За ингээд улирлын эцэст улирлыг нэг дүгнэе дээ...
Улиралд өгөх үнэлгээ: А
Өнгөрсөн улиралд хүснэгтийн 8-р байрт бичигдэж, 49 оноо цуглуулж байсан баг. Энэ улиралд 4-р байрт бичигдэж, 77 оноо цуглууллаа... Шинэ коач, Гаяа, Отаменди, Мустафи, Энцо Перез, Андре Гомеш, Родриго, Негрэдо гэд гараанаас бараг л Алвес, Пако хоёроос бусад бүх тоглогчид солигдсон ч гэсэн ийм амжилт үзүүлсэн гэхэд гайхалтай... Би ч энэ улиралд ийм амжилт үзүүлнэ гэж санаагүй байсан... Өнгөрсөн улирлын амжилтаа давтаад ирэх жилээс л дөрөвдүгээр байрны төлөө дайралт хийх болов уу гэж бодож байлаа...
Улирлын нээлт: Хосе Гаяа
Альбаг Барса руу алдсаны дараа Бернат гэж сайхан ЛБ тэй болсон... гэвч бас л яваад өгсөн... Улирлын өмнө Лукас Орбаныг зүүн ар дээр авахад нөхрийг гараанд гарах болоов уу гэж бодож байлаа... гэтэл Гаяа гэж бацаан Б багаас дэвшиж орж ирээд баллаад хаялаа... энэ жилийн манай довтолгооны гол зэвсэг байсан... Зүүн жигүүрээс хаядаг кросс бүр нь аюул тариж байлаа... үүнийхээ үр дүнд 6 дамжуулалт хийж, нэг гоол оруулжээ... Багтайгаа ч гэрээгээ сунгаснаар урвагч зүүн аруудын замыг дагасангүй... эндээ үлдэж домог болоосой...
Амжилт нь ахисан тоглогч: Пабло Пиатти
Алмериагийн гол зүтгүүр байсан... Анх ирэхэд нь гоёо наймаа боллоо гэж бодож байсан ч нэг л манай системд идээшиж өгөөгүй... ер нь ч баг орон гаран байсан үеэ таарсан... явах тухай ч олон удаа яригдаж байсан... харин Нуногийн доор эргээд Алмериад байсан Пиатти болж хувирсан... Талбай дээр довтолгоо хамгаалалтад аль алинд нь жигд оролцож, бөмбөг бүрийн төлөө тэмцэж хар ажил гайхалтай хийж байсан... Гаяагийн адилаар зургаан дамжуулалт өгсөнөөс гадна 7 гоол оруулсан... ер нь л энэ улирлын МВП-ээр ч нэрлэгдэхүйц тоглосон...
Улирлын МВП
Пиатти юу эсвэл Отаменди юу гэдэг эргэлзмээр сонголт. Гэхпээ Пиатти гэмтэл бэртлээс болоод бүх тоглолтонд тоглож чадаагүй бол Отаменди илүү олон тоглолтод оролцсон... мөн Реал дээр тэнцүүлсэн, сая л гэхэд Алмериа дээр тэнцээний гэх мэт маш олон чухал гоол оруулсанг нь тооцоод мөн лидершипийг нь үнэлээд Отамендиг сонгож байна... Өнгөрсөн жил 53 гоол алдаж байсан баг энэ жил 32 гоол л алдсанг сануулах хэрэгтэй... Мэдээж хэрэг үүнд Мустафи, Гаяа, Барраган, Орбан мөн дасгалжуулагчийн үүрэг нөлөөлсөн... гэхдээ л Отаменди бол манай багийн хамгаалалтын хамгийн гол хүн байлаа... үүнээс гадна 6 гоол оруулсан гэдэг гайхалтай үзүүлэлт төвийн хамгаалагчийн хувьд... Зөвхөн Пако, Парехо, Пиатти гурав л түүнээс олон гоол оруулсан... нэмээд хамгийн чухал нь талбайн жинхэнэ лидер байсан... 2010 оны ДА аар фэйлдсэнээс нь хойш нөхөрт ер нь л итгэхээ байсан... гэтэл бодлыг минь өөрчиллөө... Мөн Диего Алвесийг дурьдахгүй өнгөрч болохгүй... Нөхөр Роналдогийн пенальтиг хааснаар Реалын тайтл дриймийг булшлаад зогсолгүй дөрөвдүгээр байрыг баталгаажуулахад нэг алхам ойртсон... мөн ла лигад 16 дахь пенальтигаа хааснаар Зубизератагийн рекордтой тэнцсэн... эдүгээ 29 настай гэхээр цаашид ч амжилтаа ахиулах нь гарцаагүй... одоогоор тэр нийт 41 пенальтитай учирсанаас 19-ыг нь хаасан үлдсэн хоёрыг нь цохигч өөрөө алдсан гэсэн гайхалтай үзүүлэлттэй байгаа... харамсалтай нь улирлын төгсгөлд урт хугацааны гэмтэл авчихлаа... ирэх улиралд хаалгачийн асуудал манайд том проблем болох төлөвтэй...
Улирлын шилдэг наймаа
Наймааны хувьд Энцо Перезээс бусад бараг л бүх наймаа хүлээлтээс дээгүүр тоглосон... баахан сураггүй бацаанууд авлаа гэтэл бүгдээрээ л гялалзацгаасан... ёстой гайхалтай... Мэдээж хэрэг Отаменди нэрлэгдэж болох ч нөхрийн наймаа өнгөрсөн өвлийн цонхоор хийгдсэн тэгээд ч МВПд нэрлэгдсэн тул орхилоо... Талентын хувьд Родриго Де Паул мундаг... гэхдээ улирлын эхэнд улаан авсанаасаа хойш Нуногийн итгэлийг хэсэг алдаад улирлын төгсгөлд л өөрийгөө харуулах боломж олдсон... тэгхээр Родриго болон Андре Гомэш хоёрыг хамтад нь л нэрлэе гэж бодож байна... миний хувьд бол сураггүй л хоёр бачка байсан... гэхдээ хэн хэн нь өөрсдийгөө энэ улиралд хангалттай харуулж чадсан гэж бодож байна... мөн Лукас Орбан ч сайн наймаа болсон... Гаяа хэт онцгой байснаар өөрийгөө харуулах боломж дутуу олдсоныг эс тооцвол...
Улирлын флоп наймаа:
Өвлийн цонхоор Перезийг ирэхэд манай багийн гол хөдөлгүүр болно гэж найдаж байлаа... харамсалтай нь гэтэл флоп наймаа болох шиг боллоо... хэрвээ нөхөр ирээгүй бол флоп наймаа гэж нэрэлхээр хүн олдхооргүй л байлаа... Потенциал бол бий... Манайд ч түүний байрлалд хүн хэрэгтэй... Ирэх улиралд өөрийгөө харуулах болтугай гэж найдаж байна...
Улирлын шилдэг тоглолт:
Мэдээж хэрэг 2-1 ээс бариж 3-2 оор хожиж топ 4-ын эрхээ авсан улирлын сүүлийн тоглолт хамгийн чухал хожил байлаа... мөн Местеяад Реалыг 1-0-ээс бариж хожсон тоглолт ч гайхалтай байсан...