Саяхан багтайгаа 2020 он хүртэл гэрээгээ сунгасан багийн дэд ахлагч Жордан Хэндэрсон өөрийн улсын шигшээ болон клубын анд Рахим Стэрлингийг гэрээний талаар "уриалга" буюу үзэл бодлоо илэрхийлжээ.
"Би Рахимтай сүүлийн хэдэн жилийн туршид нөхөрлөж байгаагийн хувьд түүнийг сайн мэднэ. Тэр миний багийн анд төдийгүй сайн найз минь юм. Мэдээж тэр өөрийнхөө зөв гэсэн зүйлийг хийх нь чухал болов ч хэрэв надад түүнд өөрийн санаа бодлоо хэлэх боломж олдвол мэдээж би түүнд 'Энэ бол Ливэрпүүл. Энэ бол чиний байх хамгийн зөв газар' гэж зөвлөх болно.
Мэдээж эцсгийн шийдвэрийг тэр өөрөө гаргана. Тэр бол бидний хувьд гайхалтай тоглогч. Би түүнийг энд үлдэж бидэнтэй хамт өөрийгөө хөгжүүлнэ гэж найдаж байгаа. Бидний юунд хүрэхийг хүсч тэмүүлж байгааг тэр маш сайн мэднэ. Үүний нэг хэсэг нь Рахим өөрөө юм.
Даниэл Старриж, Филиппэ Коутиньо нар ч гэсэн ялгаагүй бидний зорьж буй үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулж байгаа манай байгийн шилдэг тоглогчид. Хэрвээ бид улирлын төгсгөлд хүрэхээс өмнө хэдэн зүйлсийг хийж чадвал бидэнд гайхамшигт хүрэх боломж ойрхон байгаа гэдэгт маш их итгэж байна" гэлээ.
Рахим Стэрлинг түүний гэрээний талаархи "шүүмжлэл"-үүдийн талаар:
"Хүн бүр л миний талаар янз бүрийн бодолтой байгаа байх. Гэхдээ би бол зүгээр л хөлбөмбөг тоглох дуртай, мөн өдөр бүр өөрийгөө сайжруулахын төлөө дайчилж байгаа хүүхэд шүү дээ. Эдгээр элдэв янзын ярианууд миний нэг чихээр орж, нөгөө чихээр гарч байгаа. Би энэ бүгдийг уншиж байгаа ч анхаарлаа хандуулахгүй. Учир нь би зөвхөн хөлбөмбөгтөө л хамаг бүхнээ зориулж байна. Би энэ клубт өөрийн хийж чадах бүхнээ чин сэтгэлээрээ зориулж байгаа.
Улирлын эхэнд би өөрөө өөртөө хэд хэдэн зорилго тавьсан ба одоогоор хийхийг хүссэн хэдэн гоолынхоо л ард гараад байна. Улирлын төгсгөл хүртэл эдгээр сүүлийн хэдэн тоглолтонд сайн тоглохын төлөө өөрийгөө дайчилж урагшаа алхсаар байх болно.
Би өөрөө өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч. Тэрнээс бусад хүмүүс намайг муу тоглож байгаа гэж хэлэхэд түүнд анхаарал хандуулахыг боддоггүй. Би өөрийгөө муу тоглосон үедээ түүнийгээ ухамсарладаг. Би байнга л илүү сайн тоглож, илүү их оноо авч гоол хийхийг хүсдэг.
Бидний амьдарч байгаа ертөнц бол энэ. Роналду гэх мэт тоглогчид ч гэсэн өөрөө өөрсдийнхөө шүүмжлэгчид. Ийм л тоглогчдыг та бүхэн онцгойлж тэдэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Өндөр түвшиний багт тоглоно гэдэгт надад үнэхээр сайхан санагддаг. 14,15 настай жоохон хүүхэд байхдаа Ливэрпүүлтэй гэрээ үзэглэхээс эхлээд л Анфилдад тоглоно гэдэг нь миний мөрөөдөл байсан. Би одоог хүртэл өөр хаашаа ч явалгүй өөрийнхөө хийх ёстойг хийгээд явж байна.
Энэ клубын бүх хүмүүст өнгөрсөн улирал гайхалтай байсан. Мэдээж бид энэ улирлын эхэнд өөрсдийнхөө хүссэн шиг тоглож чадаагүй ч энэ оны эхнээс бид чанартай тоглолт үзүүлж мэнэжэр биднийг лигтээ дээгүүр байр эзэмшиж байгаа өмнөхөөс илүү сайжирсан баг болгож байгааг харуулж байна" гэжээ.
Брэндан Рожэрс: Би одоог хүртэл өөрийгөө Ливэрпүүлд тохирсон мэнэжэр гэж үзэж байна
Хойд Ирланд мэргэжилтний хувьд өнгөрсөн Ням гаригт болсон ФА цомын хагас шигшээд Астон Виллад хожигдсны дараа тэрээр өөрийн багтаа 3 дахь улирал дараалан цом аваагүй гэсэн тааруу үзүүлэлтийг үзүүлээд байгаа билээ.
Түүнээс дараагийн улиралд багийнхаа мэнэжэрийн албан тушаалыг үргэлжлүүлэх үү гэсэн асуултанд:
"Маргаан байхгүй тийм! Надаас илүү нэгэн байгаа гэж бодохгүй байна. Энэ л миний харж буй бодит үнэн. 3 сарын өмнөөс би тактикийн гайхамшгийг харуулж, өндөр түвшинд гүйцэтгэж байна.
Гэхдээ бид чухал хэдэн тоглолтонд хожигдсон болохоор одоо би тийм ч сайнгүй байна. Энэ бол хөлбөмбөг, хүмүүс үүнийг тал талаас нь харна.
Би хэзээ ч аливаа хожил болгоны ард хэтэрхий их анхаарлаа хандуулах эсвэл хожигдсон тохиолдол бүрт сэтгэлээр унаж байгаагүй. Зөвхөн дараагийн тоглолтондоо л анхаарлаа хандуулдаг.
Би багийн эзэдтэй хүчтэй харилцаа холбоотой хэвээрээ байгаа. Тэд нөхцөл байдлыг ойлгодог. Багийн хувьд байнга хожиход бэлэн байдаг тоглогчидтой хараахан болоогүй байна. Миний гар дээр 10 жилийн туршид цом хождог "машин" ирээгүй.
Бид үүнийг л ойлгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж бид дараагийн улиралд илүү байж гүйцэтгэлээ сайжруулах хэрэгтэй. Өнгөрсөн Ням гаригт бид бүгд үнэхээр сэтгэл гонсойсон. Энэ долоо хоногт бид үүнээс суралцаж тоглогчид маань бэлтгэл дээр шаргуу ажиллаж байна" хэмээлээ.
Хэрэв энэ зун Боруссиа Дортмундыг орхиж байга Юргэн Клоппыг түүний байр сууринд авчрах талаар асуухад тэрбээр мөрөө хавчин:
"Хэрэв чи Ливэрпүүл шиг багт ажиллаж байгаа цагт маш олон нэрс яригдах л болно. Энэ бол дэлхийн хэмжээний агуу клубуудэд байнга тохиолддог үзэгдэл.
Үүнд асуудал байхгүй ээ. Ийм зүйлс байнга л тохиолддог. Хэрэв чи хэдэн тоглолтонд хожигдвол бусад хүмүүс чиний байр суурь болон ажлын талаар ярьцгааж эхэлдэг. Чи ажлаа сайн ч хийсэн, муу ч хийсэн бай ялгаагүй ийм зүйл байнга тохиолдоно яагаад гэвэл энэ чинь үнэхээр том клуб шүү дээ" гэсэн юм.
Улаануудын босс, Луис Суарэзийг Барселонад зарсан болон бэртэл гэмтлийн асуудалтай байгаа Даниэл Старрижийн талаар:
"Хэрвээ чи өнгөрсөн долоо хоногийн эмоцио өөрөөсөө гаргаж чадвал өнгөрсөн улиралд манай баг ямар амжилт харуулж байсныг харж чадна. Тэр үед бид топ 4-т орохыг тооцоолж байгаагүй.
Тэр л үеийн баг маань дэлхийн хэмжээний довтлогчтой байсан ба Даниэл Старриж формтой байхдаа галын шугамыг үүрэлцэж л байсан. Топ 4-ийн төлөө хангалттай өрсөлдөхүйц гэж байсан ч бид бараг л тайтл хүртэх шахсан.
Бид эдгээр 2 тоглочдоо алдаж, Луис Суарэз багаас явж Даниэл бэртснээр бид бүрэлдэхүүнээ сайжруулахын тулд хэд хэдэн тоглогч авчирсан. Гэсэн хэдий ч бид одоо хүснэгтийн 5-р байранд, бас хоёр ч хагас шигшээд тоглолоо.
Мэдээж хэрэг бидний амбиц үүнээс илүү. Бид довтолгооны тоглолтыг түлхүү хэрэглэхийг төлөвлөж байна. Энэ юу вэ гэхээр, бид энэ зун шинэ тоглогчид авчрах болно. Бид үүн дээр боловсруулалт хийж байгаа. Энэ зун бол бидэнд гайхалтай урагш ахих болон үргэлжлүүлэн сайжруулах боломж олгож байгаа хэрэг гэж ойлгож болно" гэсэн байна.
Рожэрсийн хувьд топ 4-ийн өрсөлдөөнд бууж өгөөгүй ба энэ Бямба гаригт Вэст Бром руу айлчлах тоглолтонд анхаарлаа хандууулж байна.
"Бид энэ улирлыг маш хүчтэй байж улирлыг дуусган тэр эрчээрээ дараагийн улирлыг эхлүүлэхийг хүсч байна. Бид цом авах гэсэн нэг зорилгоо алдчихлаа. Гэсэн ч нөгөө нэг зорилго бол Топ 4-т багтах.
Энэ бол мэдээж хэцүү байх болно. Гэхдээ бид улирлыг дуустал зөв тоглох хэрэгтэй. Энэ бол хүрэхэд ойрхон зай хэдий ч хүн бүр алдаанаасаа суралцаж чадвал бид тэнд хүрэхэд бэлэн байгаа" хэмээжээ.
эх сурвалж:
http://liverpoolfc.mn/NewsDetail.aspx?I ... 1498e6a6de
Хэзээ ч мартахгүй.......