Moderator: Сагсан бөмбөг модууд
by Saiza » Fri May 15, 2015 6:07 pm
by Чуугий » Fri May 15, 2015 10:28 pm
by El Payaso » Sat May 16, 2015 11:34 pm
by Bone-LLoyd » Mon May 18, 2015 12:26 pm
by Yes Man » Mon May 18, 2015 1:33 pm
Saiza wrote:East ээс West д ирээд амжилттай тоглосон од бдаг билүү?
санадаггүй ээ.
Тмак, Хариулт нтр лав нээх гавиагүй.
Биллапс
by suldees » Mon May 18, 2015 11:20 pm
by Gooner » Tue May 19, 2015 12:01 am
by Takanohana_Nowitzki » Thu May 21, 2015 9:59 am
by Takanohana_Nowitzki » Thu May 21, 2015 10:22 am
by Чуугий » Thu May 21, 2015 10:31 am
by El Payaso » Thu May 21, 2015 10:31 am
by El Payaso » Thu May 21, 2015 10:34 am
by Батгэрэл » Thu May 21, 2015 11:26 am
by Bone-LLoyd » Thu May 21, 2015 11:29 am
by o_baatar316 » Thu May 21, 2015 11:30 am
by Aagii_03 » Thu May 21, 2015 1:11 pm
by JC » Thu May 21, 2015 2:06 pm
by Takanohana_Nowitzki » Thu May 21, 2015 2:17 pm
by Batdorj » Thu May 21, 2015 3:13 pm
by borts » Thu May 21, 2015 3:31 pm
JC wrote:Melo naad 2 toi ni tsug nileen heden jil uzeltsej baigaa shdee geheer. Tasarchihjee tasarchihaj
by PrOXy » Thu May 21, 2015 5:01 pm
PrOXy wrote:Сонирхолтой яриа өрнүүлжээ. Өөрийн бодлоо нэмэрлъе гэж бодов.
Ерөөсөө энд Кобиг Жордантай зүйрлээд илүү дутуу гэж ярьсан юм алга байх шиг байх юм. Хоёулаа л үеэсээ тасарчихсан, цаанаасаа од болохоор төрчихсөн хүмүүс. Магадгүй өөрсдийн хүчээр явсан бол супер старийн хэмжээнд алдарын танхимд орох л байсан байж болох шдээ, муугаар бодоход... хоёуланд нь гайхалтай хамтрагчид байсан тулдаа аварга авсан л байж таараа. Жорданд Пиппен, Родман, Кукоч, Керр, Лонгли.... Кобид Шаак, Гасол, Фишер, Одом, Орри... За тэгээд юу юунаас илүүтэйгээр Фил Жексон гэдэг агуу дасгалжуулагч энэ хоёрыг чинь тактикаар багийг нь базаж өгөөд, хүнийх нь хувьд төлөвшүүлж ухаан суулгаад, тоглогчийнх нь хувьд ур чадварыг нь сойгоод тавьсан гэхэд нэг их худал зүйл болохгүй л болов уу даа. Тэгээд дээр нь карьерт нь нөлөөлөхүйц айхтар гэмтэл бэртэл авалгүй явсан нь бас их хувь шүү... За тэр хамтрагчдын хувьд дахин ярихад өөрсдийн бүсээсээ хамаарч том, жижиг, хүчний, уян хатан, хурдан, техниктэй гээд тамирчдаа сонгож бүрдүүлэх нөхцөл шалгуур өгөгдөл нь шаал өөр шдээ. Энэ тал дээр хүмүүс арай л муйхараар Кобиг дайрдаг юм шиг байдаг л даа. Одоо жишээ нь, Лейкерсийн орших Өрнөд бүст том биетэй, хүчний тоглолттой, мангасдаж ордог хүнгүй бол тэгээд сүйрэл биз дээ. Тэр ч утгаараа Шаак, Пау мэтийн хамтрагчид зайлшгүй хэрэгтэй байж таарна. Харин Жорданы байх үеийн Дорнод бүсэд тэгтлээ их биг мен хэрэг болоод байсангүй цаг шдээ. Хэрвээ Жордан Өрнөд бүсэд байсан бол Пиппенээс илүүтэйгээр заавал нэг том биетэй, хүчтэй, мангасддаг хамтрагч хэрэг болох л байсан даа. Жорданд аз тохиосон нь тэрээр Дорнод бүсийн багт хуваарилагдсан явдал юм л даа. Үгүй гэвэл тухай үеийн Дорнодын багуудыг харъя л даа. Өөрийн санаж байгаагаар л бичиж байгааг анхаарна биз. Энэ бүгд Жорданы үед байсан хүмүүс юм шүү.
