Копа Америка хаяанд иржээ. Энэ удаагийн Копа Америка урьд урьдныхаасаа ч илүү өрсөлдөөнтэй, ширүүн болох шинжтэй. Алексис Санчез, Видал тэргүүтэй талбайн эзэд ямар ч багаас дутахгүй шуургалсан довтолгоотой баг, талбайдаа зохион байгуулж буй тэмцээнд байдгаа тавих нь гарцаагүй бол Лео Месси хэмээх хөлбөмбөгийн гайхамшиг үндсэн шигшээгээ чирж анхны томоохон цомыг авах гэж зүтгэх нь тодорхой, одоогийн байдлаар тэд бол тэмцээний хамгийн том фаворит баг. Мөн өөр хүчтэй өрсөлдөгч багууд байна, мөнхийн фаворитуудын нэгээр нэрлэгддэг Шилэгдэгсэд энэ удаад их хүчтэй оролцох нь гарцаагүй, өнгөрсөн ДА-р алдсан нэр хүндээ эргүүлэн олж авахын тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол тэдний хувьд Копа-д түрүүлэх. За тэгээд Кэллини-г амталсныхаа төлөө торгуулаад байгаа Суарэзгүй Уругуай цомоо зүгээр тавиад явуулчихгүй биз. Гэмтлээ эдгээсэн ч формондоо орж шалихгүй байгаа Фалкао энэ тэмцээнээр өөрийгөө дахин нэг харуулж топ багт тоогдохгүй бол уруудна гэдгээ мэдэж байгаа учир Хамес тэргүүтэй залуусынхаа хажууд их хичээх нь тодорхой.
Тэмцээний өмнө иймэрүү нөхөрсөг болж шигшээд бие халаалт хийх юм байна.
CONFIRMED FIXTURES
May 30
Mexico v Guatemala (Estádio Victor Manuel Reyna, Tuxtla Gutierrez)
May 31
Bolivia v Venezuela (Estadio Malvinas Argentinas, Mendoza)
June 3
Panama v Ecuador (Estadio Rommel Fernandez, Panama City)
Peru v Mexico (Estadio Nacional, Lima)
June 5
Chile v El Salvador (Estadio Sausalito, Viña del Mar)
June 6
Argentina v Bolivia (Estadio del Bicentenario, San Juan)
Colombia v Costa Rica (Nuevo Gasómetro, Buenos Aires)
Paraguay v Honduras (Defensores del Chaco, Asuncion)
Uruguay v Guatemala (Estadio Centenario, Montevideo)
June 7
Brazil v Mexico (Allianz Parque, Sao Paulo)
Ecuador v Panama (Estadio Reales Tamarindos, Portoviejo)
June 10
Brazil v Honduras (Estadio Beira-Rio, Porto Alegre)
Тэмцээний үндсэн сайтаас тэгээд тоглолтын хуваарь, цэнгэлдэхүүдийн талаар бас бус өдөр тутмын мэдээ, багуудын танилцуулга зэргийг харчихна биз дээ.
http://www.ca2015.com/