LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby meesh » Mon Apr 20, 2015 1:20 pm

Бало байнга отонд орсоор байгаад, ганц отонгүй хийсэн нөгөөдөх шүүгч нь өргөчихдөг шаасан.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Ganbold » Mon Apr 20, 2015 1:27 pm

заа ингээд энэ жилийн хүлээлт талаар болов оо хөөрхий..
одоо яахав дээ, дараа улирал дахиал хардаг байх даа. сураагүй биш..
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Chin-T-Mac » Tue Apr 21, 2015 12:57 pm

Рожерс тэгж амархан халагдахгүй байх өө.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby meesh » Tue Apr 21, 2015 12:59 pm

Chin-T-Mac wrote:Рожерс тэгж амархан халагдахгүй байх өө.


Чи сагсны тэмцээнд орохгүй юм уу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mick » Tue Apr 21, 2015 2:29 pm

Ойрд орсонгүй дээ эднийхээр...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Chin-T-Mac » Tue Apr 21, 2015 3:10 pm

meesh wrote:
Chin-T-Mac wrote:Рожерс тэгж амархан халагдахгүй байх өө.


Чи сагсны тэмцээнд орохгүй юм уу?

нэг баг орохуу гэхээр нь орцон байгаашд нээрээ, хүлүгэтэй цуг л лав байгаа, хэн хэнтэй ямар багт байгаага ч мэдэхгүй байна өө, арай 2уулаа нэг баг юм биш биздээ
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Khuluge » Tue Apr 21, 2015 3:52 pm

Манайх нээрээ чамайг аваагүй шүү Чинээ Лэйкэрсийн хүн ихэдсэн...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Tue Apr 21, 2015 4:43 pm

Ливерпүүлийн түүхэнд сүүлийн 50 жилд 3+ жил мэнэжэр хийхдээ ямар нэг цом аваагүй 1 ч мэнэжэр байхгүй байж. Рожерс маань энэ стат-д цэг тавьж байгаам байна. :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Monteyne » Tue Apr 21, 2015 9:13 pm

пөөх нээх их цом авцан юм шиг уншигдаж байна шүү хаха
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Цогоо » Tue Apr 21, 2015 9:50 pm

Monteyne wrote:пөөх нээх их цом авцан юм шиг уншигдаж байна шүү хаха
Ливерпүүлийнхнийг хэлэхээс өмнө өрсөөд хэлчихье. Манай сүүлийн 10 жилийнхээс олныг л авсан шт. :ногоон: Аяга, таваг энэ тэр.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby TGNT » Tue Apr 21, 2015 11:00 pm

Arsenal CL-d turuulj bsan biluu?
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1888
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Цогоо » Tue Apr 21, 2015 11:24 pm

Танайх хамгийн сүүлд хэзээ лигт түрүүлсийн?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby boboZ » Wed Apr 22, 2015 9:48 am

Monteyne wrote:пөөх нээх их цом авцан юм шиг уншигдаж байна шүү хаха


Image

Танай дээрээc шүлсээ хаясаар л байгаамдаа :-o

Image
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Devil 7 » Wed Apr 22, 2015 10:19 am

Чи бол багаа цом өргөхийг 2-3 удаа л харсан шд :ногоон:
Last edited by Devil 7 on Wed Apr 22, 2015 4:03 pm, edited 1 time in total.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Chin-T-Mac » Wed Apr 22, 2015 10:23 am

Chin-T-Mac wrote:
meesh wrote:
Chin-T-Mac wrote:Рожерс тэгж амархан халагдахгүй байх өө.


Чи сагсны тэмцээнд орохгүй юм уу?