Хоукс: Доминик Уилкинс, Спад Уэбб хоёр л нэг хэсэг Жордантай үзэлцээд баралгүй больсон. Дараахан нь Стив Смит, Мутомботой гар нийлээд нэг их амжилт олоогүй. Плейоффт ордог л нэг дундаж баг.
Хорнетс: Нэг хэсэг Ларри Жонсон, Алонзо хоёр эвгүй баг бүрдүүлээд төдийлөн хол явж чадалгүй салцгаасан. Дараа нь Глен Райс, Магси Боугс /НБА-ийн хамгийн намхан/ нар энэ багийг чирэх гэж хэсэг үзээд бас л яваагүй. Плей-Оффийн эхний шат хавьцаа л...
Сельтикс: За байз Ди Браун гэж нүүрээ таглаж байгаад тохож слем данкт түрүүлсэн ганц нэг нөхрийн үед сураггүй баг байсан даа. Хожим нь Антуан Уокер ирж Мерсер гэсэн нөхдүүдтэй жаахан үзэлцсэн байх. Бас л нэг дундаж баг. Тэр агуу түүхэн баг байсан гэдгийг сонин, сэтгүүл дээрээс л уншдаг байлаа.
76: Жерри Стакхаусаас өөр олигтой хүн байгаагүй дээ. Ерөөсөө санаанд орохгүй байна. Плейоффт бол сураг нь ч байгаагүй. Бүүр сүүлд Айверсон ирээд нэр хүндээ сэргээсэн дээ.
Кавс: За Марк Прайс гэж гоё кист гаргадаг холбогч байхдаа яваагүй юм даг. Дараа нь Илгаускас л нэг хэсэг чирж Плейофф-ын утаа үнэрлүүлсэн санагдаж байна. Туслах дүрийн нөхдүүдийг нь санадаггүйээ.
Бакс: “Биг Дог” хочит Глен Робинсон нэг чирэх гэж оролддог байлаа. Дараа нь Рей Аллен ирээд жаахан сэхсэн төдий. Шалиагүй.
Буллетс /Уизардс/: Миний хайрладаг холбогч Род Стрикландаас гадна Жуан Ховард, Калберт Чейни /Энэ нөхрийг ирээдүйн Жо ах болно гэдэг байсан даа./, Крис Уэббер гэж 3 шижигнэсэн залуус гараа нийлүүлээд ганц хоёр жил плейоффт орсон санагдаж байна. Нэг удаад нь лав Буллсд нухуулсан даа. Уг нь гоё ирээдүйтэй баг байсан ч тэгсгээд салж бутарсан.
Нетс: Хэсэгхэн хугацаанд Деррик Коулмений хамтаар Кенни Андерсон зүтгээд нэг их амжилт гаргаагүй л дээ. Гоё шоуны баг байх нь ч байсан л даа. Коулмен нь мундаг тохдог. Ялангуяа ин ёор фейс /одоогийнхоор палкат болгох/ -ийг их хийдэг байж билээ. Кенни Андерсон нь сүлжээд сүлжээд орчихдог байсан. Тэр үед талийгаач Петрович Кенни Андерсонд дарагдаад банз халааж суудаг сан. Дараа нь Кийф ван Хорн, Керри Киттлс, Сам Кассель гэсэн залуус хэсэг үзэлцээд 1-р шатнаас цааш сайн явдаггүй л байлаа дөө. Буллстэй тулаад мултарч байсныг нь тод санаж байна.
