Интер Милан 2007/2008: Nerazzurri

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ түүхэн жилдээ тэд хир амжилт гаргах бол?

Scudetti-г 16 дахиа авна.
20
29%
Аваргуудын Лиг ч юмуу.
4
6%
Ганц цомоо (Coppa Italia) л авна.
9
13%
Бүгдийг юмуу ядаж 2-г нь авна.
7
10%
Юу ч үгүй үлдэнэ.
29
42%
 
Total votes : 69

Postby Цоомоо » Wed Nov 28, 2007 6:20 pm

Интерийг яахав хальт хардаг юм.
Тогтворгүй тоглолттой баг л даа, аль Вьеригийн үеэс хойш л тийм байгаа, одоо ч хэвээрээ. Одоо гэхдээ ерөнхийдөө хожоод байх болж.
Фенербахчег бут ниргээд, 1-ээр гарах нь тодорхой болж.
Златан ч Карлосыг бараг л доромжилсон гоол хийсэн байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby xb » Wed Nov 28, 2007 7:22 pm

хариу тоглолт гэж энийг нэрлэх байх. эхний тоглолтондоо хожигдсон ч нутаг дээрээ сайхан хожлоо. зарим хүмүүсийн бичиж байсан шиг хэсгийнхээ хамгийн хүнд тоглолтыг эхний тоглолтондоо хийсэн гэдэг нь үнэн байж.
өчигдөр манчинигийн төрсөн өдөр байж. түүнд тоглогч нар нь бэлэг барив уу, эсвэл төрсөн өдрөөрөө фенууддээ бэлэг барив уу.

эхний үед багууд харилцангуй тэнцүү тоглосон. туркууд холоос цохих тактиктай гарсан нь харагдаж байсан. тэрний ихэнхийг нь карлос гүйцэтгэж байв. кристиан киву хагас хамгаалалтанд гарсан, ба станкович буцаж иржээ. максвеллын 2 дамжуулалтаар круз, златан нар гоол хийсэн ба златаны цохилтыг карлос яаж ч чадсангүй. 2дах хагаст гарч ирсэн химэнэз хаалгачийн эсрэг сайхан гарч, сайн ч цохисон. мөн суазо нэгийн эсрэг нэг гараад хаалгачихсан.
аваргуудын лигийн сүүлийн 2 ч тоглолтыг 3 хамгаалагчтайгаар дуусгалаа. марко, кордоба, самеул нар байлаа.

златан, самуэл нарын карт авдаг нь бараг оносон. учир нь хэсгээсээ нэгээр гарсан хойно сүүлийн тоглолтонд сэлгээнийхнийг, залуусыг гаргаж тоглуулдаг манчио. тийм болохоор псв-н эсрэг тоглохгүй нь тодорхой байсан ба харин шигшээ 16д манайхан картгүй оролцох нь. хэрвээ сүүлийн тоглолтонд авахгүй бол шүү дээ.

мөн интер нутаг дээрээ байсан ч зочин өмсгөлөө өмссөн. туркуудын эсрэг аль ч өмсгөлөө өмссөн ялгаагүй байсан л даа
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby xb » Thu Nov 29, 2007 3:55 am

ер нь ямар ч багт, ороо бусгаа үе, уналтын байдал гэж байдаг. ийм байдал хэдэн жилийн өмнө интэрт байсан. гэхдээ тэр тогтворгүй гээд байгаа тоглолт нь 3 жилийн өмнөөс буюу манчиниг ирснээс хойш арилсан.
барса ч тэр райкаард, ронни нарыг ирэхээс өмнө одооны хэмжээнд байгаагүй. одоо ч тэр лигтээ тогтворгүй тоглож байгаа. нутаг дээрээ хожоод айлд очоод хожигдоод. реал ч тэр хэдэн жил хүлээж капеллогийн ачаар л 30 дах түрүүгээ авсан. ливерпүүл миний санаж байгаагаар 18 жил лигтээ түрүүлээгүй байна. гэсэн ч аваргуудын лигт түрүүлсэн.
тийм болохоор тогтворгүй тоглолт нь интэрт ч хамаатай асуудал биш байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby SAVAGE » Thu Nov 29, 2007 10:08 am

