by Nomer 10 » Thu Jul 02, 2015 1:55 am
За хө, хуваарь нь ийм бна.
7 сарын 3
Нээлт
48, 52, 57, 60, 66
7 сарын 4
63, 70, 73, 81
7 сарын 5
-78, +78, 90, -100, +100
Оролцогчдын талаар жаахан мэдээлэл хүргий.
50 орны 300 жүдоч мэдүүлгээ өгсийм бна. Тоймтойгоос нь дурьдая.
Францаас Челябинскын дэлхийн аварга эмэгтэй баг бүтэн багаараа ирж.
-48кг
Москвагийн “Их дуулга” хүрэл медальт, Рио-Де-Жанейро ДАШТ-ий багийн хүрэл медаль, Европ тивийн аварга Лаэтита Пайе
Европын багийн АШТ-ий алт, Универсиад наадмын хүрэл медаль, “Дэлхийн цом”-ын хошой алтан медальт Ауроре Клеменсе
52кг
Лондонгийн олимпийн хүрэл медаль, Челябинскийн ДАШТ-ий багийн алтан медаль, Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Гнето Присцилла
-57кг
Залуучуудын дэлхийн аварга, Рио-Де-Жанейрогийн ДАШТ-ий багийн хүрэл медальт, Универсиад наадмын хошой хүрэл медальт, Абу Дабигийн Гранпригийн алтан медальт Хелена Ресевү
63кг
Челябинскийн ДАШТ-ий багийн алтан медаль, Бакугийн "Их дуулга" алт, Парисын "Их дуулга" мөнгөн медаль, "Мастерс"-ын хүрэл медальт Анне-Лауре Беллард
-70кг
Челябинскийн ДАШТ-ий багийн алт, Рио-Де-Жанейрогийн ДАШТ-ий багийн хүрэл медаль, "Мастерс"-ын хүрэл медаль, Парисын "Их дуулга" мөнгөн медаль, "Универсиад" наадмын хүрэл медальт Фенни Фосвит
+78кг
Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Европ тивийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Эрб Маринэ
Англи
Эрэгтэй
-66кг
Европын цуврал тэмцээний мөнгө, хүрэл медальт Грег Варей. 2011 оны Варшавын "Дэлхийн цом"-д дэлхийн аварга Г.Болдбаатарыг эхний тойрогтоо цэвэр ялж байсан удаатай.
-81кг
Мйамигийн Гранпригийн аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадмын мөнгөн медальт Том Рид
-90кг
Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Европын цомын аварга Гэри Холл
-90кг
Европын АШТ-ий хүрэл медальт, Европын цуврал тэмцээний хошой алтан медальт, Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадмын хүрэл медальт Эндрю Бернс
-100кг
Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Флетчер Бенжамин
Эмэгтэй
-70кг
Европын АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын аварга Флетчер Меган
-78кг
Олимпийн мөнгөн медальт Жемма Гиббонс /олимпоор Лхамдэгдийг нухаж байсан/
-78кг
Астанагийн Гранпригийн алт, Самсуны Гранпригийн хошой мөнгөн медальт Натали Пауэлл
Франц
Эрэгтэй
-60кг
Лондонгийн олимпийн шагналт V байр, Челябинскийн ДАШТ-ий шагналт VII байр, Токио, Бакугийн Их дуулгын хүрэл медальт Софиан Милоус
Европын нээлттэй тэмцээний аварга, Самсуны Гранпри хүрэл медальт Адрьен Рэймонд
-81кг
Рио Де Жанейрогийн ДАШТ-ий хүрэл медаль, Челябинскийн ДАШТ-ий шагналт V байр, Бакугийн Их дуулга тэмцээний мөнгөн медальт Ален Шмит. 2013 оны ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд О.Ууганбаатар Францын Ален Шмиттэд вазари үнэлгээгээр хожигдож байсан билээ.
Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт хошой хүрэл меадльт, Будапештийн Гранпригийн шагналт VII байр Жулиан Кермаррек
-90кг
"Универсиад" наадмын хүрэл медальт, Европ тивийн АШТ-ий хүрэл медаль, Будапештийн Гранпригийн мөнгөн медальт Роман Буффет
+100кг
Токиогийн Их дуулга хүрэл медальт, Африкийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт Жан Себастьян Бонвоизин. 2011 онд Монгол Улсад зохиогдсон "Дэлхийн цом"-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан.
Казахстан
2015 оны жүдо бөхийн дэлхийн аварга Казахстаны Астана хотод зохион байгуулагдана. Ийм ч учраас Казахстаны эрэгтэй шигшээ баг гол бүрэлдэхүүнээ дэлхийн аваргад сойж байгаа нь тодорхой. Эмэгтэй багийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ долоон жинд зодоглох нь ээ.
ЭРЭГТЭЙ БАГ
-60кг
Жүдо бөхийн Европын цуврал тэмцээн “Варшав-2015” нээлттэй тэмцээний шагналт VII байрт орсон Кыргызбаев Гусман
-73кг Хамза Дидар
-90кг
2014 оны Инчёны Азийн наадмын мөнгө, Азийн залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медаль, 2009 оны ААШТ-ий хүрэл медальт Болатын Тимур
ЭМЭГТЭЙ БАГ
-48кг
Минскийн 2015 оны Европын нээлттэй тэмцээний алт, 2013 оны Ташкент, Алматы Гранпригийн мөнгө, 2012 оны Прагад болсон Европын цомын хүрэл медальт тамирчин Александра Подрядова
-52кг
Инчёны Азийн наадмын хүрэл, 2013 оны Азийн аваргын хүрэл, 2012 оны Азийн аваргын шагналт V байр Ленария Мингазова
-52кг Турмаханова Гаухар
-57кг
Алматы Гранпригийн хүрэл, 2008 оны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Севара Нишанбаева
-63кг
Минскийн Европын нээлттэй тэмцээний шагналт V байр, 2015 оны Азийн аваргын хүрэл, Инчёны Азийн наадмын хүрэл медальт Мариан Урдабаева
-70кг Умиралиева Дильбар, Кударова Динара нар.
-78кг Амангелдиева Альбина
+78кг Иссанова Гульжан
Гүрж
ЭРЭГТЭЙ БАГ
-66кг
2015 оны Европын нээлттэй тэмцээний хүрэл, Дюссельдорфийн Гранпригийн хүрэл медальт Важа Маргвелашвили
-66кг
Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт, Самсун, Загребийн Гранпри тэмцээний шагналт VII байр Торнике Татарашвили
-81кг
Рио-Де-Жанерогийн ДАШТ-ий багийн алтан медаль, Челябинскийн ДАШТ-ий багийн хүрэл медальт, Самсун, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Зебеда Реквиашвили
-100кг Тавелури Лаша, Немсадзе Ясони нар
+100кг
2015 оны Европын нээлттэй тэмцээний алт, Самсуны Гранпригийн шагналт V байр эзэлж байсан Бугадзе Онисе
ЭМЭГТЭЙ БАГ
-70кг
Астанагийн Гранпригийн мөнгө, Улаанбаатар Гранпригийн хүрэл, Мадридад болсон Европын нээлттэй тэмцээний алт, Минскэд болсон Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт тамирчин Эстер Стам
Hup Holland Hup