ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 12:29 am

ДИ МАРЦИО: ЧЕЛСИ АТЛЕТИКОТОЙ ЯРИЛЦААД ЭХЭЛЧИХСЭН.

Италийн нэрт сэтгүүлч Жанлука Ди Марцио өөрийн албан ёсны сайтад Челси Атлетико Мадридын 2 тоглогчийг авах бодолтой байгаа талаар бичжээ.

Лондоны Челсигийн удирдлага Диего Годин, Коке нарыг авах талаар Атлетико Мадрид клубынхэнтэй ярилцаад эхэлчихсэн бөгөөд тус хэлцэлд Челсид идээшихгүй буйн улмаас энэ зун тус багийг орхих хүсэлтэй байгаа Филипе Луйс багтаж болохыг ч үгүйсгэхгүй гэжээ.

[Metro]-ийн мэдээлж буйгаар Цэнхэрүүд дээрх 2 тоглогчийн төлөө 63 сая фунт стерлинг төлөхөд бэлэн гэнэ.

Итали сэтгүүлч энэ наймаа хийгдэх магадлал маш өндөр гэж тооцож байна.

Image

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 12:39 am

"Хэрэв бид МанСитигээс цомыг нь авахад бэлэн гэж бодоогүй бол би баг удирдах боломжийг өөр хэн нэгэнд үлдээгээд гэртээ харих байсан".

— Жозе Моуриньо.

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Өсөхбаяр » Sun May 10, 2015 1:38 am

годиноор тэрригээ залгамжлуулах гэж бгаам байх даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 8:10 am

- ЦОМЫН ХАМГААЛАГЧ -

Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө болох "Челси - Ливерпүүл" тоглолтонд Челсигийн ЦОМыг хамгаалахаар Ливерпүүл багийнхан түрүүлж хонгилоос гарах болжээ.

Хоёр баг хонгилд 00:54(Улаанбаатарын цагаар)-д орж ирэх бөгөөд, Ливерпүүл 00:55-д хонгилоос гарч, харин Челсигийнхэн тэдний араас талбайд гарах гэнэ.

Image

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 8:58 am

Бусад багууд бидний авсан 83 оноонд хүрэх боломжоо аль хэдийн алдсан ч, өмнө минь дахиад 3 тоглолт бий. Хэрэв боломжит 92 гэсэн оноонд хүрчихвэл энэ нь Жозе Моуриньо Челсид анх ирээд АПЛ-т тогтоосон 95 гэсэн онооны дараа орох 2 дахь дээд амжилт болох хэдий ч, 90 гэсэн оноо өөрт нь үнэхээр таалагдаж байгаа(их гоё тоо) гэж Жозе Моуриньо хэлжээ.

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 8:59 am

ЖОЗЕ МОУРИНЬО: Ливерпүүл болон Сандерланд багт оноо маш чухал учраас Жозе энэ 2 тоглолтыг маш хүнд байх болно гэж үнэллээ. Гэхдээ жагсаалтын тааламжтай байрлалд буй багууд ч хэрхэн бүрэн төвлөрч буйг Кристал Пэлас баг жишээ болгон харуулсан учраас манай эсрэг, бидний сүүлчийн зочлон тоглолтонд Вест Бромвичийнхон ямар ч авир гаргаж мэднэ.

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:00 am

ЖОЗЕ МОУРИНЬО: Цомоо авчихлаа, гэхдээ Сток Ситигээс хойш сарын турш тоглоогүй Диего Кошта улирал дуусахаас өмнө бөмбөгөнд ганц хүрчихье гэж бодож байж болох юм.

"Диего тоглохыг үнэхээр их хүсч байгаа. Би түүнийг чадлынхаа хэрээр ариглан хамгаалж байгаа боловч, мань эр талбай руу гарах гэж байж суух газраа олж ядаж байна. Бид иймээс эрсдэл болон талбайд гарч дахин 2 гоол оруулах гэсэн хөлбөмбөгчний эрмэлзлийн хоорондох тэнцвэрийг олохоор чармайж байна даа".

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:01 am

Сүүлийн тоглолтуудад оролцохгүй нь тодорхой болсон нэг тоглогч бол ОСКАР. Зун "Копа Америка 2015"-д ч оролцож чадахгүй гэдгийг нь Моуриньо нотоллоо(Copa America Chile 2015, 11/VI-04/VII).