Хэсгийн тоглолтонд авсан шар картууд 16 д ороход хүчингүй болдог санагдана.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby El Payaso » Thu Nov 29, 2007 10:31 am

тогтворгүй тоглолт нь арилсан гэж дээ... Милан Ювегийн хэргээс хойш Сериа А-д овоо тогтворжсон... харин АЛд хэвээрээ л байна... Виллареальд Эль Мадригальд нухуулсан... ноднин манайд бас нутаг дээрээ 2 гоол алдаж энэ тэр... ууг нь хамгийн олон аргентинтай европийн баг ч ерөөсөө дэмждэггүйм... хачин хачин наймаа хийнэ... скүады нь хархаар нээх утгагүй санагдаад байдын...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mandilo » Thu Nov 29, 2007 3:58 pm

Interiin huwid CL sonin bish bolson baihoo

Serea A-daa l baawarlaj baig
Mandilo
 
Posts: 7
Joined: Thu Nov 22, 2007 6:36 pm

Postby spain man » Thu Nov 29, 2007 6:08 pm

Харин интерийн скауд нэг л сонин ... Бүүр нэг ... Өмссөн өмсгөл нь ч гэсэн кк ... :RD
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby xb » Thu Nov 29, 2007 6:09 pm

паяасо ер нь их дүгнэлт хийх юмаа. түрүүн златаныг буруу шийдвэр гаргадаг энэ тэр гээд л байсан. тэгээд нэг нь тоглолтонд гаргадаг шийдвэр байлгүй дээ гэхэд нь яг тийм гээд өнгөрсөн. одоо болохоор хачин хачин наймаа хийдэг, утгагүй санагддаг гээд л. том шинжээч хүн шиг л бичих юм.

дээрх бичсэн зүйлсээ жаахан дэлгэрүүлж болох болов уу? ямар наймаа нь буруу гэх мэт. яагаад чамд утгагүй санагддаг гэх мэт.

миний бодлоор харин ч утгатай баг бүрдүүлсэн гэж боддог. тэнд 2 хуваагаад баг бүрдүүлсэн ч болохоор баг. креспо, солари бурдиссо нар тэнд сууж байна. тэглээ гээд хэн ч бусад багийнхан шиг багаасаа явъя, эсвэл нэгнээ хатгасан юм ярихгүй байгааг харж байгаа. вьейрагийн хэлснээр тэд 5 жил орчим энэ бүрэлдэхүүнээ хадгалж энэ багаараа тоглоно гэж тоглогч нар нь тохирсон гэж байсан.

ийм болохоор л би чиний бодлийг илүү сайн мэдэхийг хүсэж байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby zizu » Thu Nov 29, 2007 6:51 pm

Интерт очсон тоглогч бөхнүүл гэхээс овоож оцойтлоо од болоод бдаггүйшд...Нэг л цаасан дээрх сайхан нэрнүүд яваад бдаг...Амжилт бхгүй...Ийм скуад бол АЛын тайтл нтрт өрсөлдөх ёстой биз дээ...Ноднин Юве, Миланийг далимдуулж тасархай тайтл авсанаа чи уналтаас гарч бна гээд ойлгоод бгаамуу...Мэдэхгүймдаа...Хэрэв Манчини сайн коуч нь үнэн...Баг чинь уналтаас гарсан бол энэ АЛ л харуулна даа...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby xb » Fri Nov 30, 2007 8:16 am

zizu wrote:Интерт очсон тоглогч бөхнүүл гэхээс овоож оцойтлоо од болоод бдаггүйшд...Нэг л цаасан дээрх сайхан нэрнүүд яваад бдаг...Амжилт бхгүй...Ийм скуад бол АЛын тайтл нтрт өрсөлдөх ёстой биз дээ...Ноднин Юве, Миланийг далимдуулж тасархай тайтл авсанаа чи уналтаас гарч бна гээд ойлгоод бгаамуу...Мэдэхгүймдаа...Хэрэв Манчини сайн коуч нь үнэн...Баг чинь уналтаас гарсан бол энэ АЛ л харуулна даа...


