Бид сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой
Тун удалгүй Дэку гэмтлийн дараах бэлтгэлийн программаа дуусгаад багийнхаа эвэй “үр дүнг” сайжруулахаар эргэн ирэх гэж байна. Тэрээр: “Хэрвээ бид лигийн аварга болохыг хүсч байгаа юм бол эвэй тоглолтоос оноо авдаг байх ёстой гэдгийг ухамсарлах хэрэгтэй” гэж ярьжээ.
Дэку зүүн хөлийн булчинд асуудал гарсны улмаас сүүлийн 7 тоглолт өнжөөд байгаа бөгөөд улирлын хамгийн топ тоглолтуудыг үзүүлж байх үедээ буюу 10-р сарын 20-нд энэ гэмтлийг авсан юм. Үүнээс хойш тэрээр өөрийн хэвийн форм-оо олж авахын тулд маш шаргуу хөдөлмөрлөж байгаа билээ. BARCA TV болон http://www.fcbarcelona.com-д өгсөн ярилцлагадаа өөрийнхөө биеийн байдал болон багийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
- Гэмтэл хир эдгэж байна?
- Би одоогоор фитнес дасгалжжуулагчтай бэлтгэл хийх үе шатанд байна. Зарим хучний дасгал болон талбайд дасгал хийх зэрэг, тодруулбал гэмтлийн дараах бэлтгэл дуусах шатандаа орсон.
- Виллареалтай тоглож байгаад гэмтсэнээс хойш яг 1 сар өнгөрчээ. Та Барсад ирснээсээ хойших хамгийн топ формондоо байсан уу?
- Бодит байдал дээр би preseason-д сайн байсан. Би маш сайн тоглож байснаас гадна эрч хүчийг мэдэрч байлаа. Харин одоо миний хувьд сэргэлт авах хэрэгтэй байна, дээд төвшинд хүрэхийг оролдож байна даа.
- Өөрийн хэвийн төвшиндөө эргэн орох хир хүндрэлтэй байна, эсвэл энэ гэмтэл сэргэлт авахад харьцангуй “хялбар” гэмтэл байв уу?
- Энэ бол жирийн нэг гэмтэл биш байсан, гэхдээ бид сэргэлт авахын тулд маш сайн ажиллаж байна, тиймээс ямар нэгэн илүү асуудал одоогоор алга. Эрч хүчээ эргүүлэн авахаар хүнд, эрчимтэй бэлтгэл хийхэд удахгүй асуудалгүй болох болно.
- Яг ийм үед таны зан ааш хир өөрчлөгддөг вэ, энэ тохиолдолд хэрхэн биеэ авч явах тухай таны туршлагаас?
- Үүнд миний хир их туршлага хуримтлуулсан нь төдийлөн хамаагүй юм. Хэдийгээр эргэн тойронд юу болж байгааг би мэдэж байгаа ч хэн нэгний горьдлого найдварт үргэлж л асуудал хүндрэх тал байдаг шүүдээ. Чи өрсөлдөж байхад, тэмцээн болж байхад, багийн зарим тоглогчид гэмтэлтэй байх зэрэг нь асуудлыг үргэлж хүндрүүлж байдаг. Гэхдээ энэ бүхэн чамд бага ч гэсэн тэвчээр, хатуужил өгөх болно. Хөлбөмбөгчид үргэлж тоглохыг л хүсдэг юм.
- Та бэлтгэл хийхгүй байсан, гэхдээ тоглолт болж байхад та тэнд байгаагүй дээ илүү гутарч бухимдаж байсан байх гэж би бодож байна?
- Тоглолттой өдөр хамгаас илүү шанална, яагаад гэвэл чи юу ч хийж чадахгүйгээ мэдрэх болно.
- ТВ-р тоглолт үзэж байхад хир байна вэ?
- Бусадтай л адил гэж хэлмээр байна. Би Бразилд тоглолт үзэж байхад өөрийгөө арай илүү хянаж чаддаг. Яагаад гэвэл би гэртээ байна. Харин стадионд үзэх бол хүндрэлтэй шүү. Баг маань хожиход амрах шиг болдог ч хожигдоход нь маш их ядардаг.
- Өнгөрсөн сарын хугацаанд багийг хөндлөнгөөс харахад?