Межик: Жо ахыг 45 дугаартай буцаж ирдэг жил плейоффт Буллсыг мулталж байсан бүрэлдэхүүн нь их гоё баг бүрдчихсэн байсан даа. Даанч финалд Рокетсчуудад шүүрдүүлчихсэн муухай дурсамжтэй. Тухайн үед чинь Пенни, Шаак, Деннис Скотт, Ник Андерсон, Хорас Грант гээд гоё час хийсэн бүрэлдэхүүн уг нь байсан юм шдээ. Жо ах 23 дугаараа эргүүлж аваад дараа жил нь өшөөгөө авсан даа. Тэгж байтал Шаак гэмтлүү яалаа. Тэгж абйгаад Лейкерс рүү яваад өгсөн дөө. Ингээд энэ баг явцгүй болсон.
Хит: өмнөх хэдэн багаас арай л дөнгүүр байсан баг. Гэхдээ нэг тийм азгүй хувь зохиолтой л доо. Никстэй хийдэг зодоон энэ тэр гээд л.. бүрэлдэхүүн бол өөлөөд байхааргүй шд. Ид үеийн Алонзо, хүчний байрлал дээр ПиЖей Браун, Смолфорвардад Жамал Машбурн, Шүүтерээр Ден Марли, Холбогчоор алдарт “Киллер кросс овер” Тим Хардауэй. Никстэй л ана мана ач тач алалцаад чадуулчихдаг байсан санагдаж байна.
Пистонс: За тэр муу залуусын үеийг яриад яахав. Тэртэй тэргүй Буллст хангалттай гай тарих үедээ тарьсан гэж абйгаа. Тэгж байгаад хөгшрөөд шинэ үеийнхэн нь нэг их гийгүүлж чадаагүй дээ. Ганц хэцүү юм нь гэмтэл гэмтэл гэмтэл. Уг нь Алан Хьюстонийг маш их хайрлаж дэмждэг байлаа. Бас л гоё шиддэг тоглогч шүү дээ. Бас нэг шидэгч холбогч нь Линдси Хантер. Тэгээд Грант Хилл гээд Жо Пиппений дайтай хоёр гар цуг байсан л юм байгаа юм. Шидэлт нь орохоороо ёстой нүүлгэж өгнө дөө харин ч нэг. Нэг тоглолтонд 130 оноо авч байсныг санадаг юм. Хилл 40өөд оноо, Хьюстон бас төдий дайны, Хантер 30аад оноо авсан байхаа даа. За тэр 3-с хуссан хувь нь ярилтгүй өндөр байсан байхаа. Тэгээд хоёр од нь ээлжилж гэмтсээр байгаад л салцгаасан даа. Хьюстон хожим нь Никст аваргалах боломж байсан ч биг мений ялгаа гараад бузарлуулаад дууссан даа хэхэ. Ер нь плейоффт бас их гавиагүй байхаа даа.
