by Mojul » Fri Jun 12, 2015 11:20 pm
МЕМФИС ДЕФАЙ: Би Юнайтедийн агуу тоглогчдын нэг болж чадна.
сур: Мемфис, Чи албан ёсоор МЮын тоглогч боллоо. Ямархуу санагдаж байна даа?
- Мөрөөдөл минь үнэхээр биелэлээ олж байна. Би Юнайтедийн төлөө тоглох болсондоо үнэхээр их жаргалтай байна.
сур: Чи өнгөрсөн улиралыг гайхалтай үдлээ. Одоо ПЛт тоглоход бэлэн үү?
- Тийм. Би бэлэн гэж өөрийгөө мэдэрч байна. Би залуугаараа байна. Илүү их сайжирч ПЛт мөн дэлхийн хамгийн шилдэг клубын төлөө тоглохоо тэсэн ядан хүлээж байна.
сур: Өнгөрсөн улиралд бид чиний гайхалтай тоглолтуудыг үзсэн. Өөрийнхөө давуу талыг дурдаач?
- Өнгөрсөн улиралд олон гоалууд оруулсан нь миний хувьд үнэхээр их чухал. Мөн шигшээ баг дахь Дэлхийн аврагын тоглолтуудаас хойшхи тоглолт сайн байгаа. Би сайжирч байгаа гэхдээ энэнээс илүү өндөр түвшинд хүрэх ёстой.
сур: Чи ДАШТ-д Гаалын удирдлагад явсан. МЮд ирэх сонголтод Ван Гаал хэр чухал нөлөө үзүүлсэн бэ?
- Маш чухал нөлөө үзүүлсэн. Тэр намайг сонгож ДАШТд тоглох боломж олгож байсан. Тэр надад маш их итгэсэн итгэл хүлээлгэсэн. Миний бодлоор тэр дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч/сургагч/. Гаал намайг бэлтгэлийн талбайд илүү сайжрууллаг. Энэ нь надад маш их чухал. Юнайтедэд түүнтэй хамт ажиллахаа тэсэн ядан хүлээж байна.
сур: Бидэнд маш олон Голландууд байна. Босс, дасгалжуулагчууд мөн Перси Блинд нар. Энэ нь чамайг шинэ багтаа дасан зохицоход хэр их тус болох бол?
- Энд дасахад тэдний тусламж их хэрэг болж амархан дасна гэж бодож байна. Ер нь бүх талаар туслаж дэмжиж их амархан зохицоно гэж найдаж байна. Энэ гайхалтай клубт ийм сайхан туслаж дэмжих хүмүүстэй байна гэдэг маш сайхан хэрэг.
сур: Та МЮ ын өмсгөлтэй Олд Траффордод гарах талаар төсөөлж байсан уу?
- Энэ тухай мөрөөдөж байсан. Одоо харин үүнийг бодитоор хийх боллоо. Мөрөөдлийн театрт улаан өмсгөлтэй тоглохоо тэсэн ядан хүлээж байна.
сур: Юнайтедийн түүхэндээ олон олон гайхалтай жигүүрийн тоглогчидтой байсан. Жишээлбэл Райн Гиггз Кристиано Роналдо гэх мэт. Чи тэдний явсан замаар явахыг хэр их хүсэж байна вэ?
- Би ПЛт илүү сайжирч эдгээр гайхамшигтай тоглогчдын нэгэн адил дурсагдах карээртай болж чадна. Би маш шургуу хөдөлмөрлөх болно. Би тэдэн шиг Юнайтедийн агуу тоглогчдын нэг болж чадна гэдэгтээ итгэж байна.
сур: Чи маш залуухан, өсөж хөгжсөөр байна. Илүү сайжирахыг хүсэж байна уу?
- Мэдээж. Би залуухан байна илүү их сайжирч чадна. Энэ лигийн тун хэцүү гэдгийг би мэднэ энд бүх зүйл хурдтай өрнөж маш их хүчний тоглолт гардаг. Би энэ бүхнээс суралцаж илүү хүчирхэг болох болно. Энд өөрийгөө хөгжүүлж чадна гэдэгтээ итгэж байна.
сур: Та урд нь ПЛийн тоглолтуудыг үзэж байсан байх. энэ лигт тоглох болсондоо хэр баяртай байна. Энд тоглох нь чиний хүсэж байсан зүйлсийн нэг мөн үү?
- ПЛт гоал хийх гайхалтай байна байх. ПЛ Голландын лигээс маш их ялгаатай том гэдгийг би төсөөлж байна. Гэхдээ би талбайд гарч энэ бүх гайхалтай уур амьсгал хөгжөөн дэмжигчид болон клубын нөлөөллийг мэдрэх хэрэгтэй.
сур: Босс МЮын хамт цомуудыг хүртэхийг хүсэж байна гэсэн. Таны том зорилтууд юу вэ?
- Би бас энд цомууд хүртэхийг хүсэж байна. Бид дэлхийн хамгийн том клубт байна. Бид цом ялалтуудын төлөө тоглох болно.
сур: МЮын өмсгөлтэй шинэ улиралыг эхлэхийг хэрхэн хүлээж байна вэ?
- Би гайхалтай нэг улиралыг өнгөрүүлж байна. харин энд бүх зүйл өөр түвшинийх гэдгийг мэдэж байна. Би Манчестер Юнайтедийн нэг хэсэг болж байгаадаа үнэхээр их баяртай байна гэхдээ бид цомуудыг авах хэрэгтэй. Бид үүнийг хийж чадна гэдэгт би итгэж байна.
эх сурвалж manutd.com
CHAMPIONS 20 13