- Бидний хамгийн том асуудал бол эвэй тоглолт. Бид багууд өөр арга барилаар тоглож байгааг ойлгох хэрэгтэй. Тэд илүү түрэмгий, хатуу ширүүн тоглохдоо чамайг огтхон ч хүндлэхгүй гэдгийг ч бас. Нөгөө талдаа тэд Ноу Камп-д ирэхдээ ийм хэвээрээ байж чаддаггүй. Тэд гэртээ тоглож байхдаа довтлохоос айдагггүй, илүү эрх дураараа байдаг, тиймээс бид үүнд илүү бэлтгэлтэй байх ёстой.
- Энэ яг юу хийх хэрэгтэй гэсэн үг вэ?
- Тэднээс илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Бидний сэтгэл санаа үүнд бэлтгэгдсэн байх ёстой.
- Тоглолтод оролцохгүй байгаа тоглогчид хамгийн сайн нь болж хувирах нь жирийн зүйл юм. Зарим хүмүүс Это’о, Дэку 2-гүйгээр багийн хүч дутагдаж байна гэж ярих юм. Таны бодол?
- Баг хожигдох үед чи хаанаас ч ямар ч хариулт олж чадна. Хүмүүс чухал тоглогчид тоглоогүйгээр хожигдлыг тайлбарладаг. Энэ хэдийгээр тодорхой зүйл боловч би энэ талаар өөр бодолтой байна. Бидэнд маш сайн баг, маш сайн тоглогчид байна. Би асуудал үүнд байна гэж бодохгүй байгаа. Бидэнд маш сайн хүмүүс бий.
- Райкаардыг шүүмшилж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хараандаа авахад танд хир санагдав?
- Энэ нь хэдийгээр асуудал мөн боловч өнөөгийн хөлбөмбөгт энгийн л зүйл, шалтгаан нь клубийн цар хүрээ юм. Бидний 2-3 тоглолт сайн байхад хүмүүс бидний талаар сайн зүйл л яридаг. Харин амжилт муу байвал дасгалжуулагч болон гол тоглогчид шүүмжлэлд өртдөг. Бид юу эрж хайж байгаагаа мэддэг бөгөөд үүнийхээ төлөө ажилладаг юм. Шүүмжлэл нь байх ёстой л зүйл, дасгалжжуулагч урт хугацааны турш энд байгаа тохиолдолд дээрхи бүгд ч бас байх л ёстой юм.
- Энэ бүхний эерэг болон сөрөг талын гол бай нь Роналдиньо болж байгаа. Тэрээр Home тоглолтод 2 гоол хийсэн нь түүнийг маш сайн байгаагийн илрэл гэгдэж байсан бол Гетафе-д хожигдоход түүнийг сэлгээний сандалд суух ёстой гэж үзэж байсан. Энэ уур амьсгалаас тэр өөрийгөө ангид байлгаж чадах уу?
- Энэ хэцүү. Зөвхөн өөрийнхөө өмнөөс хэлэхэд надад энэ талаар ямар нэгэн туршлага алга. Хэвлэл мэдээллийнхэн энэ бүгдийг хийсэн гэдгийг л бид бүгд мэдэж байна. Нэг өдөр чи номер 1 байсан бол дараагийнхад нь “poor form”-той байх үе байдаг. Бүгд ийм л байдаг.
- Та ихэнх тоглогчдын нэг хэвийн ярианаас холуур ярьж байна. Хөлбөмбөгийн эргэн тойронд болж байгаа бүхнийг хүмүүс улам ихээр ярилцдаг болсон ч тоглолтын анализ арай бага болсон юм шиг таньд санагдахгүй байна уу?
- Би мэргэжлийн хөлбөмбөгчин, харин сэтгүүлч биш. Хэдийгээр хөлбөмбөгийн талаар хэлэлцдэг маш олон хөтөлбөрүүд байдаг боловч тэд үнэндээ хөлбөмбөгийн талаар ярьдаггүй-гоолууд, шилжилт хөдөлгөөн, тоглогчид гэх мэт. Яагаад энэ бүхэн хэлэлцэгддэг болон тэдний юу тийм ихээр сонирхол татдагийг нь мэдэхгүй юм. (хөлбөмбөгчдийн талаархи цуурхал гэх мэтийг хэлж байгаа бололтой)
- Баг 2 жилийн өмнөх амжилтаа давтах эсэх талаар бодоход?
- Бид гэртээ таатай байдаг ч эвэй тоглолтод цөөн зүйлийг өөрчлөр хэрэгтэй. Хэрвээ бид лиг-д түрүүлэхийг хүсч байвал эвэй тоглолтоос оноо авдаг байх хэрэгтэй гэдгийг ухамсарлах ёстой.
Жижиг сажиг "техникийн" алдаа гаргасан бол хүлцэл өчье...