Никс: Тухайн үед НБА-д данстай хоёрхон дорнодын биг мен бйасны нэг нь гэвэл Юинг шдээ. Юингийн нь сэлгээ нь Чарльс Оокли гэдэг эвгүй хөгшин царайтай муугүй тоглогч байлаа. Тэгээд Чарльс Смит гэж хүчний хүн, Антони Мейсон гэж бас шаггүй довтлогч, Жон Старкс /Старкс ч Жо ахыг хамгаалдагаараа алдартай байж билээ/ гэж хамгаалдаг тохдог шиддэг элдэвтэй шүүтэртэй, Дерек Харпер гэдэг хур туршлага холбогчтой хэний аль ч багийг хөнгөхөн нухчих бүрэн бололцооны бүрэлдэхүүн л санаснаараа яваагүй юм даа. Замд нь Буллс хөндөлсөөд байсан гэвэл үгүй юм шүү. Өөрсдөө л бүтэлгүйтсээр байгаад мултарчихдаг байсан даа. Жо ахыг эзгүйчилж нэг финал хүрээд сүүлийн 7 дахт тоглолтонд Рокетсд азгүй гэхэд дэндүү азгүй нухуулж билээ. Тэр тоглолт бас л “ёндоо” Орригийн тоглолт болсон байх шүү. Мөн Сам Кассель чамгүй чухал шидэлт гүйцэтгэсэн билүү дээ... Хожим нь Юинг, Старкс, Мейсон, Харпер нар зодог тайлж, явах нь явахад Маркус Кемби, Ларри Жонсон, хайрт Аллан Хьюстон, Крис Миллс, Латрил Спрьюуэль нар ирээд ирээд хүчирхэг хэвээр байж байчихаад Спөрст финалд уншуулчихсан талтай хэхэ. Ёстой энэн дээр биг менүүдийн ялгаа гарсан шүү. Кемби гунжиганаж хүчиндүүлээд, Ларри намдаад, Оокли хөгшдөөд алингаа алдсан шд хэхэ. Ганц чирж байсан хүн нь миний хайр, танхай Спрьюуэль хоёр л байсан даа. Энэ үйл явдал Жо ахыг зодог тайлсны дараа болсон юмаа.
Пейсерс: Эднийхэн Буллсд сүүлд л нэг гай тарих дөхснөөс биш төдийлөн гай болоод зовоогоод абйсан юм байхгүй байхаа. Тээр жил нэг 7 тоглолт гаргаж Миллер Жо ахыг түлхэж байгаад хожлын гоол хийж байснаар нь хүмүүс тэр цувралыг санаж байгаа байх. Гэснээс энэ Миллер бас алдаг гар шүү. Никстэй тоглож байгаад 9 секундэнд 9 оноо авч чадсан ганц нөхөр чинь энэ шдээ. Тэр тоглолтонд Старксаас авахуулаад Никсийнхэн хальтарч унаж барьж баахан бүтэлгүйтсэн дээ хаха. За эдний бүрэлдэхүүн бол бас янзийн байсан шүү. Төвд Рик Смитс, довтлогчдоор хоёр Девис /Антонио, Дель/, Миллер, ассистын бас нэгэн мастер Марк Жексон. Сэлгээнээс Деррик Макки.. Дараахан нь Желен Роус ирсэн байсан. Бас л мундаг бүрэлдэхүүн ч аваргалаж чадаагүй. Нэг финалдаад Коби, Шаак нарт бариулсан байхаа...
Ингээд харахад дорнодын одууд, багийн гол хөдөлгүүрүүд, хөзрүүд нь голцуу довтолдог шиддэг дундаж биетэй нөхдүүд байсан нь харагдаж байгаа биз дээ, ганц хоёр багийг эс тооцвол. Тус дорнодийн хэсэгт биг мен байсан байгаагүй амжилт гаргах боломж бол байсан уу гэвэл байсан. Гэтэл нөгөө өрнөд бүс юу билээ. Том хүнгүй л бол тэгээд явуургүй лиг шүү дээ гэж. Энүүгээрээ би Жо ахыг муу гэх гээгүй юм шүү. Дорнодод байснаараа илүү их боломж нээгдсэн абйж болох талтай.
by crusader » Thu May 21, 2015 7:06 pm
borts wrote:JC wrote:Melo naad 2 toi ni tsug nileen heden jil uzeltsej baigaa shdee geheer. Tasarchihjee tasarchihaj
Нээрээ л Нью Иоркийн Шумпа Жэй Ар 2-той харьцуулалтгуй байна шдээ
by Saiza » Thu May 21, 2015 7:24 pm
by Чуугий » Thu May 21, 2015 11:36 pm
by Чуугий » Thu May 21, 2015 11:40 pm