Угаасаа урд Кроучийг гаргаж байгаан бол Бэксийг суулгах ямар хэрэг байгаан бол гэж гайхаад байгаам. Сэлгээнээс оруулж ирж импакт vзvvлнэ гэж бодсон юм бол уу?
Английн шигшээд одоо ирэх есєн сард Дэлхийн аваргын урьдчилсан тоглолтууд хvртэл шинэ багаа бvрдvvлэх хэрэгтэй дээ. Герман, Аргентин шиг шинэ vеэ тvших хэрэгтэй гэж бодож байна. Мика Ричардс, Агбонлахор, Аарон Лэннон, Валькотт энэ тэр гээд баахан гарууд шижигнэсэн сайхан тоглолтууд vзvvлж байгаашт. Тэд нарыгаа сайхан тордоод тодруулаад гаргаад ирх чадвартай чанга менежертэй болох хэрэгтэй дээ.
Нээрээ Франц Бекенбауэр Юрген Клинсманыг энэ ажилд маш сайн тохирох хvн гэж бичсэн байна гэсэн. Англиар сайн ярьдаг, эрс шинэчлэл хийхээс айдаггvй тэгээд ч Тотенхам Хотспурт тоглож байхдаа Ангичуудын хvндлэлийг их олсон энэ тэр гээд.
Харин Италийн нэг телевизэд Мэндээтэй адилхан ажил хийж байгаа Фабио Капелло єєрийгєє энэ ажилд тун сайн тохирох байх гэж хэлсэн байна. Гадуур ч хvмvvс Капеллод хандтай байгаа юм шиг байна. Ер нь хєлбємбєгийн том том шагналуудыг авч байсан сайн менежер энэ тэр гээд.
Мартин О Нейль Астон Вилладаа vнэнч vлдэнэ гэсэн байна лээ. 18 сарын ємнє ярилцлагад ороод гологдсон болохоороо жоохон шаралхсан байх.
Марчело Липпиг бас хvмvvс дурдаад авч байна лээ.
Жозэ Мориньог дурсахгvй байж бас болоогvй юм шиг байна лээ. Тэхдээ мань хvн бол єєрийгєє шууд татаж авсан байсан. Манай нэг фэний хэлсэнээр бол Жозэ Мориньо томоохон клубуудыг дасгалжуулж байгаад шууд Португалийн Ерєнхий Сайдад vзэх амбицтай байгаа тул Английн Менежер хийж болохгvй юм байх.
Харин Арсен Вэнгэрийг ганц хоёр хvн дурдаад авсан юм шиг байна лээ. Манай босс харин энэ талаар хэлэхдээ Английг Англи хvн л дасгалжуулах хэрэгтэй. Би Англи биш учраас тохирохгvй хvн. Харин ФА надаас энэ талаар асуух юм бол би хэрэгтэй хvнийг сонгоход тусалж болно гэж хэлсэн байна лээ.