Премьер лигт нэг шинэ мундаг менежер орж ирэх гээд л дуншаад байгаа бололтой. Эдди Хови гэж Бурнемутын менежер байна. Сая Хөлбөмбөгийн лигийн энэ арван жилийн шилдэг менежер болсон байна. Хөлбөмбөгийн лиг гэдэг нь ПЛ-ээс доошх Чампионшип, Лиг 1, Лиг 2 гээд Английн дээд 3 лигийг бүрдүүлдэг том байгууллага. (
Лигийн тухай мэдээлэл) Менежерийн гараагаа эхлээд дөнгөж 6 жил болж байгаа нөхрийг энэ арваны шилдэг гэж шалгаруулсан нь бас ч гэж шалтгаантай юм байна. Бурнемут 2008-09 улиралд 17 оноо хасуулчихаад Хөлбөмбөгийн лигээс доошоо Конфэрэнс рүү унах аюулд орчихоод байх үед энэ нөхөр 2009 оны 1 дүгээр сард тухайн үедээ Хөлбөмбөгийн лигийн хамгийн залуу менежер болж томилогдож байж.
Тоглогч байхдаа хамгаалагчийн байрлалд тоглодог байсан бөгөөд Бурнемутын үндсэн багт анх тоглохдоо шилдэг тоглогч болж байсан юм байна. Бурнемутаас Портсмут руу Харри Рэднапын тоглогч болж очоод дебю дээрээ гэмтэж улирлыг дуусгаж байжээ. Дараа улиралд нь гэмтлээ эдгээгээд дахиж тоглохдоо бас л эхний тоглолт дээрээ гэмтэж гарсан байна. Товч хэлбэл Портсмутад олигтой юм бололгүй зээл энэ тэр гэж яваад эргээд Бурнемутдаа ирээд тун сайн тоглоод, үнэ төлбөргүйгээр эргэж ирж. Үндсэн багийн гишүүн байхдаа дасгалжуулагчийн авъяастай нь тодорсон тул тоглогч-дасгалжуулагч болж, өсвөрийн багийг дасгалжуулах болж. Өвдөгний бэртэл эдгэхгүй байсан тул тэгэсгээд тоглогчийн карьераа дуусгаж дасгалжуулагчаар үлдсэн байна. Бурнемутын менежерүүд солигдох тоолонд орлож үлдсээр 2009 оны 1 сард албан ёсоор менежер болсон (31 настайдаа) бөгөөд түүнийг ажлаа авах үед баг нь санхүүгийн чадамжгүйн улмаас тухайн улирлын эхэнд 17 онооны торгуульж, хүснэгтийн хамгийн доор дээрх багаасаа 10 онооны зөрүүтэй байсан байна. За тэгээд тэр хагас улиралдаа яаж ийгээд клубээ доош унаж, улмаар алга болох аюулаас аварчээ.
Багаа бүтэн улиралд удирдахдаа хоёр тоглолтын запастайгаар дээд лигтээ дэвшсэн байна. Энэ үед нь Петербороу Юнайтед клуб (Чампионшипийн баг) түүнийг менежерээрээ томилох хүсэлтээ илэрхийлэхэд татгалзаж байсан гэдэг. Ер нь энд тэндээс нь татаж чангаагаад эхэлсэн юм уу даа. Авъяастай Англи менежерүүд ховор цаг дөө. Тэг тэгсээр Бурнлейнхан Бурнемутын удирдлагатай тохиролцоонд хүрч нөхрийг менежерээр авсан байна. Бурнлейд амьдрал нэг их муу байгаагүй ч түүнийг явснаас хойш Бурнемутын амьдрал тийм ч байсан байсангүй. Хови дахиад л аврагчийн дүрээр эргэн ирж релегшэйшнээс авраад зогсохгүй Чампионшип рүү дэвшүүлж орхилоо.
Бурнемут (Bournemouth)
2008–09 League Two 21-р байр
2009–10 League Two 2-р байр
2010–11 League One 3-р байр (улирлын дундуур явсан. Баг нь плэй-оффт ялагдсан)
Бурнлей
2010–11 Championship 8-р байр
2011–12 Championship 13-р байр
2012–13 Championship 16-р байр
Бурнемут
2012–13 League One 2-р байр (дэвшсэн)
2013–14 Championship 10-р байр (Бурнемутын түүхэн дэх хамгийн өндөр байр)
2014–15 Championship 2-р байр (2 тоглолт үлдсэн. Норвич, Мидлсборо, Бурнемут, Ватфорд гээд 4 баг аваргын төлөө өрсөлдөж байна. 1 ба 4 дүгээр байрыг ердөө 3 оноо зааглаж байгаа.)
Сонирхолтой нь Эддиг Портсмут руу аваачиж байсан Харри Рэднапп 10 жил Бурнемутын менежерээр ажиллахдаа, тэдний 100 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер гэгдэж байсан боловч Эдди Хови гарч ирээд түүний местийг эзэлчихэж. Одоо 37 настай энэ менежер удахгүй Английн менежерүүдийн сор болох байх гэсэн хүлээлт яахын аргагүй үүсээд байгаа нь саяхан авсан шагналаас харагдаж байна. Гурван лиг дамжуулан багаа дээш дэвшүүлсэн менежерүүд тийм ч олон биш шүү!
Нөхрийн ажиллаж байгаа Бурнемут клубын тухай товч мэдээллийг
википедиа дахь хуудаснаас нь хүргэе ээ.
Клубын бүтэн нэр: AFC Bournemouth
Хоч: The Cherries, Boscombe
Үүсгэн байгуулагдсан он: 1890; 125 жилийн өмнө "Boscombe St. John's Institute FC" гэсэн нэртэй, 1899 онд тарсан боловч тэр ондоо "Boscombe FC" гэсэн нэртэй дахин байгуулагдсан.
Цэнгэлдэх: Dean Court, Boscombe, Bournemouth
Суудлын тоо: 12,000
Клубын эзэн: Максим Викторович ДеминТөлөөлөн удирдах зөвлөлийн дарга: Jeff Mostyn
Менежер: Eddie Howe
Тоглодог лиг: The Championship
Өнгөрсөн улирлын амжилт: The Championship, 10-р байр
Вэбсайт: Club home pageМэдээлэл бэлдэхэд хэрэглэсэн эх сурвалжууд:
1.
http://www.bbc.com/sport/0/football/323796782.
http://www.bbc.com/sport/0/football/323400843.
http://en.wikipedia.org/wiki/Eddie_Howe4.
http://en.wikipedia.org/wiki/A.F.C._BournemouthХальт бантагнасан: Цогоо