интэрт ирээд бөхөөд байдаг юм бол златаныг, 12 жил тоглож байгаа занеттиг юу гэх үү. фигуг реалаас ирээд яаж тоглож байгааг чи мэдэж л баймаар юм.
магадгүй манчини муу болоод 3 жил ажиллахдаа 6 цом авсан байх л даа. уучлаарай.

юм л болвол ювэ миланыг далимдуулж гэхээ одоо больмоор юм. тэд сайндаа доошоо унасан гэж бодож байна уу. үүнийг англиар scandal гэдэг. гутамшиг шившиг гэсэн утгатайг нь мэдэх л байлгүй. ингэж түрүүлснээс түрүүлээгүй байсан нь дээр. интэр 10 гаруй жил түрүүлээгүй ч тэдэн шиг ингэж булхайцаагүй. рома интэр 2 л италийн хөлбөмбөгийн нэрийг авч гарсан шүү дээ тэр үед. ювэ, милан, фио, лацио гээд томчууд бүгд л энэ булхайд оролцсон. яагаад шударга тоглосон баг нь аварга авч болохгүй гэж. милан хасах оноотой байсан нь интэрт 2 хожигдох шалтаг шалтгаан биш биз дээ.
сүүлийн улирлын миланы авсан 88 онооноос луйвардаж авсан гэсэн оноог нь хасаж, улмаар 3-р байранд орсноор тэд аваргуудын лигд орох эрхтэй болж байсан. хэрвээ бүр их оноо хасуулсан бол одоо европын аварга гэдэг алдар өөр багт харъяалагдах байсан.
үүнийг би маргаад байх зүйлгүй шударга, үнэн, болоод өнгөрсөн зүйл гэж бодож байна. угаасаа ч тийм. спортын шүүхээр шийдэгдсэн хэрэг.

интэр шударга баг.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby Gooner » Fri Nov 30, 2007 10:12 am

Одоо Ювэ Милантай байсан ч лигээ тэргүүлээд байгаа багийг муу гэхгүй байх гэж бодож байна. СэриА үздэггүй болохоор сайн мэдэхгүй юм.
Хуучны томоохон багуудыг одоогийн Фиорэнтина, Лацио, Парма, Рома нар гүйцэхгүй ч зангарагаа тавиагүй байгаа байх. Энэ жил бол Рома томоохон өрсөлдөгч болоод л явж байна. Ювэ доороос орж ирсэн ч бас л сайн байгаа. Виера-н хэлдэгээр 5-н жил тогловол юм юмтай болох л баг.
Last edited by Gooner on Fri Nov 30, 2007 10:14 am, edited 1 time in total.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nobun@g@ » Fri Nov 30, 2007 10:13 am

Чамайг ингээд байвал хэн ч Интэрийн сэдэвт бичлэг хийхээс дургүй хүрнэ ш дээ. Хааяа бас хүмүүсийг хүндэлбэл ямар бэ. Ямар юу ч мэдэхгүй хүмүүс орж ирээд улаан цайм дайраад байгаа биш. Бүгдийнх нь эсрэг дайрчих юм аа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby soccer » Fri Nov 30, 2007 10:48 am

Nobun@g@ wrote:Чамайг ингээд байвал хэн ч Интэрийн сэдэвт бичлэг хийхээс дургүй хүрнэ ш дээ. Хааяа бас хүмүүсийг хүндэлбэл ямар бэ. Ямар юу ч мэдэхгүй хүмүүс орж ирээд улаан цайм дайраад байгаа биш. Бүгдийнх нь эсрэг дайрчих юм аа.


ХВ зөв л юм бичсэн байна ш дээ...өөрийнхөө бодлыг л бичсэн байна. Итер бусдыг нүдэнд утаггүй наймаа хийж, Англи улсын загалмай шиг хувцастай, Аргентиний дундаж хэмжээний тоглочидоор дүүрсэн хэдий ч /нас нь явсан болохоос биш :D / орон гаран тоглолттой хэдий ч тэд маш хүчирхэг баг...хүмүүс яагаад Интерт дургүй байдаг нь хэрэгтэй хэрэггүй баахан тоглогчидтой зарим нэг нь зэврээд дуусч байгаа гээд л ярих байх...ямар ч багт багийн давуу тал гэж байдаг европын топ клубуудэд харин Барса-д Фантастик 4, Реал АЛ-т 9-н удаагийн аврага, Интерийн хувьд 2 баг босохоор бүрэлдэхүүнтэй энэ нь тэдний давуу тал. ХВ өөрийнхөө багийг сайн дэмжээд байгаарай :italy
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby El Payaso » Fri Nov 30, 2007 12:31 pm

Gooner wrote:Одоо Ювэ Милантай байсан ч лигээ тэргүүлээд байгаа багийг муу гэхгүй байх гэж бодож байна. СэриА үздэггүй болохоор сайн мэдэхгүй юм.
Хуучны томоохон багуудыг одоогийн Фиорэнтина, Лацио, Парма, Рома нар гүйцэхгүй ч зангарагаа тавиагүй байгаа байх. Энэ жил бол Рома томоохон өрсөлдөгч болоод л явж байна. Ювэ доороос орж ирсэн ч бас л сайн байгаа. Виера-н хэлдэгээр 5-н жил тогловол юм юмтай болох л баг.
Гол нь Ювегийн уналтаар Златан Виераг авч чадсан... сая ч гсн Чивуг авлаа... хэрвээ Юве дээд лигтээ байж чадсан бол Чиву Интер биш Ювед л орох байсан байхдаа бараг л... Миланы хувьд дэндүү тогтворгүй тоглож байна хуучины милан биш болж... Ювегийн хувьд доод лигээс дөнгөж гарч ирээд сайн л тоглож байна даг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Fri Nov 30, 2007 12:56 pm

xb wrote:ийм болохоор л би чиний бодлийг илүү сайн мэдэхийг хүсэж байна.
ерөөсөө **н** скүадтай гэдэг нь юу... нэг байрлалд баахан дундаж дундажаас арай дээгүүр хэмжээний тоглогчид аваачаад чихчихсэн... яг ворльд класс гэхээр тоглогч бараг байдаггүй... сая ювег унахад л Виера Ибра 2 дээр овоо ажиллах шив... Кордоба Самуэль Матрикс гээд хар л даа... Самуэлийн хана гэж хочлогддог байсан үе нь нэгэнт өнгөрцөн тэрнээс хойш бол үнэндээд дундаж багийн хамгаалагч шиг л тоглож байгаа... Кордоба ч нэг их овойж оцойх юмгүй тоглогч... Матрикс бохир тоглолтоороо л гэхээс багийн хамгаалалтын шугамыг аваад явчих тоглогч биш... Бусад ижил түвшиний багуудыг хар л даа... Фердинанд, Терри, Тоуре, Неста, Пуюоль шиг лидер байхгүй... жигүүрийн хамгаалалт гэхээр Занетти л бараг класс ганц нь даан ч нас нь явж байгаа... тэр Майкон энэ тэр бол их тогтворгүй... Чиву хэр тоглож байгаам би Чивугийн тоглолтыг хараагүй...
Дунд шугам нь гэхээр хамгаалах чиглэлийн хагасуудаар дүүрцэн... Дакоурт Виера Камбиассо гээд тэгснээ яг плэймэкер байдаггүй... жигүүрээр тоглодог 2 нь гэхээр Станкович Фиго 2... фиго одоо том багийн плэймэкер хийх чадваргүй гэдгийг бүгд л мэднэ... Станкович бол яхав ганц дөнгүүр довтолгоо дэмждэг хүн нь... довтлогчидийг нь харахаар бас баахан төвийн довтлогчид... Креспо Ибра Круз гээд туслах довтлогч ерөөсөө байдаггүй үнэн ойлгомжгүй скүадтай баг... Ибрагаас бусад нь ер нь 30 гарцгаасан улс... адриано яхав залуугаараа карерь нь дуусч байх шиг байна... тэгээд наймаануудыг нь гэхээр дандаа өөр багуудад гологдсон гарууд... Самуэль Реалд гологдоод интерт ирж байгаам... Фиго ялгаагүй... Солари ч тэр... ерөнхийдөө карьер нь уруудаж яваа одуудыг дандаа авна... яхав Ювег унахад Ибраг салгасан... тэгээд сая Чивуг авах шиг боллоо... Чиву ч яхав амжилтыг нь харж ирсэн тэрнээс юве доошоо уналгүй байж байсан бол Чиву интерт ирэх нь юу л бол... тэгээд залуу тоглогчид дээр бараг наймаа хийдэггүй нэг бол дунд насны нэг бол карерь нь дуусч яваа хүмүүс...