нэг баг орохуу гэхээр нь орцон байгаашд нээрээ, хүлүгэтэй цуг л лав байгаа, хэн хэнтэй ямар багт байгаага ч мэдэхгүй байна өө, арай 2уулаа нэг баг юм биш биздээ

тэгвэл би фрий юм байнашд, тэр тэмцээний тухай юм хум хаана байгаан бэ
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby meesh » Wed Apr 22, 2015 10:26 am

Чи фб-р манайхнаас нэгэнтэй нь холбогдооч Адмирал Чинзо Балу ч юм уу. Рэдсээс оръё гээд. Сэдэв бол энд viewtopic.php?f=55&t=8960&start=350
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Erre » Thu Apr 23, 2015 1:13 pm

За одоо бодох санах юмгүй өмнөх тоглолтуудаа хийгээд л явчих хэрэгтэй боллоо доо. Боломж гарвал тэр биз болохгүй бол тэр л биз. Залуучууд ирэх жил гар хөлөө олоод гайгүй болох байлгүй гээд л сууж байхаас
Ливерпүүл фен
Erre
 
Posts: 309
Joined: Tue May 29, 2012 11:25 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Бадруул » Thu Apr 23, 2015 2:28 pm

Ахлагчийн маань Анфилдад хийх сүүлийн тоглолт сайхан болох байх даа....
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Бадруул » Sat Apr 25, 2015 3:05 pm

"500-тнуудын эгнээнд тавтай морил Стиви ЖИ"
Image
Английн дээд дивизионыг Премьер лиг гэж нэрлэх болсон цагаас хойш 500 буюу түүнээс дээш тоглолтонд оролцсон цөөхөн тоглогч байдаг бөгөөд Стиви Жи 12 дахь тоглогч нь болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ. Харин түүнээс өмнө Ливэрпүүлээс домогт Жэйми Каррагэр /508 лигийн тоглолт/ ийм амжилтанд хүрч байсан юм.

Түүнчлэн 500-аас дээш тоглолтонд оролцсон тоглогчдыг гоолын тоогоор нь байр эзлүүлвэл Ливэрпүүлийн ахлагч дэд байранд жагсах аж. Харин зөвхөн нэг багтаа хүчин зүтгэж, ийм амжилтанд хүрсэн тоглогч гэвэл Стивэн Жэррард, Жэйми Каррагэр, Райн Гиггс, Тони Адамс нараар өндөрлөх юм байна.

Жэррардын Премьер Лигийн тэмдэглэлт тоглолтууд хэрхэн өрнөж байсныг сонирхуулвал:

100 дахь тоглолт – Дэрбигийн эсрэг /2:0-ээр Ливэрпүүл хожсон, Анфилд/
200 дахь тоглолт – Арсэналын эсрэг /3:1-ээр Ливэрпүүл хожигдсон, Хайбури, Жэррард өөрөө гоолдсон/
300 дахь тоглолт – Блэкбурны эсрэг /3:1-ээр Ливэрпүүл хожсон, Анфилд, Жэррард өөрөө гоолдсон/
400 дахь тоглолт – Эвэртоны эсрэг /3:0-ээр Ливэрпүүл хожсон, Анфилд, Жэррард хэт-трик хийсэн/

Image
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Бадруул » Sat Apr 25, 2015 3:08 pm

Image

Саяхан багтайгаа 2020 он хүртэл гэрээгээ сунгасан багийн дэд ахлагч Жордан Хэндэрсон өөрийн улсын шигшээ болон клубын анд Рахим Стэрлингийг гэрээний талаар "уриалга" буюу үзэл бодлоо илэрхийлжээ.

"Би Рахимтай сүүлийн хэдэн жилийн туршид нөхөрлөж байгаагийн хувьд түүнийг сайн мэднэ. Тэр миний багийн анд төдийгүй сайн найз минь юм. Мэдээж тэр өөрийнхөө зөв гэсэн зүйлийг хийх нь чухал болов ч хэрэв надад түүнд өөрийн санаа бодлоо хэлэх боломж олдвол мэдээж би түүнд 'Энэ бол Ливэрпүүл. Энэ бол чиний байх хамгийн зөв газар' гэж зөвлөх болно.

Мэдээж эцсгийн шийдвэрийг тэр өөрөө гаргана. Тэр бол бидний хувьд гайхалтай тоглогч. Би түүнийг энд үлдэж бидэнтэй хамт өөрийгөө хөгжүүлнэ гэж найдаж байгаа. Бидний юунд хүрэхийг хүсч тэмүүлж байгааг тэр маш сайн мэднэ. Үүний нэг хэсэг нь Рахим өөрөө юм.

