Ирэх 10 сарын 24 нд Владимир Кличко Тайсон Фюритэй тулалдахаар болж. Одоогийн байдлаар Кличкогийн 64 ялалт 3 ялагдал (53 Нокоут), хамгийн сүүлд 2004 оны 4 сард ялагдснаас хойш 22 дараалан ялагдаагүй 18 удаа бүсээ хамгаалаад байгаа нь түүхэнд Жо Луйсийн дараа орох үзүүлэлт болж байна. Ихэнх америк гарууд ч мань хүнийг сул үед ноёрхож байгаа баачка гээд ер нь л дургүй бйахийн. Одоо энэ олон үгтэй Тайсон Фюриг болгож тавина гэж найдаж байгаа.
Энэ хүнд жинд Америкаас Deontay WIlder, Англиас Anthony Joshua гэж хоёр олимпийн медальтай чанга нөхдүүд гарч ирж байна. Америк, Англичууд нь тус тусынхаа гаруудыг л тэнгэрт хөөргөөд жигтэйхэн. Зодог тайлахаасаа өмнө Wilder-ыг нь хусчихаасай. Anthony Joshua нь бүсийн тоглолт хийх арай болоогүй байх.
Боксийн ертөнцөд жинхэнэ зүүн Европынхны ноёрхол эхлэж байнадаа. Энэ бодвол глобалчлалтай холбоотойгоор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсын боксчид мэргэжлийн боксоор илүү их мөнгө хийж илүү их нэр алдарт хүрч болдог гэдгийг олж харсантай холбоотой боловуу. Яваандаа дагестан магестан ер нь энэ оросын бага ястнуудаас эвгүй эвгүй гарууд гарч ирэх байх гэж боджийн.
Одоогийн байдлаар бүс эзэмшиж байгаа яваандаа бүсний эзэд болох зүүн европ боксчид.
Wladimir Klitschko (Ukraine) - Heavyweight
64 ялалт(53KO) 3 ялалт -- WBA, IBF, WBO, IBO and The Ring бүсүүдийг эзэмшиж байгаа.
WBC бүс нь Deontay Wilder-т байгаа. Deontay Wilder-аас бүсийг нь авч чадвал бүх бүхийг эзэмшсэнээр Undisputed Champion буюу Маргаангүй аварга болно. Сүүлийн бараг 10-аад жил Undisputed champion төрөөгүй байгаа. Гол дэлхийн хэмжээний чухал 4 бүс нь WBA, IBF, WBO, WBC.
Alexander Povetkin (Russia) - Heavyweight
29 ялалт 1 ялагдал
Кличко туршлага арамаараа л мань хүнийг ялсан. Тэрнээс биш мань эр бол адуу мал л гэсэн үг. Деонтэй Вайлдерийг юм болгохгүй аваад хаячихаж байж мэдэх л нөхөр.
Oleksandr Usyk (Ukraine) - Cruiserweight
7 ялалт(7КО) 0 ялагдал.
Одоогоор дэлхийн хэмжээний бүс байхгүй ч хоёр жилдээ багтаагаад авчих байх. Сонирхогчдийн боксоор Лондонгийн олимпийн алт, Европ, Дэлхийн аваргын алт, хүрэл медальтай.
Denis Lebedev (Russia) - Cruiserweight
27 ялалт(20КО) 2 ялагдал -- WBA бүсийг эзэмшиж байгаа хоёр ялагдал нь хоёулаа л ойролцоо тоглолт болсон.
Sergey "Krusher" Kovalev (Russia) - Light Heavyweight
27 ялалт(24КО) 1 тэнцээ - WBA, IBF, and WBO бүснүүдийг эзэмшиж байгаа.
WBC-ыг нь Adonis Stevenson(26ялалт(21КО) 1 ялагдал) эзэмшиж байгаа. Adonis л бултаад байхгүй бол энэ тулааныг би дараа жил болох боловуу гэж таамаглаж бйана.
Мань хүний нэг тэнцээ нь тэнцээ ч гэхэд хэцүүхэн юм болсон. Өрсөлдөгч нь угаасаа барахгүй бүр нок оут хийлгэхээ мэдээд нэг хальт толгойны арруу цохисонг нь далимдуулаад газар өнхрөөд л тэнцээ салгачихсан. Цохилтын хүч тамтаггүй. Нэг хүнийг бурхны оронруу илгээчихсэн.
Fedor Chudinov (Russia) - Super Middleweight
13 ялалт(10КО) 0 ялагдал
WBA бүс эзэмшиж байгаа. Ах Дмитрий Чудинов нь бас нэг жин доор тулалдаж байгаа. 14 ялалт 1 ялагдал 2 тэнцээтэй.
Gennady Golovkin (Kazakhstan) - Middleweight
33 ялалт(30КО) 0 ялагдал
WBA and IBO бүс эзэмшиж байгаа.
Middleweight-ын түүхэн дэх хамгийн өндөр нок-оут хувьтай. Сонирхогчдийн боксоор дэлхийн аварга, олимпын мөнгөн медальтай. Сонирхогчдийн боксын рекорд нь 345 ялалт 5 ялагдал. Жин тус бүрд нь үзвэл одоо байгаа боксчдын хамгийн хүнд цохилттой нь байх, дасгалжуулагч нь Ковалеваас илүү хүчтэй цохидог гэсэн байсан.
Ruslan Provodnikov (Russia) -Welterweight
24 ялалт(17КО) 4 ялагдал
4 ялагдлынх нь ихэнх нь цаасан дээр мань хүн ялагдсан гэж байгаа ч ялагдал гэж хэлэхэд хэцүү л тоглолтууд болсон. Бух л гэсэн үг дайраад л нүдээд л байна даанч өөрөө дэндүү их цохиулна, мань хүн илүү техниктэй бйасан бол бас л машиг байхаар байсан бйах. Миний дуртай боксчдын нэг.
Viktor Postol (Ukraine) - Light Welterweight
27 ялалт(11КО) 0 ялагдал
Энэ намар эзэнгүй байгаа WBC бүсийн төлөө Lucas Matthysse-тай тоглоно. Яг хэдийд гэдэг нь тодорхойгүй байгаа. Нөгөөх нь бас нэг Проводник стилийн нөхөр, мань хүн өөрөө илүү техник сайтай. Ялж чадна л гэж найдаж бйана.
Vasyl Lomachenko (Ukraine) - Featherweight
4 хожил(2КО) 1 хожигдол
Эхний хоёр тоглолтоор шууд бүс авах зорилготой үзсэн боловч 2 дахь тулаанд нь тоглосон боксчин нь 5 кг илүү жинтэй, дээрээс нь тоглолтын турш бүсэлхийнээс доош хар мянга цохисон боловч оноо хасуулаагүй гэх зэрэг шалтгаанаас бол 2 тоглолтоор бүс авч рекорд эвдэх мөрөөдөл нь бүтэлгүйтсэн. Гэхдээ 3 дахь тулаанаараа авч рекордтой зэрэгцсэн. Сонирхогчдийн боксын домог гэдэг утгаар WBO шууд бүсийн тоглолт хийх эрх өгсөн юм шиг байлээ. Өөрөө ч ёстой омголон, бардам амьтан юм шиг байгаан. 5кг илүү, дээрээс нь бүсэлхийнээс нь доош цохиод аль л байдаг бохир зүйлс хэрэглэж байхад гомдоллохгүй байсаар абйгаад л тоглолтыг дуусгаж бйах жишээтэй. Сонирхогчдын боксын олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн 2 удаагийн аварга, 1 мөнгөн медаль, Европын аварга, рекорд 396-1. Аргагүй агуу амьтан юм.