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:02 am

ЖОЗЕ МОУРИНЬО: "Би тулгарч буй асуудалд тохирох, зөвшөөрөгдөх арга хэрэгслийг бусадтай адил жинлэн ажилладаг".

"Лигийн бүх тоглолтонд тоглосон хөлбөмбөгчин ердөө 5-хан тоглосон тоглогчоос өөр хандлагыг биднээс шаардах нь мэдээж. Гэмтэлгүй байсан тоглогч гэмтэлтэй тоглогчоос өөрийг шаардана".

"Дүн шинжилгээг зонхилох тохиолдолд шинжлэх ухааны аргаар явуулдаг ч, олонхи тохиолдолд хүний зөн совин, мэдрэмж энэ тал дээр алддаггүй".

"Зарим тоглогч 4, зарим нь 3, зарим нь 2 хоногийн амралттай байсан бол Кристал Пэластай тоглосны маргааш буюу Даваа гарагаас эхлэн Кобхэмд бэлтгэлдээ гарсан хөлбөмбөгчид ч бий".

"Бид бүх улирлын турш ингэж л ажилласан. Энэ бол манай ердийн л аргачлал. Иймээс манай залуус формондоо байж, гэмтэл бэртлийн тоо ч цөөн байсан биз. Ийм байдлаар ажиллаж буйдаа ч бид баяртай байгаа".

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:03 am

ЖОЗЕ МОУРИНЬО: Стэмфорд Брижд болох тоглолтын өмнө Ливерпүүлийнхэн хүндэт харуулд зогсоно. Тоглогчдын нэг нь өнөөдөр Брижд сүүлийн удаа гарч байж ч болох учраас Моуриньо энэ нөхцөл байдалтай уялдуулан дараах тайлбарыг өгчээ.

"Ливерпүүл" бол хөлбөмбөгийн агуу баг. Хэрэв тэд үүнийг хүсч байгаа бол миний тоглогчид бас л тийм хүндэтгэлтэйгээр хүлээн авах болно.

"Харин Ливерпүүлийн тухай эсвэл аварга болох гавъяатай талаар ярь гэж байгаа бол Стивен Жеррардын талаар хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Тийм өрсөлдөгчид байгаа учраас л би одоогийн багийнхаа дасгалжуулагч болсон юм".

"Өөрийн хөлбөмбөгчидтэй хамт алхам тутамдаа суралцаж байна. Мөн өмнө минь хүнд даалгаврууд тавьж, тэдний тоглолтыг судлах, гүн дүн шинжилгээ хийх, тэдний эсрэг хамгийн шилдэг байдлаар сөрч зогсох арга замыг эрж хайх шаардлага тулгадаг өрсөлдөгч нараас ч байнга суралцдаг".

"Стивен Жеррард бол миний хайртай дайснуудын нэг, энэ үгэндээ хөлбөмбөгт байж болох бүх сайн зүйлсийг багтааж байгаа юм шүү. Түүний эсрэг тоглох нь цаг ямагт бүхнээс хэцүү, ярвигтай байдаг. Би Челсид ч, Реал Мадридад ч, Интер Миланд ч байхдаа түүнийг авахыг оролдсон, харин тэр үргэлж миний дайсан хэвээр үлдсэн. Би түүнд ноогдсон зүйлийг нь өгөхсөн. Стэмфорд Брижийнхэн ч бидний замд ийм өрсөлдөгч нар байх ёстой гэсэн миний энэ бодолтой санаа нэг байдаг".

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:06 am

<<МОУРИНЬО ШАГНАЛ АВААГҮЙ ТАЛААРАА>>.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Жозе Моуриньо АПЛ-ийн энэ улиралд сарын шилдэг дасгалжуулагчаар НЭГ Ч УДАА тодроогүй талаарх сэдвийг хөнджээ.

Өглөө нь 4-р сарын шилдгээр бидэнд өнгөрсөн сард хожигдсон(бид тус багаас илүү оноо авсан) Лестер Ситигийн дасгалжуулагч Найжел Пирсон тодорсон юм.