Даниэл Старриж, Филиппэ Коутиньо нар ч гэсэн ялгаагүй бидний зорьж буй үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулж байгаа манай байгийн шилдэг тоглогчид. Хэрвээ бид улирлын төгсгөлд хүрэхээс өмнө хэдэн зүйлсийг хийж чадвал бидэнд гайхамшигт хүрэх боломж ойрхон байгаа гэдэгт маш их итгэж байна" гэлээ.

Рахим Стэрлинг түүний гэрээний талаархи "шүүмжлэл"-үүдийн талаар:

"Хүн бүр л миний талаар янз бүрийн бодолтой байгаа байх. Гэхдээ би бол зүгээр л хөлбөмбөг тоглох дуртай, мөн өдөр бүр өөрийгөө сайжруулахын төлөө дайчилж байгаа хүүхэд шүү дээ. Эдгээр элдэв янзын ярианууд миний нэг чихээр орж, нөгөө чихээр гарч байгаа. Би энэ бүгдийг уншиж байгаа ч анхаарлаа хандуулахгүй. Учир нь би зөвхөн хөлбөмбөгтөө л хамаг бүхнээ зориулж байна. Би энэ клубт өөрийн хийж чадах бүхнээ чин сэтгэлээрээ зориулж байгаа.

Улирлын эхэнд би өөрөө өөртөө хэд хэдэн зорилго тавьсан ба одоогоор хийхийг хүссэн хэдэн гоолынхоо л ард гараад байна. Улирлын төгсгөл хүртэл эдгээр сүүлийн хэдэн тоглолтонд сайн тоглохын төлөө өөрийгөө дайчилж урагшаа алхсаар байх болно.

Би өөрөө өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч. Тэрнээс бусад хүмүүс намайг муу тоглож байгаа гэж хэлэхэд түүнд анхаарал хандуулахыг боддоггүй. Би өөрийгөө муу тоглосон үедээ түүнийгээ ухамсарладаг. Би байнга л илүү сайн тоглож, илүү их оноо авч гоол хийхийг хүсдэг.

Бидний амьдарч байгаа ертөнц бол энэ. Роналду гэх мэт тоглогчид ч гэсэн өөрөө өөрсдийнхөө шүүмжлэгчид. Ийм л тоглогчдыг та бүхэн онцгойлж тэдэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Өндөр түвшиний багт тоглоно гэдэгт надад үнэхээр сайхан санагддаг. 14,15 настай жоохон хүүхэд байхдаа Ливэрпүүлтэй гэрээ үзэглэхээс эхлээд л Анфилдад тоглоно гэдэг нь миний мөрөөдөл байсан. Би одоог хүртэл өөр хаашаа ч явалгүй өөрийнхөө хийх ёстойг хийгээд явж байна.

Энэ клубын бүх хүмүүст өнгөрсөн улирал гайхалтай байсан. Мэдээж бид энэ улирлын эхэнд өөрсдийнхөө хүссэн шиг тоглож чадаагүй ч энэ оны эхнээс бид чанартай тоглолт үзүүлж мэнэжэр биднийг лигтээ дээгүүр байр эзэмшиж байгаа өмнөхөөс илүү сайжирсан баг болгож байгааг харуулж байна" гэжээ.


Брэндан Рожэрс: Би одоог хүртэл өөрийгөө Ливэрпүүлд тохирсон мэнэжэр гэж үзэж байна

Image
Хойд Ирланд мэргэжилтний хувьд өнгөрсөн Ням гаригт болсон ФА цомын хагас шигшээд Астон Виллад хожигдсны дараа тэрээр өөрийн багтаа 3 дахь улирал дараалан цом аваагүй гэсэн тааруу үзүүлэлтийг үзүүлээд байгаа билээ.

