгаа биздээ...
via Batsaihan Chimedtseren
80-90 хувь нь үнэн байна даа.
by Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 12:48 pm
by Makaveli » Thu Jul 16, 2015 12:50 pm
by Bakhdal » Thu Jul 16, 2015 12:52 pm
by Bakhdal » Thu Jul 16, 2015 12:57 pm
Takanohana_Nowitzki wrote:Баасанхүү нээрээ, эрэмбэ нь суга дээшлэхээр байхад л явчих юмаа. Цэрэнтогтох ч авралгүй л дээ, өөрөө нутгийн зөвлөлдсөн хүн, тэр шантаажиндаа орохоос яахав.
by Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 1:05 pm
by Цоомоо » Thu Jul 16, 2015 1:34 pm
ЦАГААН wrote:Яахав нөхөр ямархуу бөх болох нэг юм харуулах шиг боллоо. Зүүний магнайнууд Эрхэмээ, Бор, Суурь гээд нурсан нь ч сайхан завшаан боллоо. 4-д үлдэхэд нь Ралдий л "Бүрээ бэлтгэл дээрээ л Санжааг авч хаях юмсан гэдэг гэсэн авах биз, аваад унаасай" гээд байсан аваад давчихлаа л даа.
by Cule » Thu Jul 16, 2015 1:38 pm
by Аагий » Thu Jul 16, 2015 1:41 pm
by Цоомоо » Thu Jul 16, 2015 1:44 pm
Тэр жижиг нөхөр чинь өнгөрсөн жилийн түрүү бөхийг биедээ хүргэхгүй бас хаячихаж байгаан, гэхээр их л мундаг хүнийг амлаж дээ.Cule wrote:Доржсамбуу ч авах мөнгөөрөө юу хийхээ төлөвлөчихсөн тууж явсан байх аа... Ёстой нам авахууллаа даа хаха... Инээд хүрээд болохгүйм, болж муу найраачин... Батсуурийг дэмжиж явнаа ер нь... кк
Өсөхбаяр ч гэсэн, 5 дээр начин төрүүлэх юм байх гэсэн шунаж явж байж юучгүй болчихвуу хаха... Паяас миний Сүхбатыг яс үзвэл 5 давчих л байх гэж бүтэн жилийн өмнө бичиж байсныг мушгиад л хадуураад байсан, өөрийнх нь хангалттай 5 давна гэсэн Өсөхөө нь хамгийн жижгийг нь шилж амлаад, бүр давхар шуудагдалцаад ч бардаггүй, явахаа ч байж дээ... Ардаа алдангуутаа засуулаасаа тас зуураад л, гуд татуулж дөрвөн хөллөөд л, ер нь алуулж байна лээ шд... кк
by jal » Thu Jul 16, 2015 1:44 pm
Cule wrote:Өсөхбаяр ч гэсэн, 5 дээр начин төрүүлэх юм байх гэсэн шунаж явж байж юучгүй болчихвуу хаха... Паяас миний Сүхбатыг яс үзвэл 5 давчих л байх гэж бүтэн жилийн өмнө бичиж байсныг мушгиад л хадуураад байсан, өөрийнх нь хангалттай 5 давна гэсэн Өсөхөө нь хамгийн жижгийг нь шилж амлаад, бүр давхар шуудагдалцаад ч бардаггүй, явахаа ч байж дээ... Ардаа алдангуутаа засуулаасаа тас зуураад л, гуд татуулж дөрвөн хөллөөд л, ер нь алуулж байна лээ шд... кк
by Цоомоо » Thu Jul 16, 2015 1:46 pm
jal wrote:Cule wrote:Өсөхбаяр ч гэсэн, 5 дээр начин төрүүлэх юм байх гэсэн шунаж явж байж юучгүй болчихвуу хаха... Паяас миний Сүхбатыг яс үзвэл 5 давчих л байх гэж бүтэн жилийн өмнө бичиж байсныг мушгиад л хадуураад байсан, өөрийнх нь хангалттай 5 давна гэсэн Өсөхөө нь хамгийн жижгийг нь шилж амлаад, бүр давхар шуудагдалцаад ч бардаггүй, явахаа ч байж дээ... Ардаа алдангуутаа засуулаасаа тас зуураад л, гуд татуулж дөрвөн хөллөөд л, ер нь алуулж байна лээ шд... кк
Битгий ингэж байлдаа та нар. Өөрөөс нь бүхэл бүтэн үе дүү, тэгээд бэлтгэлээс өөр юу ч хийхгүй байгаа залуутай ингэж барилдахаас өөр яах юм...
by Saiza » Thu Jul 16, 2015 1:53 pm
Цоомоо wrote:Stadion dotor uzsen blhr ter ehleed Batzaya yaj ard n garav? Boon margaan bolson.
Aa ter uvduglusun gd bga dr hureegu haragdsan, Batzaya ch uuruu toohgu bsn.
Zargach hun anzaaralgui yahav.
by Cule » Thu Jul 16, 2015 1:58 pm
by Цоомоо » Thu Jul 16, 2015 2:04 pm
by Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 2:08 pm
by Аагий » Thu Jul 16, 2015 2:15 pm
by Dondogoo » Thu Jul 16, 2015 2:17 pm
by Цоомоо » Thu Jul 16, 2015 2:19 pm
Аагий wrote:А-н хүүхэд сумын наадамд түрүүлсэн гэнэ. Биерхүү юм аа.
Дархан аварга А.Сүхбат энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглоогүй. Харин аваргын ууган хүү С.Хангай төрсөн нутаг Төв аймгийн Сэргэлэн сумынх нь наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ.
by ХАЛИУН » Thu Jul 16, 2015 2:19 pm
by Цоомоо » Thu Jul 16, 2015 2:21 pm
ХАЛИУН wrote:Өсөхөө аваргын тэр сууж цай уудаг бол нээрээ. ямар сагс тоглоод тайм авч байгаа биш дээ. Яахав 6 заанаас яс үзээд шийр заагаад зодголоод байгааг нь хүндлээд байсан бас их л муухай харагдаж байна лээ. 5-ын давааны үйлдлийг нь өмөөрч байгаа хүмүүс бол Жижигийг юу ч ярьсан яаж ч мангартсан дэмжээд байдаг анти гаруудтай адилхан санагдчихлаа.
by Dondogoo » Thu Jul 16, 2015 2:22 pm
by Dondogoo » Thu Jul 16, 2015 2:23 pm
by Realist » Thu Jul 16, 2015 2:25 pm