Зизугийн хэлдэг ч үнэн ш дээ... Интерт очоод гялалзсан хүн цөөн... Роналдо ирээд гэмтэж байгаад л явсан.. Адриано одоо карер нь дуусч байна... Интерт очоод төрөн гарч гялалзсан одыг би лав мэдэхгүй... Ибра бол угаасаа Ювед байхдаа л Сериа А-д тоглож чадна гэдгээ харуулцан хүн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zizu » Fri Nov 30, 2007 1:26 pm

xb wrote:магадгүй манчини муу болоод 3 жил ажиллахдаа 6 цом авсан байх л даа. уучлаарай.

хаха...олон цом авчээ...Чамд Интер болон түүний тоглогч бол үнэхээр өндөг шиг өөгүй юм бна...Яадгийн дахиад хэлчий нэг нь автоматаар авсан, Нөгөөд нь Юве бхгүй бсан тийм биз...Чи бол ингэж хэлэх гээд бна лдаа...Тайтл аваагүй 10 хэдэн жил бол уналттай бсан...Харин Манчини ирээд тайтл аваад уналтаас гаргацан тийм үү...ккк Харин эсрэгээрээ Лацио, Фиорентина, Парма том бхаа болиж Италийн хөлбөмбөг хямралд ороод Милан, Юве бандуулаад танай Манчинид аз таарсан бхгүй юу...Би дээр ч хэлсэн одоо хэрвээ тайтл аваад Интерийг Ал-н шөвгийн 4д хүргэчихвэл Манчиниг сайн коуч юм бнаа гэж ойлгий...Манай Магат бас 3 жилд 5 цом аваад хусагдаж л байлаа...Яагаад гэвэл Европд олигтой амжилт үзүүлж чадаагүй учираас...Тэгсэн ч гэсэн Магат танай Манчинигийн Интерийг нухаж л бсан...Эсвэл би танай багийг Лациод бсан Станковичоор, Ромад бсан Самүэлээр, Арсеналд бсан Виэйрагаар, Адрианог аймараар нь овэрэйтт бодоод бсийн бналдаа....
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Gooner » Fri Nov 30, 2007 4:19 pm

За тэгвэл Ювэ, Интер, Милан 3-н тоглогчид зодолдвол хэн нь дийлэх бол. Тэр нь хамгийн лаг гэж үзэцгээе.