Түүнээс дараагийн улиралд багийнхаа мэнэжэрийн албан тушаалыг үргэлжлүүлэх үү гэсэн асуултанд:

"Маргаан байхгүй тийм! Надаас илүү нэгэн байгаа гэж бодохгүй байна. Энэ л миний харж буй бодит үнэн. 3 сарын өмнөөс би тактикийн гайхамшгийг харуулж, өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Гэхдээ бид чухал хэдэн тоглолтонд хожигдсон болохоор одоо би тийм ч сайнгүй байна. Энэ бол хөлбөмбөг, хүмүүс үүнийг тал талаас нь харна.

Би хэзээ ч аливаа хожил болгоны ард хэтэрхий их анхаарлаа хандуулах эсвэл хожигдсон тохиолдол бүрт сэтгэлээр унаж байгаагүй. Зөвхөн дараагийн тоглолтондоо л анхаарлаа хандуулдаг.

Би багийн эзэдтэй хүчтэй харилцаа холбоотой хэвээрээ байгаа. Тэд нөхцөл байдлыг ойлгодог. Багийн хувьд байнга хожиход бэлэн байдаг тоглогчидтой хараахан болоогүй байна. Миний гар дээр 10 жилийн туршид цом хождог "машин" ирээгүй.

Бид үүнийг л ойлгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж бид дараагийн улиралд илүү байж гүйцэтгэлээ сайжруулах хэрэгтэй. Өнгөрсөн Ням гаригт бид бүгд үнэхээр сэтгэл гонсойсон. Энэ долоо хоногт бид үүнээс суралцаж тоглогчид маань бэлтгэл дээр шаргуу ажиллаж байна" хэмээлээ.

Хэрэв энэ зун Боруссиа Дортмундыг орхиж байга Юргэн Клоппыг түүний байр сууринд авчрах талаар асуухад тэрбээр мөрөө хавчин:

"Хэрэв чи Ливэрпүүл шиг багт ажиллаж байгаа цагт маш олон нэрс яригдах л болно. Энэ бол дэлхийн хэмжээний агуу клубуудэд байнга тохиолддог үзэгдэл.

Үүнд асуудал байхгүй ээ. Ийм зүйлс байнга л тохиолддог. Хэрэв чи хэдэн тоглолтонд хожигдвол бусад хүмүүс чиний байр суурь болон ажлын талаар ярьцгааж эхэлдэг. Чи ажлаа сайн ч хийсэн, муу ч хийсэн бай ялгаагүй ийм зүйл байнга тохиолдоно яагаад гэвэл энэ чинь үнэхээр том клуб шүү дээ" гэсэн юм.

Улаануудын босс, Луис Суарэзийг Барселонад зарсан болон бэртэл гэмтлийн асуудалтай байгаа Даниэл Старрижийн талаар:

"Хэрвээ чи өнгөрсөн долоо хоногийн эмоцио өөрөөсөө гаргаж чадвал өнгөрсөн улиралд манай баг ямар амжилт харуулж байсныг харж чадна. Тэр үед бид топ 4-т орохыг тооцоолж байгаагүй.

Тэр л үеийн баг маань дэлхийн хэмжээний довтлогчтой байсан ба Даниэл Старриж формтой байхдаа галын шугамыг үүрэлцэж л байсан. Топ 4-ийн төлөө хангалттай өрсөлдөхүйц гэж байсан ч бид бараг л тайтл хүртэх шахсан.

Бид эдгээр 2 тоглочдоо алдаж, Луис Суарэз багаас явж Даниэл бэртснээр бид бүрэлдэхүүнээ сайжруулахын тулд хэд хэдэн тоглогч авчирсан. Гэсэн хэдий ч бид одоо хүснэгтийн 5-р байранд, бас хоёр ч хагас шигшээд тоглолоо.

Мэдээж хэрэг бидний амбиц үүнээс илүү. Бид довтолгооны тоглолтыг түлхүү хэрэглэхийг төлөвлөж байна. Энэ юу вэ гэхээр, бид энэ зун шинэ тоглогчид авчрах болно. Бид үүн дээр боловсруулалт хийж байгаа. Энэ зун бол бидэнд гайхалтай урагш ахих болон үргэлжлүүлэн сайжруулах боломж олгож байгаа хэрэг гэж ойлгож болно" гэсэн байна.

