За өчигдрийн барилдааныг ТВ-р үзлээ, өргөөнд очиж амчсангүй. Барилдааны тухайд өндөр чансаатай, гоё барилдаан боллоо. Хилчин спорт хорооны залуус түймэр унтраахад явсан юм шиг байна. Мөнхбат, Бат-Эрдэнэ, Баасандорж, Өсөхбаяр гээд ...
1.Өндөр аваргын тухайд өнгөрдөг намраас бэлтгэл хийж эхэлсэн гэдэг нь үнэн болж таарлаа, энэ жил 6 давчихаад 7 дээр Архангайн аль нэг азтай залууг тунаанаас чөлөөлөх гээд зогсч байхыг үгүйсгэхгүй. Тэр нь Санжаа юу, Пүрэвдагва юу?
Ерөнхийдөө хөдөлгөөн маш удаан байгаа хэдий ч суурь яс томтой хүн болхоор тэнхээтэй хэвээрээ л байна. Жижигхэн биетэй аймгийн цолтонгуудыг бол давуулаад л гуядаж байна. Ганзориг-г ичтэл гуядлаа. Хэхэ. Харин Баянмөнхийн тухайд өөрөө тохойгоор бариад л зогсоод байсан. Хэхэ. Манай хүн өөрийгөө сайн байгаа гэж хөөрөгдөж байж 5 дээр хийсэх магадлалтай шүү бас.
2.Эрхэмбаяр аварга энэ жил дээшээ зүтгэх боломжтой байна. Ерөнхийдөө цолны эрэмбэ заагаад энэ жил үзүүр, түрүүнд хүрч засуул ханаруулах бүрэн боломжтой хүмүүсийн тоонд байгаа шүү. Амаа зөв авч барилдвал. Хөл нь муудаж байгаа ч 2 гар, цээж хэвээрээ шүү дэ. Өсөх-Ирээдүйд дээр нэг өгсөн, харин өчигдөр нэг хэвтүүллээ. Энэ 2 өгч авалцаад сурчихсан юм шиг байна оо.
3.Ганбаатар гарьд барилдахгүй байж байж өчигдөр нэг гарлаа. Бэртэлтэй байсан гэсэн тэр нь эдгэрсэн юм шиг байна. Бие хаа нь бэлтгэл хийж байгаа шинжтэй байна лэ. Бэлтгэлээ сайн хийж байгаад наадмаар хүмүүсийг эвгүйтүүлэхийг үгүйсгэхгүй. Өнгөрдөр жил Пүрэвсайханд 2 уначаад наадмаар аваад залчихсан шүү дэ. Бэлтгэлээ зөвхөн наадамд зориулж системтэйгээр хийдэг цөөхөн хүний нэг. Яаж ч шуугиулж мэднэ, бас заримдаа бүтэлгүйтдэг.
4.Гончиг гарьд онцгой байгаа. Өчигдрийн тухайд жаахан тиймэрхүү байсан. Гэхдээ энэ жилийн бэлтгэл сайн байгаа. Наадмаар зогсоох хүн бараг л гарахгүй байх. Миний санаанд 2-с 3 хүн л байна. Бусдыг нь машиндаад л гарна.
5.Санжаад итгэх итгэл буурсаар л байна. Би өмнө нь бас бичиж л байсан золгож барилдаж ерөөсөө чадахгүй байна. Золгооноос аймгийн начин дийлэхгүй байгаа хүн наадмаар Гончигтой золговол яаж хаях вэ? Ёстой ямар ч боломж Санжаад гарахгүй нь. Батсуурь золгохад дахиад хаяна. Оюунболд хүртэл золговол эвгүүдүүлнэ.
6.Батмөнх заан маань онцгой сайн байсан шүү сүүлийн 2 жил. Даанч цолондоо ханаад, энд тэндхийн реклам, клиф-нд тоглоод ЗААН цолны буян хүртээд нялхарч эхэлж байх шиг. Гэхдээ наадмаар эвгүйтүүлээд гараад ирж мэднэ.
7. Пүрэвсайхан яагаад муудаад байна? Ноднин хүнийг байтугай араатан амьтанг тасдаж хаях гээд байсан. Жин нь буусан харагдаж байна. Батзориг ах нь тусад нь байр авч гаргасан юм шиг байна лэ. Хос Заан гээд хороололдоо. Тэгээд шоу нь ихдээд байна уу?
7.Оюунболд хэмээх энэ залуу бяр нь өдрөөс өдөрт нэмэгдсээр хүн дийлэхийн аргагүй болж эхэлж байна. Өчигдрийн тухайд Баавгай ч зогсоохооргүй байлаа. Пүрэвдагва, Пүрэвсайхан 2 бол гарын нь аясаар л өнхөрдөг болж дэ. Пүрэвдагвыг хүүхэд шиг л татаж байна ш дэ
. Энэ жил заан цол байгаа. Өсөхбаяр аварга Ба аваргын захиалгаар заан төрүүлэхийг үгүйсгэхгүй, Архангайхан дотроо эв түнжингүй байвал. Тэгүүл дээшээ шууд гараад ирэх байх.
8.Мөнгөнбаатар арслан энэ жил ер нь сайн байна. Хүссэн цолоо аваасай да. Одоо хүн бүр энэ хүнийг нэг цолонд хүрээсэй гэж боддог боллоо.
9.Даш. Саяхан сумын цолтой байсан энэ залуу маш хурдан сайжирч байна. Бие нь задраад, барилдаан нь улам нягт болж эхэлж байна. Би энэ залууг эртхэн Улсын цолонд хүрчээсэй гэж дэмжиж байгаа