by STARRRRR » Fri Dec 14, 2007 10:38 am
"NOW IS THE TIME TO CELEBRATE" SAID SIR STARRR ORGIL.
"Тийм ээ бид хичээсэн, түүнийхээ ч үр дүнг үзэж өнөөдөр ялалтын тавцанд гарч чадлаа." гэж Challenge лигийн Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Сэр Оргил Старрр хэлж байна.
Тэрээр цааш нь өгүүлэхдээ "Энэ улирал бидэнд их ололттой, амжилттай улирал байлаа. Хамгийн гол нь бид нэгэн цул болж, хамтын хүчээр тэмцэж чаддаг баг болсонд байгаа юм. Тийм ээ, яг өнөөдөр бид хамгийн хүчирхэг нь."
Лиг эхлэхэд шинэхэн туршлага багатай гэгдэж байсан Сэр Оргил анхныхаа улиралд багаа аваргалуулж чадсан нь олны хүний эргэлзээг ийнхүү аваргын титмээр тайлаа. Түүнийг менежерийн ертөнцөд дөнгөж хөл тавиад, про лигт хаягдсан Вилларреалыг аваад 5 хан тоглолт хийсэн байхад нь итгэл үзүүлж энэ агуу багийн удирдлагыг атгуулсан лигийн комиссар Манифесто ч алсын хараатай менежер болох нь дамжиггүй. Анх түүнийг баг авч байхад олон хүн үл итгэж, зарим нэг нь "нэг тоглоод мултрахаар нь" гэж хүртэл хэлж байсан билээ.
Тэрээр мөн энэ улирал багаа лигийн цомын тэмцээний шигшээд хүргэж, аваргын төлөө Челситэй цаг сунган пенальти цохин харамсалтайгаар хожигдсон. Бараг л давхар цохилт хийсэн байгаа биз.
"Тиймээ, лигийн болон цомын давхар олон тоглолтуудтай, дээрээс нь түлхүүр тоглогч нарын дараалсан гэмтэл бэртэл гээд хүнд үе байсан. Гэхдээ нийт тамирчдын зүтгэл, улирлын дундуур хийсэн арилжаа наймаа их тус боллоо." гэлээ.
Гэмтлийн хувьд бас л энэ багийг тойрч гараагүй хүндхэн туссан гэхэд болно. Улирал эхэлмэгц зүүн ар Эвра гэмтсэн нь тун их сандрааж, араас нь шинэхэн наймаа аргентин эр Аймар, довтолгооны шугамын Рүүни, Тевез нар ээлжилж гэмтсэн юм.
Та тэгвэл багийн хаа энэ улирлын шилдэг 5 -ыг нэрлээч?
ok
1. Луис Саха: Рууни Тевез нарыг ээлжлэн гэмтэхэд, найдвартай тоглолтуудыг үзүүлэн улмаар лигийн Мэргэн бууч шагналыг авч байна.
2. Жон О'Ши: Эвраг найдвартай орлосон бөгөөд хамгаалалтын аль хэсэгт чадварлаг түргэн тусламж үзүүлж партизан шиг л тулалдсан.
3. Пол Скоулз: Найруулагч, маестро, шонхор
4. Рууни энд Рональду: Гоолын машинууд дамжуулалтыг ч сайн өгч байлаа.
5. За ер нь бүгдээрээ
За ингээд та ба бүхэнд цөөн хэдэн статистик үзүүлье.
- 11 сарын 20. Челситэй хийсэн цомын аваргын тоглолт 90,000 фанатыг цуглуулжээ.
- Өөрийн талбайн том ялалт: Барсаг 3-1 ээр
- Айлын талбайд том ялалт: Их буучдыг 4-2 оор нухав.
- Ялагдаагүй цуврал: 5 тоглолт
Арилжаа наймаа.
Ирсэн:
Пабло Аймар 93: Аргентин эрийг ширүүн өрсөлдөөны дундаас боломжийн үнээр ацарсан билээ.
Дэвид Бэкхам 90: Багтаа эргэж ирэхийг урихад боломжийн хариу өгсөн тул Лос Анжелес руу нисээд 3 хоноход ажил хэрэг аяндаа бүтээв. Тэрээр ирээд Викториатай авахуулсан эвгүй зургаа үгүйсгэж, "Бид зүгээр найзууд" гэж байсан билээ.
Коррейа Де Карвалью Клебер 90: Эвраг иртэл орлуулахаар яаран сандран авсан ч, найдвартай тоглосон.
Андрей Шевченко 93: Шеваг хүндэлдэгээ дасгалжуулагч анхнаасаа нуугаагүй. Ирээд 2 хон тоглосон ч нэгд нь 25 минут тоглоод МОМ болсон. Цаашид Сахагийн хамтаар, Рууни Тевез нарын найдвартай ар тал болно бизээ.
Явсан:
Хятад Донг /бага зэрэг арьсны үзэл гаргав/, Экерслэй, Луис нани /бага зэрэг юм бодогдсон ч 87 той түүнийг 93 той Шевагаар тулахад харамсах зүйлгүй. Тэгээд ч талбайд сэлгээгээр нэг л орсон./, Крис Ииглз
- За та нарын зорилт?
Сэр Оргил "Өнөө маргаашдаа сайхан наргина. Тэгээд хэд хоног амраад эргэж ирнэ дээ. Хүлээж байгаарай найзууд аа. "
the "Sun"
Last edited by
STARRRRR on Fri Dec 14, 2007 4:04 pm, edited 1 time in total.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...