Энэ бол АПЛ-ийн сарын шилдгээр тодорсон дасгалжуулагчийн багаас Челси илүү олон оноо авсан энэ улирлын 2 дахь тохиолдол. Үнэн хэрэгтээ улирлын эхний өдрөөс л манлайлсан энэ тэмцээнд ҮНЭТ шагналыг дасгалжуулагчдын бараг хагас нь хүртчихээд байгаа нь ЭГДҮҮТЭЙ.

Энэ жил авах ёстой бас нэг цом шүү дээ гэж сэтгүүлчдийн нэг нь Моуриньод сануулахад: - Би үүнийг мэдэж байгаа хэмээн инээмсэглэн бахтайгаар хариулжээ.

"Улирлын зорилго бол аварга болох явдал байсан. Бусад зүйлийн хувьд болох нь болж, болохгүй нь болдоггүй".

"Ихэнх сард нь бид ялагдаагүй, зөвхөн ялалт. Гэхдээ би яалтай ч билээ. Бүхнээс чухал цомоороо л таашаал авъя даа".

Асуулт үүгээр дууссангүй. АПЛ-т түрүүлсэн хэрнээ тухайн улирлын туршид, сарын шилдэг дасгалжуулагчаар нэг ч удаа тодроогүй тохиолдол хамгийн сүүлийн удаа мөн л Моуриньо Челсид байхад буюу 2006-2007 оны улиралд болж байсныг өөр нэгэн сэтгүүлч тодруулахад: - шүүгч нарын бүрэлдэхүүнд ямар амьтад суудгыг мэдэх сэн. Бүгдээрэнг нь нэг бүрчлэн, нэр нэрээр нь мэдэх сэн гэж их л эгдүүцсэн байдалтай хариулжээ.

Энэхүү яриаг "Тэд нарын хэн нэгэнтэй нь тоглолтын үеэр ч юм уу, эсвэл хаа нэгтээ таарч тэврэхийг ямар их хүсч байна гээч" гэсэн даажигнасан үгээр манай Онцгой нэгэн дуусгажээ.

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:09 am

Тоглолттой өдрийн ӨГЛӨӨНИЙ МЭНД!!!

Өнөөдөр бид Стэмфорд Бриждээ АПЛ-ийн 36-р тойргийн тоглолтондоо Ливерпүүлийг хүлээж авах бөгөөд, тэд цомын хүндэт харуулд зогсохыг бид харах болно оо!!!

Image

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
Last edited by Соёлоо on Sun May 10, 2015 9:17 am, edited 1 time in total.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:10 am

РОЖЕРС: <<ЧЕЛСИ БОЛ АНГЛИЙН СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХАМГИЙН АМЖИЛТТАЙ КЛУБ>>.

Ливерпүүлийн ерөнхий дасгалжуулагч Брендан Рожерс Челсиг Английн сүүлийн 10 жилийн хамгийн амжилттай клуб гэж нэрлэжээ. Цэнхэрүүд тэмцээн дуусахаас 3 тойргийн өмнө АПЛ-т түрүүлэх боломжоо хангачихаад байгаа билээ.

"Энэ улирал дахь Челсигийн амжилт намайг огт гайхашруулахгүй байна. Хэрэв та Челсигийн сүүлийн 10 жилийн тоглолтыг харвал тэд Английн хамгийн амжилттай клуб байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Манай баг энэ цаг үед өөр үе шатанд байна, харин Челси өөрийн байр суурийг хадгалаад аль хэдийн 10 жил болчихсон байна шүү дээ".

Челси сүүлийн 10 жилийн дотор АПЛ болон ФА цомын аваргаар тус бүр 4 тодорч Лигийн цомыг 3, харин Аваргуудын лиг болон Европа лигийн цомыг тус бүр 1 удаа хүртээд байна.

[Sportsmole]

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 9:18 am

БАС НЭГ ЦОМЫН ТӨЛӨӨ!!!

U21: "Челси" 4-3 "Ливерпүүл"(2015-05-08)

Гоол: Соланке '15, Соланке '29, Соланке '79, Кивомья '33 - Синклер '13, Брэннаган '55, Уйлсон' 90.

Соланке ХЭТ-ТРИК...

Челсигийн багачууд дахин 3 оноо авахад 1-р байр руу дэвших бөгөөд, тэдэнд 1 тоглолт нөөцөнд бийг анхаараарай!!!

Дараагийн тоглолт: 2015-05-12-ны 04:00 -аас (УБ-ийн цагаар) Сандерланд Ю21 : Челси Ю21.

Image

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:03 am

Зөвхөн МанЮтд(13) АПЛ-т ЧЕЛСИгээс(4) олон удаа түрүүлсэн.

Арсенал(3), МанСити(2), Блэкбурн(1) удаа тус тус АПЛ-ийн цом хүртэж байжээ.

#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:06 am

Челси Английн АШТ-д 5 удаа тэргүүлсэн бөгөөд манайхнаас илүү амжилттай 6 баг бий: МанЮтд(20), Ливерпүүл(18), Арсенал(13), Эвертон(9), Астон Вилла (7) болон Сандерланд(6).

#CHELIV #‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:08 am

Жозе Моуриньо Челситэй 7 дахь цомоо хүртэж байгаа нь тус клубын түүхэн дэх хамгийн дээд амжилт бөгөөд Стэмфорд Брижд 5 бүтэн улирал ажиллах хугацаандаа АПЛ-ийн цомыг 3 дахь удаагаа хүртэж буй нь энэ.

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:10 am

Энэ бол Жозе Моуриньогийн хувьд авч буй 18 дахь цом бөгөөд Португал, Англи, Итали, Испани гэсэн 4 лигээс авч буй 8 дахь АШТ-ий цом юм.

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:12 am

Моуриньо, Венгер нар АПЛ-ийн цомыг тус бүр 3 удаа хүртсэн бөгөөд зөвхөн Сэр Алекс Фергюсон л 13 гэсэн амжилтаар тэдний өмнө гишгэж байна.

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:13 am

Жон Терри ахлагчийн хувиар АПЛ-ийн цомыг 4 дэх удаагаа хүртэж Рой Кийнийн амжилттай эн зэрэгцлээ.

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:21 am

Челси Роман Абрамовичийн эзэмшилд очсоноос хойш одоогоор 13 цом хүртээд байна(ижил хугацаанд үүнээс илүү амжилт үзүүлсэн өөр клуб байхгүй) - 4 АПЛ, 4 ФА цом, 3 Лигийн цом, 1 Аваргуудын лиг, 1 Европа лиг.

Петр Чех Роман Абрамовичтай энэ бүх цомыг хамт хүртсэн цорын ганц тоглогч(Жон Терриг оруулсангүй, учир нь Романыг ирэхээс өмнө клубт өөр амжилт үзүүлчихсэн. Дээрээс нь Чехийн бүх амжилт нэмэгдэнэ).

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:23 am

Челси 5-р сарын 24-нд улирлын сүүлчийн тоглолтоо Стэмфорд Брижд Сандерландын эсрэг хийсний дараа АПЛ-ийн цомоо гардан авах бөгөөд, харин дараачийн өдрөө Лондоны баруун өмнөд хэсэгт баярын парад зохион байгуулна.

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:28 am

Ялагчийн медаль зүүхэд АПЛ-ийн дор хаяж 5 тоглолтонд оролцсон байх шаардлагатай бөгөөд Челсигийн бүх ахмад тоглогч энэ шаардлагыг аль хэдийн хангажээ.

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:31 am

АПЛ-ийн цом хүртсэн Челсигийн тоглогчдын үзүүлэлт:

4 удаа: Чех, Дрогба, Терри
2 удаа: Иванович, Микел
Анх удаа: Аспиликуэта, Кейхилл, Куртуа, Куадрадо, Кошта, Фабрегас, Луйс, Азар, Матич, Оскар, Рамирес, Реми, Виллиан, Зума.

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun May 10, 2015 11:34 am

Челсигийн хүртсэн АПЛ-ийн цомууд:

Улирал - Дасгалжуулагч - P W D L F A Оноо

2004-05 Моуриньо 38 29 8 1 72 15 95
2005-06 Моуриньо 38 29 4 5 72 22 91
2009-10 Анчелотти 38 27 5 6 103 32 86
2014-15 Моуриньо 35 25 8 2 69 27 83

#‎CHELIV‬ ‪#‎СHAMPION5‬ ‪#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron