by Соёлоо » Mon Apr 27, 2015 9:25 pm
<<МОУГИЙН БҮРЭН ЯРИЛЦЛАГА>>
- Та Эденд баяр хүргэчихсэн үү?
Жозе: Амжаагүй л байна. Аварга болохоос ч чухал зүйл бий. Гэхдээ энэ бол үнэхээр сайхан зүйл. Эден энэ шагналыг хүртэх бүрэн эрхтэй. Ийм шагналууд тааламжтай байдаг бөгөөд би түүнд болон энэ амжилтанд хүрэхэд нь тусласан багийн тоглогч бүрт талархаж байна.
Нэгэн зоригтой сэтгүүлч өөрийнхөө асуултандаа Челсигийн тоглолт уйтгартай байдаг талаар битүүхэн тоншоод авав. Жозе энэхүү өтөөн хатгалтыг тун тайвнаар хүлээн аваад:
- Би тэгэж бодохгүй байна. Би өөрийн хөрш бөгөөд Арсеналын фанат нэгэнтэй өглөө таарахад надад ялалтын төлөө чин сэтгэлээсээ баяр хүргэсэн.
Хэрэв бид уйтгартай бол, гоолын тоо хэн нь уйтгартай, хэн нь сайн гэдгийг шийддэг бол АПЛ-т биднээс уйтгартай 18 баг байна гэсэн үг. МанСити л биднээс илүү гоолтой. Би хэн нь шилдэг болох үзүүлэлтийн энэ шалгуурыг ойлгодоггүй. Хамгийн цөөн хожигдсон баг нь л шилдэг нь гэж боддог. БИД ШИЛДЭГ НЬ. Шилдэг баг гэдэг бол жагсаалтыг тэргүүлж буй багийг хэлдэг юм. БИД ШИЛДЭГ НЬ.
АПЛ-ийн ОНЫ БАГТ Челсигийн илүү олон тоглогч багтах ёстой байсан уу?
- Тийм ээ. Манайхан бүгд багтах ёстой байсан. Энэ улиралд өгсөн дамжуулалтын тоогоороо ч бүхнээс илүү Сеск Фабрегас багтаагүй нь үнэхээр ойлгомжгүй.
Терригийн талаар:
- Намайг ирэхээс 2 улирлын өмнө Терри Челсигийн дасгалжуулагчдын хувьд чухал тоглогч байгаагүй. Нөөцийн сандлыг л халааж суусан. Менежерүүд ч багаас Жей Ти удахгүй явна биз гэсэн хүлээлттэй байсан биз дээ. Өнгөрсөн улирал түүний хувьд тун дажгүй өнгөрсөн боловч энэ улирал бүр ч илүү. Би түүний тоглолтонд сэтгэл хангалуун байна. Тухайлбал: Арсеналтай хийсэн тоглолт бол Челсид өнгөрүүлсэн түүний цаг хугацааны шилдэг тоглолтын нэг. Ямар ч алдаагүй, шаардлагагүй нэг ч санаатай зөрчил гаргаагүй, төгс дамжуулалт болон бүсийн хамгаалалт. Энэ бол хамгаалагчийн хамгийн цэвэр тоглолт.
Терриг бүх цаг үеийн шилдэг хамгаалагч гэж та үздэг үү?
- Өөр өөр цаг үеийнхнийг харьцуулах нь надад таалагддаггүй. Энэ нь шудрага бус зүйл. Өөрийн цаг үеийнхээ төвийн шилдэг хамгаалагч гэж би түүнийг тооцдог. Байрлалаас үл хамааран хичнээн ч гайхамшигтай тоглолтонд оролцож, хичнээн ч тулаан, гоол хийв дээ.
Жон 40 хүртлээ тоглох болов уу?
- Мэдэхгүй байна аа. Хамтдаа харцгаая. Малдини, Занетти гэх мэт ахмад тоглогчдын жишээ цөөнгүй бий. Жей Ти 1 жилийн гэрээтэй. Энэ хугацаанд үндсэн бүрэлдэхүүнд байх нь мэдээж. Гэрээний хугацаанд тоглосоор байх нь л ямар ч байсан ойлгомжтой.
Лестер Ситид айлчлан тоглох талаар:
- Бүгдээрээ, тэр бүү хэл бүрэлдэхүүнд багтаагүй тоглогчид ч хамтдаа Лестер рүү явна. Харин Коштагийн хувьд тодорхой хэлэх зүйл алга. Эрсдэл гаргах уу, эсвэл бүрэн итгэлтэй болтлоо хүлээх үү? бодох л хэрэгтэй. Цаг хугацаа харуулна биз дээ.
Лестерийн багийн талаар:
- Би тэмцээний жагсаалтыг хараад гайхширч орхисон. Миний хувьд Лестер бол сайн баг. Өмнө нь тус багтай тоглохдоо тэдний чансааг мэдэрсэн. Тэд уналтын бүсээс гарч чадсанд одоо би гайхахгүй байна. Тэд үнэхээр сайн тоглож байгаа болохоор жагсаалтын байраа хадгалан энэ улирлыг дуусгахад би л лав гайхахгүй. Тэд Бямба гарагт, харин бид Ням гарагт тоглосон. Бид боломжийн хэрээр тоглогчдоо сэргээхийг чармайж байна. Үндсэн бүрэлдэхүүнд сэлгээ хийх тийм ч их боломж яг энэ агшинд бидэнд алга.
Аварга болох талаар:
- Тийм дээ, бид бараг л аварга болчихлоо. Гэхдээ сүүлчийн тойрогт ялах хавьгүй илүү сонирхолтой шүү дээ.
#SP1 #CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND