by Соёлоо » Sun May 03, 2015 9:15 am
<<ВИЛЛИАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА>>.
"Кристал Пэлас"-тай Ням гарагт хийх тоглолтын өмнө Челсигийн албан ёсны хуудас хувийн форм, дасан зохицож буй байдал, өөрийн талбайд тоглох давуу талын талаар ярилцжээ.
Цэнхэрүүд сүүлийн таван жилд анх удаа Аваргын цом хүртэхэд тун дөхсөн байгаа боловч, энэ Ням гараг тус багийн түүхэнд бас нэгэн дурсамжтай өдөр болон үлдэх боломжтой.
Талбайдаа Кристал Пэлас-ыг буулган авчихвал бидний араас САЖИЛЖ яваа багуудын аль нь ч манайхыг гүйцэх боломжгүй болно гэсэн үг. Улирлын эхнээс байнга тоглож буй Виллиан ч манай хөгжөөн дэмжигчдийн уухай, дэмжлэг Алан Пардюгийн багийг буулган авч, Челсид Зүрх сэтгэлээ өгсөн хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ ням гарагийг түүхэн өдөр болгох боломжтой гэдэгт итгэлтэй байна.
"Одоо бүгд баяр хөөртэй байгаа нь бидний хувьд ч гайхамшигтай агшин юм. Ням гарагт бид аварга цолоо гартаа оруулах бүрэн боломжтой. Бүх улирлын турш тоглосон шигээ маш сайхан, үзүүштэй тоглох ёстой".
"Бид өөрийн талбайд тоглох учраас манай хөгжөөн дэмжигчид биднийг дэмжих болно. Иймээс энэ тоглолтод хожих бүх боломж бидний гарт байна. Тоглохдоо бидний ард, биднийг дэмжих ар тал бий гэдгийг мэдрэхэд фанатуудын маань УУХАЙ тун чухал. Энэ нь бидэнд нэмэлт сэргээш болдог юм".
"Зарим үед фанатуудын талаар мартаж, зөвхөн өөрийн хийх ёстой ажлаа л талбайд гүйцэтгэх шаардлагатай болдог. Гэхдээ
Ням гарагт тэдний маань дэмжлэг энэ улирлын аваргын цом хүртэх хамгийн чухал алхмын тулгуур болсон онцгой өдөр байх болов уу".
Лхагва гарагт Лестер Ситиг 1:3 -аар талбайд нь хожсон тоглолт энэ улирлын 2 дахь цомыг бидний нүдний өмнө авчирч тавьсан билээ. Тус тоглолтод Виллиан өөрийн эрч хүчтэй тоглолт, айлын хаалга руу шулуун, шууд нэвтрэх чадвар, талбайн эздийн хамгаалалт руу боломжит бүх аргаар дарамт үзүүлж байсан зэрэг нь түүнийг уг тоглолтын ШИЛДЭГЭЭР тодруулах шалтгаан болсон юм.
"Би өөрийн болон багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун үлдсэн. Хүндхэн тоглолт байсан бөгөөд ямар эрч хүч шавхсаныг бүгд харсан биз ээ. Бид хожсондоо үнэхээр баярласан".
"Эхний үе амаргүй өнгөрсөн ч, бид 2-р үед хавьгүй илүү тоглож 3 удаа гоолдсон. Иймээс ч ялалт бидэнд ирсэн".
Виллиан "Кинг Пауэр" цэнгэлдэхийн талбайд цорын ганц довтлогч болох Дидье Дрогбагийн арын гурвалын төвд гарч тоглосон бөгөөд, харин 2-р үед Цэнхэрүүд хожигдож байхад жигүүр рүү шилжиж, Сеск Фабрегасийг бага зэрэг урагшилж тоглох боломж гаргаж өгсөн юм.
"Хэрэв өмнөх арга үр дүн эс авчирвал, хэв маягаа өөрчлөх шаардлага заримдаа тулгардаг. Завсарлагаанаар манай дасгалжуулагч үүнийг хийсэн нь ч зөв байсан нь батлагдсан".
"Бид 2-р үед илүү итгэлтэй тоглож, бөмбөг эзэмшилт ч хавьгүй илүү байсан нь боломжуудыг гарган ирж, бид ч түүнийг ашиглан 3 удаа гоолдсон".
2013 оны 8-р сард Стэмфорд Брижд ирснийхээ дараа Виллиан ихэвчлэн баруун жигүүрт тоглож байсан ч, 10 дугаарын байрлалд тоглосон тохиолдлууд ч байсан билээ.
"Энэ 2 байрлалын хувьд тийм ч их ялгаа байхгүй гэж бодож байна. Гэхдээ төвд тоглосон тохиолдолд тоглолтод нөлөөлөх нөлөөлөл арай л бага байдаг юм".
"Жигүүрт тоглоход шилжилт хийх орон зай арай илүү байдаг. Жигүүрт тоглож эхлээд, улмаар гүн рүү нэвтрэх тохиолдол миний хувьд цөөнгүй байдаг. Би Эден, Оскар, Сеск нарын хамт байрлалаа өөрчлөн илүү урагш давшихыг байнга эрмэлздэг. Энэ нь багт илүү тус хүргэж, өрсөлдөгч багийн хамгаалалтыг хүндрүүлдэг юм.
#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND