by Барнаба » Sun Jun 07, 2015 2:26 am
Юве-н дунд шугам бас л нягт байна шүү. Талбайн төвд Юве илүүрхээд байвал Барса-д гоалдох моментууд бага гарна биз. Хагас дээр Байерн-г бодвол илүү динамик харагдаж байна, Барса-н 3 хагаст нэг их дээрэлхүүлэх шинж алга. Ер нь хүмүүс хэлээд байгаа, Юве Итали маягийн тоглолт үзүүлээд байгаа гэдэг нь л болж таарч байх шиг, айлыг нэг их тоглуулахгүй, тоглолтыг нь эвдэнэ, тоглолтын хэмнэлийг зууралдсан, зунгааралдсан болгож орхино, өөрсдөө сайн хамгаалчихна. Тэгээд л тэрэн дундаасаа боломж үүсгээд гоалдоно. Иймэрхүү тоглолтондоо Италичууд мэргэжлийн гэж их яригддаг даа.