Рожэрсийн хувьд топ 4-ийн өрсөлдөөнд бууж өгөөгүй ба энэ Бямба гаригт Вэст Бром руу айлчлах тоглолтонд анхаарлаа хандууулж байна.

"Бид энэ улирлыг маш хүчтэй байж улирлыг дуусган тэр эрчээрээ дараагийн улирлыг эхлүүлэхийг хүсч байна. Бид цом авах гэсэн нэг зорилгоо алдчихлаа. Гэсэн ч нөгөө нэг зорилго бол Топ 4-т багтах.

Энэ бол мэдээж хэцүү байх болно. Гэхдээ бид улирлыг дуустал зөв тоглох хэрэгтэй. Энэ бол хүрэхэд ойрхон зай хэдий ч хүн бүр алдаанаасаа суралцаж чадвал бид тэнд хүрэхэд бэлэн байгаа" хэмээжээ.

эх сурвалж: http://liverpoolfc.mn/NewsDetail.aspx?I ... 1498e6a6de
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Бадруул » Sat Apr 25, 2015 3:13 pm

ВЭСТ БРОМВИЧ VS ЛИВЭРПҮҮЛ /ТОГЛОЛТЫН ӨМНӨ/

Image

Хэзээ: 2015.04.25-нд 23:00 цагаас
Хаана: Хауторнс цэнгэлдэх
Гаргах суваг: SPS Prime
Шүүгч: Рожэр Ийст


Ливэрпүүл клуб өнөөдөр Английн Премьер Лигийн 32-р тойргийн тоглолтоо Вэст Бромвич Албион клубын талбайд хийх гэж байна. Энэ удаагийн тоглолт нь дасгалжуулагч Брэндан Рожэрсийн Ливэрпүүлийн хамтаар оролцож буй 150 дахь тоглолт болон бүртгэгдэх болно.

Тоглолтын өмнөх мэдээлэл

Вэст Бромын хагас хамгаалагч Ёсуф Мулумбугийн 3 тоглолтын торгууль дуусч, багтайгаа нэгдээд байна. Тэрбээр өнөөдөр Ливэрпүүлийн эсрэг тоглох боломжтой бол Улаануудаас зээлээр тоглож буй хамгаалагч Андрэ Уисдом хуучин багийнхаа эсрэг дүрмийн дагуу тоглохгүй.

Ливэрпүүлээс Даниэл Старриж, Мамаду Сако, Лукас Лэйва нар өнөөдөр Хөөндэйнүүдийн эсрэг гэмтлийн улмаас тоглох боломжгүй. Харин Адам Лаллана, Жон Фланаган нарын хувьд бэртлээс эргэн ирж, багтайгаа нэгдсэн. Өнөөдрийн тоглолтонд оролцох эсэхийг дасгалжуулагч Брэндан Рожэрс шийдэх болно.

Статистик мэдээлэл

Ливэрпүүл Премьер лигийн хүрээнд Вэст Бромын талбайд зочлон тоглосон эхний 4 тоглолтондоо бүгдэд нь ялж, 15 гоол оруулж байсан боловч сүүлийн 4 зочлон тоглолтоосоо ердөө ганцхан хожил авчээ. /1 тэнцээ, 2 хожигдол/
Хөөндэйнүүдийг дасгалжуулж буй Тони Пулисын Ливэрпүүлийн эсрэг нэг лут амжилт бий. Тэрбээр Улаануудын эсрэг талбайдаа 6 тоглохдоо ганц ч ялагдаж байгаагүй гэнэ. /3 тэнцэж, 3 хожсон/
Тэд эхний 15 минутанд хамгийн олон буюу 11 гоол оруулснаараа Премьер лигийг тэргүүлж байна.
Вэст Бромын гол довтлогч Сайдо Бэрахино энэ улиралд 18 гоол /бүх тэмцээнд/ оруулжээ. Үүний 15-ыг нь өөрийн талбайдаа хийсэн байна.
Өнгөрсөн Зул сарын баяраас хойш Ливэрпүүл 35 оноо цуглуулсан нь Арсэналын /39/ дараа орох өндөр үзүүлэлт юм.
Хэрэв зөвхөн Англи тоглогчдын оруулсан гоолыг тооцох юм бол Ливэрпүүл хүснэгтийг тэргүүлэх байв.
Image

Өнөөдөр Брэндан Рожэрс Ливэрпүүлийг удирдсан 150 дахь тоглолтоо хийнэ.