Интерийнхан лав аймаар зодоонч. Валенси-н хэдийг нугасласан шд. Хэн билээ тэр Валенсигийн банзны нөхрийг нохой болгосон шд :mrgreen:
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby xb » Fri Nov 30, 2007 6:11 pm

хэхэ паяасогийн бичлэгийг бишрэе. чи самуэлийг хана гэгдэхээ больсон гэж байгаа бол чи мэдээлэлээс хоцорсон байна. энэ улиралд very best гэгдэж байгааг мэдэхгүй юм гэхэд дуулаагүй л байна даа. хаа байна аргентин аргентин гээд байдаг чинь. ядаж тоглолтыг нь үзээсэй. матрикс тэгвэл яаж яваад каннаваротойгоо дэлхийн аварга болчихдог байна юу гэж тайлбарлахын чи?
киву интэрт угаасаа тоглох дуртай байсан гэж ярьж байсан. аяксаас ромад очих жилд нь интэр сонирхож байсан гэсэн. ямар ч байсан энд тоглох их хүсэлтэй байсан гэдгийг нь ярилцлагаас нь мэдсэн. чи ер нь дүргүй болохоороо нэлэнхийд нь харлуухахыг хүсэх юмаа даа.

терри фердинанд нарын лидер гэнэ үү. тэд нэг их сонин биш шүү. тэдэнтэй тэдэнгүй болоод байгааг харж байгаа. чи ихэвчлэн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчтай, бүгдээрээ төвийн довтлогч плеймекергүй л гэнэ. нэг юмыг ойлгоорой. хөлбөмбөг бол багийн спорт, тийм болохоор чиний дээр дурьдсан гаруудгүйгээр интэр хожиж л байна. манайд месси кака байхгүй ч златанаас эхлээд хүмүүс хангалттай байна. багийн спорт болохоор нэгнийхээ дутууг нөхөөд яваад байж болдог. тэгээд ч тэд мэргэжлийн тамирчид болохоор дасгалжуулагчийн тогло гэсэн байрлалд тоглодог. үүнийгээ ч чаддаг. би чамтай тоглогч бүрээр нь маргаж мэтгэлцмээргүй байна.
чинийхээр бол буффон каннаваро кака месси нартай баг л баг шиг тоглох юм байна тийм үү. чи мэдэж байгаа байх. камбиассо коппа америкаар зүүн жигүүрт тоглож байсан. довтолгоо болоход хайнзе зүүн талаар оролцож камбиассо түүний байрыг авч байсан. учир нь хайнзэ солгой болохоор зүүн талаарааа довтлоод байж чаддаг. энэ бол жишээ. интэрийн нэг тоглогчийг чамд харуулсан жишээ.
багийн спорт гэдэгт нь чамд хамгийн ойрхон жишээ татъя. норвегийн росэнбөрг валенсияг 2 тоглоод 2 хожлоо. энэ аз биш байхаа. гэтэл тэнд чиний яриад байгаа шиг том дасгалжуулагч байхгүй, од гээд байх юм ч байхгүй. тэгээд тэднийг хожоод л байгаа биз дээ. энүүгээрээ зөвхөн чиний одуудгүй бол муу баг гэсэн бодлыг чинь буруу гэдгийг харуулах гэсэн юм.

соккерийн дэмжлэгт баярлалаа. энэ форумын нэг ч гэсэн сэдэвт, багийнхаа хуудсанд чадах ядахаараа бичлэг хийнээ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby Lampard » Fri Nov 30, 2007 6:13 pm

Gattuzo bugdii ni hugtalchih bailgui dee :-o
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby xb » Fri Nov 30, 2007 6:18 pm

тэр магат чинь германы хамгийн шилдэг багийг аваргуудын лигт оруулж чадаагүй гээд хусагдаагүй билүү. эхлээд багаа хэл л дээ. тэд чинь уефа-д л тоглож байна ш тэ
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby soccer » Fri Nov 30, 2007 6:50 pm

Gooner wrote:За тэгвэл Ювэ, Интер, Милан 3-н тоглогчид зодолдвол хэн нь дийлэх бол. Тэр нь хамгийн лаг гэж үзэцгээе.

Интерийнхан лав аймаар зодоонч. Валенси-н хэдийг нугасласан шд. Хэн билээ тэр Валенсигийн банзны нөхрийг нохой болгосон шд :mrgreen:

xaxa...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby zizu » Fri Nov 30, 2007 7:41 pm

xb wrote:тэр магат чинь германы хамгийн шилдэг багийг аваргуудын лигт оруулж чадаагүй гээд хусагдаагүй билүү. эхлээд багаа хэл л дээ. тэд чинь уефа-д л тоглож байна ш тэ

Магатийг огцорход манайх АЛд орох боломжтой бсан...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby enkuna » Fri Nov 30, 2007 8:39 pm

Gooner wrote:Интерийнхан лав аймаар зодоонч. Валенси-н хэдийг нугасласан шд. Хэн билээ тэр Валенсигийн банзны нөхрийг нохой болгосон шд :mrgreen:

Гүүнэр нээрээ сайн замхруулна шүү, Адриано Канэйратай нэг зодолдож байсан байха зодолдож ч гэж дээ зоджийсон, Валенси дээр Круз эд нар бол араас нь сайн элдэж байна лээ шд араас нь гүйж байгаад хөлд нь сууж энэ тэр
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Sat Dec 01, 2007 6:24 pm

Самуэль яхав энэ улирал овоо л тоглож байна лээ... гэхдээ өмнөх 2 улиралтай харьцуулхад сайн тоглож байгаагаас биш ид үе шигээ гэж би лав хэлэхгүй... Самуэлийн шилдэг үе Ромад өнгөрсөн үүнтэй ч адилаар Виерагийн шилдэг үе нь Арсеналд, Фигогийн шилдэг үе нь Реал Барсад, Креспогийн шилдэг үе нь Парма Лациод өнгөрсөн гэдгийг бүгд л мэднэ ш дээ... дандаа л гиант багуудаас жийгдэж байгаа гаруудыг авдаг нь үнэн л биз дээ... би нэг багт заавал одууд байх хэрэгтэй гэж хэлээгүй... зүгээр л дандаа нэг нас нь явчихсан эсвэл супер формоо алдчихсан гарууд дээр наймаа хийж авдагийг нь өөрийнхөө хэрэгтэй байрлалд биш тэр байрлалд нь хангалттай олон хүн байдаг байрлалд хүн нэмж аваад байдаг бодлогыг нь ойлгодгүй л гэдгээ хэлсэн... жишээ нь 2005 онд Фигог авлуу? тэр үед дунд шугамд найруулчих ганц хүн нь Станкович байсан... Тэхэд дунд шугамдаа Фиго Пизарро 2-ыг л нэмж авсан... Пизаррогоо олигтой тоглуулалгүй явуулсан... дараа жил нь Дакоурт Виераг авч байх жишээтэй... гэх мэтчилэн... сүүлийн хэдэн жил хийсэн том наймаануудыг хараарай... дандаа төвийн хагас хамгаалагч эсвэл төвийн хамгаалагч эсвэл төвийн довтлогчийн байрлалд хүмүүс авдаг... ид формтой үед нь авсан 2 л тоглогч байгаа байх Ибра Киву 2 бусад нь ерөнхийдөө ид формоо алдаж байгаа хөгширч байгаа гарууд... тэгэхэд бусад багуудын хийж байгаа наймаануудыг хар л даа... танайхаас хамаагүй ухаалаг наймаа хийдэг... ийм **н** наймаа хийдгийнхээ ч гайгаар мөнгө цацаад байдаг мөртлөө огт амжилт үзүүлж чадахгүй байсаар байгаад сая азаар Юве доошоо унахад тайтле авлаа... Манчини ч тэр үнэндээ тийм сайн дасгалжуулагч биш ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Sat Dec 01, 2007 6:31 pm

заза болий чамайг асуугаад байхаар л бодлоо бичсийн... надаа нээх интерийг үзэн ядаад байх шалтгаан ч алга... зүгээр л үнэндээ бол гиант багийн хэмжээнд аль ч түвшинээрээ хүрээгүй баг гэж би лав хувьдаа боддог... энийгээ ч аваргуудын лигт харуулаад байдаг... ийм л байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 36 guests
cron