Түүхэн мэдээлэл

Өнөөдөр 2 багийн 130 дахь тоглолт болно. Өнгөрсөн хугацаанд Ливэрпүүл 62 ялалт байгуулж, 33 тэнцэн, 34 хожигджээ.
Хамгийн анх 2 баг 1894 оны 09–р сард учраа таарч 5:0 харьцаатай Вэст Бром ялалт байгуулжээ. Харин үүнээс 4 сарын дараа Ливэрпүүл даагаа нэхэж 4:0 харьцаатай буулган авсан байна.
2002/03 оны улиралд Ливэрпүүл 6:0 харьцаатай бут ниргэж байжээ.
Ливэрпүүл тэдний хаалганд 196 гоол оруулаад буй бол Вэст бром 140–ийг хийжээ.

Онцлох тоглогч
Image

Брэндан Рожэрсийн 150 дахь тоглолтоос өөр, онцлох нэгэн мэдээлэл байна. Энэ бол Стивэн Жэррардын тухай юм. Улаануудын гайхамшигт ахлагч хэрвээ өнөөдөр Вэст Бромын эсрэг талбайд гарвал энэ нь түүний Премьер лигийн 500 дахь тоглолт болно.

Энэ улирлыг дуусгаад 17 жилийн турш үнэнчээр хүчин зүтгэсэн Ливэрпүүл клубээ орхих ахлагчид маань одоо багийнхаа хамтаар оролцож болох 6-хан тоглолт үлдээд байна. Стивэн Жэррардын 500 дахь лигийн тоглолттой холбоотой мэдээллийг эндээс үзнэ үү.http://liverpoolfc.mn/NewsDetail.aspx?I ... c5179559a9

Таамагласан гараа:

----------------Минолье-----------------
Жонсон---Шкртэл---Ловрэн---Морэно
---Хэндэрсон----Аллэн-------Жан-----
------Айбэ-----Стэрлинг-----Коутиньо

эх сурвалж: http://liverpoolfc.mn/NewsDetail.aspx?I ... 95b0f604ae
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby zak » Sat Apr 25, 2015 11:56 pm

Энэ BR гэж ёстой бардам ам шалдан гуя гэдэг л юм байна дөө
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mn_rocisky » Sun Apr 26, 2015 12:09 am

Угийн мундаг хамгаалалттай байгаа баг. Тактик мактик гэж юм байхгүйм биш үү хэхэ. Мууллаа гэх вий дээ копууд минь. Буруугаар битий бодоорой.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Алтангэрэл » Sun Apr 26, 2015 12:32 am

БР тактик нтр муутай санагддаг шт. Хожиж яваад бариулахыг нь их харлаа.
Хэзээ сүүлд комбайк нтр хийж хожив.
Тоглолт эрс эргүүлээд л нэг эрс өөрчлөгдөөд гараад ирдэг юм харагдахгүй л байгаа юм.
Өнгөрсөн жил ч тэр эхнээсээ гоолдоод бөмбөгдөөд байснаас хусуулж яваад хуссан нь хэд болдоо.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Radiohead » Sun Apr 26, 2015 7:08 pm

Өчигдөр бол бараг бөмбөг авсан нь л цохь гэдэг тактиктай гарсан юм биш үү?
Коутиньо хичнээн ч удаа хүн онов, багаараа яасан ч амиа тоглодог юм. Стэрлинг, Коу, Айб 3 нь бөмбөг аваад л хун хуурах гээд үзчих юм. Ер нь мундаг тактик ч гээд байсан тааруухан л нөхөр байждээ.
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron